Долдугаар хуудас Суут богд Чингис хаан їд зуур явж, гурван зуун тайчуудыг дарж, эсэн
мэнд гэртээ хїрч ирж, энх амгалан суув
Тїїний хойно тахиа жил, Хатахины Багу чорхи, Салжиудын Иргидэй баатар, Дєрвєний
Хачигун бэхи, Татаарын
Алчи татаар Жали Буха, Ихирэсийн Тїгэ Маха, Хонгирадын Тэргэ-Эмэл, Алахой, Горлусын
Чиндан (Чоёг)
цагаан, найманы Буйруг хаан, Мэргидийн Тогтаа бэхийн хєвгїїн Худу, Ойрадын Хутга
бэхи, Тайчуудын
Таргутай хирилтуг, Хотон Урчиг, Монгол Нагучу баатар тэргїїтэнд харьс хамтдаж
Алахой булаг чуулж, ийн
хэмээн зажирадай Жамухыг хаан єргєе хэмээн азарга гїї цавчин алж, тэндээс Эргїнэ
мєрєн уруу нїїж Хэнтий
мєрєн Эргїнэд цутгах Ширийн агу ухутад Жамухад Гїр хаан (бїгдийн хаан Н. Т.)
нэр єргєв. Хаан єргєєд бид
Чингис хаан, Ван хаан хоёрт морилъё хэмээлдэв. Морильё хэмээлдсэнийг Горлусын
Хоридай Чингис хааныг
Хїрэлхїд бїхийд энэ хэл хїргэж ирэв. Энэ хэлийг хїргэж ирэхэд Чингис хаан, Ван
хаанд энэ хэлийг хїргэн
илгээв. Ван хаан энэ хэлийг хїргїїлэхэд цэрэг їїсгэж їтэрлэн Чингис хаанд хїрч
ирэв. Ван хааныг ирмэгц
Чингис хаан, Ван хаан хоёр хамтарч Жамухын эсрэг морилъё хэмээлдэж Хэрлэн мєрєн
уруу мєрдєж Чингис
хаан, Алтан, Хучар, Даридай гурвыг манлайд явуулав. Ван хаан, Сэнгїн, Жаха Хамбо,
Билгэ Бэхи гурвыг
манлайд явуулав. Эд манлайгаас урагш бас харуул илгээж, Хїйлдїтэд нэгэн суурин
харуул тавив. Тїїний цаана
Чэгчэрт нэгэн суурин харуул тавив. Тїїний цаана Чихургуд нэгэн суурин харуул
тавив. Бидний манлай Алтай,
Хучар, Сэнгїнтэн Эдїхїнд хїрч бууя хэмээлдэж бїхийд Чихургуд тавьсан хїн уулзахаар
ирж, "дайсан айсуй"
хэмээн хэл хїргэж ирэв. Тэр хэл ирээд їл буун, ийнхїї эсрэг хэл авъя хэмээн
явуулж, хїрэлцэж хэл авч, хэн бэ
хэмээн асууваас Жамухын манлай Монголоос Нагучу баатар, Найманы Буйруг хаан,
Мэргидийн Тогтаа бэхийн
хєвгїїн Худу, Ойрадын Хутга эд дєрвєн Жамухын манлай явж байв. Бидний манлай
тэдэнтэй уншилдаж
(єгїїлэлдэж) нэгэн хїрээ болж маргааш хатгалдъя хэмээн буцаж голд нийлэн хонов.
Маргааш явуулж хїрэлцэж
гїйлдэн байлдаж дорогш дээш нїїрэлдэн зєвшєєрєлдєн бїхийд мєн Буйруг хаан Хутга
хоёр зад (хур оруулах,
шуурга шууруулах аргыг Н. Т.) мэдэх ажгуу. Зад барьтал зад нь урваж, єєрсєд
дээр нь буухад яван ядаж тэнгэрт
эс таалагдав бид хэмээгээд бутарчээ. Найманы Буйруг хаан Алтайн євєр Улуг таг
зорин хагацан хєдлєв.
Мэргидийн Тогтаа бэхийн хєвгїїн Худу Сэлэнгэ зорин явав. Ойрадын Хутга бэхи
ой тэмцэн Шигшиг зорин
хєдлєв. Тайчуудын Нагачу (Агучу) баатар Онон мєрєн зорин хєдєлжээ. Жамуха єєрєє
Гїр хаанд єргєсєн
иргэнийг дагуулан Эргїнэ мєрєн зорин харин хєдєлжээ. Ван хаан Эргїнэ уруу Жамухыг
нэхэв. Чингис хаан
Ононы зїг Тайчуудын Нагачу баатрыг нэхэв. Нагачу баатар улсдаа хїрээд улсаа
дїрвїїлж хєдлєєд Нагачу баатар,
Хутаг угт тайчууд Ононы чигчи этгээд Улгуд турагт цэргїїдээ засаж хатгалдъя
хэмээн засаж байжээ. Чингис
хаан хїрээд Тайчуудтай хатгалдав. Маш ихээр хатгалдаж їдэш болоход мєн хатгалдсан
газраа шїтэлдэж хонов.
Улс ба дїрвэж явагсад мєн тэнд цэргїїдтэй хамт хїрээлж хонов. Чингис хаан тэр
хатгалдсанд хїзїїндээ шархдаж,
цус нь тогтохгїй явсаар нар шингїїлэн мєн тэнд байлдааны газарт буув. Бєглєсєн
цусыг Зэлмэ шимэн шимэн
амаа цусдаж, хїнийг їл итгэн сахин сууж, шєнє дєл болтол бєглєсєн цусыг амаараа
тунгаан асгаад залгиад шєнє
дєл нєгчвєєс Чингис хааны дотор сэргэж єгїїлсэн нь: Цус анаж, маш бэрх ундасна
би хэмээв. Тэндээс Зэлмэ
малгай, гутал, дээл хувцсаа бїгдийг нь тайлж ганц дотоожтой чармай нїцгэнээр
шїтэлдэж бїхий дайсан дундуур
гїйн ороод цаана хїрээлсэн иргэний тэргэнд авирч эсэг эрээд олсонгїй. Дїрвэгсэд
гїїгээ саалгїй тавьсан ажгуу.
Нэгэн их хєхїїртэй таргийг тэрэгнээс нь авч єргєж ирэв. Зуур єдрийн иргэд хїнд
эс їзэгдэв. Тэнгэр їзэгдэв ээ.
Хєхїїртэй таргийг авчраад Зэлмэ єєрєє ус олж авчран тараг зуурч хаанд уулгав.
Гурвантаа амран ууж, хаан
єгїїлсэн нь: Дотор минь нїдэн гийв (саруул болов Н. Т.) хэмээгээд єндийн суутал
їїур цайв. Тэр суусан газрын
орчин Зэлмийн шимж асгасан цус намаг болжээ. Їїнийг Чингис хаан їзэж єгїїлсэн
нь: Энэ юу вэ, хол асгахгїй
яасан юм бэ хэмээв. Тэгэхэд Зэлмэ єгїїлсэн нь: Чамайг амь цухалдан бїхийд хол
одвоос чамайг алжаахаас айж,
яарч, залгихыг залгиж, асгахыг асгаж сандрав. Хэвлийд минь бас хэдий оров хэмээв.
Чингис хаан бас єгїїлсэн
нь: Намайг ийм болж хэвтэн бєгєєтєл нїцгэн яахин гїйж одов чи, баригдваас намайг
ингэж хэвтэнэ гэж хэлэх
байсан биш її хэмээв. Зэлмэ єгїїлсэн нь: Миний сэтгэл ийн буюу: Нїцгэн яваад
хэрэв баригдвал, би танд орж
ирэх дуртай бєлгєє. Тїїунийг минь мэдэж намайг барьж алъя хэмээн бїх хувцсыг
минь тайлж ганц дотоожийг
тайлаагїйд мєлт алдуулж ирэв би хэмээх бєлгєє. Намайг їнэн болгож, хувцас єгч
асрах бєлгєє. Би морин унаад
їзтэл їтэр зуур ирэх бєлгєє. Би тийн сэтгэж, хааны ангасан сэтгэлийг амруулъя
хэмээн нїд їзтэл одлоо би
хэмээв. Чингис хаан єгїїлсэн нь: Одоо юу гэх вэ. Эрт єдєр гурван мэргид ирж
Бурхан Халдунд гурвантаа
нэгжїїлэхэд амийг минь нэгнээ авч гарлаа чи. Эдїгээ бас асгаж бїхий цусыг амаараа
шимж амийг минь залгав
чи, бас ангаж ядарч бїхийд амиа хайрлахгїй, харсаар байтал дайсны дунд орж,
ундаа авчирч аминд минь оров.
Энэ гурван тус чинь сэтгэл дотор атугай хэмээн зарлиг болов. Єдєр болоход їзвээс
байлдаж хоносон цэргїїд
шєнє бутран зугтжээ. Хїрээлж буусан иргэд хєнгєн хєдєлж їл чадах тул хїрээлсэн
газраасаа эс хєдєлжээ.
Дїрвэсэн улсыг авчиръя хэмээн Чингис хаан, хоносон газраас морилж дїрвэсэн иргэдийг
буцааж (хурааж)
явахад, даваан дээр нэгэн улаан дээлт эм хїн, Тэмїжин хэмээн их дуугаар хайлан
уйлан байхыг Чингис хаан
сонсож юун хїний эм, тийн хайлан буй хэмээн асуулгахаар илгээвээс тэр эм хїн
єгїїлсэн нь: Би Торхан шарын
охин, би Хадаган нэрт, эрийг минь эд цэргїїд барьж алах гэж байна. Эрийгээ алуулах
нь ээ. Тэмїжин, эрийг
минь авартугай хэмээн уншиж хайлан уйлав би хэмээв. Тэр хїн ирж Чингис хаанд
энэ їгийг нь єгїїлж єгєв.
Чингис хаан сонсоод хатирч хїрч, бууж тэврэлдэв. Эрийг нь бидний цэргїїд алах
болуузай хэмээж тэд иргэнийг
илгээж эрийг нь аврав. Эд иргэдийг хурааж аваад Чингис хаан их цэргийн хамт
мєн тэндээ хонов. Хадаганы
эрийг нь урьж ирж дэргэдээ суулгав. Маргааш єдєр нь Тайчуудын Тїдэгэ-ийн харьяат
байсан Торхан шар, Зэв
хоёр ирэв. Чингис хаан, Торхан шард єгїїлсэн нь:
Хїзїїн дэх
Хїнд модыг
Хєсєр оорсон,
Зах дахь
Заадас модыг
Зайлуулж єгсєн
Та эцэг хєвгїїдийн
Тус их билээ.
Яахин удав та хэмээв.
Торхан шар єгїїлсэн нь: Би дотроо итгэсээр билээ. Яахин яарах. Яарч ирвээс Тайчуудын
ноёд миний хоцорсон
эм хєвгїїд, адуу идээнийг минь їнсээр хийсгэхїй тэд хэмээж їл яаран эдїгээ хаандаа
нийлэн ирэв би хэмээвээс
Чингис хаан зєв хэмээв. Чингис хаан бас єгїїлсэн нь: Гїйлдэн байлдаж, хїїрэлдэн
зєвшєєрєлдєн бїхийд тэнд
нуруун дээрээс сум ирж, миний зэвлэх (байлдааны Н. Т.) ам цагаан хулын аман
нуруугий нь (хїзїїгий нь Н. Т.)
хуга харвасан хэн бэ хэмээв. Тэр їгэнд Зэв єгїїлсэн нь: Уулан дээрээс би харвасан.
Эдїгээ хаан намайг їхїїлбээс,
алгын тєдий газар їхэж хоцрох, соёрхвоос хааны ємнє:
Цээл усыг нидару
Цэгээн чулууг цуу
Довтолж єгсї.
Хїр хэмээсэн газарт
Хєх хїрийг хуга
Хал хэмээсэн газарт
Хар хїрийг хамхар
Довтолж єгсї хэмээв.
Чингис хаан єгїїлсэн нь: Дайсан явсан хїн алснаа, дайсагнаснаа нууж худал хэлэх
бєлгєє. Гэтэл морь алж
дайсагнаснаа їл нуун хэлж байна. Нєхцєлт хїн буюу. Зургаадай нэрийг чинь єєрчилж,
зэвлэх ам цагаан хулын
минь аман нурууг харвасны тул Зэв хэмээн нэрийдэж зэвлэе чамайг. Дэргэд минь
яв хэмээн эарлиг болов. Зэв
Тайчуудаас ирсэн ёсон тийм бєлгєє. Чингис хаан тэнд Тайчуудыг ургийн ураг хїртэл
їндсээр нь хийсгэн хядав.
Улс иргэний нь хєдєлгєж ирж, Чингис хаан Хувхайд євєлжив.
Суут богд Чингис хаан зах нутаг нутаглаж явахдаа дотоод есєн сайдаа авч мєр
харж, бараа харж явах цагт эзэн
зарлиг болсон нь: Ер аливаа зїгээс дайсан болохуйяа мэдээгїй (ирэх магадгїй
Н. Т.), есєн сайд минь та, гурван
хувь (хэсэг Н. Т.) бол гэж зарлиг болов. Эзнийхээ зарлигаар Зэлмэ, Чуу мэргэн,
Шихихутуг энэ гурвуул нэгэн
хувь болов. Боорчи, Борохул, Мухулай энэ гурвуул нэгэн хувь болов. Сулдуртайн
Торхан шар, Бэсїдийн Зэв,
Ойрадын Хара Хирїгэ энэ rypвуул нэгэн хувь болж гэрт суув (їлдэв Н. Т.). Тєдий
эзэн зургаан сайдаа авч, мєр
харж, бараа харж Чахарай ханыг арлаж, Зэлмэн ханыг єлгийлж явтал, эзний дороос
халтар тэх босон гїйхэд
тєдий эзэн толбот бор мориороо арлан довтлон гїйцэж, алдлан тэлж алтан тоонолжоор
(сумаар Н. Т.) атиртал
харваж алав. Тєдий зургаан сайд буугаад авч ганзагалам гэхэд эзэн зарлиг болгов.
"Та нар їїнийг їтэр євчиж
шар. Би тэр шар дэвсэг дээр гарч бараа харъя" гэж зарлиг болоод эзэн тєдий
шар дэвсэг дээр гарч бараа харж
байтал эзэн нойр нь хїрч толбот бор мориныхоо дэл дээр ташуураа тулж їїрэглэв.
Тэр їїрэглэхдээ зїїдлэв. Тєдий
бууж ирээд тэр зїїдээ зургаан сайддаа зарлиг болсон нь:
Энэ зїїдэнд минь
Бор зїрх минь
Бол бол хийв.
Богино хавирга минь
Шир шир хийв.
Гурван хєтлийн цаад
Шар дэвсэг дээр
Гурван хар тугтай
Гурван зуун дайсан золгом.
Тїїний хошууч нь
Зээрд халзан морьтой
Зэмгэлхэн хазаартай
Цэгээхэн монцогтой
Залуухан хар хїн
Битїї хар сахалтай
Євч улаан хуягтай
Тийм хїн золгом.
Зай чєлєє їзэгдэх нь
Зїї мэт жирмэлзэж
Утас мэт улалзаж їзэгднэм тэр.
Энэ зїїд минь їнэн бол зургаан сайд минь та нар яах вэ гэж асуухад Шихихутуг
хэлэв:
Би хол хардаг билээ.
Монгол болов уу
Болгоож єгье.
Мэргид болов уу
Мэдэж єгье.
Тайчууд болов уу
Таньж єгье гэв.
Зэлмэ хэлэв: Їхэх амь, їгїйрэх малаа тал бїї харъя. Хєндлєн тийш нь илд барьж
оръё. Мєртєє дайралдсаныг зам
гартал цавчъя. Гурван хар туг барьсан хїний нэгийг нь цавчиж алаад, тугий нь
булаан авч, даруй єндєр дээр
гарч тугийн тэргїїнийг доош хатгаж далай мэт их тєгрєг татаж єгье би хэмээв.
Чуу мэргэн хэлэв: Би уйлахай
билээ. Цочиж зугтаж магадгїй, та намайг захирч зандарч дуудаарай. Би эргэж ирж
эзний заасан зай чєлєєг бїї
алдъя гэв. Боорчи хэлэв: Ємнєєс ирэх дайсныг бєглєе. Айх аминд (амь биед) тус
болъё. Эзний алтан жолоо
хааш болбоос бїї хагацъя-гэв. Борохул хэлэв:
Харвах суманд
Халхавч болъё
Шурхирч ирэх суманд
Саравч болъё
Эзнийхээ алтан биед
Сум бїї хїргэе гэв.
Мухулай хэлэв:
Дайсныг тань даралцъя.
Олзыг тань оруулалцъя.
Морины сїїлд будан татуулж
Дэл дээр нь наран гартал
Дайсны мєрийг тєєрїїлж
Бултралгїй явж
Хїчээ єгье гэв.
Эзэн, зургаан сайдынхаа їгийг нь сонсож, шарсан тэхийн махнаас
яаран идэж, шунхан шаргал
морио Шихихутугт бууж єгч "зїїдний минь болзоо гурван хєтлийн цаад шар
дэвсэг дээр билээ. Болгоож ир" гэж
илгээв. Шихихутуг шунхан шаргал морийг унаж, талд нь тавьж, тайганд нь татаж
одсоор хїрээд шар дэвсэг дээр
цочмог гарахад, гурван хар тугтай дайсан бачмаг золгон, Шихихутугийг эзний байсан
газар хїртэл хєєж ирэв.
Эзэн "Шихихутуг яав" гэж асуув. Шихихутуг хэлэв. Шар дэвсэг дээр цочмог
гарахад гурван зуун дайсан бачмаг
золгон намайг хєєв. Тайчууд болов уу таньж ядав. Мэргид болов уу мэдэж ядав.
Монгол болов уу болгоож ядав.
Хойшоо ганцхан хялам хийж харахад эзний зїїдний болзоо мєн мэт байнам. Мэргид
болохул мэдээгїй баатар
билээ. Монгол болохул мохошгїй баатар билээ. Тайчууд мэт байнам, тархаж айсуй
гэв. Тэгэхэд нь зургаан сайд
бууж тохмуудаа (хуяг бамбайгаа) авч бїсэлж байтал, цаад дайсан шахаж ирэхэд
Боорчи сор саарал морио унаж
угтаж очоод асуув: Та нар юун иргэд вэ. Бид ёст эзэн тань байна. Їтэр ёст хїн
бол ёсоо хэл! Нэрт хїн бол нэрээ
хэл гэхэд нь, манд ямар сайн нэр байх вэ. Їтэр уралдъя (байлдъя)-гэв. Тэгэхэд
Боорчи хэлэв: Тэр їг танд їл зохих
буй. Ямар наадан буй, нарны галтайд наадъя гэж зандарч захирч байв. Тэгэхэд
цаад хїн хэлэв: Манд ямар сайн
нэр байх вэ, загасчин, тарвагачин гэв. Чингэхэд Шихихутуг хэлэв: Тїїнээс ямар
сайн їг асуунам. Таньсан
Тайчууд байнам. Таталгїй оръё-гэв. Зэлмэ хєндлєн тийш илд барьж оров. Мєртєє
тохиолдсоныг зам гартал
цавчиж, тугтныг дайран гурван хар туг барьсан хїний нэгийг нь цавчиж орхиод,
тугийг нь булаан авч даруй
єндєр дээр гарч, тугийн тэргїїнийг хатгаж дорогш далай мэт их тєгрєг татаж байв.
Чуу мэргэн зугтав. Боорчи
урагшаа алалдан явж хойшоо харж їзээд: Їй, Чуу мэргэн байз. Эзнийхээ ємнє ингэж
хїчээ єгдєг буюу.
Нїхнээс гарсан алаг даага мэт годхийн зугтаах чинь юу вэ гэж дуудав. Чуу мэргэн
эргэн инээж: Эзэн минь зэв
хатгаагїй билээ би. Зэвээсээ ац (аль) гэв. Эзэн, алтан саадгаасаа шунхат зэвээ
сугалж єгєв. Чуу мэргэн сумлан
довтолж, суниан тэлж, эзний заасан зай чєлєєг алдалгїй, гэгээн хїний хємхий
доогуур хєвєртєл, сайн хїний
сагалдаргын доогуур сэтэртэл харваж алаад, зээрд халзан морийг нь нэхэж авч
гарч ирээд, эзэнд унуулав.
Эзний унасан хойно нисэх хийсэх мэт байв. Эзэн инээж байв. Зєрчих дайсан цєєн
болов. Хатгалдах дайсан
хагас болов. Чингэж байтал Борохулын толгойд сум тусав. Унаад босож тэмтэрхийлэн
байж нумынхаа гичрийг
тулж гэлдэрхийлэн тохмыг алдалгїй халхавч барьж байхад Боорчи урагшаа алалдаж,
хойшоо харж їзээд: Їй,
Борохул, эр хїн ганцхан суманд унадаг буюу, эврээ цохиулсан ишиг шиг дэрдэс
гээд унах чинь юу вэ. Эзнийхээ
ємнє ингэж явж хїчин єгдєг буюу гэхэд Борохул, мориныхоо буруу талаас харайн
мордоод халхавчаа барьж,
хайхралгїй байлдаж байв. Тэгэхэд цаад дайсан алагдсан хїнийхээ ясыг аван буруу
хандав тєдий дээр. Эзэн
зарлиг болов. Буруу хандсан дайсныг яах билээ гэхэд Боорчи хэлэв:
Бурхан болсон сайдыг
Буянаар їднэм гэлээ.
Буруу хандсан дайсныг
Зэр зэвсгээр їднэм гэлээ.
Нэхье гэж хэлэв.
Тэр їгийг зєвшєєрч нэхэв. Чайту-гийн цагаан талд гїйцэж олон хонинд чоно орсон
мэт явж цавчиж, нэгэн зуун
хїнийг алж, хоёр зуун хїн дутааж гарав. Зуун морин, тавин хуяг авав. Мухулай
дайсныг даралцаж, олзыг
оруулалцаж, мориныхоо дэл дээр наран гаргаж, сїїл дээр будан татуулж, дайсны
мєрийг тєєрїїлж, бултрилгїй
явж хїчнээ єгєв. Тасархай утас, хугархай тэвнэ эс гээлгэж авч, эсэн мэнд гэртээ
харьж ирэхэд эзэн, дээр тэнгэр
эцэгтээ мєргєе гэж, єндєр довцог дээр гарч, тохмоо дэлгэж, бїсээ хїзїїндээ єлгєж
залбиран єчив.
Эрэмгий сайнаараа
Эзэн эс боллоо би.
Эцэг тэнгэрээс
Заяатай боллоо би.
Гайхамшигтай сайнаараа
Хаан эс боллоо би.
Хан тэнгэр эцгээс
Заяатай боллоо би.
Харьтан дайсныг минь
Дарж єгєв гэж
Мєргєж гэнэ ээ.
Мордож явах цагт эзэн, зургаан сайдаа магтаж дуулав. Эхэлж Шихихутугийг магтав:
Мэргидийг мэдэж
Монголыг болгоож
Тайчуудыг таньж єгсєн
Татаарын сайн Шихихутуг минь
гэж магтав.
Зэлмийг магтав:
Ороо гєрєєсний
Отолго болсон
Оронготон дайсны
Хошууч нь болсон
Унах морь їгїй явахад
Морь авчирч єгсєн,
Ундаасах цагт
Унд тараг авчирч єгсєн,
Унталгїй нойрт
Уйдалгїй санаат
Улсын урд
Хїчээ єгсєн
Урианхайн сайн Зэлмэ минь
гэж магтав.
Чуу мэргэнийг магтав:
Зарлигаар минь заасан
Зай чєлєєг алдалгїй
Гэгээн хїний хємхийгєєр
Сайн хїний сагалдаргаар
Сандартал харваж
Зээрд халзан морийг
Єлгєж авчирсан,
Зорчих дайсныг
Цєєн болгосон,
Хатгалдах дайсныг
Хагас болгосон,
Зєрчидийн Чуу мэргэн минь-
гэж магтав.
Борохулыг магтав:
Харвах суманд
Халхавч болсон,
Шурхирах суманд
Саравч болсон
Толгойдоо сум тусахад
Тэвдэлгїй хайхралгїй
Тохмоо барьж байсан
Гїшиний сайн Борохул минь-
гэж магтав.
Мухулайг магтав:
Дайсныг даралцсан
Олзыг оруулалцсан
Морины дэл дээр
Наран гаргаж,
Сїїл дээр
Будан татуулж,
Дайсны мєр тєєрїїлж
Эсэн мэнд авчирсан
Залайрын сайн Мухулай минь
гэж магтав.
Боорчийг магтав:
Найман шарга морийг нэхэхэд
Наран гарах цагт учирч
Насан турш хїчээ єгсєн
Наху баяны хєвгїїн
Сайн хєлєг Боорчи минь!
Айл зуур явахад
Алаг бяруу мэт аашит
Алалдах дайсантай учрахад
Амь биеэ їл хайрлагч
Хєлєг Боорчи минь!
Ханилан явах цагт
Хашин хар бяруу мэт,
Харьтан дайсантай учрахад
Харцага шувуу мэт довтлон орогч
Хєлєг Боорчи минь!
Инээлдэн явах цагт
Ижил хар бяруу мэт аашит,
Идэмхий дайсан учрахад
Эрэмгий шувуу мэт довтлон орогч
Хєлєг Боорчи минь!
Наадан инээлдэн явах цагт
Нялх унага мэт аашит
Наад цаад лугаа хатгалдахад
Начин шонхор мэт довтлон орогч
Хєлєг Боорчи минь!
Хатуу дайсан учрахад
Харил буцалгїй явж
Хаан эзнийхээ биеэс
Харин хол їл эчигч
Арга сайт хєлєг Боорчи минь-
гэж эзэн зургаан сайдаа магтаж дуусаж мордон явах цагт эзнийхээ ємнє Боорчи
сор саарал морио унаж, шунхат
зэвээ дїрж, шoг шог хатиран явж эзнээ магтан дуулав:
Есїхэй баатар эцэгтэй
Єэлїн хатан эхтэй
Есєн єрлєг тїшмэлтэй
Таван єнгє, дєрвєн харь улсыг
Эрхэндээ оруулсан
Суут Чингис хаан эзэн минь!
Єэлїн хатан эхтэй
Єгэдэй Тулуй хєвгїїнтэй
Єшєєтєн дайсныг
Єлмийдєє гишгэсэн,
Суут хааныг байхад
Юунаас хайхрах билээ.
Хамтаар явбаас
Харьтан дайснаас
Юунд айх билээ.
Хунгийн зулзага мэт
Бїї гуйвалзъя,
Худалч муу хїний їгэнд
Бїї оролцъё.
Хатгалдах дайсанд
Амиа бїї хайрлая.
Ангирын зулзага мэт
Бїї айвалзъя.
Алиа муу хїний їгэнд
Бїї оролцъё.
Алалдах дайсанд
Амь биеэ бїї хайрлая.
Хєлєг Боорчийн дуулсан дуу энэ буй. Суут богд Чингис хаан їд зуур явж, гурван
зуун тайчуудыг дарж, эсэн
мэнд гэртээ хїрч ирж, энх амгалан суув.
Бас суут богд Чингис хаан, Наху баяны хєвгїїн хєлєг Боорчи хоёул, Тєвд газрын
тэртээ, Энэтхэг газрын энтээ
нутаг їзэж явтал Жил нэрт ноён, хул халзан морь, хэрмэн дээл, унагатай гїї энэ
гурван бэлгийг барьж золгов.
Тэр гурван бэлгийг Боорчид эс єгч, гэрээс угтаж очсон Їлэ Занданд єгєв. Боорчи
тєдий гэртээ харьж ирэв.
Боорчийн харьсан хойно, хаан эзэн Очир сэцэнийг тагнуул болгон илгээв. Очир
сэцэн тєдий очиж гэрийн
туурганы завсар чагнаж суув. Боорчийн эм асуув. Эзнийг дагасан Боорчид, єглєг
соёрхол юу вэ гэж асуув.
Боорчи єгїїлсэн нь: Жил нэрт ноён, хул халзан морь, хэрмэн дээл, унагатай гїї
тэр гурван бэлгийг барьж золгов.
Тэр гурван бэлгийг надад эс єгч, Їлэ занданд єгєв гэв. Боорчийн тэр їгийг сонсоод
эм нь єгїїлсэн нь:
Хувирч хоцрох Їлэ занданд
Хул халзан морь єгдєг нь юу вэ,
Хуяглан дагасан Боорчи минь
Ямар гэм олдов?
Хутагт Чингис хааны
Зусар ааш тэр биш її!
Хэмхэрч хоцрох Їлэ Занданд
Хэрмэн дээл єгдєг нь юу вэ,
Хэзээнээс дагасан Боорчи минь
Ямар гэм олдов?
Хишиг хїртээх Чингис хааны
Зусар ааш тэр биш її!
Єгєрч хоцрох Їлэ Занданд
Унагатай гїї єгдєг нь юу вэ,
Єсвєр дагасан Боорчи минь
Ямар гэм олдов?
Єлзий тїгээх Чингис хааны
Зусар ааш тэр биш її!
Боорчи тэр їгийг нь сонсоод эмдээ хариу єгїїлсэн нь:
Урт дээлт
Нойтон санаат
Эм хїн гэгч
Энэ байнам.
Хувирч хоцрох Їлэ Занданд
Хул халзан морь єгєх нь ч яахав,
Хутагт Чингис хааны минь
Алтан оосор бэх болтугай!
Хувьсалгїй дагаж явахул
Хувь соёрхол хїртэх биз.
Хэмхэрч хоцрох Їлэ Занданд
Хэрмэн дээл єгєх нь ч яахав.
Хишигт Чингис хааны минь
Алтан оосор бэх болтугай!
Хэв хэзээ дагаж явахул
Хишиг соёрхол хїртэх биз.
Єгєрч хоцрох Їлэ Занданд
Унагатай гїї єгєх нь ч яахав,
Єлзийт Чингис хааны минь
Алтан оосор бэх болтугай!
Єнєд дагаж явбал
Єглєг соёрхол хїртэх биз.
Тэр їгийг Очир сэцэн сонсоод эзэн хаанд очиж хэлэв. Хаан эзэн тїїнээс хойш Боорчийг
єнєд маш хайрлав. Эзэн
зарлeг болон эм хїний муу їгийг, эр хїний сургаалтай їгийг онон мэдэгч Очир
сэцэн буюу. Тїїний хойно нїцгэн
Баарины Ширээт євгєн, Алаг, Наяга хєвгїїнтэйгээ, Тайчуудын ноён Таргутай Хирилтугийг
оймж бїхийд барьж,
єшит хїн билээ хэмээн морь унаж їл чадах учир тэргэнд суулгаж айсуйд, Таргутай
Хирилтугийн хєвгїїн дїї нар
булаан авахаар гїйцэж иржээ. Хєвгїїн дїї нарыг нь гїйцэж ирэхэд Ширээт євгєн
босон ядах Таргутайг тэргэн
дээр унагаж, гэдрэг харуулан дээр нь агтлан сууж, хутга гарган єгїїлсэн нь:
Хєвгїїн дїї нар чинь чамайг булааж
авахаар ирэв. Чамайг эс алсан ч хаандаа халдав хэмээн намайг алах, чамайг алсан
ч мєн л алагдах би. Їхэхдээ
дэр авч їхье хэмээгээд дээр нь агталж их хутгаа хоолойг нь огтлохоор хїргэхэд
Таргутай Хирилтуг их дуугаар
хайлж, хєвгїїд дїї нартаа хэлсэн нь: Ширээт намайг алах гэж байна. Намайг нэгэнт
албаас амь їгїй биеийг минь
авч одож юу хийхэв та нар. Намайг алаагїйд їтэр харигтун. Тэмїжин намайг їл
алах билээ. Тэмїжин єчїїхэн
байхдаа нїдэндээ галтай нїїрэндээ гэрэлтэй бєлгєє. Эзэнгїй нутагт хоцроход нь
би авран одож, авчирч
сургаваас (хїмїїжїїлсэн Н. Т.) сурах мэт буй хэмээн харин єр зїрх мэт сургаж
сурган соён явлаа. Їхїїлбээс їхїїлж
чадах билээ би. Эдїгээ тэр ойнд нь орж, сэтгэл нь сэнхэрч байгаа биз ээ. Тэмїжин
намайг їл їхїїлэх, хєвгїїд дїї
нар минь їтэр харигтун. Ширээт намайг алуузай хэмээн их дуугаар хайлав. Хєвгїїд
дїї нар нь єгїїлсэн нь:
Эцгийнхээ амийг аваръя хэмээн ирэв, бид. Ширээт євгєн эцгийг минь їхїїлбээс
хоосон амьгїй биеэр юу хийх вэ
бид. Эдїгээ алаагїйд нь їтэр харья хэмээлдэн харив. Тэднийг далд ормогц Алаг,
Наяга ирэв. Тэднийг ирїїлээд
хєдєлж Худхул угутад хурвээс Алаг наяга єгїїлсэн нь: Бид энэ Таргутайг барьж
хїргэвээс Чингис хаан биднийг
тус хаанаа хардаж ирсэн итгэлгїй ард хэмээн бидэнд бас итгэж нєхєрлєхгїй буюу,
тус хаанаа хардсан ардыг
мїхїрїїлэгтїн (алах) хэмээн мїхїрїїлэгдэх бид. Иймд Таргутайг тавьж илгээж,
бид биесээрээ Чингис хаанд хїчин
єгєхєєр ирэв хэмээж очъё. Таргутайг барьж ирж явтлаа, тус хаанаа тэвчин ядаж,
харсаар байж хэрхэн їхїїлэх вэ
хэмээн тавьж илгээж бид хїчин єгье хэмээн ирэв гэж хэлье хэмээв. Наягын энэ
їгийг эцэг хєвгїїд зєвшєєрч
Таргутайг Хирилтугийг Худухул угутаас тавьж илгээж мєн ширээт євгєн Алаг, Наяга
хєвгїїдтэйгээ хїрч ирэв.
Ширээт євгєн Чингис хаанд єгїїлсэн нь: Таргутай Хирилтугийг барьж авсан боловч
тус хаанаа їзсээр байж
хэрхэн їхїїлэх хэмээж тэвчин ядаж илгээж Чингис хаанд хїч єгье хэмээн ирэв гэлээ.
Тэгэхэд нь Чингис хаан
єгїїлсэн нь: Тус хаанаа Таргутай Хирилтугийг хардаж ирсэн бєгєєс тус хаанаа
хардсан ардыг юунд аргадах
бєлгєє. Та нарыг ургаар нь мохоруулyх бєлгєє. Тус хаанаа тэвчин ядсан (хайрласан
Н. Т.) сэтгэл тань зєв байна
хэмээн Наягыг соёрхов. Тїїний хойно Чингис хаанд Хэрэйдийн Жаха Хамбо Дархадад
бїхїйд нєхєрлєхєєр ирэв.
Тэр ирсэнд мэргид хатгалдахаар ирвээс Чингис хаан, Жаха Хамбо хоёр хатгалдаж
няцаав. Тэд тїмэн тїбэгэн,
олон тонгойд, бутарсан хэрэйд иргэн Чингис хаанд орж ирэв. Хэрэйдийн Ван хаан,
урьд Есїхэй баатартай
сайхан ханилж анд бололцсон ажгуу. Анд бололцсон ёсон нь: Ван хаан, эцэг югээ
Хурчахус буйруг хан
(эцгийн) дїї нараа алахын тул Хур хан авгатайгаа булха (дайсан) бололцож, Харгун
хавчилд шургалдаж зуун
хїнтэй гарч Есїхэй баатарт ирвээс Есїхэй баатар тїїнийг єєртєє ирэв хэмээн єєрсдєє
цэрэг морилж Хїр ханыг
Хашин зїг їлдэж, иргэн оргоныг нь Ван хаанд авч єгсєн тул тэнд анд бололцов.
Тїїний хойно Ван хааны дїї Эрх
хар, ахдаа алагдахаас айж буруулан Найманы Инача хаанд очив. Инача цэрэг илгээсэнд
Ван хаан зугтаж гурван
балгад бидун зорьж, хар хятадын Хїр хаанд одсон ажгуу. Тэндээс булха болон Уйгурын
Тангадын балгас
дайран, таван ямаа шїргэлэн сааж, тэмээний цус ханаж идсээр ядаж Хїсэїй нуур
хїрвээс, Чингис хаан урьд
Есїхэй баатартай анд хэмээлдсэн ёсоор Дэхи баатар, Сїхэй нэхїн хоёрыг элч илгээгээд
Хэрлэний тэргїїнд
Чингис хаан єєрєє угтан очиж єлсєж турж ирэв хэмээн Ван хааныг гувчуур гувчиж
хїрээн дотроо оруулж
тэжээв. Тэр євєл хамт нїїж Хувхайд євєлжив. Тэгэхэд Ван хааны дїї ноёд єгїїлсэн
нь: Энэ єєдгїй авирт хаан ах,
бидэнд ємхий санаа євєрлєж явна. Ах дїїгээ алж барав. Хар хятадад оров. Улсыг
зовоов. Їїнийг яах билээ, бид.
Эрт єдєр долоон настай байхдаа мэргид иргэнд баригдаж, хар алаг ишгэн дах ємсєж
Сэлэнгийн Буур хээрт
байхад Хурчахус буйруг хаан эцэг нь жич мэргид иргэнд агуулж (довтолж) хєвгїїнээ
аварч ирсэн. Бас Татаарын
Ажай хаан, арван гурван настай байхад нь эхийн нь хамт барьж аваачаад тэмээгээ
адуулуулж байхад Ажай
хааны хоньч авчирч єгєв. Бас тїїний хойно найманаас айж буруулан, Сартаул газар
Чїй мєрнєє хар Хятадын Хїр
хаанд оров. Тэнд нэгэн он бололгїй бас л дайжин хєдєлж, уйгур, тангад газраар
бидун яваад ядарч, таван ямаа
шїргэлэн сааж, тэмээний цус ханаж идэж, ганц сохор халиун морьтой ядаж, Тэмїжинд
ирвээс, гувчуур гувчиж
тэжээв. Эдїгээ Тэмїжин хєвгїїнд тийм явснаа умартаж, ємхий элэг євєрлєж явна.
Яах билээ бид хэмээлдэв. Ийн
єгїїлэлдсэн їгсийг Алтан Эсїг, Ван хаанд аялгуулж єгїїлсэн нь: Би энэ эед оролцов.
Жич хаан чамайг тэвчиж
ядав хэмээж тэд Ван хаанд Илгабури Алин тайш зэрэг дїї ноёдыг нь бариулав. Дїї
нараас Жаха Хамбо буруулж
найманд оржээ. Баригдсан дїї нараа нэгэн гэрт оруулж Ван хаан єгїїлсэн нь: Уйгур
тангад газраар явсныг минь
юу гэв, та нар? Та нар муусайн юу гэж сэтгэв хэмээн нїїрий нь нулимж, бариагий
нь тавиулав. Хаанд
нулимагдав хэмээн гэрт байсан хїн бїхэн бїгдээр босож нулимжээ. |