Алтан товч

Наймдугаар хуудас
буюу дахиад бєєн байлдаан ...

Тэр євєл євєлжиж билээ. Нохой жилийн намар, Чингис хаан, Цагаан татаар, Алчи татаар, Тутгай татаар, Арухай татаар нартай Далан нэмїргэд хатгалдахын урьд Чингис хаан засаглан єгїїлсэн нь: Дайсан хїнийг дарваас олзонд бїї саат, даран барваас тэр олз биднийх буй за: Хуваалднам за. Бидний нєхєд хїнээ няцаагдваас, тэргїїнээ довтолсон газраа эргэж ир. Тэргїїнээ довтолгоонд эс ирсэн хїнийг мїхїрїїлье хэмээн засаглалдав. Далан нэмїргэд хатгалдаж хєдєлгєн дарж Улхуй Шилгэгжидээс улсдаа нийлїїлж дагуулав. Цагаан татаар, Алчи татаар, Тутгай татаар, Арухай татаар, эрхин эргэнийг тэнд муутгажээ. Засаг єгїїлэлдсэн їгст Алтан, Хучир, Даридай гурвуул їгэндээ їл хїрэн олзонд шунажээ. Їгэндээ эс хїрэв хэмээн Зэв, Хубилай хоёрыг илгээж, олзолсон адуу юу авсныг бїгдийг авахуулав. Татаарыг муутгаж агуулан барж, улс иргэдийг нь хэрхэх вэ хэмээн Чингис хаан их эе ургаараа ганц гэрт орж эедэлдэв. Эрт єдрєєс татаар иргэн, эцгэс євгєдийг минь барсан бєлгєє. Эцгэс євгєдийн єшил єшиж, хясал хясаж цїїнд їльж (тэрэгний цїїнд хэмжиж) хядаж устгая. Їлдсэнийг нь боол болгож, зїт зїг хуваая хэмээн эе барилдаж, гэрээс гарваас татаарын Их-цэрї Бэлгїтэйгээс ямар эе эедэлдэв хэмээн асууваас Бэлгїтэй єгїїлсэн нь: Та бїгдийг цїїнд їльж хядъя хэмээлдэв гэжээ. Бэлгїтэйн энэ їгийг сонсоод Их-цэру татаарууддаа тунхаг тавьж хороолжээ. Хороолсон татаарт бидний цэргїїд маш шамшжээ (хохиров). Хороолсон татаарыг зовж оруулж цїїнд їльж їльгснийг хядахад татаарууд єгїїлэлдрїїн: Хїн тутам ханцуйндаа хутга ханцуйлж, дэр аван їхье хэмээлджээ. Їїнд маш их шамшигджээ. Тєдий татаарыг цїїнд їльж хядан барж Чингис хаан зарлиг болов: Бид ургаараа их эе барилдсаныг Бэлгїтэй заахын тул (задруулж) бидний цэргїїд маш шамшив. Їїний хойно их эед Бэлгїтэй бїї ортугай. Эе барилдахад гадна бїхнийг застугай, засгийн хэрїїл, хулгай худал їйлтнийг заргалтугай. Эе барилдваас унд уусан хойно Бэлгїтэй тэргїїтэн тэнд ортугай хэмээн зарлиг болов. Тэнд татаарын Их цэрїгийн охин Есїгэн хатныг Чингис хаан авав. Есїгэн хатан єгїїлсэн нь: Миний эгч Есїй нэрт надаас дээд, хаан хїнд зохих ажээ. Сая хїргэн хїргэлэн бєлгєє. Эдїгээ манай энэ будлианд хаашаа зорчив оо хэмээв. Энэ їгэнд Чингис хаан єгїїлсэн нь: Эгч чинь чамаас сайн бєгєєс эрїїлж авчиръя, эгчийгээ ирвээс зайлж єгєх її чи хэмээв. Есїгэн хатан єгїїлсэн нь: Хаан соёрхвоос эгчийгээ л їзвэл эгчдээ зайлж єгье хэмээв. Энэ їгэнд Чингис хаан зарлиг тунхаглаж эрїїлбээс єгєгдсєн хїргэнтэйгээ ойлж явахад бидний цэргїїд золгожээ. Эр нь зугтаажээ. Есїй хатныг авч иржээ. Тэнд Есїгэн хатан эгчийгээ їзээд урьд єгїїлсэн їгэндээ хїрэн босож, суусан сууриндаа суулгаж мєн єєрєє доор суужээ. Есїгэн хатны їгтэй адил болжээ. Чингис хаан ойндоо оруулж Есїй хатныг авч, зэрэгт суулгав. Татаар иргэнийг дагуулан барж, нэгэн єдєр Чингис хаан гадна Есїй хатан, Есїгэн хатны дунд сууж унд ууж бїхийд Есїй хатан ихэд шїїрс алдав. Тэнд Чингис хаан дотроо сэтгэж Боорчи Мухулайтан ноёдыг урьж єгїїлсэн нь: Та энд цугласан хїмїїсийг єєрийн аймаг аймаг байгуулаад, єєрєєс бус аймгийн хїнийг єєр болгон тєгсгєгтун хэмээн зарлиг болов. Тєдий аймаг аймгаар байваас нэгэн залуу хїрмэл хїн аймгаас єєр байв. Чи юун хїн бэ хэмээн асууваас тэр хїн єгїїлсэн нь: Татаарын Их цэрїгийн Есїй нэртэй охиныг авсан хїргэн нь бєлгєє, би. Дайсанд дагуулагдан айж буруудаж явж бєлгєє. Эдїгээ амарлив хэмээн сэтгэн ирж, олон ард дотор юу таних аж хэмээн явлаа хэмээв. Энэ їгийг Чингис хаанаа єчвєєс хаан зарлиг болсон нь: Мєнхїї дайсан сэтгэж, оорцог болж явж эдїгээ юунд хїрч ирэв ээ. Энэ мэтсийг цїїнд їл! Юун саармай, нїднээс эчнээ хийгтїн! хэмээв. Тєдий мїхїрїїлэв. Тїїний хойно, мєн нохой жил, Чингис хаан татаар иргэнд морилсонд, Ван хаан мэргид иргэнд морилж, Тогтаа бэхийг Баргужин тїхїмийн зїг їлдэж, Тогтаагийн их хєвгїїн Тєгїс бэхийг ялж, Тогтаагийн Хатугтай, Чаглалун хоёр хатныг нь авч Худу, Чилаун хоёр хєвгїїн, иргэн сэлтийг олзолж, Чингис хаанаа эс єгєв. Тїїний хойно Чингис хаан, Ван хаан хоёр Найманы Хїчїгїдийн Буйруг хаанд морилж, Улуг тагийн Сохог уснаа бїхийд хїрвээс, Буйруг хаан байлдан ядаж, Алтай даван хєдлєв. Сохог уснаас Буйруг хааныг нэхэж Алтай давуулан Хумшигирын Єрєнгє уруу їлдэж явахад Жидай Табалуг (Еди-Тублуг) нэрт ноён нь харуул харж яваад бидний харуулд їлдэгдэж уул єєд зугтаахад олом нь тасарч баригдав. Єрєнгє уруу їлдээд Хоцалбаш (Кишилбаши) нуурт гїйцэж Буйруг хааныг тэнд шуутгав аа. Тэндээс Чингис хаан Ван хаан хоёр харьж айсуйд найман хатгалдаж Хїгсэї Савраг, Байдраг бэлчирт цэрэг засаж хатгалдах болсон ажээ. Чингис хаан, Ван хаан хоёр хатгалдъя хэмээн цэрэг засаж хїрч илт бултаж маргааш хатгалдъя хэмээн цэрэг засаж хонов. Тэнд Ван хаан буудалдаа гал тїлїїлж, шєнєдєє Хар сїїл єєд хєдєлжээ. Тэнд Жамуха, Ван хаан лугаа хамт хєдєлж яваад Ван хаанд єгїїлсэн нь Тэмїжин анд минь урьдаас найманд элчит бєлгєє. Эдїгээ эс ирэв. Хаан хаан минь хайрхан буюу за. Авч ирэх болтугай, анд минь буюу найманд одчихуй за, орох болон хоцров хэмээжээ. Жамухын тэр їгэнд Уручичиртай Хїрэс баатар єгїїлсэн нь: Зусардаж яахин тийн шударга ах дїїг хагацуулан єгїїлэв чи гэв. Чингис хаан шєнє мєн тэнд хонож хатгалдъя хэмээвээс, єдєр гийгїїлэхэд їзвээс Ван хаан буудалдаа галгїй бултжээ. Эндэж намайг тїлсэн ажгуу хэмээгээд тэндээс хєдєлж Адар Алтайн бэлчрээр хєдєлжээ. Тэр хєдєлсєєр хєдєлж Саарь хээрт буув. Тэнд Чингис хаан Хасар хоёр Найманы товун ухан арга эс туулсанд (тївэг учруулсан аргад орсонгїй). Найманы Хїгсэї савраг, Ван хааны хойноос нэхэж, Сэнгїмийн эм хєвгїїд, иргэн ураг сэлтийг тольж (булаан) авч, Ван хааныг Дэлгэтї амсараа бїхийд зарим адуун идээжийг тольж аваад харьжээ. Тэр хооронд Мэргидийн Тогтаагийн Худу, Чилаун хоёр хєвгїїн, тэнд бурїн (байсан) иргэнээ аваад хагацаж эцэгтээ нийлэн Сэлэнгэ уруу хєдєлжээ. Хїгсэї саврагт дарагдсан Ван хаан, Чингис хаанд элч илгээж: Найманд иргэн оргон ба, эм хєвгїїдээ дагуулагдав би. Хєвгїїнээсээ дєрвєн хєлгїїдийг чинь гуйж илгээсїгэй би, Иргэн оргоныг минь аварч єгтїгэй хэмээж илгээжээ. Чингис хаан, тэнд Боорчи, Мухулай, Борохул, Чилаун эд дєрвєн хєлєг баатраа цэрэг засаж илгээв. Эд дєрвєн хєлгїїдийг хїрэхийн урьд Улаан худатад Сэнгїм байлдаж байгаад мориндоо хаягдаж автах болж бїхийд эд дєрвєн хєлгїїд хїрч авраад иргэн оргон эм хєвгїїд бїгдийг аварч єгєв. Тэнд Ван хаан єгїїлсэн нь: Эрт сайн эцэг чинь энэ мэт одон барсан улсыг минь аварч єгєв. Эдїгээ бас хєвгїїн дєрвєн хєлгїїдээ илгээж одон барсан улсыг минь аварч єгєв. Ач хариулахыг тэнгэр газрьн ивгээл мэдтїгэй хэмээгээд бас Ван хаан єгїїлсэн нь: Есїхэй баатар анд минь, одон барсан улсыг минь нэгэнтээ аварч єгєв. Тэмїжин хєвгїїн эдїгээ бас одсон улсыг минь аварч єгєв. Эрт эцэг хєвгїїн хоёр одон барсан улсыг анд хурааж єгєв. Хэний ємнє хурааж єгєн зовмой. Би эдїгээ єтлєв. Намайг єтєлж хаданд гарваас, хамаг улсыг минь хэн мэдэх вэ. Дїї нар минь авир муутай билээ. Ганц хєвгїїн минь байвч хань болох хїнгїй ганцаар тул Тэмїжин хєвгїїнийг Сэнгїмийн ах болгож хоёр хєвгїїнтэй болоод амар сууя хэмээж, Чингис хаан лугаа, Ван хаан Туулын хар тїнд хурж, эцэг хєвгїїн бололцов. Эцэг хєвгїїн хэмээлдэх ёсон нь: Урьд єдєр Есїхэй баатар эцэг лїгээ Ван хаан анд хэмээлдсэн ёсоор эцэг хєвгїїн хэмээлдэх ёсоор їг єгїїлэлдсэн нь: Харь дайсанд хамт довтолъё. Ороо гєрєєсийг авлахад хамт нийлж авалъя гэв. Бас Чингис хаан Ван хаан хоёр єгїїлсэн нь: Бид хоёр намдваас шїдэт могой шїдэртвээс шїдэргэнд нь бїї оръё. Шїд амаараа ололцож биширье. Аргат могой адардваас адарганд нь бїї оръё. Ам шїдээрээ ололцож биширье хэмээн тийн їг барилдаж амраглан явав. Тїїний хойно амраг дээр давхар амраг болъё хэмээн Чингис хаан сэтгэж Зєчид Сэнгїмийн дїї Чахур бэхийг гуйж, Сэнгїмийн хєвгїїн Тасахад єєрийн Хужин бэхийг арилжин єгье хэмээн гуйваас Сэнгїм єєрийгєє ихэмсэглэн сэтгэж єгїїлсэн нь: Бидний ураг тэднийд одвоос алс байж эгнэгт хоймор харах ажгуу. Тэдний ураг манайд ирвэл хоймор сууж алс харан ажгуу хэмээн єєрийгєє ихэмсэглэн сэтгэж биднийг доромжлон єгїїлж, Чахур бэхийг їл єгєн эс таалжээ. Энэ їгэнд Чингис хаан дотроо Нялх Сэнгїмд дургїй болжээ. Тийн дургїй болсныг Жамуха ухаж, гахай жилийн хавар Жамуха, Алтан, Хучар, Хирдахубай, Євєгжин онгин, Сїхээдэй, Тоорил, Хачигун бэхи нар нэгэн эетэн болж нїїж одож Жижгэр єндрийн хярд Бэрхэ нэрїнд Нялх Сэнгїмд одож Жамуха олхин (худал) єгїїлсэн нь: Тэмїжин анд минь, Найманы Даян хаанд хэлт элчит буюу. Аман дээрээ эцэг хєвгїїн хэмээж байвч авир нь єєр буюу. Итгэж байна уу, та. Эс ухваас таньд юу болох. Тэмїжин андад морилвоос би хєндлєнгєєс оролцъё хэмээжээ. Тэгэхэд Алтан, Хучар хоёр єгїїлсэн нь: Бид Єэлїн эхийн хєвгїїдийн ахыг нь алж, дїїгий нь тэсгиж єгье хэмээжээ. Євєгжин онгин Хирдагдай єгїїлсэн нь: Гарыг нь гардаж, хєлийг нь хєлдєж єгье хэмээв. Тоорил єгїїлсэн нь: Аргацаан одож Тэмїжиний улсыг авъя. Улсаа автваас тэд яаж ч чадахгїй болно хэмээжээ. Хачигун бэхий єгїїлсэн нь: Нялх Сэнгїм хєвгїїн чамайг юу сэтгэвээс, уртын їзїїр, гїний ёроол хїрье хэмээжээ. Эдгээр їгийг Нялх Сэнгїм, эцэг Ван хаандаа Сайхан Тїдгэрээр єгїїлж илгээв. Энэ їгсийг Ван хаан сонсоод єгїїлсэн нь: Тэмїжин хєвгїїнийг минь яахин тийм муу сэтгэнэ. Тэнгэрт їл таалагдах бид. Жамуха явдаг хэлт бєлгєє. Зєв буруу єгїїлэн буюу хэмээн эс таалан илгээжээ. Бас Сэнгїм єгїїлж илгээсэн нь: Ам хэлт хїн єгїїлэн бєгєєтєл яахин їл бишрэгдэх хэмээн жич хїнээр єгїїлж илгээн ядаад єєрийн биеэр одож єгїїлсэн нь: Одоо чамайг єдий бїхийд биднийг юу ч їл болгон буюу. Хэрэв хаан эцэг чамайг цагаанд цацваас хард хахваас Хурчахус буйруг хаан эцгийн чинь зовж эдїй хураасан улсыг манд яахин мэдїїлэх хэмээжээ. Тэр їгэнд Ван хаан єгїїлсэн нь: Нялх хєвгїїнээ тэвчиж, эцгийн уpar ийм харь болж муухай сэтгэвээс хэр зохих, тэнгэрт їл таалагдах бид хэмээжээ. Тэр їгэнд хєвгїїн нь, Нялх Сэнгїм муулж їїд орхин гарчээ. Жич, хєвгїїнээ Сэнгїмийг дуран хайрлаж, урьж ирїїлж Ван хаан єгїїлсэн нь: Тэнгэрт бид таалагдах уу, бид хєвгїїнийг хэр тэвчих хэмээмї. Та нар чадах л юм бол, юу їйлдэхээ мэдтїгэй хэмээжээ. Тэндээс Сэнгїм єгїїлсэн нь: Мєн л бидний Чахур бэхийг гуйн бєлгєє. Эдїгээ бохолчир (багалзуур) идэхээр ирэгтун хэмээн єдєр болзож урьж ирїїлж тэнд барья хэмээлдэж, за хэмээн эе барилдаж, Чахур бэхийг єгье. Бохолчир (багалзуур) идэхээр ирэгтїн хэмээн илгээв. Уригдаж Чингис хаан арван хїнтэй явах зуураа Минлиг эцгийн гэрт хоновоос тэнд Минлиг эцэг єгїїлсэн нь: Чахур бэхийг гуйваас мєнєєхєн биднийг доромжилж їл єгєн бєлгєє. Эдїгээ хэрхэн борохуйяа бохолчир ид хэмээн урихун бєлгєє. Єєрийгєє ихэмсэглэн наран борохуяа єгсї хэмээн урихун бєлгєє. Зєв її, дэв її сэтгэл буй (зєв її, буруу юу) Хєвгїїн ухаж одох буй. Хавар болов. Бидний адуу туранхай байна. Адуугаа тэжээсїгэй хэмээн шалталж ирье хэмээж їл одон, Бухадай, Хичагуудай хоёрыг бохолчир ид хэмээн илгээе хэмээн илгээжээ. Чингис хаан, Минлиг эцгийн гэрээс гэртээ харив. Бухадай, Хичагуудай хоёрыг хїрэхэд, сэрэгдэв бид, маргааш эрт босож барья хэмээлдэв. Тийн эрт босож барья хэмээн барилдсаныг Алтаны дїї Их-чэрї гэртээ ирж єгїїлсэн нь: Маргааш эрт Тэмїжинийг барья хэмээлдэв. Энэ їгийг Тэмїжинд хэл хїргэсэн хїнийг ямар болгох хэмээжээ. Тийн єгїїлэхэд, эм нь Алахуун єгїїлсэн нь: Тэр дэлэм їг чинь юу болно. Хїмїїс їнэмшїїзэй гэхийг адуучин Бадай сїї хїргэхээр ирж энэ їгийг сонсож харив. Бадай харьж нєхєр адууч Хишлигт Чэрїгийн єгїїлсэн їгийг хэлбээс Хишлиг єгїїлсэн нь: Би харьж ухсугай хэмээж гэрт очжээ. Чэрїгийн хєвгїїн Нарин гэгэн гадна сууж, сумаа зїлгэн єгїїлсэн нь: Тугаар бид юу хэмээлдэв. Хэлээ татаж амаа бариасай хэмээжээ. Тэгээд Нарин гэгэн бас адууч Хишлигт єгїїлсэн нь: Мэргидийн цагаан, ам цагаан хоёрыг барьж ирж уя, энэ шєнє эрт мордоно гэжээ. Хишлиг буцаж, Бадайд єгїїлсэн нь: Тугаарын хэлсэн чинь магад болов. Эдїгээ бид хоёр Тэмїжинд хэл хїргэж, зорчъя хэмээн їг барилдаж мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж уяад, їдэш хонинд орж нэгэн хурга алж исэрээр (ороороо Н. Т.) болгож уясан морьдыг унаж, тэр шєнєдєє Чингис хаанд очиж, гэрийн нь араас Бадай, Хишлиг хоёр, Их-Чэрїгийн єгїїлсэн їгс хийгээд тїїний хєвгїїн Нарин гэгэний сумаа зїлгэж суугаад єгїїлсэн їгс, мєн мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж уя хэмээсэн їгс бїгдийг єгїїлж єгєв. Бас Бадай, Хишлиг хоёр єгїїлсэн нь: Чингис хаан соёрхвоос, бидэнд эргэлзэх явдалгїй, таныг барья хэмээн хэлэлцэж тогтсон нь магад хэмээв. Тїїнийг сонсоод Чингис хаан, Бадай, Хишлиг хоёрын їгийг биширч, тэр шєнєє, дэргэдээ бїхий итгэлт нєхдєд хэл хїргээд юм хумаа орхиж хєнгєвчлєн мордов. May єндрийн хярд Урианхайн Зэлмийг цагдах харуул болгон тавьж, цааш явсаар маргааш єдєр наран хэлбийхэд Халзан элстэд хїрч їдлэн буув. Їдлэн буугаад байхад Алчидайн адуу адуулагч Чихтэй, Ядир хоёр ирж єгїїлсэн нь: Зїлэг зїйлэн агтаа адуулан явахад May єндрийн єврєєр Улаан бурхадыг дайран айсуй дайсны тоосыг їзэж, дайсан хїрч ирэв хэмээв. Тэгэхэд ажиглан їзвээс May єндрийн єврєєр Улаан бурхад дайран тоос гарч байв. Тэндээс Чингис хаан тэр тоосыг їзээд Ван хаан нэхэж айсуй ажгуу хэмээн агтаа бариулж ачаалан хєдлєв. Тэр тоосыг тийнхїї урьдаас эс їзсэн бєгєєс гэнэдэж болох агсан бєлгєє. Тэр айсахуйд Жамуха, Ван хаан лугаа хамт ирж явсан ажгуу. Тэнд Ван хаан Жамухаас асуужээ. Тэмїжин хєвгїїнд байлдаж чадмаар хэн бий вэ хэмээвээс, Жамуха єгїїлсэн нь: Тэнд орогуд, мангуд хэмээх иргэн буй. Тэд иргэн нь байлдах буй за. Тойрох тутам тєв цохих, тээглэх тутам тэс цохих, єчїїхнээсээ илд жаданд дадсан иргэн тэд, хар алаг тугтан буй. Тэднээс сэрэмжилбэл зохих иргэн буй за хэмээжээ. Тэр їгийг сонсоод Ван хаан єгїїлсэн нь: Тийм бєгєєс бид тэдэнд Хатахиар толгойлуулан жїрхэн баатруудаа довтолгоё. Жїрхэний гэзэг даран Тїмэн тїбэгэний Начин ширїнийг довтолгоё. Начин ширїний гэзэг дайран Олон тонгайдын баатруудыг довтологоё. Тонгайдын гэзэг даран Ван хааны мянган торгуудыг удирдан Хори шиламун тайш довтолсугай. Мянган торгуудын гэзэг даран бидний их гол хїч довтолъё хэмээжээ. Бас Ван хаан єгїїлсэн нь: Жамуха дїї, бидний цэргийг чи зас хэмээжээ. Тэр їгийг сонсоод Жамуха олноос онцгой гарч нєхдєдєє єгїїлсэн нь: Ван хаан энэ цэргээ намайг зас гэлээ. Андтай би байлдан ядаж явахад энэ цэргийг намайг зас хэмээжээ. Ван хаан надаас хэтрэхгїй дорой тїр нєхєр буюу. Андад хэл явуулъя. Анд хатуужтугай хэмээж Жамуха, Чингис хаанд хїн явуулж хэлїїлсэн нь: Ван хаан надаас асуув. Тэмїжин хєвгїїнд байлдаж чадмаар хэн бий вэ хэмээн асууваас би єгїїлсэн нь: Орогуд мангудыг сэрэлтэй хэмээн єгїїлэв. Миний їгийг сонсоод мєн жїрхэн баатруудаа манлайлан засав. Жїрхэний гэзэг Тїмэн тїбэгэний хєвгїїн Начин ширїнийг хэмээлдэв. Тїбэгэний хєвгїїн Начин ширїний гэзэг Олон тонгайдыг хэмээлдэв. Тонгайдын гэзэг Ван хааны мянган торгууд, Хори шиламун тайшийг хэмээлдэв. Тїїний гэзэг мєн Ван хааны их гол цэрэг хэмээлдэв. Бас Ван хаан єгїїлсэн нь: Жамуха дїї, энэ цэргийг чи зас хэмээн намайг тїшин єгїїлэв. Їїгээр їзвээс цагт (тїр) нєхєр буюу. Цэргээ засаж їл чадах ажгуу. Би Тэмїжин андтай урьд байлдахад давдаггїй бєлгєє. Ван хаан надаас дорой ажгуу. Бїї ай, хатууж хэмээж илгээв. Энэ їгийг сонсоод Чингис хаан єгїїлсэн нь: Орогудын Зорчидай чи юу гэж бодно. Чамайг манлай болгож явуулъя хэмээв. Зорчидайн урьд Хуйлдар єгїїлсэн нь: Андын ємнє би хатгалдъя. Миний хойно їлдсэн єнчин хєвгїїдийг минь асрахыг мэдтїгэй хэмээв. Зорчидай єгїїлсэн нь: Чингис хааны ємнєєс бид орогуд, мангуд хатгалъя хэмээжээ. Тэгээд Зорчидай, Хуйлдар хоёр орогуд, мангуд цэргээ Чингис хааны ємнє засаж байв. Тэгж байтал Жїрхэнээр манлайлуулсан дайсан хїрч ирэв.

Ирэхїй лїгээ орогуд, мангуд угтан довтолж Жїрхэнийг дайрав. Дарж айсахуйд Тїмэн тїбэгэний хєвгїїн Начин ширїн довтлов. Начин ширїн, Хуйлдарыг шархлуулж хаданд унагахад мангудууд Хуйлдар дээр буцаж очин хамгаалав. Зорчидай орогуд цэргээ удирдан, Тїмэн тїбэгэнийг дарж цааш нэхэхэд Олон тонгайд эсэргїїцэн довтлов. Зорчидай бас тонгайдыг дарав. Дараад цааш нэхэхэд Хори шиламун тайш мянган торгуудаа удирдан довтлов. Зорчидай бас Хори шиламун тайшийг няцааж дарахад Ван хааны зєвшєєрєлгїй, Нялх Сэнгїм довтлон ирээд энгэсэг хацраа шархдаж унажээ. Сэнгїмийг унахад Хэрэйд бїгдээр Сэнгїм дээр цуглаж байв. Тэднийг ийн дарж, шингэх наран уул ташин бїхийд бидний цэрэг эргэж шархадсан Хуйлдарыг унасан газраас нь аваад харьж ирвээс, Чингис хаан, Ван хаантай байлдсан газраас мєн їдшээ хєдєлж зайлан хонов. Тэнд хоноод єдєр болмогц бїртгэвээс Єгэдэй, Борохул, Боорчи гурав їгїй ажгуу. Чингис хаан єгїїлсэн нь: Єгэдэй лїгээ итгэлт Борохул, Боорчи хоёр хоцорчээ. Їхэвч тэд хагацахгїй хэмээв. Бидний цэрэг шєнє морьдоо барьж хонов. Чингис хаан бидний хойноос нэхэж ирвээс байлдъя хэмээн бэлэн байв. Єдєр гэгээн болоход їзвээс хойноос нэг хїн айсуй. Хїрч ирвээс Боорчи ажгуу. Чингис хаан євчїїгээ дэлдэж, мєнх тэнгэр мэдтїгэй хэмээгээд Боорчийг дуудан асууваас Боорчи єгїїлсэн нь: Довтлоход морь минь шархдаж унахад би явгаран гїйж явтал, Хэрэйдууд Сэнгїм дээр цугларч бїхий хооронд, цєлд ачаатай морь ачаагаа хєглєрїїлж байхад нь олж бариад ачаагий нь огтлон салгаж, янгирцаг дээр нь унаад бидний салж харьсан мєрєєр мєшгєн явж ирэв хэмээв. Бас хоромхон атал бас нэг хїн айсуй харагдав. Їзвээс ганц хїн мэт байтал дор нь хїний хєл мэт юм унжилдаж байна. Хїрч ирэхэд нь їзвэл Єгєдэйн хойно Борохул сундалж, амныхаа завжаар цус цувруулж хїрч ирэв. Єгэдэйн хїзїї суманд оногдож, Борохул бєглєрсєн цусыг нь шимж завьжаараа цус цувуулж ирэв. Чингис хаан їзэж, нїднээсээ нулимс цувруулж, сэтгэл зовон даруй гал тєллїїлээд шархыг хайрч, Єгэдэйд унд єгч дайсан ирвэл хатгалдъя хэмээж бєлгєє. Борохул єгїїлсэн нь: May єндрийн єврєєр Улаан бурхдын зїг дайсны тоос цаашилсаар далд оров хэмээв. Борохулын тэр їгийг сонсоод дайсан ирвэл хатгалдан байлдах бєлгєє. Дайсан тийн буруулан хєдєлвєєс бид цэргээ засцгаан нэхье хэмээн хєдлєв. Хєдлєєд Улхуй шилїгэлжид єєд явж Далан нэмїргэ хїрэв. Хойноос Хатаган далдурхан, эм хєвгїїнээсээ хагацан ирж Ван хааны їг хэмээн єгїїлсэн нь: Ван хаан хєвгїїн Сэнгїмийг энгэсэг хацраа шархдаж унахад дээр нь ирж хэлсэн нь: Ялагдахгїй юманд ялагдав, хатгуулахгїй юманд хатгуулав. Хайран хїїгийн минь хацарт хадаасан хадав. Хєвгїїнийхээ амийг арсан (нэхэн) довтольё хэмээвээс тїїнд Начин ширїн єгїїлсэн нь: Хаан минь болгоомжилж айлд. Бїх хєвгїїд энгэрээ нулимсаар будаж, эвий халаг хэмээн энэрэн залбирав бид. Шархадсан хєвгїїн Сэнгїмийг сувилъя. Монголын олонх Жамуха, Алтан, Хучар нарыг дагаж бидэнд бий. Тэмїжин лїгээ дайжиж гарсан монгол хаа одох вэ. Тэднїїд модон нємєртєн болов. Тэднийг эс ирвээс, бид очиж морины хомоол мэт хормойлж авчирья хэмээв. Начин ширїний энэ їгийг сонсоод Ван хаан єгїїлсэн нь: За тийн бєгєєс хєвгїїн эндэх болуузай. Хєвгїїнийг їл дэнсэлгэн асрагтун хэмээгээд байлдсан газраас буцаж харив хэмээв. Чингис Далан нэмїргээс Халх (гол Н. Т.) уруу хєдєлж, цэргээ тоолж їзвээс хоёр мянган зургаан зуун хїн байв. Нэгэн мянга гурван зуун хїн, Чингис хаантай халхын єрнєд этгээдээр нїїв. Нэгэн мянга гурван зуу нь уругуд, мангудын хамт халхын зїїн этгээдээр нїїв. Тийн нїїж явахдаа гєрєєс авлахад Хуйлдар шархаа аниагїй байтал, Чeнгис хааны ятгасан їгийг їл сонсон гєрєєсєнд довтолж яваад шарх нь їгдэрч наснаас нєгчив. Тэнд Чингис хаан халхын Уруу хэлтгий хад хэмээх газар Хуйлдарын ясыг тавив. Халх голын Буйр нуурт цутгах уулзварын газар ор малтай хонгирад буй хэмээн Зорчидайгаар толгойлуулан орогуд иргэнийг илгээв. Зорчидайг єндєр уулын нємєр мэт сэтгэж явах бєлгєє би. Балжун нуурт ундлахаар буугаад тэндээс Зорчидай, Архай хасар хоёрыг элч болгож хэрэйдэд явуулсан билээ. Тэнгэр газрын хїч нэмэгдэж бид хэрэйд иргэнийг номготгон олзлов. Эрхэн Хэрэйд улсыг дарснаас, дагалдах найман, мэргидийн зориг шантарч байлдаж чадахгїй буснив. Мэргид, Найманыг бусних завсар Хэрэйдийн Жаха Хамбо хоёр охиноо дагах шалтгаар єєрийн харьяат улсдаа агсан ажгуу. Гэтэл тэр дайсагнаж хагацсан тул Зорчидай нэхэж Жаха Хамбо-ыг арга залиар барьж тонилгов. Тэр Жаха Хамбо-ын улсыг бїрэлгэн эзлэв. Зорчидайн бас нэг тус нь энэ буюу за хэмээн: 

Алалдах єдєр
Амиа хайрлахгїй,
Їхэлдэх єдєр
Їнэнч явсан тул

Чингис хаан Ибага бэхийг Зорчидайд соёрхон єгєєд, Ибагад єгїїлсэн нь:

Авир зангий чинь голсон биш
Ариун їзэсгэлэнг чинь чамлаагїй би.
Хєлийг чинь шивэртэй
Хєлсийг чинь їнэртэй гэсэн биш би,
Єврєє дулаацуулж
Хєлєє хучуулсан чамайг
Их тєрийн їйлсэд
Илт зїтгэсэн Зорчидайд
Ийнхїї соёрхох болов.
Хатгалдах єдєр
Халх болсны тул
Хагацсан улсыг
Хамтатгасны тул,
Бутарсан улсыг
Бїтээсэн тусын тул,
Тєрийг сэтгэж
Чамайг єгєв.

Їїнээс хойш миний ураг бидний ор суугчид, энэ мэт тєрийг сэтгэж тус хийсэн миний їгийг бус їл болгон, ургийн ураг хїртэл Ибагын їлгэрийг бїї тасалтугай хэмээн зарлиг болов. Бас Ибагад єгїїлсэн нь: Жаха Хамбо эцэг чинь чамд инж болгож Ашигтємєр буурч Алчиг хорчи хоёрын хамт хоёр зуун ерэн хїнийг єгч бєлгєє. Эдїгээ чи уругуд иргэнд очихдоо инжийн хїмїїсээсээ над дурсгал болгож Ашигтємєр тогоочоо нэгэн зуун хїний хамт єгч од хэмээв. Бас Чингис хаан Зорчидайд єгїїлсэн нь: Ибагад нэгэн зуун хїнийг єгєв. Урьдын дєрвєн мянган орогудаа чи мэдэж ав хэмээн зарлиг болов. Хубилайд єгїїлсэн нь: Хїчтэний хїзїїг, бєхийн бєгсийг бїтээлдвээ чи. Эд Хубилай, Зэлмэ, Сїбээдэй, Зэв та дєрвєн содхоноо сэтгэсэндээ зарж илгээвээс:

Хїр хэмээсэнд
Хїр хэмхлэн,
Хал хэмээсэнд
Хад хагалан,
Цэгээн чулууг цуру (хагартал)
Цээл усыг Нядлан (таслан) єгєв за.

Та Хубилай, Зэв, Зэлмэ, Сїбээдэй дєрвєн ноёноо зорьсон газраа илгээж, Боорчи, Мухулай, Борохул, Чилаун дєрвєн хєлєг баатраа дэргэдээ авч хатгалдах єдєр бол орогуд мангуд цэргийг Зорчидай, Хуйлдар хоёроор толгойлуулан мордуулбаас бїх сэтгэлээр амрах бєлгєє би хэмээв. Хубилай цэргийн їйл бїгдийг захирч бай хэмээн соёрхож зарлиг болов. Бас Бидїгїн, их дуулгаваргуй тул тїїнийг би мянганы ноён болгосонгїй. Тэр чамтай эедэлдэж нэг мянганыг захирч явтугай хэмээв. Бас мєн хойно Бидїгїнийг хойшид ямар болохыг нь їзье гэв. Бас Чингис хаан Дэгэдэй гоод єгїїлсэн нь: Боорчи, Мухулай тэргїїтэн ноёд оо, Тудай, Доголху тэргїїтэн чэрби нар аа, хар шєнє гєрєєлєх чоно, гэгээн єдєр хар хэрээ болж, нїїхїйд эс нїїсэн, нєхцєхїйд эс нєхцсєн, булхаа хїн лїгээ бус нїїр эс зувчсан (урвасан), єст хїн лїгээ єєр нїїр эс зувчсан, Гоо, Хєхэчос хоёроос эе їгїй (зєвлєгєєнгїйгээр) бїї їйлдэгтїн хэмээн зарлиг болов. Хєвгїїдийн маань ах Зєчи буй за. Гоо Гэнигэнэy тэргїїлж Зєчийн дор тїмний ноён болтугай гэж зарлиг болов. Гоо, Хєхэчос, Дэхий, Їсїн євгєн эд дєрвїїл їзсэнээ їл нуун сонссоноо їл хавчухун (мэлздэг) билээ. Бас Зэлмэд єгїїлсэн нь: Зарчиудай євгєн хєєргєє їїрч, Зэлмэ нэрт єлгийтэй хєвгїїнээ дагуулж Бурхан Халдунаас бууж ирж, Ононы Дэлїїн болдогт намайг тєрєхєд булган єлгий єгч бєлгєє. Тэр нєхєцсєнєєр ирээд босгын боол, їїдний ємч болов. Зэлмийн тус олон буй. Тєрєхїй лїгээ тєрєлдсєн, єсєхїй лїгээ єсєлдсєн, булган єлгий язгуурт, єлзий хутагт Зэлмэ есєн адалд (осолд) алдваас эрїїд (ялд) бїї ортугай хэмээн зарлиг болов. Тулуйд єгїїлсэн нь: Эцгээс хєвгїїд єєр мянганыг мэдэх бєлгєє чи. Улс хураатал эцгээс єєр жигїїр болон зїхэлдэж (зїтгэж), улс хураалдсаны тул чэрби нэр єгєв. Эдїгээ єєрийн олсон зєєснєєрєє єєр мянган болж торгуудад эедэлдэж їлэхї аху чи (мэдтїгэй) хэмээн зарлиг болов. Бас Їнгїр буурчид зарлиг болсон нь: Гурван Тохорагуд, Таван Таргуд, Мэнгит хианы хєвгїїн чи Їнгїр чаншигуд, баягудаа атугай (дагуулан) нэгэн хїрээ болж, 

Чи, Їнгїр Буданд эс тєєрєв за чи
Булхай дор (дайсанд) эс хагацав за чи
Нойтонд новшилдож
Хїйтэнд хєвшилдєж явав чи.

Эдїгээ ямар соёрхол авах хэмээвээс, Їнгїр єгїїлсэн нь: Соёрхол сонгуулбаас баягуд ах дїї минь харь тутамд бутран буй. Соёрхвоос баягууд юугаан цуглуулсугай хэмээвээс, за тийм бєгєєс ах дїїгээ цуглуулж, мянганыг чи мэд хэмээв. Бас зарлиг болсон нь: Їнгїр, Борохул хоёр буурчи, баруун зуун этгээдийн хоёр буурчи болж идээ тїгээгтїн. Баруун этгээд байгсад суугсдад, зїїн этгээд зэргэлэн агснаа їл дутуулан, та хоёрыг тийн тїгээвээс миний хоолой хучин (онгойж) сэтгэл амардаг билээ. Эдїгээ Їнгїр, Борохул хоёр морилон явж, олон хїнд тїгээгтїн хэмээн зарлиг болов. Суурь суухад их тїсїргэ (сєн Н. Т)-ийн баруун зїїн этгээдэд идээ бишилган (бэлтгэн) суутугай. Тїлийтэн лїгээ тєвлєн суутугай хэмээн суурь зааж єгєв. Борохулд єгїїлсэн нь: 

Эх минь, Шихихутуг, Борохул, Хучу, Хєхэчу та дєрвийг иргэний нутгаас:
Хєсрєєс олж
Хєлдєє тєрж (бїївэйлж)
Хєвгїїнчлэн асарч тэжээхдээ
Хїзїїнээс тэнь татаж,
Хїн лїгээ сацуу болгож
Эгэмнээс чинь татаж
Эр лїгээ сацуу болгож
Хєвгїїн надад
Нєхєр болгоё гэж тэжээв.
Тэжээсэн ачит эх ба над
Тус хариулав та.
Хатгалдах дайсанд
Хоосон эс хонуулав.
Шїдэлдэж бїхий дайсанд
Шєлєн їгїй эс хонуулав за чи.
Бас эцэгсийг барсан
Єст хяст татаарын иргэнийг доройтуулж
Єшил єшин
Хясал хясан
Татаар иргэнийг
Цїїнд їльж їлидхїн (хэмжиж) хядахад
Алхадарын татаарын Харгил шар оорцог болон гарч жич ядаж єлсєж орж ирж эхийн гэрт сая ирлээ би хэмээв.

Сая ирсэн бєгєєс тэнд суу хэмээв. Єрнє исэр (ор)-ийн їзїїрт сууж бїхийд Тулуй таван наст гаднаас орж ирээд гэдрэг гїйн гартал Харгил шар босоод хєвгїїнийг сугандаа хавчиж гарч явах зуураа хутгаа тэмтчин зоолон (сугалж) явахад Борохулын гэргий Илтай (Алтани) эхийн гэрийн дотор бєлгєє. Эх хайлж хєвгїїнийг барив хэмээхїй лїгээ Илтай эхийн гэрээс удааралдан гїйн гарч, Харгил шарын хойноос гїйцэж, сэвэлгэрээс нь барьж, нєгєє гараараа хутга зоолон бїхийд гарыг нь барьж татахуй лугаа хутгаа алджээ. Гэрийн умар Жидай, Зэлмэ хоёр мугалзар хар їхэр зумлан алж бїхийд Илтайн дуунд Жидай, Зэлмэ хоёр сїх хутгаа барьсаар нудрагаа улаандаж гїйн ирж татаарын Харгил шарыг сїх хутгаар мєн тэнд алжээ. Илтай, Жидай, Зэлмэ гурав, хєвгїїний амин аварснаа жилдї тэмцэлдвээс, Жидай, Зэлмэ хоёр єгїїлсэн нь: Маныг їгїй бєгєєс їтэр гїйцэж эс албаас Илтай эм хїн яах билээ. хєвгїїний аминд хор їл хїргэх бєлгєє її Жилдї (тїїндээ зєв) мануухай буй за хэмээв. Илтай єгїїлсэн нь: Миний дуун эс сонссон бол та хэр їзэхїн билээ. Намайг гїйцэж сэвэлгэрий нь барьж, хутга зоолсон гарыг нь татаж, хутгыг нь эс алдуулсан бєгєєс Жидай, Зэлмэ хоёрыг хїрч иртэл хєвгїїний аминд хор їл хїргэх болов уу хэмээн єгїїлэн барваас жилдї Илтайнх болов. Борохулын гэргий, Борохулд нєгєє жигїїр болон Тулуйн аминд тус болов. Бас хэрэйд лїгээ Хархалзан алс хатгалдахуйд Єгэдэй хойшоо суманд тусдаж (оногдож) унаваас Борохул дээр нь буун, асгарсан цусыг нь амаараа шимж, шєнє хагацалдаж маргааш нь моринд унуулж суун ядахад сундалж Єгэдэйн хойноос тэврэн, бєглєрсєн цусыг нь шимэн шимэн, амны завжийг улаадаж, Єгэдэйн амийг эсэн хїргэж ирж бєлгєє. Эхийн минь зовсон (тэжээсэн) ач, хоёр хєвгїїдийн минь аминд тус болов. Борохул надтай нєхєрлєж, тарваган урхидах дуунд дамаас эс хождов. Борохул есєн адал эндвээс бїї алдтугай хэмээн зарлиг болов. Бас охин урагтаа соёрхол єгье хэмээв. Бас Їсїн євгєнд єгїїлсэн нь: Їcїн, Гоо, Хєхэчос, Дэгэй энэ дєрєв їзсэн сонссоноо їл нуун, їл хавчин заан аху бєлгєє. Монголын тєр ёсонд ноён мєр бэги ноён єргємжлєх ёсон ажгуу. Баарин ахын ураг бєлгєє. Бэги мєр бидний дотроо дээрээс Бэги мєр Їсїн євгєнд болтугай. Бэги єргємжлєєд цагаан агт унуулж, цагаан дээл ємсгєж, суурины цээр суулгаж, дээд наран саранд шїтэж тахин атугай хэмээн зарлиг болов. Бас Чингис хаан, Хуйлдар анд хатгалдаанд амиа їрж, урьд ам нээсэн тусын тулд ургийн ураг хїртэл єнчдийн авлига аван атугай хэмээн соёрхол зарлиг болов. Бас Чаган гоогийн хєвгїїн Нарин Тоорилд зарлиг болгосон нь: Эцэг чинь Чаган гоо, миний ємнє хичээж хатгалдах болон Даланбалжудад хатгалдахуйд Жамухад алагдсан. Эдїгээ Тоорил, эцгийнхээ тусын тул єнчдийн авлига авч байсугай хэмээсэнд Тоорил єгїїлсэн нь: Соёрхвоос Эгїс (Нэгїс Н. Т.) ах дїї харь тутам бутран буй. Эгїс ах дїї юїгээ цуглуулъя хэмээвээс, зарлиг болсон нь: Тийн бєгєєс Эгїс ах дїї юїгээ цуглуулж, чи ургийн ураг хїртэл мянганыг мэдэж илїї аху (яв) хэмээн зарлиг болов. Бас Торхан шард зарлиг болсон нь: Намайг єчїїхэн цагт, Тайчуудын Таргутай Хирилтуг ах дїїтэнд ээрэгдэж баригдваас тэнд ах дїїдээ айдагдму хэмээн Торхан, Чилаун, Чимбай хєвгїїдтэйгээ Хадаан нэртэй охиндоо асруулан нууж байгаад намайг тавьж илгээв за та. Тэр тусын сайныг чинь сэтгэж харанхуй шєнє зїїдэндээ, гэгээн єдєр цээжиндээ сэтгэж явав за биднийг. Єдий Тайчуудаас удаан ирэв за та. Эдїгээ би таныг соёрхъё. Ямар соёрхол таалах вэ хэмээв. Торхан шар, Чилаун, Чимбай хєвгїїнээрээ болон єгїїлсэн нь: Нутаг дархалъя. Мэргэдийн газар Сэлэнгээр нутаглан дархалъя хэмээв. Бас бус соёрхлыг хааны зарлиг мэдтїгэй хэмээв. Тїїнд хаан зарлиг болсон нь: Мэргидийн газар Сэлэнгийг нутаглаж дархлаад ургийн ураг хїртэл хорчлуулж їдээлїїлж дархалж, есєн адалд эрїїд бїї ортугай хэмээн зарлиг болов. Бас Чилаун Чимбай хоёрын єгїїлсэн їгсийг сэтгэж хэр агдах (хэрхэн мартах вэ), Чилаун Чимбай та хоёр эдїгээ сэтгэлээ єгїїлэгтїн. Єгїїлэх бєгєєс, дутуугаа гуйх бєгєєс, зуур хїнээр бїї хэлїїл. Єєрийн биесээр амаар над єєрсдєє сэтгэснээ хэлэгтїн, дутуу юугаа єєрсдєє гуйгтун хэмээн зарлиг болов. Бас Торхан шар, Бадай, Хишлиг та хоёр дархад бас дараалан:

Олон дайсанд
Олз олбоос
Олсноо авагтун.
Ороо гєрєєсєнд авалбаас
Алснаа авагтун

хэмээн зарлиг болов. Торхан шар бол Тайчуудын Тїдэгэ-ийн хїн ажгуу. Бадай, Хишлиг хоёр бол Чэрїгийн адууч ажгуу. Одоо миний тураг (шадар) хорчлуулж їдээлїїлж дархлан жаргагтун хэмээн зарлиг болов. Бас Наягад єгїїлсэн нь: Ширээт євгєн, Алаг, Наяга хєвгїїдтэйгээ Таргутай Хирилтугийг бидэнд барьж ирэхдээ зуураа Худухул угут хурч тэнд Наяга єгїїлсэн нь: Тус хаанаа хэр тэвчиж барьж одох бид хэмээж тэвчин ядаж тавьж илгээн, Ширээт євгєн, Алаг, Наяга хєвгїїдтэйгээ ирж тэнд Наяга бялдуур хэлсэн нь: Тус хаан Таргутай Хирилтугийг гардаж ирэхдээ жич тэвчин ядаж тавьж илгээж бид Чингис хаанд хїч єгєхєєр ирэв. Тус хаанаа гардаж ирвээс тус хаандаа халдсан ардад ємнє хойно хэр итгэх вэ хэмээж бєлгєє. Хаанаа тэвчин ядав хэмээвээс тэд тус хаанаа тэвчин ядсан ёс их тєрийг сэтгэжээ хэмээн їгийг зєвшєєрч, нэгэн їйлд тушаа хэмээлїгээ. Эдїгээ Наяга, тєвийн тїмнийг мэдтїгэй хэмээж зарлиг болов. Найман шарга морийг нэхэхэд, нарны гялтасхийж гарахуй цагт учирч насан бїр хїчээ єгєв єє хэмээн эдїгээ Боорчид баруун гарын тїмнийг мэдїїлэв. Дайсныг даралцсан, олзыг оруулалцсан, мориныхоо дэл дээр наран гаргаж, сїїл дээр будан тавьж, дайсны мєрийг тєєрїїлж, эсэн мэнд авчирсан Залайртайн сайн, Мухулайн хїчин єгсєн олон буй хэмээн Хїй ун чинсан тайш цол єгч зїїн гарын тїмнийг мэдїїлэв. Зэв, Сїбээдэй хоёр єєрийн олсон зєєснєєр мянгалтугай хэмээв. Бас Дэхий хоньчид бїгдїгїлийг (бїгдийг) цуглуулж мянганыг мэдїїлэв. Хїчхїрмєчир (Модоч дархан Н. Т.) иргэн дутагдаж, энд тэндээс гувчиж, зэрэгтээс Мулухалхутай нийлїїлж, Хїчхїр, Мулухалху хоёр нэгнээ мянгалж эедэлдэж ахтун хэмээв. Улс байгуулалцсаныг зохилдогсдыг нь мянгадын ноёд болгож мянга мянгалж, мянгадын ноёд, зуутын ноёд, аравтын ноёдод, тїмтийн ноёдод соёрхол єгєх мэтст соёрхол єгч, соёрхол болохноо болж зарлиг болсон нь: Урьд наян хэвтїїлтэй, далан торгууд, хишигтэнтэй бєлгєє. Эдїгээ мєнх тэнгэрийн хїчин доор, тэнгэр газарт хїчин аугаа нэмэгдэж хїр улсыг соёрхогдож ганц жолоондоо оруулсанд эдїгээ над хишигтэн торгууд мянгатаас ялгаж оруулагтун. Хэвтїїл хорчин торгууд оруулахдаа тїмэн дїїргэн (хїн болгож) оруулагтун хэмээн зарлиг болов. Бас хишигтэн оруулахуйд зарлиг болов. Мянгат мянгатад тунхаглахдаа бидэнд Хишигтэнг оруулахдаа тїмт, мянгат, зуутын ноёдын хєвгїїд, дїрийн (сул) хїний хєвгїїдийг оруулан эрдэмтэй, шил сайтай, бидний дэргэд явахун (байдаг) мэтсийг оруултугай. Мянганы ноёдын хєвгїїд нь арван нєхєд нэгэн дїїгээ дагуулж иртїгэй. Зуутын ноёдын хєвгїїдийг оруулахдаа таван нєхєд, нэгэн дїїг дагуулж иртїгэй. Аравтын ноёдын хєвгїїд, дїрийн хїний хєвгїїдийг оруулахдаа гурван нєхєд, нэг дїїг дагуулж язгуурынхаа мянган олноо хїч засаж иртїгэй. Бидний дэргэд явагсад бїгдийг мянгатын ноёдын хєвгїїдтэн арван нєхєд, язгуурын мянган зуунаас гувчиж єгтїгэй. Эцэг юїгээ єгсєн хувь хишиг бєгєєс бие хадаар олсон зєєсєн эр агт хэдий бєгєєс нь нэмж, хувиас ангид бидний хэмлэсэн хэмээр гувчиж тийн засаж зуутын ноёдын хєвгїїд таван нєхєдтэй, аравтын ноёдын хєвгїїд, дїрийн хїний хєвгїїд гурван нєхєдтэй, мєн ёсоор нэмж, хувиас ангид мєн тийн гувчиж єгтїгэй хэмээн зарлиг болов. Мянгат, зуут, аравтын ноёд олон хїн, бидний энэ зарлиг хїргїїлээд сонсоод давахун (зєрчвєл) ард алдалтан болтугай. Бидний хишигтэнд орох хїн бултарч їл орон, бидний дэргэд явахаа бэрхшээвэл бус хїнийг оруулж, тэр хїнийг эрїїлж, нїдний эчнээ хол газар илгээе (цєлье Н. Т.) хэмээн зарлиг болов. Дотно бидний дэргэд явж суралцъя хэмээж ирсэн ардыг бїї ятгатугай хэмээв. Хааны зарлиг болсноор мянгат, зуут, аравтын ноёдын хєвгїїдийг мєнхїї зарлигийн ёсоор ялган гаргаж наян хэвтїїл болов. Тїїнийг найман зуу болгов. Найм дээр мянган дїїрэгтїгэй хэмээв. Хэвтїїлд орогсдыг бїї удтугай хэмээн зарлиг болов. Хэвтїїлийг Их нэїрин ахалж, мянган мэдэж атугай хэмээн зарлиг болов. Урьд дєрвєн зуун хорчныг ялгаж, Зэлмийн хєвгїїн Есїтїгэ (Есєнтэй) ахалж, Тїгдэйн хєвгїїн Бєх лїгээ эедэлдэж атугай хэмээв. Торгууд лугаа хорчин хэсэг хэсэг оролдон (болж), Есїтїгэ нэгэн хэсэг хорчныг ахалж ортугай. Урадтан нэгэн хэсэг хорчныг ахалж ортугай. Албалан (Лаблаху) нэгэн хэсэг хорчныг ахалж ортугай. Хор агссан торгууд хэсэг хэсэг хорчинг тийн ахалж оруултугай. Хорчинг мянган дїїргэж Есїтїгэ ахалж атугай хэмээн зарлиг болов. Урьд бэлэн чэрби лугаа орсон торгууд дээр мянган дїїргэж, Боорчийн ургаас бэлэн чэрби мэдтїгэй хэмээв. Нэгэн хэсэг торгууд мянганыг Мухулайн ургаас Буха мэдтїгэй хэмээв. Илїхэйн ургаас Алчидай нэгэн мянган торгуудыг мэдтїгэй хэмээв. Нэгэн мянган торгуудыг Тїдэ чэрби мэдтїгэй хэмээв. Нэгэн мянган торгуудыг Доголху чэрби мэдтїгэй хэмээв. Нэгэн мянган торгуудыг Зорчидайн ургаас Чанай мэдтїгэй. Нэгэн мянган торгуудыг Элчийн ургаас Ахудай мэдтїгэй хэмээв. Нэгэн мянган торгуудыг Архай Хасар нэгэн мянган ялгуусан баатруудыг мэдэж олон єдєрт хана болж алтан амийг минь сахитугай. Хатгалдах єдєр урьд байж, баатарлан хатгалд хэмээн зарлиг болов. Мянгат мянгатаас ялгаж ирэгсдийг найман мянган торгууд болгов. Хэвтїїл, хорчин лугаа хоёр мянган болов. Тїмэн хишигтэн болов. Бас зарлиг болсон нь: Бидний цаад тїмэн хишигтнийг бєхєлж их гол (цэрэг) болон атугай хэмээв. Бас зарлиг болсон нь: Торгуудыг дєрвєн хэсгїїдийн эдїлэнийг тїшиглэн Бухай нэгэн хэсэг хишигтнийг мэдэж хишиг засаж ортугай. Алчидай нэгэн хэсгийг мэдэж хишигтнийг засаж ортугай. Тїдэй чэрби нэгэн хэсэг хишигтнийг мэдэж засаж ортугай. Доголху чэрби нэгэн хэсэг хишигтнийг засаж ортугай хэмээн хишиг орохуй зарлиг болоод, хишигт орохдоо хишигтний ноён, єєртєє хишиглэсэн хишигтнээ бїтээж хишиг орж гурав хоноод юїлтїгэй. Хишигт хїн хишиг оорваас (тасалбаас Н. Т.) тэр хишиг оорсон хїнийг гурван бэрээ сїйтїгэй (гївштїгэй). Мєн хишигтэн нєгєє хишиг оорваас долоон бэрээ сїйтїгэй. Мєн хїн бие хад євчингїй, хишгийн ноёдоос эе їгїй, мєн хишигт гурвантаа хишиг оорваас гучин долоон бэрээ сїйтээд бидэнтэй явахаа бэрхшээн ажгуу, эчнээ хол газар илгээе хэмээн зарлиг болов. Хишигтний ноёд єтгєс гутгаар хишигт энэ зарлигийг хишигтнээ сонсгогтун. Эс сонсговоос хишигтний єтгєс алдалтан болтугай хэмээв. Зарлиг сонссон байтлаа давбаас, зарлигийн ёсоор хишиг оорваас хишигтэн алдалтан болтугай хэмээн зарлиг болов. Хишигтний єтгєс эндэв л хэмээн сацуун орсон миний хишигтнийг надаас иш їгїй бїї засагтун. Засаг хєндвєєс над зааж мэдїїлэгтїн. Мїхїрїїлэх ёстой бєгєєс бид мїхїрїїлье. Нишагдах (гївшигдэх) єст бєгєєс хэвтїїлэн нишахун за. Албай л хэмээж сацуун хишигтэнд минь, єєрийн гар хєлийг хїргэж бэрээ бэрээдвээс, бэрээний хариу бэрээдье, нударгын хариу нударгаар хариултугай хэмээв. Бас зарлиг болсон нь: Гадаад мянгатын ноёдоос миний хишигтэн дээр буй за. Гадаад зуут, аравтын ноёдоос миний хишигтний хєтєч дээр буй за. Хишигтэнтэй, гадаад мянгалигууд сацуу болж тэнцэн миний хишигтэнтэй хэрэлдвээс, мянгалигуудын хїнийг эрїїлье хэмээн зарлиг болов. Бас зарлиг болж хишигтний ноёдод зарлиг тунхагласан нь: Хорчин торгууд хишигт орж єдрийн явдал (хамгаалагчид Н. Т.) зїг зїг мєр мєртєє явж, нарны галтайд хэвтїїл (хамгаалах ажлаа шилжїїлээд Н. Т.) зайлж, гадна гарч хоногтун. Бидэнд шєнє хэвтїїл хамгаалж хонотугай. Хорчинд хоёр буурч аяга саваа хэвтїїлд даалгаж одтугай. Гадна хоносон хорчин, торгууд, буурчи нар биднийг шєл идтэл хирєє (гадаа) сууж, хэвтїїлтэй хэлэлцэж шєл идэн барваас хорчин хорж, торгууддаа буурчи нар аяга савдаа даалгатугай. Хишиг бїхэн энэ хуулиар тийн хийтїгэй хэмээн зарлиг болов. Нар шингэсний хойно ордны хойгуур урдуур хэдїхэлчин явах хїнийг хэвтїїл барин хонож, маргааш єглєє нь хэвтїїл їгсийг нь асуутугай. Хэвтїїл хишиг юїлэхдээ биесээ тоолж орж иртїгэй. Юїтгэж гарахдаа хэвтїїл тоолж гарч, тоолж орж одтугай хэмээв. Хэвтїїл, шєнє орд орчин хэвтэж, їїд дарж байсан хойно хэвтїїл шєнє орохыг завдсан хїний эхидийг нь дэлбэр (тэргїїний нь хага), мєрийг нь буутал цавчиж орхигтун. Яаралтай хэл хїргэж хїн ирвээс, хэвтїїлд хэлэлцэж (мэдэгдэж) гэрийн умраас хэвтїїл лїгээ хамт байж хэлїїлтїгэй хэмээв. Хэвтїїлээс дээр сууринд хэн ч бїї суутугай. Хэвтїїлээс хэл їгїй хэн ч бїї явтугай. Хэвтїїлийн дэргэдїїур хэн ч буу ортугай. Хэвтїїлийн завсраар хэн ч бїї явтугай. Хэвтїїлийн тоог бїї асуутугай. Хэвтїїлийн дэргэдїїр явсан хїнийг хэвтїїл барьтугай. Завсар явсан хїнийг хэвтїїл барьтугай. Тоо асуусан хїний тэр єдрийн унасан агт, эмээл хазаартыг, ємссєн хувцас сэлтийг хэвтїїл автугай хэмээн зарлиг болов. Илжигтэй итгэлт бєгєєтлєє хэвтїїлийн дэргэдїїр явж хэвтїїл барьжээ. Бас зарлиг болсон нь:

Їїлтэй шєнє
Єрхт гэрийг минь
Ээрэн хэвтэж,
Оронд нут унтуулж,
Хан оронд хїргэсэн
Єтгєс хэвтїїл минь.
Одтой шєнє
Орд гэрийг минь
Орчин хэвтэж,
Орон дотор
Эсэн унтуулсан,
Єлзийтэй хэвтїїл минь
Єндєр оронд хїргэв.
Шуурган борооноо
Шилгїїтхэн бїхий
Зїсгэнэ (зїсрэн) цутган бїхий хурд
Шидээс гэрийн минь орчин
Чарам їл хийн байж
Зїрхэн амруулсан
Чин сэтгэлт минь
Жаргалант оронд хїргэв.
Ибулин (їїрлэн) бїхий дайсан дотор
Єрхт гэрийг минь орчин
Ирмэс їл хийн итгэж байгсад (манасан)
Итгэлтэн хэвтїїл минь,
Їйлсийн хор
Увисхийхуйд
Удалгїй барилалдан
Уриалгахан хэвтїїл минь
Ход хувьсхийхуйд
Хожид эс байсан
Хурдан явдалт хэвтїїл минь,
Єлзийтэн хэвтїїлийг минь
Єтгєс хэвтїїл хэмээгтїн.
Єєлэн чэрби лїгээ орсон
Далан торгуудыг
Ихэс торгууд хэмээтїгэй.
Архайн баатруудыг
Єтгєс баатрууд хэмээгтїн.
Есїтїгэ, Бєхэдэйн хорчинг
Ихэс хорчин хэмээгтун 

гэж зарлиг болов.

<< Долдугаар хуудас  < Гарчиг > Есдїгээр хуудас >>


© 1628—2001 Монгол Улсын тєв номын сан (текст), Цахим єртєє сїлжээ (вэб сайт), Эрхэмбаярын Жагдагдорж (дизайн)