![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН ХОЁРДУГААР БЇЛЭГ272. Туулай жил (1231) Єгэдэй хаан, хятад иргэнд морилж, Зэвийг манлай болгож илгээв. Тэгээд Хятадын цэргийг хиартал хядаж, Цавчаалын даваагаар давж зїг зїгт олон хотыг хааж байлдах цэргїїдийг явуулав. Тэр їед Єгэдэй хаан євчин хїрч їг хэлж чадахгїй болов. Бєє, тєлєгчин нараар мэрэглїїлбэл Хятад улсын газар усны эзэд, хїн хєрєнгєє сїйтгїїлж, хот балгасаа эвдїїлсний учир хилэгнэн хаанд хор хїргэж байна гэв. Хїн хєрєнгє, алт мєнгє, адгуус идээгээр золио єгье гэж тєлєгдвєл євчин ялааршихгїй харин улам хїнд болов. Ойр тєрлийн хїнээс золио болгож єгье гэж тєлєгдвєл хаан гэнэт нїдээ нээж ус гїйж уугаад "Юу болов?" гэж асуув. Бєє нар єгїїлрїїн: "Хятад улсын газар усны эзэд газраа сїйтгїїлж, хїн хєрєнгєє талуулаад хорлож ийм євчин хїргэжээ. Элдэв бусад юмаар золио тєлєєс єгье гэхэд зєвшєєрєхгїй улам хилэгнэж байна. Гагцхїї ойр тєрлийн хїнийг золио болгож єгье гэвэл зєвшєєрч євчнийг хєнгєрїїлж байна. Одоо яахыг зарлиг мэднэ!" гэж єгвєл Єгэдэй зарлиг болруун: "Хан хєвїїдээс миний дэргэд хэн байна?" гэвэл, дэргэд нь байсан Толуй єгїїлрїїн: "Суут Чингис хаан эзэн минь, дээр чинь ах нар, доор чинь дїї нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэ хонь шиг барилж їзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд їїргийг даатгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрїїлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрїїлэх вэ? Їнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс єнчирч, Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё! Тул загасны нурууг тунтарч явлаа, би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа, би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нїїр гоо, нуруу єндєр биз. Бєє нар бєєлж залбирагтун!" гэв. Бєє нар бєєлєн залбирч, адисласан усыг Толуйд уулгав. Бяцхан суугаад єгїїлрїїн: "Согтов би. Согтсоноос сэргэтэл єнчин єчїїхэн дїї нар ба бэлбэсэн бэр Бэрїдийг хїмїїжїїлэн асрахын хаан ах мэдтїгэй! Аливаа їгээ хэлэв, би. Согтов!" гээд гаран одож муужирсан билээ. 273. Єгэдэй хаан, тэгээд Алтан хааныг мєхєєж Сяа-Сы (зарц) нэрийг єгч, алт, мєнгє, алттай хээтэй уурс таваар, агт морь, албат зарцыг хурааж аваад захирагч, мэдээлэгч нарыг томилоод Нанжин, Жунду ба зїг зїгийн хотуудад дарга нарыг тавьж тєвшин мэндээр буцаж, Хар Хоруим хотод ирж буув. 274. Чормаган хорчи, Багдад улсыг дагуулжээ. Тэндхийн газар сайн, эд эрхэм гэдгийг мэдээд Єгэдэй хаан зарлиг болруун: "Чормаган хорчи, мєн тэр газарт захирагч (тамгач) болж, шар алт, шармал чимэг, хоргой, магнаг, хив, торго, сувд, тана, урт хїзїїтэй, єндєрхєлтэй аргамаг морь, ачааны тэмээ, луус зэрэг юмыг жил бїр хїргэн ирїїлж байгтун!" гэв. Сїбээдэй баатрын хойноос явсан Бат, Бїри, Гїюг, Мєнх тэргїїтэн олон хєвїїд Ханлин, Хипчак, Бажигидыг оруулж, Ижил, Яик мєрнийг гэтэлж, Мэгэд хотыг эвдэж оросыг хядаж сїйтгэв. Асу, Сасу, Боларман, Хэрмэн, Кива зэрэг хотын иргэнийг эзлэн дагуулж, дарга захирагч нарыг тавиад буцав. Урьд Зїрчид Солонгосыг эзлэхээр аялсан Жалардай хорчийн хойноос Есїдэр хорчийг явуулав. Тїїнийг тэнд захирагч суутугай! гэж зарлиг болов. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||