ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН ХОЁРДУГААР БЇЛЭГ

278. Бас Єгэдэй хаан зарлиг болруун: “Чингис хаан эцгий минь хамгаалж явсан хэвтїїл, хорчин, торгууд, бїх хишигтний тухай нийтэд тунхаг зарлигийг буулгах нь: Хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж явтугай! Хорчин, торгууд урьд ёсоор єдєр дараалан ээлжлэн манаж, наран шингэмэгц їїргээ хэвтїїлээс єєр хїн дотогш ордонд орвол хэвтїїл манаач, тэр хїний толгойг цавчиж хаятугай! Шєнє яаралтай мэдээг хїн хїргэж ирвэл хэвтїїлийн хамт гэрийн хойно байж мэдээгээ хэлтїгэй! Орд гэрт орох гарах бїх зїйлийг Хонхордай Ширхан хоёр хэвтїїлтэй хамт элбэж эрхлэн мэдтїгэй. Элжигэдэй итгэлтэй хїн боловч їдэш хэвтїїлийн дэргэдїїр яваад хэвтїїд баригдсаны адилаар зарлигийг дагаж, хэдий итгэлтэй хїн боловч хэвтїїлийн ойр очиж їл болох ба хэвтїїлийн тоог асууж їл болно. Хэвтїїлийн дэргэдїїр бїї явтугай! Хэвтїїлийн завсраар бїї явтугай! Хэвтїїлийн дэргэдїїр явж, хэвтїїлийн завсраар орсон ардыг хэвтїїл барьтугай! Хэвтїїлийн тоо асуусан хїний тэр єдрийн унаж явсан эмээл хазаартай морийг бїх хувцасны хамт хэвтїїл автугай. Хэвтїїлийн байрны дээр хэн ч сууж їл болно. Хэвтїїл, туг хэнгэрэг, дєрєє, жад, аяга савыг асарч хадгалтугай! Идээ унд, архи айраг, мах шїїсийг хэвтїїл даргалж мэдтїгэй!” гэж зарлиг болов. “Орд тэргийг хэвтїїл асарч мэдтїгэй! Бидний шувуу авлахад хэвтїїлийн зарим нь орд гэр, тэргийг сахиж, зарим нь бидэнтэй хамт явтугай! Хэвтїїлчин, нутаг їзэж, орд єргєєг нїїлгэж буулгатугай! Ордны їїдэнд хаалгачин хэвтїїл їргэлж сахиж байтугай! Бїх хэвтїїлийг мянганы ноён Хадаан захирч мэдтїгэй!” гэж зарлиг болов. “Бас хэвтїїлийн ээлж хишгийн ноёд Хадаан Булхадар хоёр, нэг ээлж болон хавсарч, нэг ээлж болон манаж, ордны баруун зїїн этгээдэд оногдсон хагасаа сэргийлж манатугай! Амал Чанар хоёр хавсарч нэг ээлж болж ордны баруун зїїн этгээдэд оногдсон хагасаа сэргийлэн манатугай! Хадй Хорчи-хачар хоёр хавсарч, нэг ээлж болон орж ордны баруун зїїн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Ялбаг Хараудар хоёр хавсарч нэг ээлж болон орж ордны баруун зїїн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Бас Хадаан, Булхадарын ээлж, Амал, Чанарын ээлж, энэ хоёр ээлж жасааны манаачид ордны баруун этгээдэд байрлаж суутугай. Энэ дєрвєн ээлжийн хэвтїїлийг Хадаан ноён захирна. Бас хэвтїїл миний биеийншадар ордыг тойрон байж їїдийг сахиж харгалзтугай. Хэвтїїлийн хоёр хїн ордонд орж сєн тїшиж барьтугай!” гэж зарлиг болов. “Бас хорчныг захирсан Есїнтэй, Бїхэдэй, Хорхудаг, Лабалха дєрвїїл нум сум агссан торгуудаа дєрвєн ээлж болгож, ээлж бїрийн хорчиноо захиран орж сахитугай!” гэж зарлиг болов. “Бас торгуудын ээлжийн ахлагчдыг урьдын захиран мэдэж байсан хїний ургаас болгож, урьд мэдэж байсан Алчидай Хонхордай хоёр хавсарч нэг ээлж торгуудыг захирч ортугай. Тэмїдэр Жэхї хоёр хавсарч нэгэн ээлж торгуудыг захирч ортугай! Мангудай гэзэглїїр (туслах) нэгэн ээлжийн торгуудыг захирч ортугай!” Бас хаан зарлиг болруун: “Бїх ноёдыг Элжигэдэй ахалж, Элжигэдэйн їгээр явтугай! Ээлжийн манаач, цагаас хожимдвол урьдах зарлигийн ёсоор гурван бэрээ жанчтугай! Мєн хїн дахин ээлжээс хожидвол долоон бэрээ жанчтугай! Бас тэр хїн євчний шалтгаангїй, ээлжийн ахлагчийн зєвшєєрєлгїйгээр гурав дахь удаа тасалбал бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж їзэж, гучин долоон бэрээр жанчаад хол газар нїдний далд цєлж орхиё. Бас ээлжийн ахлагчид, харьяат хишигтнээ бїртгэн жагсаасангїйгээр манаанд орвол ээлжийн ахлагчдыг шийтгэе! Бас ээлжийн ахлагчид гурван ээлж солилцохдоо энэ зарлигийг хишигтэндээ сонсгож байтугай. Зарлиг сонссон бєгєєтєл хишигтэн ээлж тасалбал зарлиг ёсоор шийтгэе! Энэ зарлигийг хишигтэндээ эс сонсгосон бол ээлжийн ахлагчдын буруу болно. Бас ээлжийн ахлагчид харьяалж хамт манаж байгаа миний хишигтэн нарыг ахлагч гэсэн тєдийгєєр дур мэдэн шийтгэж їл болно. Тэд, засгийг зєрчвєл бидэнд мэдэгдэж ирїїлтїгэй! Алах ёстойг бид ална. Шийтгэх ёстойг бид шийтгэнэ. Ахлагч гэсэн тєдийгєєр бидэнд мадагдахгїйгээр, миний хишигтэнд гар хєл хїргэвэл нударгын оронд нударгаар, бэрээний оронд бэрээгээр цохиж хариулна. Гаднах мянганы ноёдоос миний хишигтэн дээр биз. Гаднах мянганы ноёд, миний хишигтэнтэй хэрэлдвэл мянганы ноёдыг шийтгэнэ” гэж зарлиг болов.
 

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates