ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ЕСДЇГЭЭР БЇЛЭГ
ЕСДЇГЭЭР БЇЛЭГ
ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ

209. Бас Чингис хаан, Хубилайд єгїїлрїїн: "Чи хїчтэний хїзїїг мушгиж, бєхчїїдийн бєгсийг шороодуулж єгєв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сїбээдэй та дєрвїїл сайн нохой мэт итгэлтэй нєхєд мєн. Та нарыг хаана ч илгээвэл,

Хїр гэсэн газар хїрч
Хїр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн улсыг цалгитал
Ниргэж нядалж явав.

Хувилай, Зэлмэ, Зэв, Сїбээдэй дєрвєн нохойгоо зорьсон газартай явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дєрвєн хїлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах єдєр хамгийн тїрїїнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бїрнээ амардаг билээ" гэв. "Хубилай чи цэргийн їйл бїгдийг ерєнхийлєн захирч бай" гэж соёрхож зарлиг болов. Бас Бидїгїн, их дуулгаргїй тул би буруушааж, мянганы ноён болгосонгїй. Чи тїїнийг сургаж їз. Тэр чамтай зєвшиж нэг мянганыг захирч явтугай. Бидїгїнийг хойш ямар болохыг бид їзье" гэв.

210. Бас Чингис хаан, Гэнигэдэй Хунанд єгїїлрїїн:

"Боорчи, Мухулай тэргїїтэн ноёд оо, Додай Доголху тэргїїтэн чэрби нар аа! Энэ хунан,

Харанхуй шєнє
Халдах чоно болж
Гэгээн єдєр
Хэсэх хэрээ болж
Нїїхэд їлдэхгїй
Їлдэхэд нїїхгїй
Їргэлж намайг дагаж
Харийн дайсанд
Халуун нїїр єгч
Харилцдаггїй
Єшєєт хїнд
Ємєг тус болж
Єєр зан гаргадаггїй билээ.

Хунан Хєхєчос хоёртой зєвлєж, хамаг їйлсийг їйлдэгтїн" гэж зарлиг болов. "Хєвїїдий минь ах Жїчи биз. Хунан, Гэнигэс овогтноо тэргїїлэн захирч, миний хєвїїн Жїчийн дор тїмний ноён болтугай" гэж зарлиг болов. "Хунан Хєхєчос, Дэгэй, Їсїн євгєн энэ дєрвїїл, їзсэнээ нуухгїй, їнэн їгээ хэлж, мэдсэнээ мэлзэхгїй, сонссон їгээ сонсгодог билээ".

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates