Алтан товч

Есдїгээр хуудас
буюу Есєн єрлєгийн їг

Ерэн таван мянгатаас миний биеийн жахад амлан (ємчлєн) ялгаж ирсэн тїмэн хишигтнийг минь ємнє хойно миний ор суугсад хєвгїїн ургууд та минь, эд хишигтнийг гэрээс мэт сэтгэж, їл хямруулан сайтар асрагтун. Эд тїмэн хишигтнийг минь, эртний хутагтан гэж илїї ахтугай хэмээв. Бас зарлиг болсон нь: Ордны чэрбийн охид, гэрийн хєвгїїд, тэмээчин, їхэрчнийг хэвтїїл багшилж, орд гэр тэргэнийг асартугай. Аяга савыг хэвтїїл асартугай. Бидний унд идээг хэвтїїл даргалтугай. Идээн махыг хэвтїїл даргалж болготугай. Унд идээн хор хомс болбаас даргалсан хэвтїїлээс эрье хэмээв. Хорчин нар идээн унд тїгээхдээ даргалсан хэвтїїлээс иш їгїй (зєвшєєрєлгїй Н. Т.) бїї тїгээтїгэй хэмээв. Орд гэрт орох гарахыг хэвтїїл застугай. Їїдэнд хэвтїїлийн їїднээс гэр цагдан байтугай. Хэвтїїлээс хоёр хїн орж тїсїргэ барьтугай хэмээв. Хэвтїїлээс отгочин (нутагчин) явж орд гэр буулгатугай хэмээв. Биднийг шувуулан авлан явахад хэвтїїл бидэн лїгээ авлалдан явтугай. Гэр тэргэнд заримуудаа цаглаж тавьтугай хэмээв. Бас зарлиг болсон нь: Бидний бие цэрэг (байлдаанд Н. Т.) эс гарваас, хэвтїїл биднээс ангид цэрэг бїї гартугай хэмээв. Ийн хэмээгээд (їїнийг мэдсээр) зарлиг давж, хэвтїїлд найдаж цэрэг гаргахул цэрэг мэдэх чэрби алдалтан болтугай хэмээн зарлиг болов. Хэвтїїлийг цэрэгт хэрхэн їл гаргахуй хэмээмїй та. Хэвтїїл миний алтан амийг сахина. Шувуулан авлан явахад зоволдоно. Орд гэр хадгаалалдаж, нїїхїйд єрєгт гэр, тэргийг асарна. Миний амин сахиж хонох хялбар уу. Гэр тэрэг их агууруг сахихад асрах хялбар уу. Тийм давхар хаан явдалт хэмээж биднээс ангид єєр цэрэгт бїї явтугай хэмээх нь тийм буй за хэмээжээ. Бас зарлиг болсон нь: Шихихутаг лугаа хэвтїїл, нум, хуяг, зэв асарч тїгээлтїгэй. Агтнаас авчирч їгшин ачиж явтугай хэмээв. Хэвтїїлээс чэрби лугаа агуурс тїгээлтїгэй хэмээв. Хорчин торгууд нар нутаг заахад Есїгэ, Бєхэдэй нарын хорчин, Алчидай, Эїлэ, Ахудай нарын торгууд ордны баруун этгээд явтугай. Буха, Тїдэй, Доголху, Чанайтан чэрби, ордны зїїн этгээд явтугай. Хэвтїїл орд гэр тэрэгний баруун зїїн этгээд явтугай. Архайн баатрууд ордны урд явтугай хэмээв. Хэвтїїл, орд, гэр тэргийг асраад, ордны дэргэд баруун зїїн этгээд явтугай хэмээв. Бїрэн (бїх) хишигтэн, торгууд орд орчин (явах) ордны гэрийн хєвгїїд, адуучин, тэмээчин, їхэрчин, хоньчныг орд гэрийн Тїдэй чэрби ухачу атугай хэмээн тїшїїлэв. Тїдэй чэрби даран ажу (даган явж) ордны хойноос хог авч, хомоол тїлж явтугай хэмээн зарлиг болов. Эрхт хурмаст тэнгэрээс эзэн богдод, эртний буяны хїчээр эрдэнэ хаш аяганд рашаан архи дїїргэн соёрхов. Айх мэт эзэн богд нь авч зооглон суухад айлтган єчив дєрвєн дїї нь: Ахад арав боловч дїїд дєрєв гэлээ. Ээ эзэн минь, ихийг зооглох боловч, асарч маньд єчїїхнийг єгєн соёрхохыг айлдаж гэгээндээ мэдээсэй гэж айлтгаваас, эзэн богд дєрвєн дїїдээ зарлиг болсон нь: Эрт тєрсєнд миний баруун гарт минь лусын орноос хасбуу тамга бурхны зарлигаар учрав. Эдїгээ эрхт хурмаст тэнгэрээс хаш аяганд рашаан архи дїїргэн соёрхов. Заяат эзэн нь би болов уу гэж саналаа. Уухыг хїсвэл май гэж соёрхов. Дєрвєн дїї нь авч ууваас аманд ороод хоолойд нь эс эчив. Тэндээс дєрвєн дїї нь эзэнд єчсєн нь: Заяат эзэн лїгээ, заяагїй бид буруу булаалдав. Айлын чинь алба мэдэх ноён болъё. Эзэн зоогло хэмээн мєргєн єчиж барив. Эзэн авч зооглов. Тэр рашаанд эзэн хєлчїїрэн бульсаж зарлиг болсон нь: Эрт тєрєхєд минь бурхны зарлигаар лусын хааны тамга учрав. Эдугээ эрхт хурмаст хаш аяганд рашаан архи дїїргэн соёрхов. Тэнгэрээс заяат эзэн би буюу хэмээн зарлиг болов. Суут богд Чингис хаан Чагадай хєвгїїнээсээ хуримын дээд хурим аль вэ хэмээн асууваас, Чагадай єгїїлсэн нь:

Хуучин он биднээс
Хангирсаж одох хэмээн
Шинэ он бидэнд
Шилжирч ирэв гэж
Єлзий хутаг хэмээн
Хуримлалдах нь хуримын дээд тэр буй за

 гэж єгїїлбээс богд Чингис хаан зарлиг болсон нь: Тэр биш ээ. Нярайгаас хагацсанд нэр эс єгвєєс, хэвлийгээс унаад гэгээ эс їзвээс хэний шинийг шинэлэх та, хэний нэрийг нэрлэх та. Їїнээс хойшид эцгээс їїсэж, эхээс тєрсєн єдрєє олж, хїндэлдэн уулзваас дээд хурим чинь энэ буй за хэмээн зарлиг болсон ажгуу. Єгэдэй хааны тєрсєн єдєр болбоос Єгэдэй хаан мартсан ажгуу. Богд Чингис хаан, ай Єгэдэй маргааш эрт ир хэмээсэн ажгуу. Єгэдэй эрт ирж явсан боловч хуримууд золгож хааны сархад буй ам хїрч уугтун хэмээвээс тэнд буужээ. Богд Чингис хаан идээн бэлдэж сууваас, Єгэдэйн удахад нь хаан маш аймссан ажгуу. Ай Єгэдэй, эцэг, эх нь їрийн тул бие сэтгэл зовсныг їр їл дурдан буй ажгуу хэмээн єгїїлэн бїхийн зуур, їдэш сархад моринu тэргїїн идээнийг аваад хїрвээс гадна хэн буй хэмээн асуув. Єгэдэй буюу хэмээвээс ортугай хэмээв. Єгэдэй орвоос хаан зарлиг болгосон нь: Ай Єгэдэй, би чамайг эрт ир хэмээсэн бєгєєтєл удаан ирэв чи хэмээвээс, Єгэдэй єгїїлсэн нь: Эрт ирэх бєлгєє би. Зуур хуримууд золгож удав. Насад хаан эцэг минь єгїїлэн бєлгєє: Болсон идээнээс бултарваас бут тэврэхуй хэмээх бєлгєє. Тийнхїї оройтов хэмээн єчвєєс, уурласан царайгаа заларч морины тэргїїний баруун этгээдийн ууцайг нь этгэж идээд єгїїлсэн нь: Миний засаг зарлигийг гагцхїї Єгэдэй л явуулав. Мєн хоино энэ мэт болмуй за хэмээн зарлиг болсон ажгуу. Тэр хуримд эрт урьд цагт суут богд Чингис хаан Бєртгєлжин нэрт хатнаа ер есєн єрлєг, таван тайш, таван єнгє, дєрвєн харь улсаа хурааж суухад, Сулдуртайн Торхан шар хэлэв:

Дээд хаан эзэн минь айлдан соёрх,
Дэлгэр их хурал чуулахад чинь
Унд дарс їгїй болбоос
Їтэл їл хуран цулгуй болмуу гэв.
Залайрдайн Гоо Мухулай угтаж аваад хэлэв.
Барилдсан їгсийг маань
Байлгадаг биш її.
Бардам дээрэнгїй сэтгэлийг
Тєрїїлдэг биш її.
Чуулсан їгсийг маань
Цуцалдаг биш її.
Цугласан биесийг маань
Тэмцїїлдэг биш її.
Улигт муу
Ундаа дарсыг тэвчвээс
Уг маань бэх
Бие маань янаг буй за

гэж цогт тєрсєн суут богдод Гоо Мухулай хэлвээс Зорчидийн Чуу мэргэн угтан аваад хэлэв:

Санасан їгсийг маань
Сандаадаг биш її.
Сайн муу хоёрыг
Мэдїїлдэг биш її.
Доторх їгийг
Гаргадаг биш її.
Доор, дээр хоёрыг
Ялгадаг биш її.
Эртээс ирсэн
(Рашаан биш її Н. Т.)
Энэ явахуйд
Жаргал биш її.
Їїнээс хойно
Дурдатгал биш її.
Эдїгээ їїнийг тэвчвээс
Энэ хурал
Цулгуй болох
Зєв буюу гэв.

Ачит тєрсєн богдод Чуу мэргэн айлтгаваас, Арладын хєлєг Боорчи угтаж аваад хэлэв:

Аманд орохдоо
Алтан шумуул мэт.
Амнаас гарахдаа
Арслан заан болсон.
Хэлэнд амсахад
Хэдгэнэ шумуул мэт.
Хэлнээс гарахдаа
Хэсэр заан болсон мэт.
Оюун билгийг
Умартуулдаг биш її.
Олсон зєєснєє баруулдаг биш її,
Сархдад бїї шимтье л
Сайн муу хоёрыг
Ялган хэлэлцье л.
Архинд бїї амташъя.
Алив хїслээ
Ханалцан тархъя л гэв.

Урианханы Зэлмэ угтаж аваад хэлэв:

Бор дарсны зориг буюу
Богд эзний маань засаг
Їгїй буюу.
Хар архины
Хаан эзний маань цааз
Дур билїї
Їгїй буюу.
Унд дарсыг хураая.
Унага даага мэт цэнгэе л.
Урьд хожид согтъё л.
Унатал бостол уугаад хэвтье л.
Архи дарсыг хураая л.
Ангир галуу мэт ууя л.
Аливаа хїслээ
Ханалцан тархъя л гэв.

Бэсїдийн Зэв угтаж аваад хэлэв:

Унд дарс їгїй болохул
Ураг їгїй биш її.
Учралдан суугч
Энэ бие маань
Жаргал їгїй биш її.
Архи їгїй болохул
Амраг їгїй биш її.
Амраглан суугч
Энэ бие маань
Жаргал їгїй биш її.
Хар архийг тэвчье л.
Хаан эзнийхээ ємнє
Їнэхээр зїтгэе л.
Хан их тєрийн
Юумайг зєвлєе л.
Харшлах дайсны
Їйлийг бэлдье л гэв.

Ойрадын Хар Хиру хэлэв:

Хурсан бїгд ууваас
Жаргал биш її.
Хол ойр сонсохул
Хїсэл биш її.
Амлан ядах їгэнд
Чимэг нэмдэг биш її.
Алалдах дайсанд
Зїрхийг маань хатаадаг биш її.
Богд эзний энэ хишиг
Бор дарсыг
Бага их їгїй зэргээр ууж
Баясгалант их
Хєєрийг їзье л гэв.

Борохул угтаж аваад хэлэв:

Амрагаас
Алгасуулдаг биш її.
Алиа муу сэтгэлийг
Тєрїїлдэг биш її.
Хамт явах нєхрєєс
Хагацуулдаг биш її,
Харгис дээрэнгїй сэтгэлийг
Тєрїїлдэг биш її.
Бор дарсны эрдэм нь
Ер чухаг.
Бурчиж эвдэх гэм нь
Ер олон буй за гэв.

Шихихутуг угтаж аваад хэлэв:

Хутагт тєрсєн богд эзний минь хишгийг
Хун галуу мэт дуугаа нэгдэж
Хулан чихтэй мэт зїсээ нийлж
Хурсан бїгд жаргалдан цэнгэе л.
Ачит тєрсєн хаан эзний энэ хишгийг
Ангир галуу мэт дуугаа нэгдэж
Аргаль марал мэт зїсээ нийлж
Амраг сайхан нєхдєє аван жаргая л гэв.

Есєн єрлєгийн їг тэмцэхэд
Їїдэнд суусан
Єнчин хєвгїїн
Єндийж ирээд хэлэв:

Ихсийн зэрэгт орсон болоосой би.
Ер їгээ хэлээсэй би.
Сайдын зэрэгт орсон болоосой би.
Санасан санаагаа хэлээсэй би гэж байв.

Богд эзэн тэр їгийг нь сонсоод
Бололгїй єчїїхэн хєвгїїн юу єгїїлнэ чи гэв.
Тэр хєвгїїн хэлэв:

Богд эзэн маань гэгээн сїртэй аж л.
Энэ хурагсдын дотор їг хэлэх нь бэрх аж л.
Хаан эзэн маань гэгээн сїртэй аж л.
Хамаг хурагсдын дотор їг єгїїлэх нь маш бэрх аж л.
Ойнд минь їг бий боловч
Онож хэлэх нь бэрх болов уу гэнэм би гэв.

Богд эзэн зарлиг болов:

Їгтэй болбол єчиж
Хошинтой болбол холбож
Гайгїй хэл гэв.

Богд эзний тийм зарлигийг сонсоод, тэр хєвгїїн баясаж, єєрийн оюуны чинээгээр, унд дарсны учрыг хэлэв.

Балай их ууваас євчин биш її.
Баахан ууваас єнчин биш її
Бас хуран ууваас жаргал биш її.
Балмад их согтвоос мунхгийн сїнсэн биш її.
Їргэлж ууваас улиг биш її.
Єсєд їїнийг тэвчвээс билэг биш її.
Учиртай сайхан ууваас жаргал биш її.
Їтэл их согтвоос мунхаг биш уу.
Хун шувуу мэт хуралдаасай.
Худалч муу хїний їгийг
бїї ажиглан согтоосой та.
Хурсан бїгдээр жаргаасай.
Хутгалах дайсанд биеэ бїї тэвчээсэй.
Цэн шувуу мэт цэгээсэй.
Цэцэд мэргэдээ аван жаргаасай.
Чалчаа хїний їгийг
бїї ажиглан согтоосой та.
Чичлэх дайсанд зэргээр ороосой.
Ангир шувуу мэт амаар (дуугаа) авалцан
Алиа муу хїний їгийг
бїї ажиглан согтоосой та.
Алив хїслээ ханалцан цэнгэyсэй.
Алалдах дайсанд нэг нэгнээ бїї орхилцоосой
Єлєн хутгуур мэт їгээр бїї авалцаасай.
Єсєх єтлєхєє аван жаргаасай.
Їгдэм муу хїний їгийг
бїї ажиглан согтоосой
Єшєєтєн дайсанд мятал їгїй
шургуусай (ороосой) гэв.

Чадана (Чандага) цэцэн ховсор угтан аваад єгїїлэв:

Есєн єрлєгийн їгийг буруу гэж
Ер чи їг єгїїлэх буюу.
Хамаг хурагсдыг цэцэн їгїй гэж
Хаан эзэнд чи їг айлтгах буюу.
Єчїїхэн хїїхэнд (хїїхдэд) їг бий билїї.
Єргєдєг моринд гїйдэл бий билїї.
Нугас мэт замаг цєлбєєсэй чи,
Нохой мэт яс булаалдаасай чи гэв.

Тэр хїїхэн (хєвгїїн) єгїїлсэн нь:

Чадана цэцэн, тэр чинь бус.
Чанар муу сэтгэл буй за.
Есєн єрлєгийн їгийг буруу гэв її би,
Ер миний їг зєв гэв її, би,
Хамаг хурагсдыг цэцэн їгїй гэв її би
Хаан эзний зарлигаас даван ядаж хэллээ би.
Єчїїхэн хїнийг
Єргєн хайрлахул
Єсдєг їгїй буюу.
Єргєдєг морийг
Єргєн тэжээхїл
Таргалдаг їгїй буюу гэв.

Чадана цэцэн ховсор хилэгнэж єгїїлсэн нь:

Холбож хэлэх їгтэй аж л чи,
Хосолж санах цэцэнтэй аж л чи.
Хулгана мэт биеийг чинь хугачнам би
Хурсан бїгдэд инээдэм болгоном би.
Цучил мэт биеийг чинь цуучнам би,
Цугласан бїгдэд элэг болгоном би.
Муу хєвгїїн їгээ тат.
Муухай их євдєм чи.
Багахан хєвгїїн їгээ цэнэ чи,
Балай их євдєм чи гэв.

Чадана цэцэн чамд хэлсэн биш билээ.
Богд Чингис хаанаа айлтгалаа.
Ховсор цэцэн чиний їгийг булаасан биш билээ.
Хувьд єєрийн санаагаа хэллээ би.
Буруу зєв хоёрыг ялгадаг їгїй буюу чи.
Булингар їгїй далайг ємчирхдєг буюу чи.
Богд эзний хайрыг хєєргєдєг буюу
Болол їгїй над лугаа їг тэмцдэг буюу
Хамаа їгїй їгэнд уурладаг буюу
Хас их далайг харамладаг буюу
Хаан эзний маань хайрыг ємчирхдєг буюу
Хариу їгїй муу над лугаа їг тэмцдэг буюу
Онон мєрнийг ховоогоор ширгээдэг буюу
Огторгуйн солонгыг гараар барьдаг буюу
Эдэр мєрнийг элсээр боодог буюу чи
Эрдэмт сайн хїнийг санаагаар цэнэдэг буюу
Цул сэтгэлийг бариасай
Зєв їгэнд баясаасай чи.
Бусчар муу сэтгэлээ тэвчээсэй чи
Буруу їгийг маань сэлбэж єгєєсэй гэв.

Богд эзэн тэр їгэнд нь (їгийг нь сонсоод) Чадана цэцэнд зарлиг болсон нь:

Худгийн усыг засаж ариутгаваас
Хурган, дээр давлан ядаад
Мєн савандаа аху аж л.
Ховоогоор утгаж авбаас
Тїлэдтээ (хурамхан зуур) ширгээд
Гутамшиг муу шавар нь
Ёроолоос гарах аж л.
Булгийн ус дээш оргилох боловч
Булингар їгїй аж л.
Тїїнийг ширгээх нь маш бэрх болоод
Давлан урсваас ариун сайхан тунгалаг аж л.
Харавтар шувууг тэжээж,
Харцага шувуунд тавивал
Харин тїїнээс айж далдираад
Газарт бууж,
Хулганы нїх сахин ажгуу.
Харцага шувууг тэжээж
Харигуна шувуунд тавивал
Харин дээш хальж
Хачир єлєгт халун (ёлд халдах) ажгуу

хэмээн зарлиг болоод,
Бадрангуй цагаан тэнгэрийн хєвгїїн эзэн богд
Бас тэр хєвгїїнийг дэргэдээ суулгаж.
Бал мэт рашааны хишгээ єгч
Баясгалант царайгаар їзэн
Єршєєж хайрлан єргєв.

* * *

Ерэн есєн тэнгэрийн орноос бууж
Их аугаа хїчин лїгээ цогт тєрсєн
Ерєнхий бїгдийг сайтар эзэлсэн
Есїхэйн хєвгїїн суут богд Чингис хаан маань,
Огторгуйгаас буусан бадрангуй цагаан тэнгэрийн
Осолдол їгїй гучин таван эрдмийг тєгс сураад
Олон хэлтэн бїгдийг жолоодон тєгссєн
Їжин Єэлїн хатнаас салсан (тєрсєн) тэр богд маань.
Тэнгэрээс нааш хорин нэгэн їе болсны хойно,
Тэрхїї богд хувилж тєрєєд
Тївдийн Нанхиадын хан орныг булаагаад
Тэнд таван єнгє, дєрвєн харийг ємнєє цуглуулж
Зїлэг хийгээд
Элдэв цэцгээр дїїрсэн Хэрлэний мєрєнд
Зуны эхэн сарын наран єдєр унагаа барьж,
Зулаг сацлаа сар дїїрэн єдєр сацаад,
Зул хїж тїлж, тэнгэр эцэг юїгээ тахиад,
Нармай их улсаа энд тэндээ хурааж,
Нуур далай мэт хуримаа сайтар дэлгээд,
Нийт бага их л їгїй зэргээр жаргаж суугаад,
Наху баяны хєвгїїн хєлєг Боорчид
Богд эзэн зарлиг болсон нь:

Биеэс минь уйтгар їгїй дагагч їдийн сїїдyр минь,
Байлдах цагт їл хєдлєгч хаш хад минь,
Барилдсан їгнээс
їл сїлдэгч (няцагч) хивийн зангиа минь,
Бэрх хэцїї їйлд минь
харил їгїй їнэхээр зїтгэж явагч
Буулгат шар мэт
Боорчи минь чи нэгэн їг єгїїл гэв.

Богд эзнийхээ тийм зарлигийг сонсоод
Боорчи баясаж хариу нь магтан ийн хэмээн єгїїлсэн нь:

Элдэв эрдэнэсээр цогцолсон сїмбэр уул минь
Энд тэндээс олон мєрєн цугласан анабад далай минь,
Єдєр шєнє одон гаригаар хїрээлсэн
огторгуйн чандмань минь,
Эрхт тэнгэрийн хєвгїїн,
суут богд эзэн минь гэж магтаад ийн єчив:

Хаан хїний гучин таван эрдмийг тєгс сураад
Хас их тєр шажин хоёроо алдал їгїй тєвшнєє бариад
Харьтан дайсанд хатан зїрхээ їл уйдан (шантран)
Халуун зуурын эе эвийг хичээх хэрэг буй за гэв.

Хїний эрхт суут богд, Чингис хаан
Хуй ун чинсан (Гоо Ван Чинсан) тайшид зарлиг болсон нь:

Тїймэр дайсанд
тїритгэл їгїй шургагч согтуу заан минь
(Тїймэр мэт дайнд
тїгдрэлгїй орогч сїрт заан минь Н. Т.)
Туг сїлдийг минь
барьж їл хєдлєгч чулуун хєшєє минь
Тєлєв их хуримд минь,
хошуучлан байж хїргэгч дэлгэр баян минь
Тэмцэхїй мєрт (дайнд)
мєсєн (мэсэн) болдыг минь барьж айлгагч
Гоо Мухулай минь чи нэг їг єгїїл гэв.

Цогт тєрсєн суут богдын тийм зарлиг сонсоод Залайрдайн Гоо Мухулай баясаж, хариу нь магтан ийн хэмээн єчив:

Амтат олон жимс
дэлгэрсэн галбирваасан модон минь
Асар их хїчин тєгссєн,
цаст уулын цагаан арслан минь
Арга хїчин хоёрыг тэгш чадагч гарьд хєлєгт минь
Алдарт тєрсєн суут
богд эзэн минь гэж магтаад ийн єчив:

Гїн их далай мэт
сэтгэлийг їл долгидон (долгилуулаад),
Хїнд их тєр шажнаа дээр тэнгэрээс гуйгаад,
Хїний єшєєтєн
дайсныг хатуу засгаар тїритгээд (дараад)
Хєвчин их улсаа цул авираар (жолоодож)
дурыг нь авах хэрэг буй за гэв.

Хан их тэнгэрийн хєвгїїн суут богд Чингис хаан
Хайрт Борохулдаа ийн зарлиг болов;

Болзоход минь босож їл хєдлєгч хєндлєн хєхїй минь
Булганы суманд минь (дайн байлдаанд) угтаж босоод
хатгалдагч, уринт асури (сэтгэлт минь)
Бусхул їгїй чин зоригт буурчи хєлєг минь
Бултрал їгїй хурдан явдалт
хатан морин мэт Борохул минь
Чи нэг їг єгїїл! гэв.

Богд эзний тийм зарлигийг сонсоод
Борохул баясаж 
хариу нь магтан ийн хэмээн єгїїлсэн нь:

Эс билидїгсэн
(гатлах) давлага ихт мапам далай минь
Элдэв жаран
жигїїр лїгээ тєгссєн их хїчит гарьд минь
Эрэхїй есєн
хїслийг хангагч, тунамал чандмань минь,
Эрийн эр тєрсєн
суут богд эзэн минь гэж магтаад ийн єчив:
Арга хїчин хоёрыг тэгш чадаад
Асар их хїчнээ їргэлж їл оморхон (бууруулан)
Алив єчїгэдийг (иргэнийг) эеэр нєхєр татаад,
Алстаа сонстох сайн нэр хичээх хэрэг буй за гэв.

Тэнгэрийн хєвгїїн, суут богд Чингис хаан,
Татаарын Шихихутугт зарлиг болсон нь:

Байлдах цагт
бїрээг минь сїрдэл їгїй дуурсгагч луу минь,
Бэхлэн хэлэлцсэн їгсийг минь
гадагш їл єгїїлyaч битїї лонх минь,
Балдагт шор тэргїїтэн
мэсийг минь хурцатгагч чулуун билїї минь
Бууц нутгийг минь засагч Шихихутуг минь
Чи нэг їг єгїїл гэв.

Суут богдын тийм зарлигийг сонсоод
Шихихутуг баясаж
хариу нь магтан ийн єгїїлсэн нь:

Гїїр їл тавигдах єргєн их Хэрлэн мєрєн минь
Хїлэгт їл давагдах єндєр их хас даса уул минь
Хєвчин бїгдийг асрагч
алтан умайтын хєвгїїн минь
Хїний эрхт тєрсєн суут
богд эзэн минь гэж магтаад ийн єчив:

Їлэмж их жаргалдаа їтэл бїї ташуур,
Їнэн тєр oажныхаа тул амь биеэ тэвч,
Їргэлж хїч єгсєн нєхрєє бїї март,
Єчїїхэн бодол їгїй
юманд орохоо тэвчилтэй л буй за гэв.

Ухаантай тєрсєн суут богд
Урианханы Зэлмэд зарлиг болсон нь:

Улсын урьд туршуул болсон мэхт баатар минь
Унах їгїйд мориныг унуулагч аргат баян минь
Унд їгїйд минь тараг уулгагч бэлэн идээт минь
Учирсан Бєртгєлжинийг минь авчирч єгєгч их ачит минь
Чи нэг єгїїл гэв.

Цогт тєрсєн
суут богдын тийм зарлигийг сонсоод
Зэлмэ баясаж, хариу нь магтан ийн єгїїлэв:

Чилгэр ганг сэрїїцїїлэгч
зандан ой минь
Чанадсын дайсныг
тїймэр мэт тїлэгч цандалин (хїчит) гал минь
Цаглашгїй аугаа хїчит маш тєвшин заан минь
Чанар иш нэр аван тєрсєн суут богд минь
гэж магтаад ийн єгїїлэв:

Гэгээн ухаант цэцэд
мэргэдээ бие шахмаа (шадар) аваад
Гэмт муу ардыг засгаар їтэр гэсгээж
Хэрэгт їйлээ осолдол їгїй хичээж,
Хэн хэнийгээ
алгасал їгїй асрах л хэрэг буй за гэв.

Бадрангуй тэнгэр эзэн богд
Бэсїдийн Зэвд зарлиг болсон нь:

Хад мэт дайсанд
харил їгїй шургагч харвасан сум минь
Харь атаатныг їзвээс
зїтгэн ирэгч борогчин харцага минь
Хатууд зорьсон
їйлсийг їл осолдогч тємєр дэгээ минь
Хамагт зохилдон чадагч зєєлєн мяндас мэт
Зэв минь чи нэг їг єгїїл гэв.

Хаан эзнийхээ тийм зарлиг сонсоод
Бэсїдийн Зэхэ (Зэв) баясаж хариу нь ийн єчив:

Олон зєгийн цогцолсон бал ихт бадам лянхуа минь
Осолдол їгїй шинэд дїїрсэн
гэрэл ихт хїмїдийн садан минь
Омог ихт дайсныг їнсэн товрог мэт
хийсгэгч соронзон хянга минь
Лугаа хїчин тєгссєн
суут богд эзэн минь гэж магтаад ийн єчив:

Хутагт гурван эрдэнэ
тэргїїлэн дээр тэнгэр нарыг їргэлж залбиран
Хоёр заяанд
туст тєр шажнаа алдал їгїй тєвшнєє бариад
Хорт дайсныг хол ойр гэлгїй биеэ бэхлэн сэрээд
Хойдод хууль болох
сайн нэрийг хичээх хэрэг буй за гэв.

Суут богд Чингис хаан,
Сїлдэний Торхан Шард зарлиг болсон нь:

Їсэн хийгээд унгасны тэргэнд нуусан ахай минь
Улс монголын эзэн болгоод
хаан оронд хїргэсэн их ачит минь
Усгал зохисоо, єсєд їл султгагч гїр зїрхт минь
Єсєд гэм їл тавигч зєєлєн ёнхор мэт
(сэтгэлт) Торхан Шар минь чи нэг їг єгїїл гэв.

Дээд хувилгаан тэр богдын зарлигийг сонсоод
Торхан Шар ийн магтав:

Хаднаас хас авсан эл хул ахан минь
Хан тэнгэрээс
алтан аягат рашаан буулгасан их цогт минь
Хамаг бїгдийг эрхэндээ хураагч хїчир хїчит минь
Гайхамшигт тєрсєн
суут богд эзэн минь гэж магтаад ийн єчив:
Хїнд их биеэ
Хїндэт бїї сэтгэ
Хїчир их хїчээ
Султган бїї явуул
Гїжирмэг гэмтнийг
Энэ биеэс їтэр холдуулаад
Хїсэх мэт сайн їйлийг
Хичээх хэрэг буй за гэв.

Цогт тєрсєн богд эзэн
Чуу мэргэнд зарлиг болсон нь:

Зїгээр явбал чухлан зугтаагч їнэг минь
Захирч ирвээс єшин шургагч гунан барс минь
Зааж єгснийг минь
алдал їгїй харвагч аянгын сум минь
Зорьж ирсэн дайсныг ухулан харвагч
Чуу мэргэн минь чи нэг їг єгїїл гэв.

Жавхлантайяа тєрсєн тэр богдын зарлигийг сонсоод
Зїрчидийн Чуу мэргэн ийн єгїїлэв:

Хорин найман аадар хийгээд арван гаригаар
дїїрсэн тэнгэр нарын огторгуй минь
Хотол элдэв зїйл
жимс дэлгэрсэн галбирваасан модон минь
Хортон дайсныг
тариа мэт хэмхлэгч алтан тээрэм минь
Хувь билэг тєгссєн суут
богд эзэн минь гэж магтаад ийн єгїїлэв:

Хэли уда (хиргїй) сэтгэлээр ерийг багтаа
Гэмтэн муу ардыг засаад мєрєєр гэсгээ
Хэтэрхийеэ их улсынхаа дурыг аваад
Хэв хэзээ алдарших
сайн нэрийг хичээх хэрэг буй за гэв.

Хан мєнх тэнгэрийн хєвгїїн, суут богд Чингис хаан
Хар Хируд зарлиг болсон нь:

Єшєєтєн дайсныг
єрлєн дарагч хар єтїгэ (баавгай) минь
Єсєд хазгайгїй сэтгэлт ялгуусан мэс минь
Їргэлж гадаад
їйлсийг хичээгч болд гїр зїрхт минь
Їнэнээр зїтгэн явагч
Хар Хируцай минь чи нэг їг єгїїл гэв.

Осолдол їгїй тэр
хувилгаан богдын зарлигийг сонсоод
Ойрадын Хар Хиру баясаж, магтан єгїїлсэн нь

Тэгш хамаг бїгдийг єршєєхїй сэтгэлт бодисун минь
Дэлхий дээрхийг эрхэндээ хураагч хурмаст
тэнгэр минь
Тїгдрэлгїй їнэн худал хоёрыг ялгагч эрлигийн
ноён минь
Тєгс аугаа хїчит суут
богд эзэн минь гэж магтаад ийн єчив:

Єтгєс ихсээ хїндлэн тэтгэж
Єнчин єчїїхнээ асран єршєєж
Ємчит их улсынхаа дурыг аваад
Їїрд алдарших сайн нэр хичээх хэрэг буй за гэв.

Амь есєн єрлєгийн їг нь
Аливаа хойдсын тулд
Аван хэлэлцтїгэй ер бїгд та
Ашид хаад, ноёд їзтїгэй хэмээн зарлиг болсонд,
Гэгээн ухаант цэцэд мэргэд бїгдээр
Хэтэрхийеэ есєн єрлєгийн їгсийг хэрэглэн
Эмээлийн дуунд авав.

* * *

Бас Хубилай ноёныг Харлугуудад цахурахулбай (цэрэглїїлэв). Харлугуудьн Арслан хаан Хубилайд элсэн иржээ. Хубилай ноён Арслан хааныг аваад ирж богд Чингис хаантай уулзав. Эе бололдов хэмээн Арсланг соёрхож, Алаха бэхийг єгєв. Харлугууд Арсланд Алаха бэхийг єгч їїсгэхїйд богд Чингис хаан соён зарлиг болов:

Єрєєл хєл минь болон
Хангарихын минь шїтээн
Халтирахuг минь тах болж
Єгєхєє чи хатууж.
Бас їтэр нєхєцєх бие
Єнє аху нэр
Єєрийн ухаант сэтгэлээс
Сайн нєхєр їгїй,
Урин хилин, алагчин хорт
Муу сэтгэлээс (илїї) дайсангїй.
Итгэлтэн олон буй за
Єєрийн бие мэт итгэлт їгїй.
Дотнологдох олон буй за
Єєрийн сэтгэлээс дотно їгїй.
Хайрлагдах олон буй за
Єєрийн аминаас хайран їгїй.
Ариунаа явбаас авирч уда аж (хэрэгтэй)
Сэрж явбаас насад тїгэл аж
Хатуужваас насад аюул їгїй аж
Эдїгээ хатууж хэмээн соёгсон ажгуу.

Бас Сїбээдэй баатар, тємєр тэлгэтї (тэрэгт) Мэргидийн Тогтаагийн Худу, Чулуун тэргїїтэн хєвгїїнийг нь аян чи хурлаж (нэхэн довтолж), Чїй мєрнєє гїйцэж мохотгож ирэв. Бас Зэв, найманы Хїлїг хааныг нэхэж, Хирис голд гїйцэж Хїлїг хааныг мохотгож ирэв. Уйгудын Идогууд (Идїїд) богд Чингис хаанд элч илгээж Абирга (Адхираг) Тарбай хоёр элчээр єчиж илгээсэн нь: Їїл арилж, гэгээн наран їзсэн мэт, мєсєн хайлж мєрєн ус олсон мэт, богд Чингис хааны нэр алдрыг сонсож маш их баясав. Хаан соёрхвоос алтан бїсийн горхиноос, ал (ариун н. Т.) дээлийн їртэснээс олж, тавдугаар хєвгїїн чинь болж хїч єгсї хэмээн єчиж илгээжээ. Тэр їгийг богд Чингис хаан соёрхож єгїїлж илгээсэн нь: Їг єгье. Тавдугаар хєвгїїн болтугай. Алтан, мєнгєн, сувд, тана, дардаг, начин, торгод аваад Идогууд иртугэй хэмээж илгээвээс Идогууд соёрхогдов хэмээн баясаж, алт, мєнгє, сувд, тана, торго, начин, дардаг агуурс аваад ирж Идогууд Чингис хаантай уулзав. Идогуудыг соёрхож Илалтун (Алалтун) бэхийг єгєв. Уйгудын Идогуудад Илалтун бэхийг єгч їїсгэхїйд богд Чингис хаан соён зарлиг болсон нь: Хатагтай хїн гурван эрт болой. Аль гурван эр хэмээвээс тэргїїн тєр эр буй. Тїїний хойно нэр эр буй. Тїїний хойно авсан эр буй. Гурван эр хэмээгдэх энэ. Тєр эрийг хатуужваас нэр эр бэлэн эсэн буй. Бэлэн нэр эрийг бэхэлбээс авсан эр хол ангид алс хэдий хаа одох хэмээн зарлиг болсон ажгуу. Бас туулай жил Зєчийг, баруун гарын цэргїїдээр ойн иргэнд илуулав. Буха газарчилж одов. Ойрадын Хутуга бэхи тїмэн ойрад урад элсэн орж ирэв. Ирж, Зєчийг удирдаж тїмэн ойрадад газарчилж, Шиншинд оруулав. Зєчи ойрад, буриад, барга, убсус (урасут), хабсаг (габганас), тумбасыг (туба аймгийг) оруулаад тїмэн хиргисїїдэд хїрвээс, Хиргисийн ноёд Эди Инал, Алдай эр (Алдиэр эр), Їрвэг Тигидийн (Єлэ-тигин) ноёд элсэн орж цагаан шонхор, цагаан агт, хар булга аван ирж Зєчeтэй уулзав. Сибир, хэсдэм, баяд, тунаг (тухас), тэлэнг, тєгїэстэн бичигтээс нааших ойн иргэнийг Зєчи оруулж, хиргисийн тїмтийн, мянгатын ноёд, ойн иргэний ноёдыг аваад ирж, богд Чингис хаанд цагаан шонхор, цагаан агт, хар булгадаар бэлэглэж уулзав Ойрад Хутуга бэхийг угтан, тїмэн ойрадаа удирдан ирэв хэмээн зарлиг соёрхож, хєвгїїн Иналчид Сэчэйхэнийг (охиноо) єгєв. Иналчийн ах Тєрєлчид Зєчийн охин Халуйханыг (Олуйханыг) єгєв. Суут богд Чингис хаан Зєчийг соёрхож єгїїлсэн нь: Хєвгїїдийн минь ах Зєчи чи, гэрээс сая гарч мєр сайтай одсон газраа эр, агтыг їл ширгээн (газардан), їл зовоон, єлзийт ойн иргэнийг оруулж ирэв чи. Эдгээр иргэнийг чамд єгсї хэмээн зарлиг болов. Богд Чингис хаан Сэчэйхэн ахайг ойрадын Иналчид єгч їїсгэхїйд Боорчи ноёныг соё хэмээвээс Боорчи ноён соёсон нь: Сэчэйхэн ахай сонс. Хаан эцэг чинь чамайг, охин тєрсний тул ойрад иргэнийг даруулан нутаглав. Эрт босож, орой хэвт. Єєрєєс ихэс хадмуудаа їїрд гадна бїї байлга. Єдєр шєнє нэгэн сэтгэлээр хатууж. Амны ухаан билгээ тогтоо. Аланы буртгаа хадгалан эс сурсан мууг энд тавьж од. Сурсан сайныгаа аваад од. Ойрад иргэнээ сэлбэн холбон соёрхогтун хэмээн соёсон ажгуу. Бас Борохул ноёныг хорь тїмэд иргэнд цоохорлуулав (мордуулав). Тїмэд иргэний ноён Дайдагул Сахурийг їхсэний хойно эм нь Ботохой Тархун тїмэд иргэнийг мэдэж ажгуу. Борохул ноён хїрч, гурван аран (хїн дагуулан) их цэргийн урьд явахаар одож їд жилдэн (їдэш) ухамсар бэрх ойд ормоор (нарийн харгуй Н. Т.) явж байтал харуул нь хориод дарамдадаж (гэнэт) орон бууж Борохул ноёныг барьж алжээ. Тїмэд иргэн Борохулыг алав хэмээн мэдэж, богд Чингис хаан маш хилэгнэж, єєрєє морилохыг туурвиваас (завдваас Н. Т.) Боорчи, Мухулай хоёр байлган ятгаваас жич дїрвэдийн Дїрбэ Догшиныг илгээсэн нь: Цэргийг хатуу засаж, мєнх тэнгэрийг залбирч, тїмэд иргэнийг оруулан сорь хэмээн зарлиг болов. Дїрбэ, цэргээ засаад, урьд цэргїїд явах харуулын суух мєр ором сувагт Угдарху Ибэгэлээр сахиулж, Улаан бухын явсан сан мєрєєр цэргээ засуулав (давшуулав). Тоот хїн зїрхэн ядваас (шантарваас) ишихуяа (занчихын) тул эр тутам арван мєс (саваа Н. Т.) їїрїїлж, сїх, ооль, хєрєє, цїїцээр зэр зэвсэг засуулж, Улаан бухын явсан мєрд байсан модыг огтлон цавчин хєрєєдїїлж мєр болгож уулан дээр гарч, тїмэд иргэний єрх (орой) дээрээс гэрїїдэд хуримлан суухуйд дауливай (довтлон оров). Урьд Хорчи ноён, Хутуга бэхи хоёр тїмэдэд баригдаж Ботохой Тархунд ажгуу. Хорчийн баригдсан ёсон нь: Тїмэд иргэний охин, хїїхэн гучин эм автугай хэмээн зарлиг болсонд тїмэд иргэнээс охин авах хэмээн очтол, урьд эелдсэн (дагасан) иргэн жич булха (дайсан) болж Хорчи ноёныг барьжээ. Хорчи тїмэдэд баригджээ хэмээн богд Чингис хаан мэдэж, ойн иргэний явдал Хутуга мэдэж за хэмээж илгээвээс Хутуга бэхи бас баригджээ. Тїмэд иргэнийг оруулан бараад, Борохулын ясны тул зуун тїмэдийг єгєв. Хорчид гучин охин єгєв. Хутуга бэхид Ботохой тархуныг єгєв. Бас Энгїдийн Уран чингїй гучин нэгэн отгийг авч унах нарны хойгуур харь болом гэж эчив. Эзэн, Хасар хоёр нэхэж гїйцэв. Тэгэхэд эзний сайн самужинг Хасар унаж, хєвгїїн Тогтунга баатрыг удирдан хошуучилж, самужинг цусан зээрд болтол уралдаж (байлдаж) дараад авч ирэв. Хасар, Бумбулан нэрт эмийг шан авав. Тїїний хойно Уран Чингїй, Хувилгаан цэцэн хаанд шил суврага хїргэсэнд Ал Алтан нэрт охиноо єгєв. Алтан Гургалдай нэрт охиноо солонгодын Нарин хаанд єгєв гэх. Богд эзний дєрвєн дїї нь Хасар, Бэлгїтэй, Очиху, Хачиху буюу. Бєртгєлжин гоо хатнаас Зєчи, Чагадай, Єгэдэй, Тулуй, хэмээх дєрвєн хєвгїїн буюу. Бас Алаха бэхи, Илалтун (Алалтун) бэхи, Сэчэйхэн хэмээх гурван гїнж бєлгєє. Хулан хатнаас Гєлїгэ гїнж, Есїй хатнаас Ючибай гїнж буюу. Есїгэн хатнаас Харачар, Хархаду, Чагур эд гурав бєлгєє. Суут богд Чингис хаан зарлиг болж, эх, хєвгїїд, дїї нартаа ирсэн улс ємч єгье хэмээн єгсєн нь: Улс хураан явсан эх минь буй за. Хєвгїїдийн маань ах Зєчи буй за. Дїї нарын маань нялх Отчигин буй за хэмээн, эхдээ Отчигины хувь лугаа тїмэн иргэнийг эх отгон дїї хоёрт єгєв. Эх чамлан эс донгодов. Зєчид есєн мянган иргэн єгєв. Чагадайд найман мянган иргэн єгєв. Єгэдэйд таван мянган иргэн єгєв. Тулуйд таван мянган иргэн єгєв. Хасарт дєрвєн мянган иргэн єгєв. Алчидайд хоёр мянган иргэн єгєв. Бэлгїтэйд нэгэн мянга таван зуун иргэн єгєв. Даридайг хэрэйд лїгээ бололцов (нийлж явсан) хэмээн нїдний эчнээ зїтгэе (далд болгоё) хэмээвээс Боорчи Мухулай, Шихихутуг гурвуул дуртгасан нь: Галаа сєнєєх мэт, єєрийн гэрээ эвдэх мэт, сайн эцгийн чинь гэрээс (болж їлдсэн) авга чинь хоцорч аму. Хэр тэвчих (тїїнийг устгаж яаж болно). Эс ухсанд бїтїгэй (уучилтугай). Сайн эцгийн чинь нялх нутгий нь бутруулчих атугай хэмээн хамраас єни сэнгэтэл хаан хэлэгджээ. Далай хэмээх сайн эцгийг сэтгэж, Боорчи, Мухулай, Шихихутуг эд гурвын хэлэнд (їгэнд орж) амарлив за. Эхдээ, Отчигинд тїмэн иргэн єгч, ноёдоос Хїчї, Хєхэчї, Жунхур, Хурхасад дєрвийг тїшив (єгєв). Зєчид, Хунан, Мєнхїр, Хэтэ гурвыг тїшив. Чагадайд Харачар, Мєнхэ, Индухадай гурвыг тїшив. Бас зарлиг болсон нь: Чагадай хэцїї буюу, Хєхэчїс їд манагар (єглєє їдэш) дэргэд (нь) аж (байж), сэтгэснээ хэлэн атугай хэмээн зарлиг болов. Єгэдэйд Илугай, Тэгэй хоёрыг тїшїїлэв. Тулуйд Жидай, Бала хоёрыг тїшїїлэв. Хасарт Жибэгэ-ийг тїшїїлэв. Алчидайд Чаурхайг тїшїїлэв. Суут богд Чингис хаан дєрвєн хєвгїїдээ соён зарлиг болсон нь:

Єндєр уулын хєтєл зорь
Єргєн далайн олом зорь
Хол хэмээн бїї цєх
Явбаас хурьюу.
Хїнд хэмээн бїї цєх
Єргєвєєс даагдъюу.
Мах идэх шїд аманд аж,
Хїн идэх шїд сэтгэлд аж,
Бие бєх бєгєєс ганцыг ялъюу,

Сэтгэл бєх бєгєєс олныг ялъюу хэмээх зарлиг болсон ажгуу. Суут богд Чингис хаан дєрвєн хєлгїїдээ соён зарлиг болсон нь:

Гурван мэргидэд ахулдаж (хєєгдєж)
Бурхан Халдун дээр буруулан гарч
Ємнєєс зїтгїїлж
Хойноосоо хоцуулж (нэхїїлж)
Ар барь болсонд (Арай баригдаагїйд)
Мєнх тэнгэрт ивээгдэж
Їїдэн жолоо нэхэж,
Эд иргэнийг цуглуулж,
Та бээр урт цулбуур дахь барихуйяа
(Урт жолоог минь та нар барьж)
Авхай їїдийг нэгїхїяа (нїїхэд)
(Їїд хаалгыг минь та нар нээж)
Нэгэн хоёр хїнтэй болгож
Хамгийн хаан
Улсын эзэн болбай за (болгов),
Би манагарын хойно
(Хожим хойно)
Та ургууд минь
Халтирч олсон
Хаан нэрийг минь
Хайрлан сахигтун!
Тойрч олсон
Тїгэрїгэй тєрийг минь
(Тєр улсыг минь)
Тєвшнээ бэхлэгтїн!

хэмээн зарлиг болсон ажгуу.
Суут богд Чингис хаан дєрвєн хєвгїїнээ соён зарлиг болсон нь:

Ургахуйгаас шингэхїйд хїртэл
Улс иргэнийг хурааж явж
Эн олон, бїс элэгтний
Элгийг нэгтгэв за би.
Тун, бус толгойтын
Толгойг нэгэн болгов за би.
Сэтгэл муутан уйдах тэд
Ой муутан чилэх тэд
Ургууд минь та
Ойндоо їл уйдан
Сэтгэлдээ їл чилэн хатуужигтун

хэмээсэн ажгуу. Бас дїї нар, хєвaїїдээ соён зарлиг болсон нь: Ургахуйгаас шингэхїйд хїртэл, тэнгэрт дэлхий тєгс соёрхогдсон бєгєєтєл, тєрийг тэтгїїлэх дїї нар, хєвгїїд тєрєлдєж (тєрж) улс засалдах єтгєс бухун єгдэж (нэмэгдэж), хамаг тєрийн хаадаас, олон улсын аргамж болов за. Би хаадаас болж тєрийг бэхлэн сахиж, аргамж болж улсыг барин хатуужсу. Дїї нар, хєвгїїд минь та нар, тєв язгуурыг сахин, тєрийн тул тїрилдэн (зїтгэж) соён хатуужигтун. Єтгєс нугууд минь та нар, єєрийгєє їл санан (єєрийн тусыг бодолгїй), улсын тул єгїїлэн дурдхан ахтун (єгїїлж зєвлєж байхтун). Эрдэмт билэгт хїнийг олбоос, та єєрийн биеэс хол їл болгогдахуй (бїї байлга). Хэрвээ эрдэмт билэгтийг олоод эрдэнэ єгч оломлон дурыг нь авбаас ач тус нь танд их болох. Хан тэнгэртээ (єршєєлєєр) хамаг бїгд тєрийг тєгс їгтэвэй за (байгуулав) би. Та хєвгїїд, ургууд минь мєн хойно зовон бїтээсэн тєрийг минь зонхилон, їїдэн бїтээснийг минь сахиж манан хатуужигтун та (бэхлэгтїн). Їїдэж бїтээж сахин эс хатуужваас їтэр эвдэрьюї. Їїдсэнээр зовсон таны тус эс болъюу (Їїдэн бїтээхээр зовсон тань тус їл болъюу). Бїтээснээс сахисан минь дээр буюу. Та ургууд минь би хэмээн сэтгэлээ. Билэгтээ тогтоотугай. Их дуран барьтал зєв сайнаар засаад:

Амандаа хїрэх уушгиа даран чадваас
Арсланг дарсан мэт илїї буй.
Амандаа хїрэх уушгиа даран ядваас
Уурлаж хїчилж хэнийг чадах та.
Хїзїїнд хїрэх уушгиа даран чадваас
Хїчит заан бєхийг дарсан шїд їлїї (илїї) буй
Хїзїїнд хїрэх уушгиа даран ядваас
Хїчилж уурлаж хэнийг чадах та ургууд минь
Уул мэт єндєр бїї авирлагтун
Уул хэдийгээр єндєр боловч
Амьтнаа авирагдаж дээрээ гаргаюу.
Далай мэт гїн агуу сэтгэлт болбоос
Дээр хїн їл їхюї.
Хїнд їл давтагдах болбаас
Хїн тєрсний билэг тэр буй.
Аман тань хэдийгээр олон болж
Аялгуус тань цєєн болбаас тусгїй
Алив ёсоо адилтган авирлан сурагтун.
Алив їйлчингээс
Аялгуут билэгт хїн хэрэгтэй.
Тїмэн тїмэн хїнээс
Нэгэн тєрєє мэдэх хїн дээр буй.
Хар ойг авлав за.
Хаван бєхийг хайладал барьж єгєв за би.
Хаваны ургуудыг гарлан асран ядваас
Хар ойдоо хатирч гарч одвоос
Харах биед тань эмгэг буй за.
Єндєр уулыг авлав за би
Єтэгэ (баавгай)-ийн хєвгїїдийг
Їрхэртэл барьж танаа єгєв за би.
Єтэгийн хєвгїїдийг оломлон эс асарваас
Єндєр ууландаа гарч одвоос
Єєрийн биед тань зовлон буй за.
Хуучин дээл хагаран ударваас (урагдваас)
Харгана бутанд торъюу.
Харь шир хоёр тэсгин хагацваас
Хан харц хоёр сацуу болъюу.
Шинэ дээл сэтрэн ударваас
Шарилж бутанд торъюу.
Шир харь хоёр тэсгин хагацваас
Шивэгчин хатан хоёр сацуу болъюу.
Арга билгийг эс мэдвээс
Алан доорх ямааны єнїїгїнийг
(Алаг ямааны ишгийг ч)
Алж идэхїйеэ бэрх болой.
Арга билгийг мэдвээс
Ууланд бїгэн явах
Аргалийн зулзагыг
Алж идэхїйеэ хялбар болой.
Харийг єчїїхэн хэмээсээр
Хатдыг уйлуулсан олон буй за.
Хадран загасыг єчїїхэн хэмээсээр
Гарын алгыг хєрєєлгэн эсгїїлсэн олон буй за.
Омог хїчнийг тарааж
Олон аргаар барьсны тул
Олны эзэн болох буй за.
Хад сайт їнэг бэрх
Боролжин сайт туулай бэрх
Бурантаг сайт їхэр бэрх
Хаан сайт харцын єнгє
Улаан хад сайт ямааны
Олхорхой (ходоод) дїїрэн.
Хаан хїн жаргахдаа
Тєрийнхєє сайнд жаргаюу
Харц хїн жаргахдаа
Хааныхаа сайнд жаргаюу.
Хаалгат гэрт суусан
Хатан хїн жаргахдаа
Эр юїгээ сайнд жаргаюу,
Хамаг бїгд жаргахдаа
Эв, эеийнхээ сайнд жаргамуй аа.
Хааныхаа сайныг
Харц їл мэдьюї.
Хаанаас хагацан барсанд
Хааныхаа сайныг тэнд мэдьюї.
Эр юїгээ сайныг
Эм їл мэдъюї.
Эрээсээ хагацан барсанд
Эр юїгээн сайныг тэнд мэдьюї.
Хаан хїн
Харц хїний авир авирлаваас
Хамаг улсаа алдъюу.
Харц хїн
Хаан хїний авир авирлаваас
Хар тэргїїнээ барьюу.
Хан тэнгэрийг шїтвээс болъюу.
Хар усыг чанаваас їл болъюу
Хатан эмсийг итгэвээс їл болъюу

хэмээн соёжээ.
Бас суут Чингис хаан, Хасар эхитэн (тэргїїтэн) дїї нараа соён зарлиг болсон нь:

Онон мєрний эргийг
Ухан чавчиж олом болгохдоо
Ургийн ургийн тулд
Орд гэрийнхээ тулд
Олом болгов за би.
Хэрлэн мєрний эргийг
Хэмхэлж гэтэлгэн болгохдоо
Хэрэгт ургийнхаа тулд
Гэр тэрэгнийхээ тулд
Гэтэлгэн болгов за би.

Мєн хойно та дїї нар минь ургаар болж, оршуулсан олмыг минь бїї огтлогтун. Олны їгэнд орж огтлон сэтгэвээс олхун мэт биесээ огтлогтун та. Тэнгэрийн ивгээлээр болсон мєрийг минь бїї мєшгєгтїн. Бус сэтгэлтний їгэнд орж, мєхдїїлэн (мєшгєн) сэтгэвээс мєн зарлиг засгаар мєхєєгтїн (шийтгэгтїн) та. Бус болсон ах дїїдээ ичириг (ичгэвтэр) болуузай. Богд Чингис хаан Мэнгэтї сэцнийг єгїїл хэмээн зарлиг болбаас Мэнгэтї сэцэн єчсєн нь: Эрт мянган тїрїїт ганц сїїлт могой ажгуу. Олон тэргїїн нь зїг зїг татлалдахуйд тэрэгнээ дарагдаж алагджээ. Бас мянган сїїлт ганц тїрїїт могой ажгуу. Сїїлїїд нь ганц тэргїїнийхээ хойноос дагаж нэгэн нїхэнд орж тэрэгнээ эс дарагджээ. Їїний мэт мянган сїїл чинь болж, хїчин єгєхєє хатуужсугай хэмээн єчєєд:

Хуримыг эвдэгч хор (хорлогчин)
Авыг эвдэгч нур (нуранги)
Зангыг эвдэгч (їнэг),
Зуудийг эвдэгч муу элээ (бий хэмээв).

Богд Чингис хаанд, Отчигин ноён салахдаа бишрэн єчсєн ажгуу. Хаан ах юугаа даган явж, саадагт сум болж согос эс хоцров за. Хєтєл морь болж, цавчин эс татав за. Шавдас (байлдаан) гэхїйд эвслэлдэв за. Залтас гэхїйд услалдав за. Чонын бїрд бїрдлэхїйд бїрдлэлдэв за. Їнэгний сайн шар шарлахуйд шарлалдав за. Тийн явалцаж тїмэн иргэнийг даргалуулав за хэмээн бишрэн єчсєн ажгуу. Богд Чингис хаан, дээр тэнгэрийг бишрэi зарлиг болсон нь: єєрийн тєрєєр итїгээний дээр надаас бус дээр хїчитнийг эс болгов чи. Миний дээр малгай минь буй за хэмээн малгайгаа тайлан авч хоймор тавьж мєргєєд тэр єдєр дарсыг ихэд халууцтал зооглосон ажгуу.

<< Наймдугаар хуудас  < Гарчиг > Аравдугаар хуудас >>


© 1628—2001 Монгол Улсын тєв номын сан (текст), Цахим єртєє сїлжээ (вэб сайт), Эрхэмбаярын Жагдагдорж (дизайн)