Аравдугаар хуудас
. . . Эзний тэр їгийг сонсоод Солонгуудын Буха цагаан хаан, єєрийн Хулан нэрт охиноо єгєн єргєж,
барс гэрт, Буха Солонго хоёр отог инжтэйгээр онгоцоор авчрав . . .
Суут богд Чингис хаан, дїї нар, хєвгїїддээ иргэн єгч, улсын тачаал тєрийн оньсон
товчилж соён зарлиг болсон
нь ийн бєлгєє.
Чингис хаанаас Отчигин ноён салж гарсны хойно Тангудтайн Гоо сэцнээс асуусан
нь: Хаан ахаасаа салгагдав
би. Хан хїний улс засаглах ёсон ямар вэ хэмээн асууваас Гоо сэцэн єгїїлсэн нь:
Зєв асуув чи. Хан хїний улс
засаглах ёсон нь, наран мэт їл хождуулах, нуур мэт їл голон хатуужих буй хэмээсэн
ажгуу. Тэр їгийн тайлбарыг
гурван єдєр эс олж, Отчигин ноён єгїїлсэн нь: Гоо ах энэ їгийн чинь тайлбарыг
эс олов би. Юун їг бєлгєє
хэмээн асууваас Гоо сэцэн єгїїлсэн нь: Хан хїнийг наран мэт бїї хождуул хэмээх
минь наран ургаваас сайн ба
мууд, амьд ба їхсэнд тэгш халуун гэгээнээ хїргэюї. Хан хїн тэр мэт тэгш сэтгэлт
болваас их улсын дуран яахин
хочирху (їгїй болох). Нуур мэт бїї гол хэмээх минь нуурт сайн ба муу бээр усанд
орьюу. Сайн муу адгуусан
услан ороод буртаглаваас нуур тэд бїгдийг їл голон шингээюї. Хан хїн тэр мэт
сэтгэж, сайн муу бээр їг
сонсвоос їнэн худал зангїхэн їгс сонсвоос єргєс хатгах їгэнд їл орон, тэгш болгож
сонсвоос их улс яахин эвдрэх
хэмээсэн ажгуу. Отчигин ноёнд, Тангудтайн Гоо сэцэн єгїїлсэн нь:
Хїйтэн хожуулаар
Галыг хєндвєєс
Хїрхрэн бїхий
Галыг сєнєєюї.
Хєвгїїмэрхїй ардыг
Їйлэнд тїшвээс
Хїр улсыг зовооюу.
Уст хожуулаар
Галыг хєндвєєс
Їрхрэн бїхий
Галыг сєнєєюї.
Єчїїхэн ардыг
Їйлэнд тїшвээс
Улс иргэн барагдмуй за хэмээн єгїїлсэн ажгуу. Хонхотаны Минлиг эцгийн долоон
хєвгїїд бєлгєє. Долоогийн
дундад Хєгэчї тэб тэнгэр бєлгєє. Долоон Хонхотан Хасарыг ємєгшиж занчив. Хасар
долоон Хонхотанд
занчигдав хэмээн богд Чингис хаанд сєгдвєєс, богд Чингис хаан бусдад хилэгнэж,
уур дунд хэллэх болон
(ууртай байсан тул), хаан хилэнтэйгээр Хасарт єгїїлсэн нь: Амьдад їл ялагдахуйгаас
бєлгєє чи. Яахин ялагдав
чи хэмээвээс Хасар нулимс алдаад босож орчиж Хасар муухайлж гурван єдєр эс ирэв.
Тэб тэнгэр богд Чингис
хаанд ирж мєнх тэнгэрийн зарлиг хааныг заан ийн єгїїлэв: Нэгэн та Тэмїжинг улс
барьтугай. Нэгэн та Хасарыг
хэмээмїй. Эс мэдвээс мэдээгїй буй за хэмээв. Богд Чингис хаан морилж, мєн шєнє
Хасарыг барихаар одвоос
Хїчї, Хєхэчї хоёр, Хасарыг барихаар одов хэмээн заачухай (эхэд мэдэгджээ). Эх
мэдээд шєнє бєгєєд удааран
(яаран) цагаан тэмээ хєллєж хархудай тэрэгтэй шєнє дєл зорчиж нар ургахуй лугаа
хїрвээс, богд Чингис хаан,
Хасарын ханцуйг уяж, малгай бїсийг нь авч їгийг нь асуун бїхийд эх нь хїрчээ.
Богд Чингис хаан цочин, эхээсээ
эмээв. Эх уурлаж, хїрч тэрэгнээс буугаад, эх єєрєє Хасарын уясан ханцуйг тайлж
тавиад малгай бїсийг нь
Хасарт єгч ихэд хилэгнэж уураа даран ядан завилан сууж, хоёр хєхєє гаргаад євдєг
дээрээ бисагари хулжу
барьж єгїїлсэн нь: Єєрєє їзвээс хєхсєн хєх тань энэ буй. Эд хатахун харбисунаа
(хавиргаа) тасалсан, Хасар яав?
Тэмїжин энэ нэг хєхийг минь барах бєлгєє. Хачиун, Отчигин хоёул болж нэгийг
барах бєлгєє. Хасар бол бїр
хоёр хєхийг минь барж цээж минь муу болох (онгойх) бєлгєє. Цэгч эрдэмт Хасар
минь хар хїчит эрдэмтийн тул
харвачиж гарсныг харваж оруулах бєлгєє. Єчиж гарсныг огтдож оруулах бєлгєє.
Эдїгээ дайсан хїнийг мохотгов
хэмээж Хасарыг їзэн ядмуу та хэмээв. Эхийг амарлиулан барж богд Чингис хаан
єгїїлсэн нь: Эхийг гэнэт
ирэхїй лїгээ айхын ихээр айв. Ичихээр ичив би хэмээн няцья бид хэмээн няцав.
Эхдээ їл мэдїїлэн эчнээ Хасар
иргэнээ авч мянга гурван зуун иргэн дайжив. Эх мэдэж сэтгэлээр їтэр тїлэгсэн
(хєгширсєн) ёсон тийм бєлгєє.
Хасар эзэн дайжин дутаахуйд, улсын эзэн зарлиг болж, Сїбээдэй баатраар нэхїїлэхдээ
эрт манагар (єглєє эрт)
єгїїлсэн нь:
Агтын тэргїїн
Гарч ирэхїйд адил
Манлайн сар
Малгайн очир болсон
Чин мэт эвхсэн
Чулуу мэт зангидсан
Аугаа нєхєд,
Сїїдэр минь,
Хулс мэт зэрэглэсэн
Хот мэт хїрээлсэн
Албатан цэрэг минь
Сонсогтун та.
Їтэл явахад
Идэм бяруу мэт яв.
Идэвхлэх туулих їйлст
Идэлхї шувуу мэт довтлон яв.
Наадан цэнгэж явахад
Нялх унага мэт яв.
Наад цаад лугаа цавчилдахад
Начин шувуу мэт туулин довтлон явагтун та.
Суун байн явахад
Солонго бяруу мэт яв.
Шоровхийлэх идэвхлэх їйлст
Шонхор шувуу мэт довтлон яв.
Ханьсан эелдэн явахад
Хашин бяруу мэт
Ханилан яв
Харьтан дайсан лугаа
Харвалдахуйд
Харцага шувуу мэт
Довтлон яв та.
Єлссєн барс
Їйнхэрсэн бїргэд мэт яв.
Гэгээн єдєр
Гэнтї чоно мэт
Гэнэт яв.
Харанхуй шєнє
Хар хэрээ мэт
Хатуужин яв.
Жєтєєч хатан хїн мэт
Хатуужин яв та
хэмээн зарлиг болбаас Сїбээдэй баатар єчсєн нь:
Чадан ядан нэхье
Чадах ядахаар явж їзье
Эзний минь буян мэдтїгэй
гэж айлтган нэхэн гїйцээд, Хасар эзэнд баатар Сїбээдэй їг єчсєн нь:
Хїй элэгнээс хагацваас
Хєндлєн хїний идэш болом за.
Ураг элэгнээс хагацваас
Улс монголын идэш болом за.
Єнєр хїн хагацваас
Єнчин хїний идэш болом за.
Олон улс эвдэрвээс
Оорцог хїний идэш болом за.
Хєдлєх бїгд олдом за
Хїй элгэн їл олдом.
Улс иргэн олдом за
Ураг тєрєл тєрсєн їл олдом
гэж хэлэв. Энэ їгийг Хасар зєвшєєрєв. Залайрдайн Жибэгэ тїїнээс сїлжиж, Баргуужин
орон зїг буруулав. Тїїний
хойно есєн хэлтэн (хамаг улс Н. Т.) Тэб тэнгэрт хуйж (очиж) Чингис хаанu гэрээс
ч Тэб тэнгэрт хурах болов.
Тийн хурахад Тэмїгэ отчигины харьяат иргэн Тэб тэнгэрт оджээ.
Отчигин ноён, одсон иргэнээ гуйхаар Сохур нэрт элчээ илгээжээ. Тэб тэнгэр Сохур
элчид єгїїлсэн нь: Отчигин
та хоёр ачтан болжээ хэмээн Сохур элчийг нь асхиж явган эмээлийг нь їїрїїлж
хариулжээ. Отчигин Сохур
элчээ асхигдаж явган илгээгдэж ирсний маргааш нь Отчигин єєрєє Тэб тэнгэрт єчиж
єгїїлсэн нь: Сохур элчээ
илгээвээс асхиж, явган илгээжээ. Би иргэнээ гуйхаар ирэв хэмээвээс долоон Хонхотан
Отчигиныг энд тэндээс
хааж, Сохур элчээ илгээх чинь зєв буюу хэмээв. Барихуй тосхуйгаас хигдрэн (барьж
зодохыг завдсанд) айж
Отчигин ноён єгїїлсэн нь: Элч илгээсэн минь буруу болжээ хэмээв. Долоон Хонхотан
єгїїлсэн нь: Буруу бєгєєс
наманчлан сєгд хэмээн Тэб тэнгэрийн хойноос сєгтгєжээ. Иргэнээ эс єгдєж (авч
чадалгїй) Отчигин маргааш
эрт Чингис хааныг босоогїй, орон дотроо бїхийд орж уйлан сєгдєж єгїїлсэн нь:
Есєн хэлтэн иргэн, Тэб тэнгэрт
чуулахад над харьяатан иргэнээ Тэб тэнгэрээс гуйхаар (авахаар) Сохур нэрт элчийг
илгээлээ. Сохур элчийг
минь асхиж явган эмээлийг нь їїрїїлж буцаажээ. Би єєрєє гуйхаар одваас долоон
Хонхотан энд тэндээс хааж,
наманчлуулж, Тэб тэнгэрийн хойноос сєгдїїлэв хэмээн уйлав. Чингис хааныг єгїїлэхийн
урьд Бєртэ їжин орон
дотроо єндийж суугаад хєнжлийн захаар євчїїгээ тїйдэж (бїрхэж), Отчигины уйлахыг
їзэж, нулимс алдаад
єгїїлсэн нь: Яасан Хонхотан, тэднийг ємгєєлж урьд Хасарыг жанчсан билээ. Эдїгээ
бас энэ Отчигиныг яахин
хойноосоо сєгтгєнє. Ямар ёсон бєлгєє. Бэл чамайг энэ мэт бїхийд чигїїд наран
(ойн нарсан) мэт дїї нарыг чинь
ийн єсєлж байна. Їїнээс мєн хойно їїлэн мэт биеийг чинь нїїн одвоос, итгэл мэт
улсыг чинь хэнд мэдїїлэх вэ,
тэд. Толь мэт биеийг чинь толбас (сїїдэр) болж одваас, тїн мэт улсыг чинь хэнд
мэдїїлэх вэ тэд. Чигїїд арад
мэт дїї нарыг чинь ийн єслєм за. Эд аран (хїмїїс) гурван єчїїхэн ширгуудыг минь
мэндтэл (єсєж амжаагїй хэдэн нялх хїїхдэд чинь) юу мэдїїлэм. Тэд яасан Хонхотан бєлгєє. Дїї нараа тэдэнд
тийн хийгїїлж хэр їзэн аму чи
(дарлахыг їзсээр байж зїгээр єнгєрїїлж болох уу) гээд Бєртэ їжин нулимс алдав.
Бєртэ їжиний энэ їгийг
сонсоод Чингис хаан Отчигинд єгїїлсэн нь: Тэб тэнгэр эдїгээ ирэх буй. Чадахынхаа
хэрээр їйлдэхийг чи мэд
хэмээв. Тэгэхэд нь Отчигин босоод нулимсаа арчин гарч гурван бєхийг бэлдэж байв.
Хоромхон байтал Минлиг
эцэг долоон хєвгїїдтэйгээ ирж, долоон бїри (бїгдээр гэрт) орж, Тэб тэнгэр тїсїргэ-ийн
баруун этгээд суухуй
лугаа Отчигин, Тэб тэнгэрийн дээлийн захаас барьж: Єчигдєр намайг наманчлуулсан
бєлгєє, чи сорилдъё
хэмээж, захыг нь барьж їїдэн тийш чирэв. Тэб тэнгэр Отчигиныг эсэргїїцэж, захыг
нь барьж барилдав. Тэб
тэнгэрийн малгай барилдахуйд голомтны тэргїїнд унав. Минлиг эцэг малгайгий нь
авч уншиж (гашуудан)
євєртєє дїрэв (хийв). Чингис хаан єгїїлсэн нь: Гарч бєх хїчээ тэмцэлдэгтїн хэмээв.
Отчигин, Тэв тэнгэрийг
чирч гарахад їїдэн босго алхтал урьд бэлдсэн гурван бєх эсрэг угтаж Тэб тэнгэрийг
бариад чирэн гарч,
нуруугий нь хугалан, зїїн этгээдийн тэрэгнїїдийн їзїїрт орхив. Отчигин орж єгїїлсэн
нь: Тэб тэнгэр намайг
наманчлуулсан бєлгєє. Сорилдъё хэмээвээс їл болон аргалж (баашилж) хэвтэнэ.
Цагт нєхєр ажгуу хэмээвээс.
Минлиг эцэг ухаж нулимс алдаад єгїїлсэн нь: Дайр этїгэнийг (дэлхийг) дээлсїний
(довын) тєдий бїхийгээс,
далай мєрнийг горхины тєдий бїхийд нєхєцєв би хэмээхїй лїгээ долоон Хонхотаны
хєвгїїн нь їїдэнд босож,
голомт тойрон байж, ханцуйгаа шамлахад, Чингис хаан гэрлэж (бачимдан) шахагдаж,
яаран гаръя хэмээгээд
гарахад Чингис хааны орчин хорчи торгууд тойрон байв. Тэб тэнгэрийг тэрэгний
їзїїрт нуруугий нь хугалж
орхисныг Чингис хаан їзэж, нэг бор хошлиг (гэр) авчруулж, Тэб тэнгэрийн дээр
нь тавиулж, эдїгээ нїїе хэмээн
тэндээс нїїв. Тэб тэнгэрийг тавьсан хошлигийн єрхийг тїлиж (бїтээж), їїдийг
нь дарж, аранаар сахиулав.
Гудгаар шєнє єдєр шар (їїрээр) єрх нээж, бие нь гарчээ. Болговоос магад Тэб
тэнгэр нь тэнд болгогдов. Чингис
хаан єгїїлсэн нь: Тэб тэнгэр дїї нарт минь гар хєл хїрсний тул, дїї нарын минь
зуур оргїй зангїйтсэний (хов
зєєсний) тул, тэнгэрт эс таалагдан амь бие сэлт цємийг нь авч одов за хэмээв.
Чингис хаан Минлиг эцэг эхийг
тэнд донгодсон нь: хєвгїїндээ авир їл ятган тэнхчин сэтгэх гээд Тэб тэнгэрийн
тэргїїнд хїрэв та. Та нарын
тиймийг ухсан бєгєєс Жамуха, Алтан, Хучартаны ёстон болгох бєлгєє таныг хэмээж,
Минлиг эцгийг донгодож,
донгодон барж, жич манагаарш (єглєє) хэлснээ їдэш нударваас (мартаж), їдэд єгїїлснээ
манагаарш нударваас
зажру маха хэмээлтэй (ичгїїртэй биш її). Урьд їг барилд лугаа даль (барилдсан
їгээ дагаж яв) хэмээн соёрхож,
жич залирав (зарлиг болсон нь): Алс авираа татсан бєгєєс Минлиг эцгийн урагтай
хэн тэнцэх бєлгєє (гэв). Тэб
тэнгэрийг їгїй болсноос хойш хонхотаны царай шувтарчээ (номхров).
Суут богд эзэнд буриадын Оро Шигїши, Их Байгалиас начин бариад эзэнд хїргэв.
Оро Шигїшид Буриадыг
эзлїїлэв. Тїїний хойно эзэн начин шувуугаа Олхуйн Ула-ын голоос (Улзын) голд
орхин явахдаа, зорчидын
Жанжун хааныг їзээд дуудахад буруулж эс ирэв. Эзэн хариад хуяглаж цэрэглэв.
Ула-ын (Улзын) гол олом їгїй
аж. Тїїнд Хасарын ач Хаду шира, Халчиху чин тайж, тїмэн агтны цагираг (сїїл)
холбон хашхирч гараад хотыг
хурааж байж, тїмэн хараацай, мянган мягуйг алба барь гэж авав. Хараацайд хєвєн
улитгаж (ороож) уяв. Мигуйд
хєвєн уяж гал шатаав. Хараацай їїрэндээ оров. Мигуй байшин дээр гарав. Мигуй
хараацай хоёрын галаар
тїймэрдэж авав. Жиг буюу мигуй буюу гэж Жанжин хаан энэ їг хэлэв (гайхав). Богд
эзэн, Жанжун хааны охин
Жалихай хатныг авав. Тyр хатан зуур халив (нас нєгчив) гэх буюу.
Чингис хаан тyр аян аялж харьж ирэхдээ Алтайн хяр дээр бууж, хєвгїїдээ соён
зарлиг болсон нь. Мєн хойно та
нар,
Єндєр уул давж
Єргєн мєрєн гаталж
Тємєр дєрєєгєє тїлэртэл (сэтэртэл)
Жийж явахдаа
Олон улсыг барьсу (эзэлнэ).
Биеийг нь хураатлаа
Сэтгэлийг нь хураагтун.
Сэтгэлийг нь хурааваас
Бие нь хаа очих хэмээсэн ажгуу.
Бас суут богд Чингис хаан, наран ургах зїг Солонго улсад аялж очтол, Їнэгэн
мєрєн їерлэж, эзний бие эн их
цэрэг, энтээ саатан суув. Элч илгээв. Эзэн богд алба ац гэж ирлээ гэж Солонгуудын
хаанд хэлэв. Эзний тэр
їгийг сонсоод Солонгуудын Буха цагаан хаан, єєрийн Хулан нэрт охиноо єгєн єргєж,
барс гэрт, Буха Солонго
хоёр отог инжтэйгээр онгоцоор авчрав. Тэндээс эзэн богд Солонгуудын Буха цагаан
хаан эхлэн ноёд сайд
бїгдээрт мєрєн хэт (алс) дуудаж зарлиг болов. Тїїний хойно эзэн богд, Хулан
хатан хоёр дэр нэгтгэхэд, хээр дэр
нэгтгэвээс хэвгїй болном за. Гэрт хїрч асрахул ямар вэ гэж бїгд сайд айлтгав.
Тийм їгэнд эс болоод, эзэн дэр
нэгтгэв. Мєн тэр Солонго улсад гурван жил тїдэж суув. Аргасун хорчийг улсыг
зас гэж суулгасан аж. Гэрээс
эзэн богд юунд саатав гэж Аргасун хорчийг элч илгээхїйд Аргасун хорч гурвалсан
зээрдийг унаж, гурван сар
явах газраа гурван хоногт хїрч, эзэн минь мэнд буюу хэмээн асуув. Мэнд хэмээн
тїшмэд хэлэв. Мєн тїшмэд нь
хатан хєвгїїд, хамаг улс бїгд мэнд буюу гэж асуув. Хорч єгїїлсэн нь:
Хатан хєвгїїд чинь мэнд байнам
Хамаг улсын чинь зан аашийг эс мэдэв.
Эм хєвгїїд чинь мэнд байнам
Эн их улсын чинь зан аашийг эс мэдэв.
Хагархай амандаа хольсон (холтос) хальсан олж идэв.
Хамаг улсын чинь зан аашийг эс мэдэв.
Ундаасах амандаа усан цасан олж уув.
Улс Монголын чинь зан аашийг эс мэдэв
хэмээн єчвєєс эзэн эс ухаж, бас єгїїл хэмээв. Аргасун хорч єчсєн нь:
Сал модонд
Салбар шувуу
Єндєглєв гэлээ.
Мєн сал модонд
Итгэж суусаар
Сар шувуунд
Їїрээ эвдїїлж
Єндєг зулзгаа
Идэгдэв гэлээ.
Хулст нуурт
Хун галуу
Єндєглєв гэлээ.
Мєн хулсанд
Итгэж суусаар
Хулд муу шувуунд
Їїрээ эвдїїлж
Єндєг зулзгаа
Идэгдэв гэлээ.
Хутагт эзэн минь
Гэгээндээ айлд
хэмээн єчвєєс эзэн, Хорчийн (хуурчeйн) энэ їгийг ухав уу та хэмээв. Тїшмэд эс
мэдэв. Эзэн єєрєє мэдэж зарлиг
болов.
Сал мод гэгч хамаг нєхєд минь буюу
Салбар шувуу гэгч минeй бие буюу
Сар шувуу гэгч Солонгуудын улс буюу
Єндєг зулзага гэгч хатан хєвгїїд минь буюу
Їїр гэгч энх тєр минь буюу.
Хулст нуур гэгч хамаг улс минь буюу
Хун галуу гэгч миний бие буюу
Хулд шувуу гэгч Солонгуудын улс буюу
Єндєг зулзага гэгч хатан хєвгїїд минь буюу
Їїр гэгч энх тєр минь буюу
хэмээн зарлиг болж алтан жолоогоо залав. Богд эзэн зарлиг болов: Бєртгєлжин
хатан минь бага цагт учирсан
бєлгєє. Нїїрийг нь їзэх бэрх. Гэрт орвоос гэр нь чухал болом за. Гэртэх хїнтэй
эс зєвлєвєл, харь хїн байтал илт
уурлан хилэгнэн сууваас ичиж эмээх мэт буюу. Есєн єрлєгїїдийн минь нэг нь їг
барилдаж ирэхїл чухал гэж
сананам за гэв. Залайрын Мухулай, эзний зарлигаар одоод хїрч, Бєртгєлжин хатанд
мєргєн. суув. Тэндээс хатан
ийн зарлиг болов: Эзэн мэнд буюу. Чи юунд ирэв гэж асуув. Эзэн зарлигаа мэдїїл
гэж илгээв.
Байгуулсан тєрєєр эс болов.
Бат тєрийн эрхээр болов.
Багшлагч сайдын їгэнд эс оров.
Барс гэрийн єнгєнд болж
Богд эзэн Хулан хатан лугаа
Дэр нэгтгэв гэв.
Бєртгєлжин хатан зарлиг болсон нь:
Хаан эзний минь хїчин буй за
Хармай (хамаг) монголын дур буюу.
Эзэн богдын минь хїчин буй за
Эд бїгдийн дур буюу.
Эрэг мєрєнд хун галуу олон гэнэм
Эрхийгээ чинэтэл намнахаа
Эзэн минь мэднэм за.
Эн их улсад
Охид эмс олон гэнэм
Эрж авахыгаа
Эзэн минь єєрєє мэднэм за.
Хулст нуурт
Хун галуу олон гэнэм
Хуруугаа чилтэл намнахаа
Эзэн минь мэднэм за.
Хотол их улсад
Охид эмс олон гэнэм
Хутагт эзэн минь
Эрж авахаа єєрєє мэднэм за.
Эрхийт мэргэн эрэг нугас хоёрыг
Хамт харвам гэлээ.
Эр хїн дурлахул
Эгч дїї хоёрыг
Авам гэлээ.
Эмнэг морин тэр дээрээ
Эмээл тохтугай гэмїї.
Эм хїн дээрээ
Эм автугай гэмїї.
Илїїт муу буюу
Дутуут сайн буюу.
Дээлийн давхар їл дааруулам гэлээ
Дээсний гурамсан їл тасрам гэлээ
гэж зарлиг болов.
Богд эзэн Хулан хатныг авч ирэхэд Аргасун хорч арзанд согтож, алтан хорыг хормосгыг
авч, єєр хонов гэж эзэн
богд Боорчи, Мухулай хоёрыг ир гэж Аргасун хорчийг дуугуй дохь, донготгол їгїй
(єчиггїй) тэвч гэж илгээв.
Боорчи, Мухулай хоёр очиж, Аргасун хорч чамайг арзанд согтож, алтан хорыг авч
єєр хонов гэж дуугуй дохь,
донготгол їгїй тэвч гэж илгээв гэхэд Аргасун хорч їг хэлэв, Алах хїний аялгууг
авам гэлээ. Їхэх хїн їгээ хэлэм
гэлээ. Эзэнд їгээ хэлье л гэхэд, тэр хоёр тїшмэд эс алж, суутын сархдыг суганд
нь, эрхтийн сархдыг євчїїнд нь
бариулж авч иртэл эзэн нойрсоо ажгуу. Боорчи, Мухулай хоёр гаднаас їг айлтгав:
Гэгээн их ордонд чинь
Гэрэл орж байнам.
Гэр дэх охид хєвгїїдээ сэрїїлээсэй.
Гэмтэн жимтэн чинь хурж байнам
Гэгээн их зарлигаа єгч тараагаасай.
Хас их ордонд чинь
Гэрэл орж байнам.
Хаалт гэрийнхээ
Їїд єрхийг нээлгээсэй.
Гашуутан, зовлонтон чинь хурж байнам
Хас их зарлигаа єгч тараагаасай
гэж айлтгасанд эзэн єєд болов. Аргасун хорчийг ємнєє авч оров. Эзэн зарлиг эс
болов. Боорчи Мухулай хоёр
дуун эс гарав. Мєн Аргасун хорчи єєрєє айлтгав:
Далан хэлт чагчаахай
(чогчого) чалчин донгодоход
Загалмай мэргэн туулин (довтлон) ирэхэд
Зан хийх дуугаа гарган эс чадав гэлээ.
Заяат эзнээ, занан хянан суухад
Зан хийх їгээ єчин эс чадав би.
Арван найман наснаас
Алтан хорыг чинь хадгалнам билээ.
Арга билгийг чинь сурам билээ.
Алиа муу аашаа эс олдом билээ.
Арзанд эндсэн минь їнэн
Арзанд эндэж, алтан хорыг чинь авч
Алс санасан минь їгїй билээ.
Хорин наснаас
Хотон хорыг чинь хадгалам билээ.
Хошин билгийг чинь сурам билээ.
Холчирхон муу аашаа эс олдож билээ.
Хорзонд эндсэн минь їнэн
Хорзонд эндэж, хотон хорыг чинь авч
Хол санасан минь їгїй бєлгєє хэмээн єчсєнд
Амныхаа сайнд гарсан Аргасун минь
Хошиныхоо сайнд гарсан Хорч минь
гэж алахаа байж тунхаг зарлигаа єгч тараав.
Суут богд Чингис хаан улсдаа эзлэн (ирээд), Ононы тэргїїнд есєн хєлт цагаан
тугаа байгуулахдаа, Залайрдан
Мухулайд Хїй ун чинсан тайш цол єгвєєс Тангудын Хуйлдарын хєвгїїн Мєнх халчаху
єгїїлсэн нь:
Хїй нэрдээ бїї хїндрэх
Ун нэрдээ бїї омогш
Чинсан нэрдээ бїї цад
Тайш нэрээ бїї дамла
Унд соёрхолд бїї согт
Дарсанд бїї даамжир
Уламлан хїчээ єг
хэмээн єгїїлсэн ажгуу. Чингис хаан ургуудаа соён зарлиг болсон нь:
Урсан бїхий мєрний загас
Ухамсар сэрэмжгїй бїхийдээ
Утгаж зэтгэж (дэгээдэхэд) автъюу.
Ухаж сэрэн бариваас
(Ухаан сэрэглэн байвал)
Тураг усандаа, турагтаа оръюу.
Ухаантнаа єгїїлбээс
Улам ухаж билэг болгоюу.
Ухаан їгїйд єгїїлбээс
Угтас гарч одъюу.
Цээл усны загас
Сэрэмж ухамсаргїй бїхийдээ
Сэрээгээр сэлбиж хїрч (хатгуулж) автъюу.
Сэрэн ухан бариваас
(Сэрэмж ухаантай байвал)
Цээл усандаа турагтаа оръюу.
Цээжтэнээ єгїїлбээс
Сэрж ухаж билэг болгоюу.
Цээж їгїйд єгїїлбээс
Сэдэс гарч одъюу.
Сэтгэж ухагтун тэднийг
хэмээн зарлиг болсон ажгуу.
|