ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН ХОЁРДУГААР БЇЛЭГ

275. Бат, хипчак нутгаас Єгэдэй хаанд нууцаар єчиж илгээсэн нь: “Мєнх тэнгэрийн хїчинд, хаан ахын сууд Мэгэд хотыг эвдэж, Орос улсыг эзэлж, зїг зїгт арван нэгэн харь улсыг оруулж, алтан жолоогоо татаж салалцах болоход их асар босгож хуримыг хуримлав. Энэ хурим дээр би бїх хан хєвїїдийн ахмад тул нэг хоёр аяга сархад тэргїїлэн уув. Гэтэл, Бїри Гїюг хоёр надад муудаж хуримаас гарч одов. Явахдаа Бїрийн хэлсэн нь: “Бат бид адил байтал, яагаад тэргїїлэн уух билээ?” Тэр сацуурах санаатай сахалт эмгэнийг єсгийгєєр давтаж єлмийгєєр гишгичих юм сан! гэжээ. Гїюгийн хэлсэн нь: “Бид хоёр тэр нум сум агссан эмгэдийн эгмийг харвалдъя” гэжээ. Элжгэний хєвїїн Аргасуны хэлсэн нь: “Тэдэнд модон сїїл зїївэл зохино” гэв. Бид, харь элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зїйгээ гаргаж хэлсэн боловч, Бїри, Гїюг хоёр тэгж хэрїїлийн їгийг хэлээд найрамдалгїй тарав. Одоо яахыг хаан авга мэдтїгэй!” гэж єчиж илгээжээ.
276. Батын энэ їгийг сонсоод Єгэдэй хаан маш хилэгнэж, Гїюгийг бараалхуулсангїйгээр єгїїлрїїн: ”Энэ тїрэмгий гайхал, хэний їгэнд орж ах хїнийг ам мэдэн доромжлох болов? Ганц муу єндєг ялзарчээ. Ах хїний єєдєєс эсэргїїцсэн ажээ. Харь хол газар хайгуулд явуулж, арван хурууны нь хумсыг ханзартал уул мэт хотыг эзлїїлэхээр урагш зїтгїїлье! Зах хол газрын захирагч болгож таван хурууны нь хумсыг тамтартал бат бэх хотыг байлдуулан авируулъя! Бузар муу тїрэмгий Аргасун, хэнийг дуурайж, бидний ургийн хїнд ам гарч доромжлох їг хэлэв? Гїюг Аргасун хоёрыг хамт илгээе! Зїй нь Аргасуныг албал зохих билээ. Гэтэл, та нар алагчлах гэх биз. Бїрийн тухай бол Батад хэлэгтїн! Цагадай ахад хэлж илгээтїгэй! Цагадай ах мэдтїгэй!” гэв.
277. Хан хєвїїнээс Мангай, ноёдоос Алчидай, Хонхордай, Жанги тэргїїтэн ноёд дуртган єчрїїн: “Чингис хаан эцгийн чинь зарлиг билээ: Хээрийн їйлийг хээр шийтгэж, гэрийн їйлийг гарт шийтгэх билээ. Хаан, одоо Гїюгт хилэгнэж байна. Энэ бол хээрийн їйл хэрэг мєн. Хаан соёрхвол энэ хэргийг Батад тушааж илгээвэл  болох  уу? “ гэж єчвєл энэ їгийг хаан зєвшєєж тайтгараад Гїюгийг уулзуулж буруушаан донгодож сургасан нь: “Аянд явах зуур эрїїл бєгстэй хїнийг эс їлдээсэн гэнэ, чи. Цэрэг хїний нїїрийн арьсыг хуулж явсан гэнэ, чи. Чиний тэр уур хилэнгээс айж, Орос улсыг дагаж орсон гэж бодож байна уу? Чи орос иргэнийг ганцаараа дагуулж оруулсан мэт санаж, бардам омог гаргаж, ах хїний єєдєєс эсэргїїцэв її? Чингис хаан эцгийн зарлигт: Олон хїн хїчтэй, гїн ус аюултай! гэж бий бишїї. Сїбээдэй Бужиг хоёрын далавч дор явж олон бїгдээр хамсаж, орос, хипчакуудыг оруулж авсан байтал, чи анх удаа гэрээс гараад орос, хипчакийн нэг ч хїнийг олж барьсангїй, адаглавал ишигний шийр ч олж авсангїй байж эрэмгий тїрэмгий зан гаргаж, ийм тийм їг хэл болж, ганц биеэ гайхуулж явдаг чинь юу вэ? Харин Алчидай, Хонхордай Жанги нар, бургилсан зїрхийг дарах нєхєр болж, буцалсан усыг сэвэх шанага болж уур хилэнг минь амирлиулав. Хээр болсон хэрэг тул їїнийг Бат шийтгэвэл зохино. Гїюг Аргасун хоёрыг Бат мэдтїгэй! Бїрийг Цагадай ах мэдэж шийтгэтїгэй!” гэв.

 

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates