![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: НАЙМДУГААР БЇЛЭГ200. Найман мэргидийг эзэлж дуусвал, Наймантай хамт байсан Жамуха, улсаа алдаж, таван нєхєртэй тэнїїчилж яваад Танлу (Тагна) ууланд гарч нэгэн угалз алж шарж идэж байгаад Жамуха, нєхдєдєє хэлсэн нь: "Хэний хєвїїд энэ єдєр угалз алж, ингэж идэж байна?" гээд тэр угалзын махыг идэж байх завсар таван нєхєр нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирчээ. Жамуха, нєхдєдєє баригдаж ирээд Чингис хаанд хэлїїлсэн нь:
Жамухын тэр їгэнд Чингис хаан зарлиг болруун: "Хаан эзэндээ халдсан хїнийг яаж орхих вэ? Тийм хїн хэнтэй нєхєрлєх вэ? Хаан эзэндээ халдсан харц ардыг ураг тєрлий нь хїртэл устга" гэж зарлиг болов. Тэгээд Жамухын нїдний ємнє тїїнд халдсан ардыг алав. Чингис хаан, Жамухад хэл гэж зарлиг болсон нь:
|
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||