![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ133. Чингис хаан єгїїлрїїн: "Хэдийнээс Татаар бол бидний эцэг євгєдийг алсан єстєн иргэн билээ. Одоо энэ алалдаанд хавсралцъя" гээд Тоорил ханд элч зарж "Алтан хааны Вангин чансан, Мэгїжин-сїїлт тэргїїтэй Татаарыг Улз єєд тїрж айсуй гэнэ. Эцэг євгєдийг хорлосон єшєєт Татаартай байлдъя. Тоорил хан эцэг даруй иртїгэй" гэж явуулав. Энэ хэлийг аваад Тоорил хан єгїїлрїїн: "Хєвїїн (Чингис) минь зєв їг хэлж ирїїлжээ. Бид хавсран байлдъя" гээд гуравдугаар єдєр цэргээ цуглуулж мордоод Тоорил даруй Чингисийг угтан хїрч ирэв. Чингис хаан, Тоорил хан хоёр Сача бэхи тэргїїтэй Жїрхин нарт хэлїїлсэн нь: "Энэ байлдаанд хавсарч, эртний эцэг євгєдийг минь хорлосон Татаартай байлдахаар хамт мордъё" гэж элч явуулаад зургаан єдєр хїлээвч тэд ирсэнгїй. Хїлээж ядаад Чингис хаан, Тоорил хан хоёр, цэргээ авч Вангин чансантай хавсрахаар Улз єєд явж очвол, Улзын Хусуту шитїэн, Нарату шитїэн гэдэг газар Татаарын Мэгїжин-сїїлт тэргїїтэн татаар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан, Тоорил хан хоёр тэрхїї Мэгїжин-сїїлт нарыг бэхлэлтээс нь барьж, Мэгїжин-сїїлтийг тэнд нь алаад мєнгєн єлгий ба тана эрдэнийн чимэгт хєнжлий нь Чингис хаан олзлон авав. 134. Мэгїжин-сїїлтийг алав гэж Чингис хаан, Тоорил хан хоёр мэдэгдвэл, Вангин чансан сонсоод маш баясаж чаутхури (чаутхурийг, хятадаар хїчит ноён гэсэн їг гэж Рашид Эддин тайлбарлажээ) гэдэг цол шагнав. Хэрэйдийн Тоорилд ван цол шагнав. Вангин чансан, ван цол єгсєн тїїнээс хойш Тоорилыг ван гэж нэрийдэх болов. Вангин чансан єгїїлрїїн: "Мэгїжин-сїїлтийг хавсран алж, та нар Алтан хаанд их тус хийв. Энэ тусыг чинь Алтан хаанд хэлье би. Чингис хаанд їїнээс илїї цол шагнахыг Алтан хаан мэдтїгэй" гэв. Вангин чансан тийнхїї баясаж буцав. Чингис хаан Ван хаан хоёр Татаарыг хувааж аваад гэртээ харьж буув. 135. Татаарын хоргодож байсан Нарату шитїэний нутаг дээр нэгэн єчїїхэн хїїхэд орхигдсоныг бидний цэргїїд олжээ. Їзвэл, дєртэй алтан ээмэг зїїсэн ба булгаар доторлосон даж торгон элгэвч (хантааз) ємссєн ажээ. Тэр хїїхдийг Чингис хаан авчирч, Єэлїн эхэд бэлэг гэж єгєв. Єэлїн эх єгїїлрїїн: "Сайн хїний хєвїїн биз. Язгуур сайт хїний ураг биз. Таван хєвїїний дараах зургадугаар хєвїїн болгоё гээд Шигихутаг гэдэг нэр єгч асрав. 136. Чингис хааны аураг гэр (ар гэр) Харилт нуурт байсан билээ. Жїрхин нар, Чингисийн ар гэрт хоцорсон хїмїїсийг довтолж, тавин хїний хувцсыг тоноод арван хїнийг алжээ. Жїрхин нар ингэж сїйтгэв гэж бидний ар гэрт хоцрогсод, Чингис хаанд мэдэгдвэл, Чингис хаан маш хилэгнэж єгїїлрїїн: "Жїрхин нар биднийг яагаад ингэж байгаа билээ? Ононы шугуйд хуримлаж байхад тогооч Шихїрийг тэд занчив. Бэлгїтэйн мєрийг цавчив. Найрамдъя гэхэд бид Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж єгсєн билээ. Тїїний хойно эцэг євгєдий минь хорлосон эртний єшєєт Татаарыг хавсран байлдъя гээд Жїрхин нарыг зургаан єдєр хїлээсэн боловч, тэд ирсэнгїй. Одоо бас дайсны хажуугаар дайсан болов" гээд Чингис хаан, Жїрхинтэй байлдахаар морилов. Жїрхин нарыг Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог гэдэг газар байхад дайран орвол Сача бэхи Тайчу хоёр, цєєн хїмїїсийг авч дутаав. Хойноос нь нэхэж Тэлэтї ам гэдэг газар гїйцэж, Сача бэхи Тайчу хоёрыг барив. Бариад Чингис хаан, Сача Тайчу хоёрт єгїїлрїїн: "Урьд бид юу гэж хэлэлцсэн билээ?" гэвэл, Сача Тайчу хоёр єгїїлрїїн: "Бид хэлсэн їгэндээ хїрээгїй бол їгэнд минь хїргэ" гэвэл, тэдний урьд хэлсэн їгийг сануулж, хэлсэн їгэнд нь хїргэж тэднийг бїтээж алав. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||