![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН ХОЁРДУГААР БЇЛЭГ269. Хулгана жил (1228) Цагадай, Бат тэргїїтэй баруун гарыг эзэлсэн хєвїїд, Отчигин ноён, Жэї, Есїнхэй тэргїїтэн зїїн гарыг эзэлсэн хєвїїд, Толуй тэргїїтэн голыг эзэлсэн хєвїїд охид, тїїний ноёд, мянганы ноёд бїгдээр Хэрлэний Хєдєє арал (одоогийн Баян-Улаан)-д хурж, Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор Єгэдэйг хаан єргємжлєв. Цагадай ах, Єгэдэй дїїгээ хаан єргємжлєєд Чингис хаан эцгийн алтан амийг сахиж байсан хэвтїїл, хорчин, мянган торгууд хаан эцгийн шадар явсан ємч тїмэн хишигтнийг Цагадай Толуй хоёр, Єгэдэй хаанд єгєв. Голын улсыг мєн ёсоор Єгэдэй хаанд єгєв. 270. Єгэдэй, хаан єргємжлєгдєєд шадар бараа болох тїмэн хишигтэн, голын улсыг єєрєє захирч урьдаар Цагадай ахтай зєвлєєд, Чингис хаан эцгийн дуусгаагїй Багдад улсын Халиф султанд аялсан Чормаган хорчийн хойноос Оготор Мєнхєт хоёрыг илгээв. Бас урьд Сїбээдэй баатрыг Ханлин, Хипчак, Багижид, Орос, Асу, Сасу, Мажар Кэшимир, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хїртэл, Ижил, Яик мєрнїїдийг гэтлїїлэн, Мэкэтмэн, Хэрмэн, Кэйбэ тэргїїтэн хотыг байлдан эзлїїлэхээр явуулсан нь тэдгээр улсын эсэргїїцэл їлэмж гэх мэдээг аваад Сїбээдэйн хойноос Бат, Бїри, Мєнх тэргїїтэн хааны тєрлийн ахмад хєвїїд ноёдыг Бат ахлан захиртугай! гэж зарлиг болов. Гол улсаас гарсан цэргийг Гїюг ахалтугай! гэж зарлиг болов. Энэ аянд улс иргэнийг захирсан хан хєвїїд єєрсдийн хєвїїдийн ахмадыг явуултугай! Улсыг эс захирсан хан хєвїїд, тїмэн, мянган, зуун, аравны ноёд, олон хїн хэн боловч, мєн тэрчлэн єєрийн хєвїїдийн ахмадыг явуултугай! Ханы охид хїргэд мєн тїїний адилаар хєвїїдийнхээ ахмадыг явуултугай! гэж зарлиг болоод бас Єгэдэй хаан єгїїлрїїн: "Хєвїїдийн ахмадыг ингэж аянд явуулах саналыг Цагадай ах гаргав. Цагадай ахын хэлїїлсэн нь: "Сїбээдэйн хойноос хєвїїдийнхээ ах бїрийг явуулна. Хєвїїдийн ах аялбал цэрэг арвин болно. Цэрэг олон бол їзэгдэх сїр хїч их болно. Тэнд, дайсны хїн їлэмж, харийн улс олон бий. Тэр хязгаарын улсууд хэцїї. Хилэгнэвэл єєрийн биеийг мэсээр хорлож їхэх улс бий. Хурц мэстэй гэнэ" гэж илгээжээ. Цагадай ахын хичээн болгоомжилж хэлсэн энэ їгийн ёсоор хєвїїдийн ахмадыг томилж явуулъя! гэж зїг зїгт тунхаг зарлаж Бат, Бїри, Гїюг, Мєнх тэргїїтнийг аянд мордуулах болсон учир ийм билээ" гэжээ. 271. Бас Єгэдэй хаан, Цагадай ахад зєвлєж илгээсэн нь: "Би Чингис хаан эцгийнхээ бэлэн сууринд суув. Ямар эрдмээр хаан суув? гэж би хэлэгдэх бишїї? Цагадай ахыг зєвшєєрвєл бидний хаан эцгийн эзэлж дуусгаагїй орхисон Хятад улсын Алтан хааныг эзлэхээр морилъё" гэж зєвлєж илгээвэл, Цагадай ах зєвшєєрч "Юу алзах вэ? Аураг ордоо сайн хїнд тушаагаад морилогтун! Би эндээс цэрэг гаргаж илгээе!" гэжээ. Их ордоо Олдхар хорчинд тушаав. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||