ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: НАЙМДУГААР БЇЛЭГ

201. Жамуха єгїїлрїїн:

"Эрт єнгєрсєн цагт
Энхрий бага насанд
Хорхунаг Жубурын хєндийд
Хоёул их найрамдаж
Хан анд чамтай
Хайрт найз болж
Їл шингэх идээ идэлцэж
Нэг хєнжил нємєрч
Нэг санал санаж явлаа.
Хєндлєнгийн хїнд хєєдєгдєж
Хєнєєх їгэнд автагдаж
Хажуугийн хїнд хатгагдаж
Хатгах їгэнд автагдаж
Хаан анд чамаас
Хагацан салаад, би
Хар нїїрийнхээ арьсыг
Халцарч хуурсны адил
Хаан анд чиний
Халуун царайг харахаас
Халшран зовж явав
Умарташгїй хэлэлцсэн
Урьдын їгийг санаж
Улаан нїїрнийхээ арьсыг
Уруулж євчїїлснй адил
Уужим сэтгэлт андынхаа
Ухаант царайг харахаас
Ухран зовч явав.
Хаан анд намайг
Хайрлан соёрхож
Хамтран нєхцєе гэжээ.
Нєхцєх цагт
Нєхцсєнгїй, би
Тэмїжин чи
Тїмэн улсыг
Тєвшин болгож
Харь улсыг
Хамтатган захирч
Хамгийг эзэлсэн
Хаан болоод
Дэлхий дахин
Бэлэн байхад
Дэмий надаар
Юу хийх вэ?
Харанхуй шєнийн
Зїїд болж
Гэгээн єдрийн
Гэмтэн болж
Хаан андыг
Зовоох болно, би
Энгэрийн чинь бєєс
Эгмийн чинь єргєс
Болох биз, би.
Атаат эмийн їгээр
Андаас салаад
Алжаан зовов, би
Энэ насны дотор
Эрхэм анд бидний
Энхрий нэр алдаршиж
Ургах нарнаас аваад
Шингэх наран хїртэл
Улс даяарт дуурьсав.
Сэргэлэн баатар чамд
Сэцэн эх заяажээ.
Эрэлхэг баатар андад
Эрдэмтэн дїї нар тєржээ.
Далан гурван хїлэгтэй
Дархан єрлєг нєхєдтэй
Далай Чингис чамдаа
Дарагдаж мєхєв, би чинь
Єєрийн эцэг эхээс
Єнчин бие хоцроод
Итгэх сайн нєхєргїй
Идтэй сайн дїїгїй
Илїї дутуу їгтэй
Их домогч эхнэртэй
Ийм байсан учраас
Тэнгэр эцгээс заяатай
Тэмїжин чамд дийлэгдэв, би
Анд нєхєр минь соёрхож
Амийг минь їтэр тонилговол
Ариун зїрх чинь амарч
Амгалан жаргах болно
Анд чи соёрхож
Асгарах цусыг гаргалгїй
Алуулж єршєє, намайг
Їхэж хэвтэх яс минь
Їржилт эх дэлхийд
Їїрд оршиж байгаад
Итгэлт андын ургийг
Ивээж тэтгэх болтугай гэж
Ийм ерєєлийг тавъя
Єєр тєрлийн би
Єндєр тєрєлт андын
Ємєг сїлдэнд дарагдав
Хїсэн їгийг минь
Мартахгїй
Хэзээ ямагт
Дурдаж яваарай!
Одоо намайг тонилготугай!" гэж єгїїлбэл, эдгээр їгийг сонсоод Чингис хаан єгїїлрїїн:

"Анд нєхєр Жамуха
Анги тасархай явавч
Атаа хор санаж
Амиа хорлох їгийг
Арай хэлсэнгїй билээ.
Засарч чадах боловч
Засрахгїй хичээхгїй байна.
Їзэх тєлгєєр мэргэлбэл
Їхэх цаг нь болоогїй мэт
Дээд язгуурын хїнийг
Дэмий хорлож болохгїй
Хїний амийг хорлоход
Хїндэт шалтгаан хэрэгтэй.

Энэ тухайн шалтгааныг хэлбэл, урьд Жочи Дармала, Тайчар хоёр адуугаа харилцан дээрэмдэлцэх їед Жамуха анд чи, буруу зан, бульхай явдал гаргаж, Далан балжууд гэдэг газар байлдаж, намайг Зээрэний хавчилд бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нєхєрлєе гэвэл зєвшєєрєхгїй байна. Амийг чинь хайрлах боловч аргагїйд хїрэв гэж хэлэгтїн. Одоо чиний їгээр цус гаргалгїй нєгчїїлж, хїїрий чинь ил хаяхгїй, хїндэт ёсоор оршуулъя" гэж зарлиг болов. Тэнд Жамухыг їхїїлж хїїрийг оршуулав.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates