![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: НАЙМДУГААР БЇЛЭГ201. Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206) Онон мєрний эхэнд хуралдаж, есєн хєлт цагаан тугаа мандуулаад Тэмїжинд Чингис хаан (Далай хаан) цолыг єргєв. Мухулайд гоо ван (улсын ван) цолыг тэнд єгєв. Найманы Хїчїлїг ханыг нэхїїлэхээр Зэвийг мордуулав. Монгол угсаатан улсыг нэгтгэн барж Чингис хаан зарлиг болруун: 202. "Улс тєрийг байгуулалцсан урьдын гавьяат нєхдєє угсаатан ноёд болгож, мятралгїй зїтгэсэн миний хайрт нєхдийг мянганы ноёд єргємжилж, соёрхлын їгийг хэлье" гэж зарлиг болов. Мяганы ноёдыг томилж тушаасан нь: 1. Мэнлиг эцэг, 2. Боорчи, 3. Мухулай гоо ван, 4. Хорчи, 5. Илугай, 6. Жорчидай, 7. Хунан, 8. Хубилай, 9. Зэлмэ, 10. Тїгэ, 11. Дэгэй, 12. Толун, 13.Їнгїр, 14. Чїлгэдэй, 15. Борохул, 16. Шигихутуг, 17. Хїчї, 18. Хєхєчї, 19. Хоргасун, 20. Їсїн, 21. Хуилдар, 22. Шилїгэй, 23. Жидай, 24. Тахай, 25. Цагаан гуа, 26. Алаг, 27. Сорхан-шара, 28. Булугун, 29. Харачар, 30. Хєхєчос, 31. Сїйхэтї, 32. Наяа, 33. Жунсо, 34. Хїчїгїр, 35. Бала, 36. Оронартай, 37. Дайр, 38. Мїгэ, 39. Бужир, 40. Мїнгїїр, 41. Долоодай, 42. Бєгэн, 43. Худус, 44. Марал, 45. Жибгэ, 46. Юрїхан. 47. Хєхє, 48. Зэв, 49. Удутай, 50. Бала-чэрби, 51. Хэтэ, 52. Сїбээдэй, 53. Мєнх, 54. Халжа, 55. Хурчахус, 56. Гэїги, 57. Бадай, 58. Хишилиг, 59. Хэтэй, 60. Чаурхай, 61. Хонгиран, 62. Тогоонтємєр, 63. Мэгэтї, 64. Хадаан, 65. Мороха, 66. Дори-бєхє, 67. Идухадай, 68. Ширахул, 69. Даун, 70. Дамачи, 71. Хауран, 72. Алчи, 73. Тобсаха, 74. Тунхудай, 75. Тобуха, 76. Ажинай, 77. Тїйдхэр, 78. Сачуур, 79. Жидэр, 80. Олар хїргэн, 81. Хингиадай, 82. Буха-хїргэн, 83. Хурил, 84. Ашиг хїргэн, 85. Хадай хїргэн, 86. Чигу хїргэн, 87, 88. Алчи хїргэн, гурван мянган хонгирад, 89, 90. Буту хїргэн, 2 мянган Ихирэс, 91, 92, 93, 94, 95. Онгуудын Алхушдигид хури хїргэн, таван мянгат онгууд, ойн иргэнээс гадна, Монгол улсын мянгатын ноёдыг Чингис хааны томилсноор мянгатын ноёд ерэн таван хїн болов. 203. Бас Чингис хаан хїргэдийн хамт эдгээр ерэн таван мянганы ноёдыг томилоод тэр дотор зарлиг болруун: "Ємєг туст нєхдєдєє єєр соёрхлыг єгье. Боорчи, Мухулай тэргїїтэн бусад ноёдыг ирїїлтїгэй" гэж тэр дотор байсан Шигихутугийг "Тэднийг урьж авчир" гэсэнд Шигихутуг єгїїлрїїн:
Одоо надад ямар соёрхлыг хайрлах вэ?" гэж хэлсэнд Чингис хаан, Шигихутугт єгїїлрїїн: "Чи миний зургадугаар дїї биш її? Єргємєл дїї чамд єєрийн дїї нарын адилаар ємч хувийг олгоё. Бас чиний хїргэсэн ач тусыг бодож, есєн ослыг хэлтрїїлэх болгоё" гэж зарлиг болов. "Мєнх тэнгэрийн ивээлээр улс гїрнийг тохинуулж байхад чи, їзэх нїд, сонсох чих болж яв. Бидний эх ба дїї нар, хєвїїдэд эсгий туургатны дотроос эзлэх хувийг олгож, хавтсан їїдтэний дотроос харъяалах ардыг хувааж єг. Чиний тушаасан їгийг хэн ч єєрчилж їл болно" гэж зарлиг болов. Бас Шигихутугийг "Бїх улсын доторх хулгайг цээрлїїлж, худлыг мохоож, їхїїлэх ёстойг їхїїлж, яллах ёстойг яллаж бай" гэж бїх улсын дээд заргач (шїїгч) болгов. Бас "Нийт улсын ємчийг хувааж заргыг шийтгэж, тїїнийгээ хєх дэвтэрт бичиж тэмдэглэгтїн. Надтай зєвлєж, Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хєх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хїртэл їїрд хэн ч бїї єєрчилтїгэй" гэж зарлиг болов. Шигихутуг єгїїлрїїн: "Миний мэтийн єргєдєл (єргємєл) дїї, хааны дїїтэй адилаар хувь ємч авч яаж болох вэ? Хаан соёрхвол, байшин гэртэй, балгас хотын иргэдээс авъя" гэж єчвєл "Чи єєрєє энэ хэргийг бїртгэж шийтгэх тул єєрєє мэдэж гїйцэтгэ" гэв. Шигихутуг єєрєє хаанаас соёрхлыг олж тєгсєєд гарч, Боорчи, Мухулай тэргїїтэн ноёдыг урьж оруулав. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||