ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ

137. Сача Тайчу хоёрыг дуусгаад Жїрхиний иргэнийг хєдєлгєж ирэхэд тэдний дотор Жалайрын Тэлэгэтї баяны хєвїїн Гїн гуа, Чулуун хайч, Зэвгээ гурав байв. Гїн гуа, Мухулай (Мухули) Буха хоёр хєвїїнээ Чингист уулзуулан єгч єгїїлрїїн:

"Босгын чинь
Боол болтугай!
Босгоноос чинь
Бултаж зайлбал
Борвий нь огтол!
Їїдний чинь
Ємч болтугай!
Їїднээс чинь
Дутааж зайлбал
Элгий нь эмтэл!"

гэв. Чулуун хайч Тїнгэ Хаши хоёр хєвїїнээ уулзуулан єгч єгїїлрїїн:

"Алтан босгы чинь
Ашид сахиж байг.
Алтан босгоноос чинь
Ангид одох бол
Амий нь тасалж ал
Єргєн їїдийг чинь
Єргєж єгч байг
Єргєн їїднээс чинь
Єєр зїг явбал
Єрий нь эмтэлж ал"

гэв. Зэвгээг Хасарт єгєв. Зэвгээ Жїрхиний нутгаас Борохул нэрт хєвїїнийг олж авснаа Єэлїн эхэд уулзаж єгєв.

138. Єэлїн эх, мэргидийн олж авсан Хїчї нэрт хєвїїн ба тайчуудын бэсїдийн нутгаас олж авсан Хєхєчї, Татаарын нутгаас олж авсан Шигихутуг, Жїрхиний нутгаас олж авсан Борохул энэ дєрвєн хєвїїнийг гэр дотроо асарч байв. Єэлїн эх хєвїїддээ єгїїлрїїн: "Эднийг єдєр їзэх нїд, шєнє сонсох чих болгоё" гэв.

139. Жїрхин овгийн уг гарал нь Хабул ханы долоон хєвїїний ах нь Охинбархаг бїлгээ. Тїїний хєвїїн Сорхату Жїрхи, Жїрхиний эцэг, Хабул ханы хєвїїдийн ахмад тул харъяат иргэдийн дотроос

Эрхийдээ эрчимтэй
Элгэндээ шїїстэй
Уушгиндаа ууртай
Уруулдаа хилэнтэй
Хїчит бєх ба
Эрдэмт эрсийг

ялгаж хєвїїндээ єгєв. Ийнхїї уур омогтой, чанга зїрхтэй хїмїїс нийлсэн тул Жїрхин гэж нэрлэжээ. [Эрийн эр тєрсєн А.то] Чингис хаан, ийм омогт жїрхин нарыг доройтуулан дарж, олон арды нь єєрийн иргэн болгов.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates