![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ140. Чингис хаан, нэгэн єдєр Бїри-бєх, Бэлгїтэй хоёрыг барилдуулъя гэв. Бїри-бєх Жїрхинд байсан билээ. Бїри-бєх, урьд Бэлгїтэйг єрєєсєн гараар барьж, єрєєсєн хєлєєр ташиж унагаад хєдєлгєлгїй дарж чадах бїлгээ. Бїри-бєх, улсын нэртэй бєх байсан. Энэ удаа Бїри-бєх Бэлгїтэй хоёрыг барилдуулахад Бїри-бєх їл ялагдах хїн байтал унаж єгєв. Бэлгїтэй, Бїри-бєхийг арай гэж мєрлєн дарж саарь бїс дээр гараад Чингис хааныг нїдээр хяламхийж харвал Чингис хаан хємхийгєє зуув. Бэлгїтэй ухаан олж Бїри-бєхийг агдлан барьж, цээж бєгснєєс угзран татаж нуруугий нь хугалав. Бїри-бєх, нуруугаа хугалуулаад єгїїлрїїн: "Бэлгїтэйд би їл ялагдах билээ. Хаанаас айж аргадаж зориуд унаад амиа алдав, би" гээд їхэв. Тїїний нурууг Бэлгїтэй хугалж чирч аваачаад хаяв. Хабул ханы долоон хєвїїний ахмад нь Охинбархаг, хоёрдугаар нь Бартан баатар бїлгээ. Тїїний хєвїїн Есїхэй баатар. Гуравдугаар нь Хутугт Монхор, тїїний хєвїїн Бїри-бєх, Бїри-бєх барилдахдаа Бартан баатрын хєвїїдээс илїї бєгєєд Бархагийн зоригт хєвїїдтэй нєхєрлєж явдаг бїлгээ. Улсын бєх Бїри ийнхїї Бэлгїтэйд нуруугаа хугалуулж їхэв. 141. Тїїний хойно, тахиа жил (1201 дїгээр онд) хатагин салжиуд хамтаар, Багу чорхи тэргїїтэй хатагин нар, Чирхитэй баатар тэргїїтэй салжиуд нар, Дєрвэний татаартай найрамдсан Хачиун бэхи тэргїїтэй дєрвэн нар, Алчи, татаарын Жали Буха тэргїїтэй татаар нар, Тїгэ маха тэргїїтэй ихирэсїїд, хонгирадын Тэрхэг Эмэл Алхуй нар, Чоёг цагаан тэргїїтэй горлосууд, найманаас Хїчїгїд, Найманы Буйруг хан, мэргэдийн Тогтоа бэхийн хєвїїд Хуту, ойрдын Худуга бэхи, тайчуудын Таргудай Хирилтуг, Ходун орчан [Монголын А.то] Аучу баатар нар, бусад тайчууд нар, Алхуй булаг гэдэг газар чуулаад жажирдай овгийн Жамухыг хан єргємжлєхєєр хэлэлцэж, азарга гїїг алж андгайлан тангараглаад тэндээс Эргїнэ мєрєн уруу нууж, Эргїнэд цутгах Хан мєрний шанаагийн Агуу нугад Жамухыг гїр хан болгож єргємжлєв. Жамухыг гїр хан (бїгдийн хан) єргємжлєєд, Чингис хаан Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцэв. Ийнхїї байлдах гэснийг горлосын Хоридай гэдэг хїн, Чингис хааныг Хїрэлх гэдэг газар байхад хїрч ирж хэлэв. Энэ хэлийг Чингис хаан аваад Ван ханд мэдэгдвэл, Ван хан сонсоод цэргээ авч даруй Чингис хаанд хїрч ирэв. 142. Ван ханыг ирмэгц, Чингис хаан Ванхан хоёр хамтарч, Жамухын эсрэг байлдахаар морилъё гэж Хэрлэн мєрєн уруу мордож, Чингис хаан, Алтан, Хучар, Даридай гурвыг манлайд явуулав. Ван хан Сэнгїн, Жаха хамбу, Билгэ бэх гурвыг манлайд явуулав. Энэ манлай явагчдын тїрїїнд бас харуул гаргаж Энэгэн Гїйлэтї гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Тїїний цаана Чихурху гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Бидний манлай болж тэргїїлэн явсан Алтан, Хучар, Сэнгїн нар Утхия гэдэг газар хїрч бууя гэж байтал, Чихурхуд тавьсан харуулаас хїн давхиж ирж "Дайсан айсуй" гэж мэдээлэв. Тэр мэдээг аваад, дайснаас тодорхой хэл мэдээ авъя гэж буулгїй угтан явж, дайсны тэргїїтэй уулзаж, "Хэн бэ?" гэж асуувал Жамухын манлай болгож явуулсан Монголын Аучу баатар, найамны Буйруг хан, мээргидийн Тогтоа бэхийн хєвїїн Хуту, ойрдын Худуга бэхи энэ дєрєв явж байна. Бидний манлай, тэдэнтэй хашхиралдан хэлэлцэж, маргааш байлдахаар тогтоод їдэш болоход буцаж голд нийлэн бууж хонов. 143. Тїїний маргааш хоёр этгээд Хїйтэн гэдэг газар учирч бие биеэ шахалцан давших, ухрах зэргээр байлдаж байв. Мєн Буйруг хан, Худуга хоёр зад (хур оруулах, шуурга шууруулах)-ын аргыг мэдэх ажээ. Тэр хоёр зад барьтал мєн їїсгэсэн арга нь тэдэн дээр бууж балчигт гулгаж явах аргагїй болоход "Бидэнд тэнгэрийн хилэн болов" гээд бутран дутаажээ. 144. Найманы Буйруг хан, Алтайн євєр Улугтаг гэдэг газрыг зорин салж хєдєлжээ. Мэргидийн Тогтоагийн хєвїїн Хуту, Сэлэнгийг зорин хєдєлжээ. Ойрдын Худуга бэхи, ой модыг хїсэж Шисгисийг зорин хєдєлжээ. Жамуха єєрєє хан єргємжилсєн иргэдийг дээрэмдээд Эргїнэ уруу буцаж хєдєлжээ. Тэднийг тэгж бутрахад Ван хан, Эргїнэ уруу Жамухыг нэхэв. Чингис хаан, Ононы зїг тайчуудын Аучу баатрыг нэхэв. Аучу баатар, улсдаа хїрээд, улсаа дїрвїїлж хєдєлгєєд Аучу баатар, Ходун орчан нар їлдсэн шилдэг цэргээ засаж, Ононы цаана байлдахаар хїлээж байжээ. Чингис хаан хїрээд тайчуудтай байлдав. Зууралдан ихэд байлдсаар їдэш болоход мєн байлдсан газар хонов. Дїрэвсэн айлууд байлдсан цэргїїдтэй хамт хїрээлж хонов. 145. Чингис хаан, тэр байлдаанд хїзїїний судсыг шархтаж цус тогтохгїй ядран зовж, нар шингэхэд мєн байлдааны газар буув. Чингисийн бєглєрсєн цусыг Зэлмэ амаар шимж, уруулаа цусдаж, бус (єєр) хїнийг итгэхгїй, єєрєє сахиж суусаар шєнє дїл болов. Цусыг ам дїїрэн балгаж асгасаар шєнє дїл єнгєрвєл Чингис хааны ухаан сэргэж єгїїлрїїн: "Цус хатаж гїйцэв. Би ундаасаж байна" гэв. Тэндээс Зэлмэ, малгай гутал, дээл хувцсаа бїгдийг тайлж, гагцхїї дотууж (дотуур ємд)-тай чармаа нїцгэнээр эсрэг дайсны дунд гїйн орж, цаана хїрээлж буусан иргэний тэргэн дээр авирч гараад эсэг (цэгээ) эрж олсонгїй. Учир нь, дїрвэж яваа айлууд гїїгээ саалгїй тавьсан ажээ. Эсэг олдохгїй тул нэгэн их хєхїїртэй таргийг авчраад Зэлмэ єєрєє бас ус олж авчирч таргийг зуурч Чингис хаанд уулгав. Чингис хаан, гурвантаа амран ууж єгїїлрїїн: "Дотор минь саруул болов" гээд єндийж суутал, їїр цайж гэгээн болсон ажээ. Зэлмийн шимж асгасан цус, тэдний суусан орчны газрыг намаг болгожээ. Їїнийг Чингис хаан їзэж єгїїлрїїн: "Энэ юу вэ? Хол асгахгїй яасан юм бэ?" гэв. Їїнд Зэлмэ єгїїлрїїн: "Чамайг зовуурь байхад хол явахаас эргэлзэн айж сандран, залгихыг залгиад, асгахыг асгаад байсан билээ. Хэвэлд минь бас їлэмж оров" гэв. Чингис хаан бас єгїїлрїїн: "Намайг ийм болж хэвтэн байтал чи яагаад нїцгэн гїйж одов? Чи баригдвал намайг энд ингэж хэвтэнэ гэж хэлэх байсан биш її?" гэвэл, Зэлмэ єгїїлрїїн: "Би ингэж бодсон билээ. Нїцгэн яваад хэрэв баригдвал, би тэдэнд ингэж хэлнэ: Би танд орох дуртай билээ. Гэтэл манайхан їїнийг мэдэж, намайг барьж алъя гэж хувцсыг минь цєм тайлж, гагцхїї ємдийг тайлаагїй байтал, би мултарч танд дутааж ирэв гэж хэлнэ. Миний їгийг тэд їнэмшиж надад хувцас єгч асарна. Би тэгэхэд нэг морь олж унаад хїрч ирж чадах биш її? Би ингэж бодоод хааны зовсон биеийг амруулъя гэж нїд цавчих зуур шийдэж одсон билээ" гэв. Чингис хаан єгїїлрїїн: "Би одоо юу гэх вэ? Намайг урьд гурван мэргидэд хєнєєгдєж, Бурхан халдунд хоргодож, гурвантаа нэгжїїлэхэд чи миний амийг нэг авч гарлаа. Одоо чи бас хальж бїхий цусыг амаар шимж аминд минь нэг оров. Бас цангаж ядран байхад амиа єрж нїд їзсээр дайсны дотор орж ундаан авчирч аминд минь оров. Энэ гурван ачийг чинь їїрд мартахгїй" гэж зарлиг болов. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||