ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН ХОЁРДУГААР БЇЛЭГ

281. Єгэдэй хаан єгїїлрїїн: “Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш їйлдсэн хэрэг минь: Нэгдїгээрт, би Алтан улсыг эзлэн дагуулав. Хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зєєлгєх єртєє замыг тавиулав. Гуравдугаарт, усгїй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус євсєнд хїрэлцээтэй болгов. Дєрєвдїгээрт, зїг зїгийн суурин улсын хотуудад мэдээлэгч, захирагч нарыг тавьж, улс иргэнийг хєл хєсєр, гар газар тавиулж амар тєвшин болгов. Хаан эцгээс хойш, энэ дєрвєн їйлийг нэмэв, би. Бас хаан эцгийн их сууринд сууж, олон улс иргэнийг захирах их їїргийг хїлээсэн байтал бор дарсанд орсон минь нэгдїгээр буруу болов. Хоёрдугаарт ёсгїй эм хїний їгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос хїїхэн авчруулсан нь буруу болов. Улсын эзэн хаан байтал, ёсгїй муу алжаас їйлэнд автсан минь бас нэг буруу болов. Гуравдугаарт Доголхуг далдаас хардсан нэг буруу бий. Ямар буруу вэ гэвэл, хаан эцгийн минь харах нїдний ємнє, хамгаас тїрїїнд хатгалдаж явсан Доголхуг хорт муу їгэнд орж хороожээ. Одоо миний ємнє хэн тэгж тэргїїлэн давшиж єгєх вэ? Хаан эцгийн минь ємнє зїтгэсэн журамт хїнийг мэдэхгїйгээр єшєєлснийг єєрєє би буруушаана. Дєрєвдїгээрт, тэнгэр газрын заяагаар тєрсєн гєрєєсийг бусад ах дїї нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дїї нараас гомдох їгийг сонсов, би. Энэ бас нэг буруу бий. Хаан эцгээс хойш дєрвєн їйлийг нэмэв. Бас дєрвєн бурууг їйлджээ!” гэв.
282. Их хуралдаан болж, хулгана жилийн (1240) хуран (долдугаар) сард Хэрлэний Хєдєє арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хаан орд бууж байхад бичиж тєгсгєв.
 

ємнєх   

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates