Алтан товч

Арван нэгдїгээр хуудас
Чингис хаан хонин жилд тэр морилсонд хятад иргэний Ахутай (нэртэй Н. Т.) Алтан хааныг элсїїлж, тангад иргэний Илаху Бурханыг элсїїлж, Саарь хээрт буув.

Чингис хаан, Жамухтай хамт явтал, богд эзний морь бїдэрвээс эзэн морины тэргїїнийг минаагаар (ташуураар) дэлдсэнд Жамуха инээв. Эзэн зарлиг болсон нь: Жамуха чамд ямар баяр болов, хэмээвээс Жамуха єчсєн нь:

Бор этїгээн эхийн даруулга
Бурхан Халдун буй за.
Бїх улсын эзэн
Богд чи буй за.
Хєлийн эндсэнийг
Тэргїїнээс авах буюу.
Хєвгїїдийн эндсэнийг
Эцгээс авах буюу.
Бор этїгээний эндсэнийг
Бурхан Халдунаас эрэх буюу.
Бїх улсын эндсэнийг
Богд эзнээс эрэх буюу

хэмээн єчвєєс эзэн зєвшєєрсєн ажгуу. Чингис хаанаас Жамуха буруу сэтгэж, буруулан гарсныг нєхєд нь барьж авч ирвээс, хаан зарлиг болон Жамуха анд єгїїл хэмээжээ. Жамуха єчив:

Сэцэн анд та, эндэгдэх юу аху
Харавтар шувуу
Хару (Харван) єєд нисэх болон гээд
Хари (харьд) жигїїрээ хугалъюу.
Харц муу боол
Хаан эзнээ эсэргїїцвээс
Хар тэргїїнээ огтлогдъюу.
Би Жамуха буруу сэтгэх болж, нєхєд минь намайг эдїгээ барьж ирэв.
Бутраагїй
Бор тогорууг барив намайг.
Бутарч гївшилдвээс
Хун тогорууг баримуй за.
Намайг тэсхи (ал). Нєхдийг минь асар гэжээ.

Чингис хаан зарлиг болж зєв буй хэмээгээд олны хууль болгоё. Энэ бїхийд бидний нєхєд, мань мєн хойно ийн гэмтэнд сургууль болтугай хэмээгээд нєхдийг нь мєн тэнд бєгєєд (асран), (Жамухыг) нєгчєєсєн ажгуу. Чингис хаан, дєрвєн хєвгїїнтэйгээ дарс ууваас, анхны урьд Зєчи согтож, тїїний хойно Чагадай согтож, тїїний хойно Тулуй согтжээ. Анхны хойно Єгэдэй, хаан лугаа хамт халамцаж тарсан ажгуу. Маргааш эрт нь хурж, єчигдєр єдрийн согтолдсон шалтгаанаа єгїїлэлдээд, хаан зарлиг болсон нь: Хєвгїїд минь та нар энд сууж, єчигдрийн багмураа дэлгэгтїн (ярьтугай). Би урд тусад сууж єтгєс ихэс лїгээ улсын їйл єгїїлэлдсїгэй хэмээв. Урд тусад сууж, харидхун та гэж нэгэн шигїрчи хїнийг одож ухаж иртїгэй, хєвгїїд минь юун їг єгїїлэлдэнэ хэмээн илгээвээс хєвгїїд нь їгийн улмаас єгїїлэлдээд, жаргалангийн сайн аль вэ хэмээвээс, Зєчи, єгїїлсэн нь: Надад ухваас олон адуугаа хичээн адуулан таргалуулж, орд гэрийнхээ буудал зохиож, хуримлан цэнгэлдэн сууваас жаргалангийн сайн энэ аху хэмээн єгїїлжээ. Чагадай ах єгїїлсэн нь: Надад ухваас дайсан хїнийг дарж, булгат хїнийг бурчиж (булааж), ботготыг буйлуулж, богдтойг уйлуулж авч ирвээс, жаргалангийн сайн энэ аху хэмээн єгїїлжээ. Єгэдэй єгїїлсэн нь: Над ухваас суут хаан эцгийн, бидний зовон зєєсєн их улсыг амгулан (амруулан) хєл хєсєр, гар газар тавиулж, улс иргэнээ ордондоо агуулж, тєр ёсоо тєвшнєє барьж, єтгєс ихсийг жаргуулж, єсєх залуусыг амруулбаас жаргалангийн сайн энэ аху хэмээн єгїїлжээ. Тулуй єгїїлсэн нь: Над ухваас,

Хєвгїїд хєлгїїдээ засан дийлїїлж (тэргїїлж)
Хєбшин харцагаа бариулбаас
Гїн нуур бядан явж
Хєхєгчин нугасыг бариулбаас,
Алагууд хєлгїїдээ засан дийлїїлж (тэргїїлж)
Ал начнаа бариулбаас
Уул горхидыг бядан явж
Алагчин нугасыг бариулбаас,
Жаргалангийн сайн энэ аху

хэмээн єгїїлжээ.
Энэ їгийг тэр шигурчи хїн ирж Чингис хаанд тєгс єчвєєс хаан зарлиг болсон нь: Зєчи єчїїхнээс над лугаа хамт улс байгуулалцлаа. Тэр тийн хэлжээ. Тулуй єчїїхэн хїний їг єгїїлжээ. Єгэдэйн їг маш зєв аху хэмээн зарлиг болсон ажгуу. 
Дээр тэнгэрийн заяагаар тєрсєн суут богд Чингис хаан зарлиг болсон ажгуу.

Хоёр сэтгэлт хїний нэрийг
Эр бус эм хэмээлтэй.
Нэгэн сэтгэлт эр болбоос
Эр бус эрдэнэ хэмээлтэй.
Нэгэн сэтгэлт эмийг
Эм бус эр хэмээлтэй
Хоёр сэтгэлт эмийг
Эм бус нохой хэмээлтэй.
Тийм лїгээ хэр нєхєцнє

хэмээн зарлиг болсон ажгуу.
Чингис хаан зарлиг болсон нь:

Харц хїн
Хар дарс ууваас
Хамгаас дээр хэмээн
Сэтгэн ажгуу.
Хатуу засагт
Хаагдаж хїртвээс
Хар нохойноос
Муу болон ажгуу.
Хар хулгана
Хар хорсоныг (хорзыг) амсваас
Хаад лугаа сацуу буй хэмээн
Сэтгэн ажгуу.
Хар хошуут їнэгний
Хатирч ирэхийг їзвээс
Хар нїхнийхээ
Амсар тэмцэн ажгуу.

Бас Чингис хаан зарлиг болсон нь:

Хаалганаас унасан цасыг
Хотны шороо аваръюу.
Хатгалдан їхэлдэх дайсанд бол
Хуучин ураг аваръюу.
Ємнєєс цасан унаваас
Єлгийн шороо аваръюу.
Їхэлдэн хатгалдах дайсанд бол
Єтгєс ори (хєгшин залуу) ураг аваръюу
Номхон ил илсэлдэхїйд
Хурц болоход зарга бїї нарилутхун (хичээгтїн)

хэмээн соён зарлиг болсон ажгуу.
Чингис хаан, Гоо сэцэнийг єгїїл хэмээвээс Гоо сэцэн єгїїлсэн нь:

Арга билэг минь
Уул хєдєє гарав.
Гэгээн билэг минь
Хээр тал оров.
Хэдийгээр ойнд минь
Їгїй л болов.
Хурц болд мохвоос
Билїїгїй їл даам ажгуу.
Хїрхрэх хїчит арслан єтєлбєл
Гїчїгїний нїх сахин ажгуу.
Хєлєг сайдууд єтєлбєл
Хїний їг даган ажгуу

хэмээн єгїїлбээс, Чингис хаан маш зєвшєєн, зарлиг болсон ажгуу. Чингис хаан бас єгїїлэгтїн хэмээн зарлиг болов. Гоо сэцэн єчсєн нь:

Дээлийн сайн хуяг бєгєєтєл
Хуриманд эс ємсєнє.
Їгийн сайн тоо бєгєєтєл
Дуустал їл єгїїлнэ

хэмээн єчвєєс хаан зарлиг болсон нь: Їгийн дотрыг нь бїгд єгїїлэв. Бас єгїїлтэл їїнээс їгїй. (Їїнээс єєр юу єгїїлэх вэ?) гэж зарлиг болсон ажгуу.
Чингис хаанд Тангудайн Хуйлдар сэцэн єчсєн нь:

Уулын тєдий
Алтан хурааж
Сахин атал
Амуны тєдий
Эрдэм билгийг
Амиа гартал сахигтун.
Ирсэн учирт
Амиас дутуугїй
Зуун їгийг єгїїлтэл
Янз нэгийг сахигтун.
Тїмэн їгийг єгїїлтэл
Тєв нэгийг гаргагтун.
Тїмэн їгийн
Тєв нэгэн
Зуун їгийн янз нэгэн буй
хэмээн єчсєн ажгуу.
Чингис хаан зарлиг болсон ажгуу.
Алд биеэ амс хэмээвээс
Аху тєр минь алдууртузай.
Бїтэн биеэ амс хэмээвээс
Бїрэн улс минь сандруузай.
Алд бие минь алжааваас алжаатугай
Аху тємєр минь бїї алдартугай.
Бїрэн бие минь зовбоос зовтугай
Бїрэн улс минь бїї сандартугай

хэмээн зарлиг болсон ажгуу. Чингис хаан Хуйлдар сэцэнээс асуусан нь: Эд эл амьтанд, эцэшгїй хїлэг юун, гїйцэшгїй сэцэн юун хэмээн зарлиг болбаас, Хуйлдар сэцэн єчсєн нь: Архул (аргалийн) аян амьдын хїлэг, єєрийн авираа євсєєн ухаж цэнэж явбаас гїйцэшгїй сэцэн хэмээн єчсєн ажгуу. Чингис хаан зарлиг болсон нь: Арамза Сартаул чи зэрмэд загас бол, Урианхайн Зэлмэ чи алдарт хїй шонхор бол, та хоёр биеэ їнээрэн огтролдон (їнэхээр сорилдон) єгїїлэлд хэмээн зарлиг болбаас Арамза Сартаул єгїїлсэн нь:

Ар мєр тойрон явахад
Алагхан ятууд илбээс орхиж
Ал торгон тороо дэлгэхэд
Алдарт хїй шонхор
Ар мєр тойрон ирээд
Алагхан ятууг идэх гээд
Ал торгон торонд минь торж,
Арамза Сартаулын гарт орсонд
Амийг нь тэжээж
Нїдийг нь тумлаж
Хєлийг нь тїшиж
Ариулан боолчлон зарж
Асар маш зовоосон ажгуу

хэмээвээс Урианхайн Зэлмэ єгїїлсэн нь: Эрт нэгэн тэнгис горхинд зэрмэд загас аж. Їд манагар (єглєє эрт) їймж, жигїїр мєр минь тулах хэмээн их далайд орж, дураар їймсї хэмээн горхин уруу одлоо. Зуур нь оломын хархи тївэжу (дайралдаж), одон харайн ядан атал, усан авах шивэгчин золгож, тэргїїнийг нь шударгаар бяц дэлдэж, арьс сэлтийг минь айл зуур, эрс эмс нарт тїгээж хувааж идсэн ажгуу. Алдарт хїй шонхрыг Арамза Сартаул даран ядаж, хамгийн хаан, улсын эзэнд хїргэж єгч, хааны халиут ханцуй дээр суулгаж, хамраар їнэсэж, хамаг улс гайхалдаж хаварт харгуна нугасыг барьж, намарт нугас, галуу, хун цэнг хуримлан цэнгэн барьж, алдарт хїй шонхор алдарилан асар маш асарчээ. Арамза Сартаул харамжаа авам гэж, хамраа хонхойлгож, сахлаа сэрвийлгэж, хєхїїрээ хатааж, морио эцээж, басарын тэргїїтээр (балгадын замаар) халин явсан ажгуу хэмээвээс Чингис хаан зарлиг болсон нь: Урианхайн Зэлмэд зуурам биламун (шаламгай мэргэн цол) єгєв чамд хэмээв. Чингис хаан хєвгїїд, дїї, ургуудаа соён зарлиг болсон нь:

Тарху ийн бєхийг урьд юїгээ атал
Тархин бєхийг урьтал болгоно.
Тарху ийн бєхийг урьтал болговоос
Тэнгэрийн нэгэн дуунд тууж одвоос
Тархи урагт хїрч одвоос
Тууж гилж хєллєж авчирваас
Тархины бєхийн илїї нь энэ буй.
Унахын бєхийг урьд юїгээ атал
Ургийн бєхийг урьд юїгээ хатуужигтун.
Унахын бєхийг урьтал болговоос
Тэнгэрийн ёсон цасанд дайралдаж
Ураг тархинд хїрч одвоос
Унах хєллєхийг авч ирвээс
Ургийн бєхийн энэ илїї буй хэмээн зарлиг болсон ажгуу.

Ухурдайн Сараман хоногийн хишиг дутааваас, хаан эцэг юїгээ зарлиг болоогїй, олон харцаст донгодоогїй (байхад), Чагадай ах єгїїлсэн нь: Сараманыг тэсгэж олон улсад хууль болгоё. Сараманыг тэсгэж эс чадваас, олон улсыг хэр засаж чадах хэмээвээс, Ухурдайн Сараман єгїїлсэн нь:

Чагадай чамайг тєрєєгїй байхад
Олон харцыг хураагїй байхад
Хаан эцэгт чинь хїчин єглєє би.
Хєр цасыг хєлєєр этэж (цэвэрлэж),
Хєлст тохмыг сїїжээр эгшээж,
Шїдний чигжээсний тєдийгєєр хоноглож
Шїлсний тєдийгєєр ундалж,
Тост их тїйд (хуриманд) чинь
Тохой чинээн тосдож
Тун бус улсад чинь
Тїгцэл (тїгээл) єглєє.
Цуст их булхад (дайнд) чинь
Суга чинээн цусдаж
Сур мэт сунаж
Сухай мэт улайж
Сїг дуртыг чинь
(Сїнс биеийг чинь)
Сахин хїчээ єгєв за би.
Хаан эцэг чинь
Ихсийг минь
Агт юугаа унуулж
Алх юугаа бариулж
Алтат юугаа ємсгєж
Аман дахийгаа гаргаж єгч
Аху бїгдийг тэргїїлэн
Асар маш асран бєлгєє.
Єчїїхнийг маань хєлдєє тїрж,
Хєтєл мориндоо унуулж,
Хєхлийг маань илбэж,
Хєвгїїнчлэн асран бєлгєє.
Хаан эцэг чинь бядуу тєрж,
Цєєн улсыг хурааж охор барив.
Чи эцгээс нэвтэрхий сэцэн тєрвєєс
Олныг хураан ордондоо барь.
Намайг тэсги, їтэрлэ

хэмээн єчвєєс, Чингис хаан зарлиг болсон нь:

Хэний зєєснийг
Хэн зовоох бєлгєє.
Хэний хураасныг
Хэн тараах бєлгєє.

Та намайг хаданд очсон хойно тэнд зовоо. Миний амьдад зєєсєн, зонхилон хураасан улсыг минь бїї зовоогтун та хэмээгээд Чагадай ахыг гарсны хойно Чингис хаан зарлиг болсон нь: Чагадайн зєв буй. Сараман чиний буруу буй. Олонтаа хїчин єгсний тул нэгэнтээ эндвээс аврав. Олон харц дууриагуузай хэмээн зарлиг болсон ажгуу. Чингис хаан заргын їйлэнд зарах хїнийг соён зарлиг болсон нь:

Хан хїний тєр
Харанхуйд їл тєєрєгдьюї
Ханьд їл эндэгдьюї
Ганц сэтгэлээр яв
Хэний зїг хэлбэрэхїйгээ хатуужигтун
Їгийг бїї сонжуул, бїї хатга
Туйг бїї гаталга
(Єтлийг бїї хилэгнїїл)
Дуут хїнийг бїї дарбисга (бїї дарвиул)
Їгтийг бїї їрбисгэ (єрвєлзїїл)
Хормойдоо хонх бїї уя
Салтаандаа чарга уяж бїї ирэгтїн

хэмээн зарлиг болсон ажгуу.
Чингис хаан, Гоо сэцэний хєвгїїнийг туршуул зарваас, цэрэг аялахуйд арга эрж єчїїхэн сонсон єгїїлснийг нь эцгээс сїв (эрж) асууваас, эцэг нь єгїїлсэн нь:

Эцгийн сургаал їл бїтэм
Євчїїний сэтгэл бїтэм
Эхийн сэв їл бїтэм
Эрхийн сэв бїтэм хэмээгээд
Богд Чингис хааны олзын туршуул зарсныг
Боол Гоо юун мэдэх хэмээгээд,
Алдар хэмээх уулын суваг
Асар ба богино бус,
Арслангийн зулзага амиа алдана.
Ангир зулзагаа идьюї.
Хун жигїїрээ шороодьюу
Хулан туруугаа альюу (элээнэ)
Єдрийн ихэнхийг єлсгєлєнгєєр дуусгагч
Газрын холыг явгаар явагч,
Тийм аргаар явах газар буюу
Болзоо сайн л тутам сайн болом ажгуу.
Цєл газарт явган гарсан хїнийг
Чулуут газрыг тахгїй туулсан морийг
Хїний сайныг олж аялах бэрх хэмээсэн ажгуу.
Болзоо хождож будилж хїрвээс
Хурал хождож хур тєвшин хїрвээс
Юун гавьяа!
Эрт байваас ундтай биш її
Хожид хїрч хоохой чамайг гэж
Хождон барж
Гоогийн хїї зуураас
харьж амьд ирэв хэмээснээс
Хїрч їхжээ гэсэн
Сайнаар чадан явбаас чиний нэр тїгэх биш її
Хан эзнээс
Хїн нэртэйг ав
Морин хїчтэйг ав.
Хїний їг худал буй
Хїрсэн газар їнэн буй
Дєхєм газар хол буй
Тєр мэдэх хїн їгїй буй.
Идэх хїнс, євс, усыг тэгш ухаж яв
Эрийн сайныг явах тутам нь мэдэх,
Эрдэнийн сайныг
элэх тутам болом (мэдэх) ажгуу. Чингис хаан, Ун (Ван) хаан хоёр, эцэг хєвгїїн хэмээлдэж, амраглан явахад
Хэрэйдийн Ун хааны Аймалжин эмгэн єгїїлсэн ажгуу.
Хоёр наран ургаваас
Худгийн ус хугуюу (ширгэнэ)
Хоёр хаан сууваас
Хамаг улсаа барьюу.
Буураа тэмээ болгон явбаас
Бурантаг нь сэтэрьюї.
Боол хїн ноён болбаас
Хойд юугаа умартьюу.
Уст хожуулаар галыг сєнєєюї.
Ухаан їгїй муу хїнээр элч зарваас
Улсаа эвдьюї.
Эрэг тєхмийн євсийг
Ишиг тєлєг барьюу.
Эцгээс таталгїй хїрэлцэн агсан
Мянгадын ноёд сонсогтун!
Цуст дайсан ирвээс
Чин мэт эвхэж
Чулуу мэт мухулидож (хатуурч)
Зангидсан мэт зангидаж
Эс єгсєн
Зуутын ноёд сонсогтун!
Нэрийн эзнээс їїлийг барьж
(Илчит нарнаас даажин їїл бараадан)
Тєрєхїйгээс сэтгэж мэдэлд орваас
(Элдвийг сэтгэхуй мэдэлгїй болбаас)
Ишиг даагыг ялган ядьюу.
Харь хариас их омогт болбаас
Харь юугаа барьюу.
Бие биеэсээ их омогт болбаас
Бие юїгээ барьюу.
Ухнын эврийг огло нудрав хэмээн
Улсыг бїї эвдэгтїн.
Хуцын эврийг огло нудрав хэмээн
Хуучин явсан ургаа бїї тэвчигтїн.
Бухын эврийг булга нудрав хэмээн
Буруут хїнд бїї халдагтун.
Сууж бїхийн сахлыг бїї барь.
Хэвтэж бїхийн хєхлийг бїї хєнд.
Айлдаа алаг бяруунаас номхон явагтун.
Алалдах єдрїїдэд хїрвээс
Ал начнаас хатуу хєдлєгтїн.
Иргэндээ бїхийд
Ижил бяруунаас номхон яваад
Идэвхлэх єдрїїдэд хїрвээс
Нядлах шувуунаас хатуу хєдлєгтїн.
Халуун зуураа бїхийд
Хархан бяруунаас номхон явагтун.
Хатгалдах єдрїїдэд хїрвээс
Хар начнаас хатуу хєдлєгтїн.
Тєрдєє хичээсэн муухай хїн боловч
Тєвшин сайн хїчнээ єгвєєс
Тїмний ноён болгосугай.
Сайн эс їзсэн
Сарьсан дээлтэн боловч
Сайтар хїчнээ єгвєєс
Сандалтан ноён болмуй за

хэмээн єгїїлсэн ажгуу.

Суут богд Чингис хааны їед, ухаантан сэцэд, мэргэд, сэлбэн холбон єгїїлсэн хийгээдийг, хойдод хууль болтугай хэмээн эдїгээ дэвтэрт бичив. Бас суут богд Чингис хаан, хонин жил, хятад иргэнд морилов. Зожу (Фу-чжоу)-г авч Їнэгэн даваагаар давж, Сонжиту (Сюнь Дэ-фу)-г авч, Зэв, Хїйхїн баатар хоёрыг манлай илгээв. Цавчаалд очиж Цавчаал давааны бэхлэлт хїрээд, тэнд Зэв єгїїлсэн нь: Маныг отож хєдєлгєж ирїїлэн тэнд соръё хэмээн гарав. Харигдаж Хятадын цэргїїд нэхье хэмээн Чїхэ уулыг бїрхэн нэхэж айсуй. Сонжиту-гийн хошуунд хїрмэгц Зэв хойш урван тосож довтлоод сандарч айсан дайсныг дарав. Чингис хааны цэрэг дарж хятадыг хєдєлгєж, Хар Хятад, Зїрчид, Жуйны эрихїн омгон (шилдэг баатар) цэргїїдийг дарж, Цавчаалыг хїртэл їнжихї байтал няджээ (хиартал хядав). Цавчаалын хаалгыг Зэв авч даваа булааж давав. Чингис хаан, Шира Дэгтэрт (Шартэг) буув. Жунду-г (одоогийн Бээжин хот) ээрч (сахиж) бусад хот балгасанд цэрэг илгээж ээрїїлэв. Зэв, Тїнжї (Дїн-цэн Н. Т.) балгасанд хїрч хэрж яван, ядаж харьж зургаан хоног гэдрэг газар хїрч гэнэт эргэж, жич харин зугтаан гар хєдлєн шєнє дєлилдєж (шєнє турш давхиулсаар) гэнэт бїхийд хїрч Тїнжї балгасыг авав. Зэв, Тїнжї балгасыг авч харьж ирээд Чингис хаанд нийлэв. Жїндї хотыг бїслэн байлдаж бїхийд Алтан хааны их ноён Унгин чинсан, хаандаа дуртгасан нь: Тэнгэр газрын заяасан цаг, их ор егїїтгэх цагт хїрэв. Монгол маш хїчтэй ирж, бидний эрихїн омгон Хар хятад, Зїрчид, Жуйны эрхид цэргїїдийг дарж, бутартал хяджээ. Итгэлт Цавчаалыг булааж авчээ. Эдїгээ бид бас цэрэг засаж гаргаваас бас монголд дарагдаж халагар балгад балгадад бутраад тэд жич биднээ хуруулбаас їл болон (бид дахин хуралдуулах аргагїй болж) бидэнд дайсан болж їл нєхцєх болуузай. Тэд Алтан хаан соёрхвоос Монголын хаанд эдїгээ дор (энэ хэр) элсэн одъё. Эед орж монгол няцваас (буцваас Н. Т.) няцсаны хойно бас бус сэтгэлээ бид тэнд эедэлдэм за. Монголын эр (цэрэг Н. Т.) ба агт газар їїсгэж хєлчирхмїй (эндэх газрын халуунд тэсэж ядаж байна) гэнэ. Хаанд нь охин єгье. Алт, мєнгє, агуурсан эд цэргїїдэд нь хїндтээ гаргаж єгье. Энэ эед маань орох эсэхийг яаж мэдэх вэ хэмээн, дуртгаваас, Алтан хаан, Унгин чинсангийн їгийг зєвшєєрч, тийн болтугай хэмээн элсэн, Чингис хаанд Гїнж нэртэй охин гаргаж, алтан мєнгєн агуурсан эд таваарыг цэргийн хїмїїст хїч мэдїїлэн дагахуйгаас (даах хэрээр нь) Жїндїгээс гаргаж єгч, Чингис хаанд Унгин чинсан хїргэж, элсэн (найрамдахаар) ирэв. Чингис хаан эед нь орж хот хотод ээрэн буусан (байлдаж байсан Н. Т.) цэргїїдийг хариулж няцаав. Унгин чинсан, Мажу, Зожу (Можоу, Фужоу) нэрт хошуу хїртэл Чингис хааныг їдэж харив. Эд агуурсыг бидний цэргїїд даах чинээгээрээ ачиж, хив торгоор ачаагаа татаж явав. Морилсонд (тэндээс) шаншин (хашин) иргэнд зорив. Зорьж хїрвээс шаншин иргэний Бурхан (эзэн Н. Т.) эедэн баруун гар чинь болж, хїчээ єгсї хэмээн Чагаа нэртэй охиноо Чингис хаанд гаргаж єгєв. Бас Бурхан єгїїлсэн нь: Чингис хааны нэр алдрыг сонсож айн халуурав. Эдїгээ сїлдэрт биеийг чинь хїрч ирсэнд сїлдрээс тань айв. Айж (сандарсан) тангад иргэн баруун гар чинь болж хїчээ єгсї хэмээв.

Хїч єгєхдєє:

Єнжїї нутагтаа унтсан
(Орон нутагтаа суурьшсан)
Балгасун гэртээ улс нєгчиж
(Балгас гэртээ байршсан)
Хурдан аян аялахад
Хурц булха болголдохуд
(Хурц дайн болоход)
Хурдан аянд гїйцэж ядму за.
Хурц булхад болголдон ядму за
(Хурц дайнд мордож ядму за).
Соёрхвоос бид тангад иргэн
Єндєр дэрсний ємнєтєє (нємєрт)
Єсгєсєн олон тэмээгээ гаргаж
Сан болгож єгсї.
Єрмєг (бєс эд Н. Т.) нэхэж
Агуурсан болгож єгсї.
Тухурхуй (анч) шувуун сургаж
Сайныг нь хїргїїлэн асугай

хэмээн єчив.
Хэлсэн їгэндээ хїрч тангад иргэнээс тэмээ гувчиж, даан ядталаа авчирч єгєв. Чингис хаан тэр морилсонд, хятад иргэний Алтан хааныг илсэлдїїлж (эрхэндээ оруулж), олон агуурс аваад, шаншин иргэний Бурханыг элсїїлж, олон тэмээд авчээ. Чингис хаан хонин жилд тэр морилсонд хятад иргэний Ахутай (нэртэй Н. Т.) Алтан хааныг элсїїлж, тангад иргэний Илаху Бурханыг элсїїлж, Саарь хээрт буув. 

Бас тїїний хойно Чидхунд (Жау-гуанд) элсэн (найрамдахаар) илгээсэн Чау хан (Жубхан) тэргїїтэн олон элч нь хятад иргэний Ахутай Алтан хаанаа етгэгджээ (баригджээ). Суут богд Чингис хаан, нохой жил, хятад иргэнд бас морилов. Илсэн барьж бєгєєтлєє Чидхунд илгээсэн элчийг яахин етгєх бєлгєє хэмээн морилж, Чингис хаан, Дунгуйн (Дун-гуан) амсар (боомт) зорьж, Зэвийг Цавчаалын чигээр болгов (байлдуулав). Чингис хааныг Дунгуйн амсраар болов (боомтыг эзлэхээр явав) хэмээн Алтан хаан мэдэж, Илэ, Хадаху, Бїгэтїр гурвыг цэргїїд мэдїїлж цэргээ бєхєлж Улаан-Дэгэлэнийг манлайлан засаж Дїнгїйн амсрыг тэмцэн (боомтыг бэхэлж), даваа бїї давуулагтун хэмээн, Илэ, Хадаху, Бїгэтїр гурвын цэргїїдийг хурдлан илгээжээ. Дунгуйн амсарт хїрвээс Хятадын цэргїїд газраа хэмээн дагаж ирэв. Чингис хаан, Илэ, Хадаху, Бїгэтїр гуравтай байлдаж, Илэ, Хадахуг хєдєлгєв (ухруулав). Чигї хїргэн, Тулуй хоёр хєндлєнгєєс довтолж Улаан-Дэгэлэнийг няцааж хїрч, Илэ, Хадахуг хєдєлгєж хятадыг єнжихї байтал (зомгол болтол) хядав. Хятад цэргїїдээ хядагдан барагдав хэмээн Алтан хаан мэдэж, Жїндїгээс гарч буруулан, Нанжин балгасанд оржээ. Їлдсэн цэргїїд нь турж їхэцгээн зуур хїний мах идэцгээжээ. Тулуй, Чигу хїргэн хоёрыг сайтар їйлдэв (сайн байлдав) хэмээн Чингис хаан Тулуй, Чигї хоёрыг маш соёрхов.

Чингис, Хуйсижаод буугаад (дараа нь) Жїндїгийн Шархээрт буув. Зэв, Цавчаалын хаалгыг эвдэж, Цавчаалд байлдаж байсан цэргээ хєдєлгєж, ирж Чингис хаанд нийлэв. Алтан хаан Жїндїгээс гарахдаа Хада нэрт ноёныг лиошиу (сайд Н. Т.) болгон тїшиж (орхиж) одсон ажгуу. Чингис хаан, Жундугийн алтан мєнгєн, эд агуурс, юмыг тоолуулахаар Їнгїр буурч, Архай хасар, Шихихутуг гурвуулыг илгээв. Эд гурвыг айсуй хэмээн Хада нэрт ноён эсрэг угтан, алттай эрдэнэ агуурс бариад Жїндї дотроос гарч эсрэг ирэв. Хадад Шихихутуг єгїїлсэн нь: Урьд Жїндїгийн эд, мєн Алтан хааных ажгуу за. Эдїгээ Чингис хааных буй за. Чингис хааны эд агуурсыг эчнээ яагаад хулган авчирч єгнє чи. Би їл авах хэмээн Шихихутуг эс авав. Їнгїр буурч, Архай хасар хоёр авав. Эд гурав Жїндїгийн эд агуурс юмыг жїсэн тоолж ирэв. Тєдий Чингис хаан, Їнгїр, Архай хасар, Шихихутуг гурвуулаас, та нарт Хада юу єгєв хэмээн асуув. Шихихутуг єгїїлсэн нь: Алттай эрдэнэ агуурс єглєє. Би єгїїлсэн нь: Урьд энэ Жїндїгийн эд Алтан хааных ажгуу за. Эдїгээ Чингис хааных болов за. Чи Хада Чингис хааны эдийг эчнээ хулгаж яахин єгнє хэмээж эс авав би. Їнгїр, Архай хоёр єгснийг нь авлаа хэмээв. Чингис хаан, Їнгїр, Архай хоёрыг маш донгодов. Шихихутугийг их ёсон сэтгэжээ хэмээн маш соёрхож їзэхийн минь нїд, сонсохын минь чих болж їлїї аху чи хэмээн зарлиг болов. Алтан хаан Нанжинд орж, єврєє илсэн мєргєж, Тэнгэр нэрт хєвгїїнээ зуун нєхєдтэй нь Чингис хаанд торгууд (шадар цэрэг Н. Т.) болтугай хэмээн илгээжээ. 

<< Аравдугаар хуудас  < Гарчиг > Арван хоёрдугаар хуудас >>


© 1628—2001 Монгол Улсын тєв номын сан (текст), Цахим єртєє сїлжээ (вэб сайт), Эрхэмбаярын Жагдагдорж (дизайн)