ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: НАЙМДУГААР БЇЛЭГ

204. Тэндээс Чингис хаан, Мэнлиг эцэгт зарлиг болруун: "Тєрєхийн хамт тєрєлцсєн, єсєхийн хамт єсєлцсєн єлзийт буянт чиний, єршєєл тус хїргэсэн нь єдий тєдий болжээ. Тэр дотроос тэмдэглэж хэлбэл, Ван хан эцэг, Сэнгїм анд хоёр намайг мэхэлж урьсанд очих замдаа Мэнлиг эцгийн гэрт хоновол, чи намайг ятгасангїй бол хар усанд живж, халуун галд тїлэгдэж їхэх билээ, би. Тэр тусы чинь санаж, энэ эрхэм суудалд суулгаж он бїр осолдохгїй, сар бїр саатахгїй сайшаал шагналыг єгч, їрийн їрд хїртэл їїрд мялааж байя" гэж зарлиг болов.

205. Бас Чингис хаан, Боорчид єгїїлрїїн: "Насан бага цагт найман шарга морио алдаад гурван хоног нэхэж явах замд чамтай уулзсан билээ. Мунгинаж яваа надад тусалъя гэж чи гэртээ харьж, эцэгтээ хэлэлгїйгээр гїїний айрагтай суулгаа хээр орхиж, миний оготор хонгор морийг юїлж, орог шинхул морийг надад унуулаад єєрєє хурдан ухаа морио унаж, адуугаа эзэнгїй орхиод яаравчлан надтай бас гурван хоног дээрэмчдийг нэхсэн билээ. Бид хоёр, шарга морьды минь дээрэмдсэн хїрээнд хїрээд, хїрээлсэн гэрїїдийн захад байсан шарга морьдыг гадагш хєєж дутааж авчрав. Чи Наху баяны ганц хєвїїн бєгєєд юу мэдэж надтай нєхєрлєсєн билээ? Чи їнэн сайхан сэтгэлээр нєхєрлєв. Тїїний хойно чамайг санасаар явж, би Бэлгїтэйг илгээж нєхєрлєе гэвэл, чи богтгор хонгороо унаж, бор єрмєг хэвнэгээ нємєрч єєрєє хїрч ирэв. Гурван мэргид бидэнд халдаж, Бурхан халдуныг гурван удаа бїслэхэд чи бидний хамт бїслэгдэв. Бас тїїний хойно, Далан нэмїргэд татаартай тулалдаж хоноход єдєр шєнє їргэлж хур зїсрэн оров. Тэр шєнє намайг унтуулах гэж нємрєгєє надад нємєргєєд, миний дээр борооны усыг дусуулахгїйгээр шєнє турш зогсохдоо чи єрєєсєн хєлєє ганц удаа сольж гишгэсэн билээ. Хїлэг баатрын шинж энэ мєн. Тїїнээс бусад чиний зїтгэлийн алийг хэлж барах вэ? Боорчи Мухулай хоёр, зєв явдлыг минь зєвшєєрєн тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их сууринд хїргэв. Одоо бїгдийн дээр суулгаж, есєн удаа осол гаргавч ял хэлэлцэхгїй болгоё. Боорчи, баруун гарын Алтай орчмын тїмнийг мэдэж захиртугай" гэж зарлиг болов.

206. Бас Мухулайд Чингис хаан зарлиг болруун: "Хотала хааны бїжиглэх Хорхунаг-жубурын хєндийд саглагар модны ёроолд саатан буух цагт Мухулай, тэнгэрийн зайран (сїлд)-ы заасан їгийг тэмдэглэн хэлсний тул тэнд би (Мухулайн эцэг) Гїн гуаг дурсаж, Мухулайтай їг барилдсан билээ. Одоо тїїний ёсоор би их сууринд суусны тул Мухулайг ургийн урагт хїртэл улс гїрний гоо ван болгоё" гэж гоо ван нэр єгєв. "Мухулай гоо ван, зїїн гарын Хараун-жидуны хавийн тїмнийг мэдтїгэй" гэж зарлиг болов.

207. Чингис хаан, Хорчид єгїїлрїїн:

"Єчїїхэн балчир цагаас
Єдий болтол минь
Єлзийт нєхєр болж
Нойтонд хамт норж
Хїйтэнд хамт хєрч
Хїчээ єргєв, чи
Хол урьдын цагт
Хорчи чи мэргэлээд
Зєгнєж хэлсэн їгээ
Зєв болгон тохирч
Тэнгэрийн єршєєл хїчээр
Тэр ёсоор бїтвэл
Гучин эхнэр авъя гэж
Гуйсан билээ, чи.

Одоо чи хэлсэн їг бїтсэний тул эзэлж оруулсан улсын дотроос чи сайн эхнэр, сайхан хїїхнїїдийг сонгож ав" гэж зарлиг болов. Бас "Гурван мянган баарины дээр Тахай Ашиг хоёрын хамт Адаргины чинос, тоолис, тэлэнгїїд аймгийг нийлїїлж тїмэн иргэн болгоод Хорчи захирч, Эрчис мєрний дагуу ойн иргэнд хїртэлх нутгийг эзэмшин нутаглаж, бас ойн тїмэн иргэнийг даргалж мэдтїгэй"гэж зарлиг болов. "Хорчийн зєвшєєрєлгїйгээр ойн иргэн ийш тийш нїїж їл болно. Хорчийн їгийг зєрчигчдийг шийтгэтїгэй" гэж зарлиг болов.

208. Бас Чингис хаан, Жорчидайд єгїїлрїїн: "Чиний бїтээсэн эрхэм тусыг дурдвал, Хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Хуилдар анд тэргїїтэн байлдана гэсэн боловч, чухам хэргийг бїтээсэн нь чи мєн. Жорчидай чи довтолж ороод Жїрхин, Тїбэгэн, Дунгайд, Хориширэмїний мянган торгууд, шилдэг цэрэг бїгдийг дарсаар их гол хїчинд хїрч, Сэнгїмийн энгэсэг хацрыг харван шархтуулж, мєнх тэнгэрт ялахын їїдийг нээв. Сэнгїмийг шархтуулсангїй бол бид ямар болохыг мэдэхгїй. Жорчидай чиний хїргэсэн эрхэм их тус тэр байна. Тэндээс зайлж, Халх гол уруу нїїхэд Жорчидай чамайг би єндєр уулын нємєр мэт ємєг болгон санаж явлаа. Тэндээс бид Балжун нуурт ундлахаар буув. Жич, Балжун нуураас Жорчидайг туршуул (алхинч) болгож Хэрэйдэд явуулсан билээ. Тэнгэр газрын ивээлээр бид хэрэйд иргэнийг номхтгон дагуулав. Голлох Хэрэйд улсыг салгаж дарсан учраас дагалдах найман, мэргидийн зориг шантарч байлдаж чадахгїй буснив. Мэргид, найман нарыг бутран сарних завсар, Хэрэйдийн Жаха-хамбу, хоёр охиноо дагах шалтгаанаар харьяат нараа хамт авч їлдэв. Гэтэл тэр дайсагнаж одсон тул Жорчидай нэхэж, нэгэнт зайлан одсон Жаха-хамбыг заль аргаар барьж тонилгов. Тэр Жаха-хамбын улсыг алж эзлэв. Жорчидайн бас нэг тус нь энэ мєн".

Алалдах єдєр
Амиа хайрлахгїй
Ачийг хїргэж
Байлдах єдєр
Байраа алдахгїй
Баатарлан зїтгэсний тул

Чингис хаан, Ибага бэхи хатнаа Жорчидайд соёрхож єгєєд Ибагад єгїїлрїїн:

"Авир зангий чинь голсон биш.
Ариун їзэсгэлэнг чинь чамласан биш,
[Хєлийг чинь шивэртэй гэсэн биш,
Хєлсийг чинь їнэртэй гэсэн биш, А.то]
Єврєє дулаацуулж
Хєлєє хучуулсан
Єєрийн хатан чамайг
Их тєрийн їйлст
Илт зїтгэсэн Жорчидайд
Ийнхїї соёрхох болов.
Хатгалдах цагт
Халх болж,
Хагацсан улсыг
Хамтатган єгч
Хутгалдан байлдахад
Хуяг болж
Хуваасан улсыг
Хурааж єгсєн

Жорчидайн ачийг хариулж, гавьяаг тэмдэглэхийн тул чамайг єгєв. Їїнээс хойш миний ургаас хаан ширээнд залгамжлан суугчид, энэ мэт тус хийснийг хариулсан ёсыг сэтгэж, миний їгийг єєрчлєлгїйгээр ургийн урагт хїртэл Ибагын ор суурь (нэр хїнд)-ийг бїї тасалтугай" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Ибагад єгїїлрїїн: "Чиний эцэг Жаха-хамбу, чамд инж болгож Ашиг-Тємєр, Алчиг хоёр тогоочийн хамт хоёр зуун хїнийг єгсєн билээ. Одоо чи урууд иргэнд очихдоо дурсгал болгож, надад инжийн хїмїїсээс Ашиг-Тємєр тогоочоо нэгэн зуун хїний хамт єгч од" гэж авав. Бас Чингис хаан, Жорчидайд єгїїлрїїн: "Ибага хатнаа чамд єгєв. Чи дєрвєн мянган уруудаа мэдэж захиртугай" гэж соёрхож зарлиг болов.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates