Алтан товч

Арван хоёрдугаар хуудас
Хєх мєнх тэнгэрээс заяагаар тєрсєн
Хєлєг богд эзэн минь
Хїр их улсаа орхиж
Хїрвээ чи дээд тєрєлдєє.

Имда (замд) илгэгдэж Чингис хаан, няцъя хэмээн Цавчаалаар даван Хасарыг зїїн гарын цэргїїдээ авч далай хэжин явж, Бэйгийн (бєхин) балгаст буугаад Бэйгийн балгасыг илсїїлж цааш Зїрчидийн Зугахуг (фугаху) дайран одож, Зуган булха (байлдахыг) сэтгэвээс агуулагтун (байлдагтун). Элсэн орваас балгасыг нь дайран Улан, Нану (мєрнийг Н. Т.) хэжин одож, Тахур мєрєн єєд давж их агурагт (ордонд) нийлэн ирэгтїн хэмээж илгээв. Хасар лугаа ноёдоос Зорчидай, Алчи, Тєлєн чэрби гурвыг илгээв. Бэйгийн балгасыг оруулж Зїрчидийн Зїчийг (фугаху) элсїїлж, мєрт бїхий балгасуудыг оруулаад Хасар, Тахур мєрєн єєд ирж их агурагт бууж ирэв. 

Суут богд Чингис хаан лугаа тохъёосон лам нь Сахьяагийн Гунгаа Нямбуу нэрт бєлгєє. Тэр ламын зарлигаар Эсругийн нэрт хотны хойд хаалган тус, хоёр лавар газрын їзїїрт Далай дуурсахуй нэрт сїм босгов. Бас суут богд Чингис хаан, ном буяныг гэнэт мэдээд, мєнх газарт Зуу Шагжаамунид буянаа єгч илгээж, Сахьяагийн Манзшир ламд, миний урагт нэгэн бодисадваагийн хувилгаан миний ач урд тєрїїл хэмээн єчин илгээв. Тєдий Манзшир шавьдаа алтан хуурцгийн амыг бїї нээ гэж зарлиг болж, їїнийг суут богд Чингис хаанд аваачиж єг. Нэгэн бэр нь бодисадваагийн хувилгаан агсан ажгуу. Энэ хуурцгийг их хурим ерєєл хийж, Сумандарь нэрт бэрдээ нээлгэж їзїїл хэмээн зарлиг болж єгєв. Тэр хуурцгийг тахиа жилийн хувь сарын арван тавнаа их хурим ерєєл хийж, Тулуй эзний Эш цолт бэрдээ нээлгэж їзїїлбээс дотор нь гурван алтан шумуул агсан ажгуу. Тэр шумуул Эш хатны хамрын нїхээр орсон ажгуу. Эш хатны алтан умайд орж арван сар болоод Хуримд балгаст Заграварди хувилгаан сэцэн хаан, Ариг буха эзэн хоёр тєгс тєрєв.

Богд эзний бие бэрх чилээрхэж, бас Тулуй эзэн чилээ болсонд бэлгэчин (ёрчин) энэ хоёулын нэг нь сайн болбаас нэгэн нь муу буй хэмээсэнд, Тулуй эзний хатан Чахур (Чаур) бэх, тэнгэрт єчиг єчсєн нь: Хан эзэн їгїй болбаас, хамаг улс бэлбэсэн болном за. Тулуй эзэн їгїй болбаас би ганцаар бэлбэсэн болох буй за хэмээн залбирав. Тэр залбирснаар Тулуй эзэн бурхан болов. Богд эзний чилээ дээш болсонд тэр сэтгэл нь хєдєлж, єєрийн нєхрийг їл сэтгэн эцгийг хїндэлж, их тєрийг сэтгэсний тул богд эзэн би чамайг бэр гэж бїї хэлсї. Бэхи тайху гэсї. Шиу гэж бїї хэлье. Сутай тайху хэмээе гэж цол єгєєд, найман отог цахар тїмэнийг сонгон єгч соёрхов. Хэрэйдийн Ун (Ван) хааны дїї Жаха Хамбын охин Чахур (Чаур) бэх энэ бєлгєє. Бас Чингис хаан сартуул иргэн, Ухуна тэргїїтэн зуун элчийг нь етгєгдєж алсанд Чингис хаан єгїїлсэн нь: Алтан аргамжаа сартуул иргэнээр хэр тасалдан бєлгєє нь (таслуулаад зїгээр орхиж болох уу) хэмээн Ухуна тэргїїтэн зуун элчийн єшил єшиж, хясал хясаж, Сартуул иргэнд Чингис хаан морилохдоо тангад иргэний Бурханд элч илгээж: Баруун гар чинь болсу хэмээлїгээ чи. Сартуул иргэнд алтан аргамжаа таслуулаад ололцон (хариу авахаар) морилов би. Баруун гар болон морил хэмээн илгээвээс Бурханы донгодоодуйяа (їг хэлэхийн) урьд Эсэн (Аша) Хамбо єгїїлсэн нь: Хїч ядан бєгєєтлєє хаан болдог нь юун хэмээж цэрэг їл нэмэн их їг єгїїлжээ. 

Тэнд Чингис хаан єгїїлсэн нь: Эсэн Хамбод хэр ийн єгїїлэгдэх бєлгєє хэмээн наран эгц єдїй бєгєєд гялбас бас зорьж илгээвээс юун бэрх бєлгєє. Урьдаар тэдэнтэй очиж байлдваас зохилтой биш її. Єєр мана хїнд зорьж бїхийд (буй цаг тул) далай мєрєн тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо бат татаж ирвээс тэнд мана болтугай. Талий хэмээж туулай жил Сартуул иргэнд налайтал морилов. Чингис хаан, хатнаас Хулан хатныг авч аялав. Дїї нараас Отчигин ноёныг их агурагт тїшиж морилов. Зэвийг манлайд илгээв. Зэвийн гэзэгт Сїбээдэйг илгээв. Субээдэйн гэзэгт Тахучарыг илгээв. Эд гурвыг илгээхдээ гадуур Султаны цаана нь гараад биднийг хїргїїлэн (очиход) хамсагтун хэмээж илгээв. Зэв тэр одож хан Мэлигийн балгасыг дайрч їл хєндєн гадуур нь нєгцжээ. Тїїний хойноос Сїбээдэй мєн ёсоор їл хєндєн нєгцжээ (єнгєрчээ). Тїїний хойноос Тахучар хан Мэлигийн хязгаар балгасыг ахуулж тариачныг даулижээ (довтолж дээрэмдэн тариачдыг олзолжээ). Хан Мэлиг балгадаа ахуулдав (сїйтгїїлэв) хэмээн дайжин хєдєлж, Жалачин бээр Султанд (Жалалдин султантай) нийлжээ. Жалачин султан, хан Мэлиг хоёр Чингис хааны эсрэг морилжээ. Чингис хааны урьд Шихихутуг манлайд явав. Шихихутуг лугаа байлдаж Жалалдин султан, хан Мэлиг хоёр Шихихутугийг дарж Чингис хаанд хїртэл дарж айсухуйд Зэв, Сїбээдэй, Тахучар гурав Жалачин султан, хан Мэлиг хоёрын хойноос орж Жалачиныг дарж хядаад, Бухар, Самисгэб, Їтэгэр (Самарканд, Отрар) балгаст нь їл нийлїїлэн дарж, Шин (Инд Н. Т.) мєрєн хїртэл їлдэж явахад Шин мєрєнд цївтосож (харайн) оруулаад сартуулыг тэнд Шин мєрєнд сєнєєв. Жалачин Султан, хан Мэлиг хоёр амиа хориод (амь хоргодохын тул) Шин мєрнийг єгсєн зугтав. Чингис хаан Шин мєрєн єєд зорчиж, Бэдхэгсэнийг дахиулж (дайран одож). Эх горхи, Гїїн горхид хїрч Бараан хээрт буув. Залайрын Балагаар Жалачин султан, хан Мэлиг хоёрыг нэхїїлэн илгээж, Зэв, Сїбээдэй хоёрыг соёрхов. Зэв чи Зургаадай нэрт бєлгєє. Тайчуудаас ирж Зэв болов за хэмээгээд Тахучар, хан Мэлигийн хязгаар балгасыг єєрийн дураар ахуулж (сїйдэлж), хан Мэлигийг дайжуулав. Засаг (цээрлэл) болгож тїїнийг мїхїрїїлье хэмээн барьж жич їл мїхїрїїлэн, маш донгодож цэрэг мэдэхїйгээс нь эрїїлж буулгав. Тєдий Чингис хаан, баруун гараас (Бараанхээрээс) харьж Зєчи, Чагадай, Єгэдэй гурван хєвгїїнээ баруун гарын цэргїїдээр Амар (Аму) мєрнийг гатлан Ургенч балгаст буугтун хэмээн илгээв. Чингис хаан єєрсдєє Їтэгэр балгаст буув. Зєчи, Чагадай, Єгэдэй гурван хєвгїїн єчиж илгээсэн нь: Чингис хаан, цэрэг маань бїгд Ургенч балгаснаа хїрэв. Бид хэнийхээ їгээр явах вэ хэмээн єчиж илгээвээс Чингис хаан зарлиг болсон нь: Єгэдэйн їгээр явагтун хэмээн илгээв. Тэндээс Чингис хаан Їтэгэр балгасаас їлдэж (хєдєлж), Шимисамчу (Самарканд) балгасаас їлдэж Баха (Бухар) балгаснаа буув. Тэнд Чингис хаан Бала (ноён Н. Т.)-г хїлчиж (хїлээж), Алтан горхины нуруунд Султаны зусланд зусав. 

Ургенчээс Зєчи, Чагадай, Єгэдэй гурван хєвгїїн Ургенч балгасыг оруулж, гурвуул иргэнийг хуваан аваад, Чингис хаанд хувь эс гаргажээ. Эд гурван хєвгїїнийг бууж (буцаж Н. Т.) ирвээс Чингис хаан Зєчи, Чагадай, Єгэдэй гурван хєвгїїнийг чамдаж (буруушааж) гурван єдєр эс уулзваас, тэнд Боорчи, Мухулай, Шихихутуг гурав єчсєн нь: Онжин (тэмцэн) мэлзэн агсан сартуул иргэний сїлдийг доройтуулж, балгадын иргэнийг нь авав бид. Хуваагдаж автах Ургенч балгасан, хуваалдаж авсан хєвгїїд бїгд хааных буй. Тэнгэр газарт хїч нэмэгдэж, сартуул иргэнийг єдий доройтуулсан, олон эр эм чинь баясаж эрж амуй. Та яахин ийн хилэгнэж аму. Хєвгїїд буруугаа ухаж айв за. Хойшид сургаал болтугай. Хєвгїїдийн авир алгасангїй болов за. Соёрхвоос, соёрхож уулзуулаасай хэмээн Боорчи єчвєєс: Чингис хаан залирч (тайтгарч), Зєчи, Чагадай, Єгэдэй гурван хєвгїїнтэйгээ уулзаж євгєдийн їгийг єв болгож, хуучин їгийг хууль болгож, байсан газар нь тогтож ядтал, магнайн хєлсийг арчиж ядтал зэмлэж буруушааж байхад Хонхор хорчи, Хорирун хорчи єчсєн нь: Буруушаагаад хїлээж яахин орох мэт, хєвгїїд сая дайнд явж єдийчинээ сурч бїхийд хєвгїїдийг шантруулан энэ мэтээр яахин донгодно. Хєвгїїд айж сэтгэл алгасангуй болуузай. Наран шингэхїйеэ ёроолт хїртэл дайн иргэн буй (Ургах нарнаас шингэх нар хїртэл дайсан иргэн байна). Манийг тєвд одон тїрж илгээвээс, тэнгэр газарт хїч нэмэгдэж, алтан мєнгєн агуурсан эд таваар, иргэн оргон чамд авчирсугай. Аль иргэнд явуулах вэ хэмээвээс Багдад иргэний Халиф султан хэмээх буй хэмээмї. Тїїнд би аялсугай хэмээн єчвєєс, хаан хохаражу эдний їгэнд залирч зєвшєєрєн зарлиг болохдоо: Хонхай, Хогтухай, Чирган та гурвуул явж, Адархадай, Хорихай, бас Тодогатай Хонтухай хоёрыг миний дэргэд байтугай хэмээж, Їтэгэгийн Чормаганыг Багдад улсын Халиф султанд аялуулав. Бас Идїн (Индус) (энэтхэг Н. Т.) иргэн, Багдад иргэн хоёрын зуурт байгаа Ару Мєрї Мадашири иргэний Абаду балгасанд Дїрвэдийн Дєрбэй догшныг аялуулав. Бас Сїбээдэй баатрыг умар зїгийн Канглы, Кипчак (Бажигид), Орос, Сангууд (Мажиар), Асуд, Хасуд, Ширэсїд (Чэркэс), Басмир (Кашимир), Болор (Болгар), Гэрэн (Лала) эд арван нэгэн аймаг харь иргэнд хїртэл Ижил, Яик уст мєрєн гэтлэн Кивамен (Киев) хэрмэн балгасанд хїртэл Сїбээдэй баатрыг аялуулав. Бас сартуул иргэнийг аван аварч (эзэлж дуусаад), Чингис хааны зарлигаар балгад балгадад дарагч тавьж (дарга тавихад), Ургенч балгасаас Хєрмэгэй овогтой сартуул Ялавач, Масхуд (Махмуд) хэмээх нэртэй эцэг хєвгїїн хоёр ирж, балгасны ёс тєрийг Чингис хаанаа єгїїлжээ. Тэд хот газрын заншил ёсыг сайн мэдэх тул хєвгїїн Хєрмэгэй Масхудыг бидний дарга лугаа Шимсэгэн (Самарканд), Ургенч, Удан (хотон), Шисэгэй (Кашгар), Уриан, Хїхэндари тэргїїтэн балгасыг мэдїїлэн шїтэж (захируулаад) эцэг Ялавачийг авчирч, Хятадын Жїндї балгасыг мэдїїлэн авч ирэв (захируулав). Сартуул хїнээс Ялавач, Масхуд нар балгасны тєр ёсыг чадахын тул хятад иргэнийг сахихуй иргэнийг мэдїїлэн (захирах монгол) дарга лугаа тїшив (зєвлєгчєєр томилов). Сартуул иргэнд долоон он явж тэнд Залайрын Бала (ноён)-г хїлээж бїхийд Бала, Шин мєрнийг гэтэлж, Жалачин султан, хан Мэлиг хоёрыг Индус газар хїртэл нэхвээс Жалачин султан, хан Мэлиг хоёр завхаж (завхарсан) тул Индусийн дунд хїртэл нэхэн ядаад буцахдаа Индусийн хязгаарын иргэдийг толиод (тоноод) олон иргэн, тэмээг аваад иржээ. Тэндээс Чингис хаан буцах замдаа Ардис (Ирчиш мєрєн)-д зусаж, долдугаар он болж, Чингис хаан сартуул иргэнийг авч харьж ирэв. Ордонд элч илгээж, Хорхогдай хєвгїїнийг аваад иртїгэй хэмээж илгээв. Удар даваагаар давж явахдаа бас элч илгээж, баруун хєвгїїд їтэр иртїгэй хэмээсэнд їтэр хєдлєєд Чингис хааныг Хар Зайр нэрт газар бїхийд хїрэв. Тэндээс Чингис хаан хєвгїїддээ еслєн (ес есєєр) ачаа тээш єгч сартуул хєвгїїуд, агт морьдыг єгєв. Явсан хєвгїїдээс хамгийн тїрїїнд Хубилай хєвгїїн хїрч ирж, сартуулын олзноос Хубилай хєвгїїнд ихийг нь єгєв. Тэндээс хєдлєєд тахиа жилийн намар Туулын хар шугуйд ордонд буув.

Суут богд Чингис хаан, хєвгїїн Зєчийг Кипчак газар даруулан салгав (дарга болгон суулгав). Чагадайг сартагчны газарт салгав. Зєчи, Чагадай хоёр хєвгїїнээ салахад соён зарлиг болсон нь: Би та нарыг єєр бус улсад салгах бус, эзэлснээ мэдїїлэн, оруулснаа даруулан, газрыг агутхин (эзлїїлэн), тєрийг тїшїїлэн, ерєєл гэр, ерєєсєн бие болгон сайнаар салгаж илгээв. 

Айлаас айл хагацан буув хэмээн ангижирч яахин сэтгэнэ. 
Айлын бараа їзэлт хєл нь илїї ах (хэзээд байх шїї). 
Сїргээс сїрэг хагацав хэмээн содхорон яахин явах та. 
Сїргийн чанар нэгтгэн илїї ах та (байх шїї). 
Ургууд минь ах дїї дотроо алдарш.
Хад нэвт довтлом за
Хашхираа уриагаа илїї хатуужигтун та.
Далай гэтлэн довтлом за
Дуун уриагаа юун таслах билээ та.
Бар бар дуугаараа уриалж
Дуу уриагаараа юунд ч бїї боогд та.
Барул барул малгайгаараа даллаж
Харах нїдээ бїї цавчигтун та.
Бээр хэдэн суулдаж
(Хэт хол суулдаж)
Хэнээ мєн, хэнээ биш хэмээлдэх билээ та.
Хэлэлцэн илїї сэтгэгтїн та.
Уул алс суулдаж
Алийг нь мєн, алийг нь биш хэмээлдэх билээ та.
Ахлалдан дїїлэлдэн амраглан явагтун та.
Аху их улс иргэнийг
Їнэн тєр ёсоор явуулж,
Адарших сайн нэрийг
Хичээх хэрэг буй за,

хэмээн зарлиг болсон ажгуу.

Чингис хаан, Зєчи ахыг Кипчакт дарга болгон суулгахдаа, Боорчи ноёныг соё хэмээвээс Боорчи єгїїлсэн нь: Зєчи хєвгїїн сонс. Хаан эцэг чинь чамайг газар агутхин, харь иргэн даргалуулан салгав. Хатууж. Давшгїй давав буй хэмээн сонсдом уу, хэр (яаж) давах вэ хэмээн бїї сэтгэ. Давъя л гэж сэтгэвээс давна. Тэр (тэгж) давахад л дуу шуугїй давбаас, давааны тэр этгээдэд дуу хуур бэлэн эсрэг буй. Гэтэлшгїй мєрєн буй. Хэр гэтлэх хэмээн бїї сэтгэ. Гэтэлье гэж сэтгэвээс гэтэлнэ. Тэр гэтлэхэд гэмэр жимэр (гэм жим) эс болбаас гэтлэн барсан тэр этгээдэд, гэр тэрэг бэлэн эсрэг буй хэмээн соёвоос, Зєчи ах єгїїлсэн нь: Суут эзэн соётугай хэмээвээс, намайг хїрээгїй иргэнд хїртїгэй, хамаагїй иргэнийг хамтугай, газраа агутхитугай (уужимсгатугай) хэмээн соён аху хэмээн сэтгэлээ би. Чи бїрэн иргэнийг мэдїїлэн, болсон идээнийг боорчлуулан соён ажгуу чи хэмээв. Тэр їгд Чингис хаан зарлиг болсон нь: Зєчи чи хєвгїїн хэмээн хєвгїїурхэв ээ чи. Бїлэг иргэнийг засан эс чадваас бїлэг эс болъюу. Идээ тїгээн чадагч буурч хїн хурсан иргэнийг їл хождуулъюу. Хурим дотор їл дутааюу. Єєрєє бас олж идъюї. Их улсыг засах нь, болсон идээтэй адил буй. Боорчийн їг зєв хэмээн зарлиг болсон ажгуу.

Бас Чингис хаан зарлиг болсон нь: Эцэг хєвгїїн эе юун, эчнээ хол илгээх мэт бус, эзэлснээ эзлїїлэн, хатуужсанаа хадгалуулан, єргєє гэр, єрєєл биедээ тулга болгон салгана. Тєвийг сэрэн, тїшсэнээ сэтгэж, энхийг їл эвдэн, бїхийг їл бурчин (сїйтгэн), їзэх нїд, сонсох чих минь болон хатуужваас хєвгїїн тєрсний ач тэр буй за хэмээн єгїїлсэн ажгуу.

Чингис хаан бас Хохин ноёныг орос, чэркис газарт явуулахдаа соён зарлиг болсон нь: Хохин чи буданд минь эс булчив чи. Бєхийтлєє над хїчин єгєв чи. Цанд минь эс цангав чи. Цайтлаа над хїчин єгєв чи. Зол зєєлєн ахын ураг буюу чи. Мєр Зєчийн баруун этгээд сал. Хавирган нэвт харвая хэмээн бїї ихэмш. Чамд эс дагав хэмээн бїї цєх, ар туурга болон их гэрт хийсгэлэн, олон дайнд тєв харан їлдэж бай чи хэмээн зарлиг болсон ажгуу. Чингис хаанд Хохин ноён салахдаа бишрэн єчсєн ажгуу. Хаан ахыгаа зїгээр дагаж явсны тул, буданд эс булчив, цанд минь эс цангав хэмээж, иргэн идээт, улс ундат болгож, найман мянган иргэн єгч, газар агутхин, харийг даруулан салгагдав би. Иргэний идээнд эрсдэж, улсын унданд согтож, алтан сэтгэлийг амруулан чадах буюу би. Хаан ахын минь гэгээн мєр мэдтїгэй, хатуужин хїчээ єгсїгэй хэмээн єчсєн ажгуу. 

Чингис хаан, бас Мєнхэт баатрыг салгахуйд соён зарлиг болсон ажгуу. Гэгїрэх аланхир дїї минь Хохин салж одож хїрэн барж єчиж илгээсэн нь (їїрэх нум мэт Хохин дїї минь салж ядан мордохдоо єчсєн нь): Ахыг соёрхваас эхин минь дэрсэг, элэг минь халсаг, сууж минь дэвсгэрсэг болов хэмээн єчиж илгээжээ. Зєвєєр хїчин єг. Хїлэг этэх (барих) уурга минь, Мєнхэтї чамайг зарна би. Шил дїїурэн малгайгаа тэмтрэн ємсєж, тємєр дєрєєгєє тєл (чанга) жийж, тэнгэр газрыг дуурстал їлїї (довтлон) явах чи, тэнгэрт мєр єгдвєєс, далай тас довтлом за чи. Дуун уриагаа бїї тасал. Хадыг хага довтлом за чи. Хашхираа уриагаа илїї хатуужигтун чи. Ханцуйн хормой тас одон амуу чи. Хойшоо хилинцийн жигїїрээ илгээ хэмээн зарлиг болсон ажгуу. Чингис хаан бас, Зєчи ахыг минь бїї хїндшээ (тээр шаа). Їгэнд ижилдвээс сэцэн болъюу. Илд жаданд ижилдвээс баатар болъюу. Тэр сэцэн хэмээх буй. Ганц сэтгэ. Бор дарсан бїї уу. Баруун зїїн ангид хол дайн (дайсан) гэж бас сэтгэх болбаас тєдий буй за. Эс болбоос, сэтгэлээр хїрэлцвээс тэнд хэлэлцье хэмээн соёж илгээсэн ажгуу. 

Бас суут богд Чингис хаан, Боорчи, Мухулай хоёрт соёрхол єгсєн нь: Хятад иргэнээс танд эс єглєє. Хятадын жуйн иргэнийг Боорчи, Мухулай хоёрт сацуу хувааж єгєгтун. Авч, сайн хєвгїїдийг нь шувуу бариулж дагуулж явагтун. Сайн охидыг нь єсгєж, эмсээ дагуулж, хормой засуулж явагтун. Хятад иргэний Алтан хааны янагууд нь итгэлт монголын євєг эцэгсийг барсан сартагчин жуйн иргэн ажгуу за. Эдїгээ миний хэл нэгтэй янаг нь Боорчи, Мухулай буй за. Жуйн иргэнийг та хувааж авагтун хэмээн зарлиг болов. 

Бас богд эзэн Хятад улсыг эрхэндээ оруулж, Алтан хааны ор авсныг тангадын Шидургу хаан сонсоод эмээж, Баян Сардахарын хєвгїїн Эр Дурдунг баруун гар чинь болж албыг чинь єгсї гэж элч илгээсэн бєлгєє. Тэр элч эзэнд айлтгаж харихдаа богд эзэн тэнгэрийн хєвгїїн гэгч їнэн байнам. Манай хатны гэрэлд нь шєнє зул їл хэрэглэх буй. Мєнгєлєн гоо лугаа адил бус гэж энэ їг хэлж харив. Богд эзэн, тайчуудын Жамухын эм Мєнгєлєн гоог татаж явах агсан аж. Дурдунгийн їгийг Жамуха сонсоод, эзэнд єгїїлсэн нь: Миний Мєнгєлєн гоо эмээс, хятадын Вангинан (Ванцюнь) зангины Сэцэн номтойн охин, тангадын Шидургу хааны Гїрбэлжин гоо хатны гэрэлд нь шєнє зул хэрэглэх їгїй гэнэм. Тїїнийг аваасай хэмээн зангїн єгїїлсэн ажгуу. Богд эзэн тїїний хойно, сартуул улсад би аянд мордов. Чи морд гэж Шидургу хаанд элч илгээв. Шидургу хаан тэр элчид хамгийг їл эзлэн атал хаан болов хэмээн энэ юун. Хаан хїнд нєхєр юун хэрэг гэж эс болов. Тэр їгийг сонсоод, эзэн алтан амиа їгїй болон болтол чамайг тавихгїй гэж ам авсан бєлгєє. Тэр євєл євєлжиж, тангад иргэнд морилъё хэмээн, шинэ тоо цэрэг тоолжээ. Тангадын Шидургу хааны хар ханшаарт шар хонгор Гїбэлэг нэрт нохой ёрч гэнэм гэж, богд эзэн есєн хєлт цагаан тугаа залан хатгаж, гурван їе мордон мордон буув. Тэр нохой мэнд энх эсэн, амгалан, жаргалан гэж хуцахул дайсан їгїй, ульж хуцахул дайсан болох агсан ажгуу. Тэр нохой эзний мордохуйг мэдэж, гурван он улин хуцав. Шидургу хаан, нохой минь хєгширч, ёр нь їгїй болж байнам гэж сэрэл їгїй суув. Тїїний хойно нохой жилийн намар явган цэргийг явуулж богд эзэн Хасараас хачир тасын єд ац гэж боол Мичинг илгээв. Хасар єгїїлсэн нь: Хамгийн эзэн хаан боловч хачир тасын єд авахад би сайн гэж хэлээд хачир тасын єд єгєв. Худ (удаан) дарсан гэж эс авч харив. Хар халзныг алж ац гэж боол Мичинг бас илгээв. Хасар хар халзан шувууны нисэж явахыг їзээд эргэлгээний мєн хаана нь харвах вэ гэж боол Мичингээс асуув. Боол Мичин єгїїлсэн нь: Хар шар хоёрын завсар харва гэв. Хоншооры нь тас харваж єгєв. Хаан хїнд, ёст хачир тасын єд билээ. Энэ биш, хар халзан байнам. Цусан халдав гэж эс авч харив. Тїїнд эзэн хориглож бєлгєє. Гахай жил эзэн богд Есїй хатныг авч, морьтон цэргїїдийг удирдан єєрєє мордов. Эзэн богд Мона хошууг їзээд зарлиг болсон нь: Эвдэрсэн тєрд хоргодолтой, энх тєрд нутаглалтай, їдэх (єл) буга їдээлэлтэй хэмээн зарлиг болов. Модон дээр суусан муу хэлт уулийг їзээд эзэн, Хасарыг харва гэж зарлиг болов. Хасар харвав. Ууль босоод завсарт шаазгай ороод жигїїрээ тас харвуулав. Эзэн хориглож, илдээ далайж байв. Эзэнд єрлєг ноён айлтгав. Сайны салдар, муугийн шорвог гэнэ. Эзэн єєрєє мэдээсэй гэв. Эзэн зєвшєєн залирав. Тїїний хойно боол Мичин хєтєч, Хасар дїї чинь архидаж суухдаа Хулан хатны гараас барив гэж эзэнд айлтгав. Тїїнд эзэн хориглож (уурлаж), урьд долоон хонхотантой їг нэгдэж явав. Тїїний хойно болохоор хачир тасын єд эс єгч их їг єгїїлэв. Эдїгээ бас муу хэлт ууль ал гэсэн нь сайн хэлт шаазгай алав. Лав муу харт ажгуу хэмээн Хасарыг дєрвєн хїнээр сахиулж, бїх гєрєєсний хїнс єгч, хашаат худагт хїлж тавив.

Хангай ханы их ав тавихдаа зарлав. Бєртэ чоно, гоо Марал орох буй, тїїнийг бїї ал. Хєх бор морьт бужгар їст хар хїн орох буй, амьд барь гэж зарлиг болов. Бєртэ чоно, гоо Марал хоёр орж эс алж гаргав. Хєх бор морьт хар хїнийг хїн барьж чи хэнийх вэ гэж асуув. Дуун эс гарав. Эзэнд авчирч єгєв. Эзэн асуув. Монголын богд эзэн цэрэг мордов гэж Шидургу хаан харуул гаргаж билээ. Хєлт моринд їл гартах (гїйцэгдэх), гїш болдын хєх бор гэгч билээ, гїйцэгдэв. Дєрвєн таваг минь хувирахуйяа болов. Хар тэргїїт хїнд їл гартах, хадрагч хар бодон гэгч билээ би. Хар тэргїїт хїнд гартав. Хар тэргїїн минь хувирахуйяа болов гэв. Богд эзэн єгїїлсэн нь: Хаан чинь хувилгаан гэлээ. Їнэнээ хэл гэж зарлиг болов. Бодон єгїїлсэн нь: Єглєє хорт шицагаан шар эрээн могой болох, тэгэхэд барьж їл болох, їдэд хїрэн эрээн барс болох, тэгэхэд барьж їл болох, їдэш гоо хар хєвгїїн болж, хатан лугаа наадаж суух буй. Тэгэхэд барьж болно гэж хэлэв. Тєдий тэр хїний їгийг аваад, тэндээс богд эзэн, тангад иргэний захад хїрч очтол, Шидургу хааны рангас язгуурт эмгэн монголын цэргийг угтаж ирээд, эр (цэрэг), агтыг харааж їхїїлэв. Эзэнд Сїбээдэй баатар єчсєн нь: Энэ эмгэн, эр агтыг харааж їхїїлэв, Хавт Хасарыг засгаас гаргаасай гэж їг єчив. Эзэн зєвшєєрєєд, єєрийн жигїїрт хул морио унуулж авчирч харвуулав. Хасарын бие барианд (хїлээсэнд) зовсон тул гэлдэрхлэн байж, євдєгний нїдний гэций нь харвав. Тэр эмгэн хавиргаар унаж їхэхдээ Хасарын нуган (хєвгїїн) їр нь шарханд энхрий (їхэх) болтугай, охин їр чинь эрдээ гээгдтїгэй гэж харааж їхэв. Чингис Алашаг зорьж хїрч Эсэ (Аша) хамбо лугаа хатгалдаж Эсэ хамбыг барьж, тэрэм гэрт, тэмээн ачаат иргэнийг нь їнсээр хийстэл довтлов. Эр хїн омгон сайд тангадыг (омогтой, дуулгаваргїйг нь) хядаж, ийм тийм тангад иргэнийг цэргийн хїн барьж олсноо автугай хэмээн зарлиг болов. Даст тахираас хєдєлж, Тїрэмгий балгасыг оруулж, Шидургу хааныг могой болсон цагт нь эзэн, гарди болов. Барс болсон цагт нь эзэн, арслан болов. Хєвгїїн болсон цагт нь эзэн, євгєн болж барив. Шидургу хаан эзэнд їг єгїїлсэн нь: Намайг бїї ал. Цолмонг барьж, дайсангїй (хїйтэнгїй) болгосу, мичдийг барьж зуд турхангїй болгосу. Намайг албаас аминд чинь муу, эс албаас їрд чинь муу гэж ийм їг айлтгав. Эзэн тїїний їгэнд эс орж, харваж, цавчаад эс даалгав. Шидургу хаан єгїїлсэн нь: Биеийг минь цавчиж, харваж эс даалгав та. Минин уланд гурав хугасхийж эвхсэн эрээн хошлон буй. Тїїгээр боож ал гэв. Мєн тэр хошлонг авч боож алахуйд намайг эдїгээ боож албаас хойд їр чинь надтай адил боомилогдох болтугай. Гїрбэлжин гоо хатныг минь хар хумснаас эхлэн бїгдийг нэгжигтун гэж хэлээд їхэв. Эзэн богд Гїрбэлжин гоо хатныг нь авав. Гїрбэлжин гоо хатны єнгийг, эзэн эхлэн их улс гайхалдав. Гїрбэлжин гоо хатан єгїїлсэн нь: Энэ єнгє минь танай цэргийн тоосонд хиртэв. Їїнээс урьд илїї гоо бєлгєє. Эдїгээ усанд угааваас їлэмж гоо болно хэмээв. Энэ їгийг сонсоод эзэн богд, усанд угаа гэж илгээв. Тэр хатан усны хязгаар явагч хєх болжмор барьж, сїїлэнд нь бичиг бичиж, би энэ усанд їхэх буй. Биеийг минь уруу бїї эр. Єєд эр гэж эцэгтээ илгээв. Охиныхоо їгээр эрж, гол єєд эрээд авч онхлохдоо, толгойн нэжгээд тулмаар шороо асгаж онхлов. Цогц нь тємєр олох (толгод) гэх, тэр мєрнийг Хатаны гол гэх болжээ.

Тангад улсыг оруулж, Шидургу хааныг алж, тїрэмгий балгасыг эвдэж, Гїрбэлжин гоо хатныг авч тангад иргэнийг ургийн ураг мохоли мушгил (сэг тамтаг) їгїй болгон аваад тангад иргэнээс Есїй хатанд танд маш олныг єгєв. Тэр аянд Лоабан ханд зусаж Тїрэмгий балгасаас богд эзэн хїнд халууцаж (халуурч) алтан амиа гарахуй цагт зарлиг болсон нь:

Хїдэр мэт дєрвєн дїї
Хєлєг мэт дєрвєн хєвгїїн
Таван єнгє
Дєрвєн харь улс минь
Сонсогтун та.
Сур дєрєє сунатал
Тємєр дєрєє дєлєртєл жийж,
Их улсаа зовон зєєж
Зонхилон хураахуй цагт
Энэ мэт зовлонг
Эс їзлээ би.
Эрт урьд тєрлийн єр тєлєєс болов уу,
Эдїгээ энэ тєрлийн зовлон болов уу

хэмээгээд Эзэн богд ийн зарлиг болсон нь: Эд бїхэнд сайд минь хариу єгєгтїн та гэж зарлиг болбаас, Сїнидийн Гєлїгэдэй баатар єчсєн нь:

Хас болсон тєр богинодом за
Хайрт Бєртгєлжин сэцэн хатан чинь їхэм за
Хасар, Бэлгїтэй хоёр чинь бїлгэмдэм за
Хамран зєєсєн олон улс чинь
Хааш яаш тархам за.
Єндєр болсон тєр чинь богинодом за
Єнєд батад учирсан
Бєртгєлжин сэцэн хатан чинь їхэм за
Єгэдэй тэргїїтэн хєвгїїд чинь єнчрєм за
Єрсєн зєєсєн олон улс чинь
Єєр хїний болон тархам за.
Уул болсон тєр чинь богинодом за
Олж тахисан
Бєртгєлжин сэцэн хатан чинь їхэм за
Отчигин, Хачиун хоёр чинь бїлгэмдэм за
Олсон зєєсєн улс чинь
Уул тайга бїр тархам за.
Хангай ханыг хажуулж нїїм за
Хатан хєвгїїд чинь гїйлэн хайлан ирэм за
Тїїнд нэгэн сайн сургаал їг хэлэх ажаамуу.
Єлгэ (єлгий) єндрийг єлгэлэн (єлгийлєн) нїїм за
Охид, хєвгїїд чинь гїйлэн хайлан ирэм за
Тїїнд нэгэн сайн сургаал їг хэлэх ажаам уу.
Нярай биеийг няцлахуйяа бэрх болном за
Хэрэв няцалбал нярвааны газар
золгох маань їнэн болов уу,
Элэхїй (Энхрий) биеийг эвдэхїйяа бэрх буй за
Хэрэв эвдвээс энхжиний газар
золгох маань їнэн болов уу,
Єрєєсєн хоцорсон
Бєртгєлжин сэцэн хатан чинь
Єнчин хоцорсон
Єгэдэй тэргїїтэн хєвгїїдэд чинь
Хєдєє газар усан зааж
Хєтєл газар зам зааж єгєх ажаамуу
хэмээн єчвєєс
Чингис хаан зарлиг болсон нь:
Эдїгээ бїї їх
Єрєєсєн хоцорсон
Бєртгєлжин сэцэн хатанд минь
Єнчин хоцорсон
Єгэдэй тэргїїтэн хєвгїїдэд минь
Хєдєє газар усан
Хєтєл газар зам зааж єг.
Хаш чулуунд арьсан їгїй
Хатан тємєрт турсан їгїй,
Хайран тєрсєн биед мєнх їгїй
Харил буцалгуй явж
Хатуужин сэтгэгтїн та.
Зуун їйлийг їйлдэн бїтээвээс
Їйлийн охь
Їнэн їгэндээ хїрсэн хїний
Сэтгэл бэх
Єчїїхэн дураар явж
Олон лугаа зохь
Їнэнээр нэгїн нєгчин эчих
(Їнэнчээр ханилан явах)
Бие тань буй
Хойт сайн тєрєє сахигтун та.
Хубилай гэгээний їг єєр буй
Тїїний їгээр явагтун та

хэмээн зарлиг болоод хорин хоёрдугаар он, улаагчин гахай жилд жаран зургаан насандаа долоон сарын арван хоёрт тэнгэр болов. Хасаг тэргэнд хїлгээ хєлєглєж, хаан эзний алтан хїїрийг хасаг тэргэнд єргєн тээж, харьж єєд болон ирэхэд Сїнидийн Гєлїгэдэй баатар магтсан нь:

(Хамгийн хаан улсын эзэн минь Н. Т.)
Халих харцгайн жигїїр болон одов уу чи эзэн минь
Хангинах тэрэгний тээш болов уу чи эзэн минь
Тоглох харцага жигїїр болон одов уу чи эзэн минь
Тойрох тэрэгний тээш болов уу чи эзэн минь
Жиргэх шувууны жигїїр болон одов уу чи эзэн минь
Жиргирэх (Жигдрэх) тэрэгний тээш болов уу чи эзэн минь 

гэж магтан иртэл Мона-ын євєрт хїрээд хасаг (тэрэг) нь булдаа хїртэл шигдэж хєдєлгєн ядахад таван єнгийн хїлгїїдийг хєллєж гаргаж ядаж, гїр (их) улс зовоход Сїнидийн Гєлїгэдэй баатар мєргєн єчив:

Хєх мєнх тэнгэрээс заяагаар тєрсєн
Хєлєг богд эзэн минь
Хїр их улсаа орхиж
Хїрвээ чи дээд тєрєлдєє.
Тєвшнєє байгуулсан тєр чинь
Тєрлєн байгуулсан улс чинь
Тєгс хєрєглєсєн хатад хєвгїїд чинь
Тєрсєн хан газар, ус чинь тэнд бєлгєє.
Ариунаа байгуулсан тєр чинь
Албалан байгуулсан улс чинь
Амраг хатад, хєвгїїд чинь
Алтай орд харш чинь тэнд бєлгєє.
Урнаа байгуулсан тєр чинь
Учирсан хатад, хєвгїїд чинь
Урьд зєєсєн олон улс чинь
Ураг элгэн чинь тэнд бєлгєє.
Ургамал улс иргэн чинь
Угаасан ус цас чинь
Олон Монгол улс чинь
Ононы Дэлїїн болдог
Тєрсєн газар чинь тэнд бєлгєє.
Хээр азарганы хєхлєєр
Хийсэн туг сїлд чинь
Хэнгэрэг бїрээ уриа чинь
Хэлэхїй бїгд улс чинь
Хэрлэний хєдєє арал
Хаан суусан газар чинь тэнд бєлгєє.
Бїтэхийн урьд учирсан
Бєртгєлжин хатан чинь
Буянт хан газар нутаг ус чинь
Боорчи, Мухулай хоёр амраг нєхєр чинь
Бїрэн их ёс чинь тэнд бєлгєє.
Хувилгаанаар учирсан Хулан хатан чинь
Хуур цоор хєг дуу чинь
Хотол бїгд улс чинь
Хутагт хан газар ус чинь тэнд бєлгєє.
Харийн ханыг дулаан гэж
Хатан Гїрбэлжинг гоо гэж
Харьтан тангад улсыг олон гэж
Хуучин монголоо ийн тэвчив її эзэн минь.
Хайрт амин чинь гарваас
(Халуун амийг чинь алдавч)
Хас эрдэнэ мэт хїїрийг чинь авч харья л
Хатан Бєртгєлжинд чинь їзїїлье л
Хамаг улсад чинь хїргэе л хэмээн єчвєєс
Хаан эзэн, энэрэн соёрхов
Хасаг тэрэг хангирсан хєдлєв
Хамаг улс баясгалант болов
Хан их газраа тэнд хїргэв.
Хамгийн мєнх хїр (хїїр) їїсэж (оршуулж)
Хан зайсангуудын тулга болж
Хамаг улсын шїтээн болоод
Хамгийн мєнх гадсан
Найман цагаан гэр болов за.
Эзэн эндээс эчихїйд
Бахархан зарлиг болсны шалтгаар
Эдїгээ тугаар хасаг тэрэг
Булдаа хїртэл шигдэв.
Эн их улсад худал тунхаг єгч (зарлаж)
Ємссєн цамц, єргєє гэр,
Єрєєсєн оймсыг тэнд онхлов
Їнэн хїїрийг заримууд нь Бурхан Халдунд онхлов гэх,
заримууд, Алтай ханы ард, 
Хэнтий ханы євєрт, 
Их Їтэг нэрт газар онхлов гэх буюу.

Суут богд Чингис хааны хєдєлшгїй хїдэр мэт дєрвєн дїї нь Хасар, Бэлгїтэй, Отчигин, Хачиун эд буюу. 

Ширээний их хатан Бєртэ їжингээс тєрсєн Зєчи, Чагадай, Єгэдэй, Тулуй дєрвїїл бєлгєє. 

Алаха бэхи, Илалтун бэхи, Сэчэйхэн гурван гїнж бєлгєє. 

Хулан хатнаас тєрсєн Гєлїгэ гїнж, Есїй хатнаас тєрсєн Ючибай гїнж буюу Есїгэн хатнаас тєрсєн Харачар, Хархаду, Чагур эд гурвуул бєлгєє. 

Зєчи эзний хєвгїїн Ордана, Бат, Бэрхэ, Тангуд, Чобой, Хонхчар, Бэрхэчэр эд бєлгєє. Холайган (Олуйхан) нэрт нэгэн авхай бєлгєє.

Богд эзний тєрийн тїшээ болсон хєлєг мэт есєн єрлєгїїдийн ах нь Залайрын гоо Мухулай, Зїрчидийн Чуу мэргэн, Арладын хєлєг Боорчи, Сїлдэний (Сїлдїсїн) Торхан шар, Урианхайн Зэлмэ, Бэсїдийн Зэв, Ойрдын Хар хиру, Жїрхэний Борохул, Татаарын Шихихутуг есєн єрлєгїїд эд буюу.

Урьд Зэлмэ ганц Мухулайгаас дїї агсан аж. Хойно Бєртгэлжин хатныг тайчуудаас авч ирэхэд гэм хийсний тул богд эзэн, дєрвєн хїнээс дїї болгосон нь тэр буй. 

Есєн єрлєгїїд эд буюу.

Эд есєн єрлєгууд
Эзэн богдод нэгэн нэгэн учирч
Энгїй улс иргэнийг хураахуй тэр цагт
Эзэн богдыг дагаж хїчээ єгч
Харьтан дайсанд харил буцалгїй явж
Хаан эзний тєрд амь биеэ тэвчиж туслан
Хайр хишиг соёрхолд хїртэж
Алс нэрийг тэмцэн
Хамагт алдаршиж
Есєн єрлєгїїд хэмээх нэр авчээ.

Богд эзний их хєвгїїн Зєчи эзний їр (хєвгїїд) Кипчак, Тогмаг, Агасар хан, Тарбис хан, Шибан, Єлэйбэ, Исгэр, Тоху, Сангуд, тїїнээс нааших хотыг мэдэн эзлэв. 

Чагадай ахын хєвгїїн Мэнгэтї, Ису Мєнх, Бїри, Мєчи, Баядар баатар, Шимун эд бєлгєє. Чагадай эзний їр (хєвгїїд) зїїн зах нь Хyмил (Хамил) буй. Баруун зах нь Бургари (Болгар), Сэмисгин Самурхан (Самарканд), эд агсу (хїртэл) захачлан тїмэн хот мэдэн эзлэв.

Єгэдэй хааны хєвгїїн Гїюг хєлєг хаан, Тулуй эзний хєвгїїн Мєнх хаан, Хубилай хувилгаан сэцэн хаан, Арибуха эзэн эд бєлгєє. Их голомтонд тєвлєн дєчин тїмэн Монголын эзэн боллоо. 

Богд Чингис хааны зургаан тїмэн гэгч: Ордос нэг тїм, арван хоёр тїмэд нэг тїм, ёншиебї, асуд, харчин нэг тїм баруун гурван тїм гэгч эд буй. Цахар нэг тїм, халх нэг тїм, урианхай нэг тїм-зїїн гурван тїмэн гэгч эд буй, Бєртгэлжин хатны их орд нь Хїрїй орд, Хулан хадны орд нь Солонгосын Барс орд, Есїй хатны орд нь Ширгацайн орд, Есїгэн хатны орд нь Хамтдахын орд хэмээмїй.

<< Арван нэгдїгээр хуудас  < Гарчиг > Арван гуравдугаар хуудас >>


© 1628—2001 Монгол Улсын тєв номын сан (текст), Цахим єртєє сїлжээ (вэб сайт), Эрхэмбаярын Жагдагдорж (дизайн)