![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН ХОЁРДУГААР БЇЛЭГ279. Бас Єгэдэй хаан
єгїїлрїїн: “Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыгбїї зовооё. Хєлий нь
хєсєр, гары нь газар тавиулж жаргуулъя. Хаан эцгийн бэлэн суурийг эзлээд
иргэнийг їл зовоохыг эрхэм болгоно. Шєл шїїс болгож харьяат улсын сїрэг
хонь бїрээс нэжээд хонь жил тутам авч байна. Зуун хониноос нэжээд хонь
гаргаж улсын доторх їгээгїй ядуучуудын тусламж болгож єгтїгэй. Бас олон
ах дїї эр цэрэг, агт морь дараалан чуулах бол чуулагсдын ундыг тухай бїр
ардаас татварлан авах нь зохилдохгїй. Зїг зїгийн мянгат бїрээс гїї
гаргаж, мєн саах саальчин адуулах нутагчныг томилж єр хєлсийг тєлєєд
унагачин болготугай. Бас ноёд ах дїї нар чуулбал єглєг соёрхлыг єгч
байя. Їїний тул эд уурс, мєнгє, сїх, нум, саадаг хуяг, зэв зэргийг байшин
зооринд хадгалж, тэр байшин балгасыг сахиулъя. Їїнийг зїг бїрээс
балгасчин, амучин (аму будаа хадгалагч) нарыг томилж сахиулъя. Бас улс
иргэнийг нутаг усыг хувааж єгье. Нутгийг хувааж сонгож нутаглахад мянгат
бїрээс нутагчныг ялгаж гаргавал болно. Бас цєл говь нутагт гєрєєснєєс єєр
амьтангїй байна. Ард иргэн, уужим суухыг хїснэ. Чанай Уйгуртай хоёр
тэргїїтэй нутагчныг явуулж, цєл говьд худаг малтуулж хашуулъя. Бас элч
нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон
чирэгдэл їлэмж байна. Одоо бид байнга журам болгож зїг зїгийн мянгатаас
замчин улаачин гаргаж, суурь суурьд єртєє тавьж элч нарыг ард олны
дундуур хамаагїй уургын улаа унаж хэсїїчлэн давхихгїй гагцхїї єртєє
замаар явах болгоё. Энэ їйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр
санаж бидэнд дуртгасан нь зєв зїйтэй санагдах боловч, Цагадай ах
мэдтїгэй! Эдэгэр хэлсэн їйлсийг зохимжтой гэж зєвшєєх эсэхийг Цагадай ах
шийтгэтїгэй!” гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бїх їйл хэргийг цєм
зєвшєєрч “Тэр ёсоор хийтїгэй!” гэж хариу илгээжээ. Бас Цагадай ахын хэлж
илгээсэн нь: “Би эндээс угтуулан єртєє замыг байгуулсугай. Бас эндээс
Батад элч илгээе. Бат угтуулан єртєє зам байгуулж холботугай!” гээд бас
єгїїлсэн нь: “Бїгдийн хооронд єртєє зам тавья гэдэг, зєвєєс зєв їгийг
дуртгажээ!” гэж илгээжээ. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||