Алтан товч

Зургадугаар хуудас
. . . "чингис, чингис" хэмээн донгодлоо. Тэр шувууны дуун гарсан шалтгаанаар Чингис хаан нэр єгч хаан болгов.

Жамухын эд їгсийг нь Хасар, Бэлгїтэй хоёр Тэмїжинд єгїїлж, Тоорил ван хаанд хэл хїргэв. Тоорил хаан Жамухын энэ їгсийг хїргїїлэхэд сац хоёр тїмэд морилов. Тоорил хаан морилж, Бурхан Халдуны євєр Хэрлэний Бїргэ эргийг зорин айсуй хэмээн Тэмїжин Бїргэ эрэгт бїрэн замд буй хэмээн зайлав. Тїнхэлэг єєд нїїж Таг горхиноо Бурхан Халдуны євєрт буугаад, Тэмїжин тэнд цэрэг їїсгэж, Тоорил хааны Жаха Хамбо нэгэн тїм, Тоорил хааны нэгэн тїмэн цэрэгтэй Химурга горхины айл харалдаа бууж бїхийд нийлэв. Тэмїжин, Тоорил хаан, Жаха Хамбо гурвуул хамтарч тэндээс хєдлєн Ононы тэргїїн Ботуган Боорчид хїртэл Жамуха болзоот газраа гурван єдрийн урьд хїрчээ. Жамуха энд Тэмїжин, Тоорил хаан, Жаха Хамботаны цэргїїдийг їзээд Жамуха хоёр тїмэн цэргээ засаж байжээ. Энд Тэмїжин, Тоорил, Жаха Хамбо нар цэргїїдээ засаж хїрэлцэн нийлэлдэж танилдаж Жамуха єгїїлсэн нь: Бороотой байсан ч болзоондоо, хуртай байсан ч хурлаас бїї хожимдъё гэж монголоор хэлэлцсэн биш її бид. За гэсэн цагаас хожимдсоныг зэрэг дотроос гаргая гэсэн биш її хэмээв. Жамухын энэ їгийг сонсоод Тоорил хаан єгїїлсэн нь: Болзсон газраа гурван єдєр хожид ирсэн тул буруушааж шийтгэхийг Жамуха дїї мэдтїгэй хэмээв. Болзооны тухай ийн єгїїлэлдэж Ботуган Боорчиос хєдєлж, Хилгу мєрнєє хїрч сал уяж гэтлээд Буур хээрт Тогтаа бэхийн єрх дээрээс нємрєн бууж, эрхэм шїтээнийг нь эвдэн дайрч, эм хєвгїїдийг нь эзэлтэл дагуулав. Хутагт шїтээнийг нь хуга дайрч, хотол улсыг нь хоосон болтол дагуулав. Тогтаа бэхийг хэвтээ бєгєєтєл хїрэх бєлгєє. Хилгу мєрєнд байсан загасчин, булгачин, гєрєєчид зїсэн бїрийн хїмїїс шєнє дєл одож хэл хїргэсэнд Удуйд мэргидийн Тогтаа бэхи, Увас мэргидийн Дайр-усун хоёр хамтарч Хилэнгэ Сэлэнгэ уруу цєє биесээр дутаан буруулжээ. Мэргид улс Хэлхэй уруу шєнєдєє дїрвэж явахад бидний цэргїїд, дїрвэж яваа мэргидийг шєнєжин довтлон талж байв. Тэмїжин, дїрвэж яваа хїмїїсийн дундуур Бєртэ, Бєртэ хэмээн дуудан явахад учирч дїрвэж яваа иргэний дотор байсан Бєртэ їжин Тэмїжиний дууг сонсож таньж тэргэнээс буун гїйж ирж Бєртэ їжин, Хуагчин хоёр Тэмїжиний жолоо цулбуураас барьжээ. Сарны саруулд Бєртэ їжинийг таньж тэврэлдэн золголдов. Тэнд Тэмїжин, Тоорил хаан Жамуха хоёрт мєн шєнє хїн илгээж хэлїїлсэн нь: Эрсэн хїнээ олов би. Шєнє довтлохоо больж, энд бууя бид хэмээв. Дїрвэж явсан мэргидїїд шєнєжин сандарч зуур мєн тэнд бууж хонов. Бєртэ їжинтэй золголдож, мэргидээс авсан ёсон ийм буюу. Тэргїїн урьд Удуйд мэргидийн Тогтаа бэхи, Увас мэргидийн Дайр-усун, Хаад мэргидийн Хаатай Дармала эд гурван мэргид эхлэн гурван зуун хїнийг дагуулан, Тогтаагийн дуу Их Чилэдїгээс Есїхэй баатар Єэлїнийг булааж авлаа хэмээн тїїний єшил авч одож Тэмїжинг Бурхан Халдунд гурвантаа нэгжээд олсонгїй, харин Бєртэ їжинг барин авч Чилэдугийн дїї Чилэгэр бєхэд асруулсан аж. Тэр асарснаар Чилгэр бєхэ дайжиж гараад єгїїлсэн нь:

Хар хэрээ
Хальс хурдас идэх ест бєгєєтєл
Галуу тогорууг идье хэмээн хїсэх ажгуу.
Хадар муу Чилэгэр
Хатан їжинд халдаж
Хамаг мэргидийг буруу болгов.
Харц муу Чилэгэр
Хар тэргїїндээ хїртэх болов.
Ганцхан амиа хамгаалан гарч
Хавцал хаданд шургав.
Халх нємєргїй болов.
Хулт муу шувуу
Хулгана хїчгэнэ идэх заяаг бєгєєтєл
Хун тогоруу идье хэмээн хїсэх ажгуу.
Хувхай муу Чилэгэр би
Хутагт сод їжинээ хурьцаж
Хотол мэргидээ буруу болгов.
Хохир муу Чилэгэр
Хохимой тэргїїндээ хїртэх болов би.
Хоосон тєдий амиа алдах болов.
Харанхуй хавцалд шургав.
Хоосон тєдий амийг минь
Хоргодох газар їгїй болов

хэмээгээд дайжин зугтав. Хаатай Дармалаг барьж, холчирт хавтсан багу ємсгєж халтчиж зорчуулав. Бэлгїтэй эхийгээ авахаар одож, гэрийн баруун їїдээр ороход, эх нь навтархай нэхий дээлтэй, зїїн їїдээр гараад, бус хїнд єгїїлсэн нь: Хєвгїїд минь хаад болж гэнэ ээ. Би энд муу хїнд учирч амой. Хєвгїїдийнхээ царайг хэр їзэх хэмээгээд гїйж шугуй ойд шургажээ. Тєдий эс олдов. Бэлгїтэй ноён, мэргид хїнийг їзвэл эхийг минь авчир хэмээж годилдох (харвах) бєлгєє. Бурхан Халдунд хучилдсан (довтолсон) гурван зуун мэргидийг: 

Ургийн ураг хїртэл
Їнсээр хийсгэн їлитгэв (хядав).
Їлэгсэн эм хєвгїїдийг нь
Євєрдєх мэтсийг євєрдєв.
(Їзэсгэлэнтэйгий нь дотнолов. Н. Т.)
Їїдэнд суулгах мэтсийг
Їїдэндээ оруулав.

Тоорил хаан Жамуха хоёрыг Тэмїжин бишрэн єгїїлсэн нь: Хаан эцэг минь Жамуха анд хоёул нєхцєлдєж, тэнгэр газрын хїч аугаа нэмэгдэн, эрхт тэнгэрт нэрийдэж (єршєєгдєж), эх этїгэнээ хєрвєж (дэлхийд ивээгдэж), эр нэрт мэргид иргэдийн єврийг нь огтарху болговай. Аливааг нь эмтлэвэй, бид. Єрийг нь огтарху болговай. Ургийн хїнийг нь їлитгэв. (Элэг зїрхийг нь эмтлэв бид. Ураг тєрлийг нь сєнєєв бид.) Їлдсэний нь арвилав бид. Мэргид иргэнийг тєдий бусниулж харья хэмээлдэв. Удуйд мэргидийг дїрвэж нїїхэд тэдний нутаг дээр булган малгайтай, марлын ходон гуталтай, элгэн заргаг усны халиугаар хєвєєлсєн дээлтэй, таван наст, Хїчї нэрт, нїдэндээ галтай хєвгїїнийг бидний цэргїїд нутагт хоцорсныг олж авчирч Єэлїн эхэд тэжээ хэмээн єгєв. Тэмїжин, Тоорил хаан, Жамуха гурвуул хамтарч: Мэргидийн гэр орныг эвдэлж, эм хєвгїїдийг олзолж, Орхон Сэлэнгэ хоёрын Шихаа Талун арлаас буцав. Тэмїжин, Жамуха хоёр хамтарч Хурхуг Жибур зорин явав. Тоорил хаан буцахдаа Бурхан Халдунг хэрэв Yxэpт жибур дайран Хохорт эвийн Улиат хавчил дайран гєрєєсийг нь авлаад Туулын Хар тїн зорин харив. Тэмїжин, Жамуха хоёр Хурхуг Жибурт нийлэн бууж, эртний анд бололцсоноо дурдалцан анд донгодолдон амралдав. Анх урьд анд бололцоход Тэмїжин арван нэгэн настай бїхийд Жамуха гурын шагай Тэмїжинд єгч Тэмїжиний цэнгэлд шагайгаар анд бололцож Ононы мєсєн дээр шагалцан тэнд анд бололцов. Тїїний хойд хавар аланхир нумаар харвалдан бїхийд, бугын эврээр хийсэн дуут нумаа Тэмїжинд єгч Тэмїжин арц манлайт годил (болцуу Н. Т.)-оо арилжилдаж анд бололцов. Нєгєє удаа анд бололцсон ёсон ийм ажгуу. Урьд єтгєсийн андчилах їг сонсож, анд хїн амь нэгтэй, їл тэвчилдэн аминд аврал болъюу хэмээн амралдахуй ёсон тийм буюу. Эдїгээ, бас анд донгодолдож амралдъя хэмээлдэж, Тэмїжин, мэргидийн Тогтаагаас олзолж авсан алтан бїсийг Жамухад бїслїїлэв. Тогтаагийн нэхэй халиуныг Жамухад унуулав. Жамуха хариуд нь Увас мэргидийн Дайр-усунаас олзолж авсан алтан бїсийг Тэмїжинд бїслїїлэв. Дайр-усуны эвэрт їнэгэн цагааныг Тэмїжинд унуулав. Хурхуг жибурын голд ихэр хуны євєрт, саглагар модноо анд хэмээлдэж амралдаж хуримлан дайлан жаргалдаж, шєнє хєнжилдєє хамт хонолдон бєлгєє. Тэмужин Жамуха хоёр амралдан нэгэн он болж, нєгєє оны зарим амралдаж, тэр агсан нутгаас нэгэн єдєр нїїе хэмээлдэж, зуны тэргїїн сарын арван зургааны улаан тэргэл єдєр нїїв. Тэмїжин, Жамуха хоёр хамт тэрэгний урд явахад Жамуха єгїїлсэн нь:

Тэмїжин анд аа
Уул шахан бууя
Адуучинд гэр болтугай
Ай зєв її.
Гол шахан бууя
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай
Хориггїй биш її хэмээв.

Тэмужин, Жамухын энэ їгийг ухан ядаж, сэмээр хоцорч, нїїдэл дунд тэргэдээ хїлээж, Тэмїжин Єэлїн эхэд єгїїлсэн нь:

Жамуха анд ийн єгїїлэв
Уул шахан бууя
Адуучинд гэр болтугай
Ай зєв її.
Гол шахан бууя
Хоньчин хургачинд
Хоол болтугай
Хориггїй биш її.

хэмээн єгїїлэв. Би энэ їгийг нь ухан ядаж хариуд нь юу ч эс єгїїлэв. Эхээс асууя хэмээн ирэв хэмээвээс Єэлїн эхийн єгїїлэхийн урьд Бєртэ їжин єгїїлсэн нь: Жамуха андыг уйдамхай гэдэг бєлгєє. Эдїгээ биднээс уйдах цаг нь болов. Тугаарын (саяын) Жамуха андын хэлсэн хэл бидэнд жигших мэт їг буюу. Бид энд бїї бууя. Хєдєлсєєр шулуун хагаoаж шєнє дєл хєдєлье хэмээв. Бєртэ їжиний їгийг зєвшєєрч їл буун шєнє дєл хєдєлж явахдаа зуур мєрд Тайчуудыг дайрав. Тайчууд айж, мєн шєнє хєдлєн Жамухын зїг одов. Тайчуудын Бэсїдийн нутагт нэгэн єчїїхэн Хєхэчї нэрт хєвгїїн нутагт хоцорсныг манайхан авчирч Єэлїн эхэд єгєв. Єэлїн эх гэртээ тэжээв. Тэр шєнє дєлж, єдєр гийхэд їзвэл Залайрын Хачигун тухурагун, Харахай тухурагун, Харалдай тухурагун ах дуу гурвуул шєнє дєлєн нїїж дагалдан ирэв. Бас Дархадын Хадаган, Далдурхан ах дїї таван Дархад ирсэн ажгуу. Бас Мэнгэт хианы хєвгїїн Їнгїртэн чаншигуд, Баягууд нар ирсэн аж. Баруласаас Хубилай, Хутуг ах дїї нар ирэв. Мангудаас Жадай Тугулху чэрби ах дїї хоёул ирэв. Боорчийн дїї Эхїлэ чэрби Аруладаас хагацаж ах Боорчидоо нийлж ирэв. Зэлэмийн дїї Цурхан, Сїбээдэй баатар, урианхайгаас хагацаж Зэлмэд нийлэн ирэв. Бэсїдээс Тэхэй, Хїжїгїр ах дїї хоёр ирэв. Сулданаас Чилэгїдэй, Тахай, Тайчуудай ах дїї нар ирэв. Залайрын Шира домог, Архай Хасар, Бала хєвгїїдтэйгээ ирэв. Хонхотоноос Сїхэтї чэрби ирэв. Сїхихэний Зэхэй, Хундагарын хєвгїїн Сїгэй Зэгїн ирэв. Нэгїдэйн Цагаан гоо ирэв.

Олхунуудаас Хингэдэй, гурлунаас Сэчигїр, дїрбээнээс Мочи, Бидїїн нар ирэв. Ихирэсийн Буту, хургэн Явагсабар ирэв. Їегэнээс Юїнгэ ирэв. Уругараас Жургаан ирэв. Барулагаас Гоо сэцэн, Харачар хєвгїїдтэйгээ ирэв. Бас Баарины Хурчи, Усун євгєн, Хєхцог, Маха баарин ирэв. Хурчи ирж єгїїлсэн нь: Бутанчар богдын барьж авсан эмээс тєрсєн Жамухтай хээл нэгтэй ганцтан бєлгєє. Жамухаас їл хагацах бєлгєє би. Заарин ирж над нїдэнд їзїїлбээ: Ухаагчин їнээ ирж Жамухыг орчиж явж, гэр тэргийг нь мєргєлєєд Жамухыг мєргєж, єрєєсєн эврээ хугалан солжир эвэртэй болоод "эврийг минь ац" хэмээн Жамухын зуг мєргєлєн мєргєлєн шороо сацан сацан байму. Ухаа їхрийг их гэрт тэргэнд хєллєсєн нь Тэмїжиний хойноос их дэргэгїр (зам Н. Т.)-ээр мєєрєн мєєрєн явж:

Тэнгэр газар нийлж
Тэмїжинг улсын эзэн болтугай хэмээн
Улс тээж айсуй хэмээнэ.
Заарин нїдэнд їзїїлж над заав.

 Тэмїжин чи улсын эзэн болбол намайг заасны тул, хэрхэн жаргуулах вэ чи хэмээв. Тэмїжин єгїїлсэн нь: Їнэн тийн улс мэдїїлбээс тїмний ноён болгоно хэмээв. Их тєрийг заасан хїн намайг, тїмний ноён болгох нь ямар жаргалан бэ. Тїмний ноён болоод улсын гоо сайхан охидоос гучин эм авах эрх над олго. Бас хэлснийг минь сонс хэмээв. Хугас тэргїїтэй Хэнигас нэгэн хїрээ ирэв. Бас Даридай отчигин нэгэн хїрээ ирэв. Зэндэрэнээс Мухулахугу ирэв. Їжин саурин нэгэн хїрээ ирэв. Жамухаас хагацан хєдлєєд Химурга горхины айл хараа бууж бїхийд Сэцэн бэхи, Тайчу хоёр нэгэн хїрээ, бас (Нэгїн Н. Т.) тайшийн хєвгїїн Алтан Хучир бэхи нэгэн хїрээ бас Хотала хааны хєвгїїн Алтан отчигин нэгэн хїрээ Жамухаас хагацан хєдєлж, Тэмїжинийг Химурга горхины айл хараа бууж бїхийд нийлэн буужээ. Тэндээс нїїж, Хїрэлхї доторх Сэнгїр горхины Хар зїрхний Хєх нуурт буув. Алтан Хучир Сэцэн бэхи бїгд эедэлдэн Тэмїжинд єгїїлсэн нь: 

Чамайг хаан болгоё.
Чамайг хаан болгож,
Олон дайнд
Аялж агуулж
Єнгє сайн охид
Єргєє орд гэр,
Харь иргэний
Хацар гоо хатан
Харгаж сайн агтыг
Хатируулж авчирч єгье.
Ороо гєрєєсийг авалбаас
Оторжу єгье.
Ойн гєрєєсийг бэдэрвээс
Уудалж гарган єгье.
Хээрийн гєрєєсийг
Хээлий нь нэгдтэл шахаж єгье.
Хэвцэг шахаанд нь
Гэндэлгїй їргээн єгье.
Гууны гєрєєсийг
Гуяы нь нэгдтэл шахаж єгье.
Горвийн гєрєєсийг
Хатгуулж гарган єгье би.
Хатгалцах єдєр
Халх чинь биш болбоос
Хари ширээс (Хол ойроос) минь хагацуулж
Хар тэргїїнийг минь хєсєрт гээн од.
Энх єдєр
Эеийг чинь эвдвээс
Иргэн ардаас,
Эм хєвгїїдээс минь эргїїлж
Эзгїй газар гээж од.

Єдий їг барилдаж, ийн ам алдаж, дээр мєнх тэнгэрт сацлаа сацаж, есєн хєлт цагаан тугаа хатган байгуулжээ. Тэмїжин нь эрт тєрєхїй сац лусын хаан хасбуу тамга гаргаж єгєхєд, харавтар шувуу єрхний дээр сууж "чингис, чингис" хэмээн донгодлоо. Тэр шувууны дуун гарсан шалтгаанаар Чингис хаан нэр єгч хаан болгов. Дєчин таван насандаа бин барс жилд Онон мєрний тэргїїнээ есєн хєлт цагаан тугаа байгуулж, хаан их ор суув. Тэнгэрийн хєвгїїн Тэмїжин Чингис хаан, дэлхий дахиныг тєгс хурааж, тэнгис далай хїртэл тэгш болгоод, дээр ор барьсныг тэргїїнээс єгїїлье. Чингис хаан болоод, Боорчийн дїї Эгїлэ чэрби хор агсав. Хачигун тухурагун хор агсав. Энгїр, Сїхэтї чэрби, Хадаган далдурхан гурав єгїїлсэн нь:

Єглєєний унд бїї мэгдїїлсїгэй
Їдийн унд бїї осолдуулсугай хэмээн буурч (тогооч) болов.

Дэгэй єгїїлсэн нь:

Шинэхэн иргэ
Шєл болгож
Єглєєд бїї осолдъё.
Хоногт бїї хождуулья.
Алагчууд хоньдыг адгуулж
Тал дїїргэсї.
Хоногчууд хоньдыг адуулж
Хот дїїргэсї,
Хоолонцор муу бєлгєє би
Хонь адуулж цагаан мах идсї 

хэмээн хонь адуулав. Тїїний дїї Хїчїгїр єгїїлсэн нь:

Цуургатай тэргийг чинь
Цуцран эвдрэхгїй болгож,
Тэнхлэгтэй тэргийг чинь
Дэргэгїр дээр
Тээглэн саатахгїй болгоё

хэмээн тэрэгч болов. Тїдэй чэрби, гэр дотроо гэрийн тодгорыг бэхэлсїгэй (захиртугай) хэмээв. Хубилай, Чигїлэгдэй, Хархай тухурагун гурвуул Хасар лугаа нэг болон, 

Хїч тїрэмгийлэгчдийн
 Хїзїїг хяргагтун,
Омог ихтэний
Омрууг огтлогтун хэмээв. 

Бэлгїтэй, Харалдай тухурагун хоёрыг агт барих агтчин болтугай хэмээв. Тайчуудын Худу, Мориту, Булхалху гурвыг адуу адуултугай хэмээв. Архай Хасар, Тахай, Сїгэй, Чаурхан дєрвийг холын хоноцаг (холбогч), ойрын оторч болтугай хэмээв. Сїбээдэй баатар єгїїлсэн нь:

Хулгана болж хураалдъсу.
Хар хэрээ болж
Хатуу бїхнийг хурималдсу.
Амраг шаазгай мэт
Амраглан хураасугай.
Хэрээ шаазгай болж
Гэр зїг
Гэрслэлдэн хураасу хэмээв.

Тэндээс Чингис хаан, хаан болж Боорчи, Зэлмэ хоёрт єгїїлсэн нь:

Та хоёр намайг
Сїїдрээс бус
Нєхєргїй байхад
Сїїдэр болж
Сэтгэлийг минь амруулав.
Сэтгэлд атугай (сэтгэлд минь байна)
Сїїлээс бус
Чїчигэ їгїй байхад
Сїїл болж
Зїрхийг минь амруулав.
Цээж дотор минь атугай.
Та хоёул урьд байснаар (нєхєрлєсєн тул Н. Т.) эд бїхнийг санаж илїї ахална хэмээв.

Бас Чингис хаан зарлиг болгосон нь: Тэнгэр газраа хїч нэмэгдэж ивээгдвээс, Жамуха андаас намайг хэмээн сэтгэж, нєхєрлєе хэмээн ирэгсэд, єтгєс єлзийтэн нєхєд нь илїї болно хэмээв. Зїг зїгээс тїшив. Чингис хааныг хаан болгов хэмээн Хэрэйдийн Тоорил хаанд Тахай, Сїгэй хоёр элчийг илгээв. Тоорил хаан єгїїлсэн нь: Тэмїжин хєвгїїнийг минь хаан болгох тань маш зєв.

Монголчууд хаангїй байж яахин болно.
Энэ эеэ бїї эвдэгтїн.
Эе зангиа бїї тайлагтун.
Эх захаа бїї алдагтун гэж илгээжээ.

Архай Хасар, Чагурхан хоёрыг Жамухад элч илгээвээс Жамуха єгїїлсэн нь: Алтан Хучир, Сэцэн бэхи хоёрт єгїїл хэмээн єгїїлж илгээхдээ: Алтан Хучир, Сэцэн бэхи та хоёр Тэмїжин анд бид хоёрын зуур сївээ чичиж, хавирга хатгаж яахин хагацуулав. Анд бид хоёрыг їл хагацуулан хамт бїхийд Тэмїжин андыг хаан яахин эс болгов та. Эдїгээ ямар эл сэтгэл сэтгэж хаан болгов та. Алтан Хучир, Сэцэн бэхи та хоёр єгїїлсэн їгстээ хїрч, андын минь сэтгэлийг амруулж, андтай минь сайтар нєхєрлєж яв хэмээжээ. Тїїний хойно Жамухын дїї Тичэр Заламын євєр Єлгийбулаг хэмээх газар нутаглаж байхдаа Сайрхээр хэмээх газарт байгаа Зочи тармалэгийн адууг дээрэмдэхээр одож, Тичэр Зочи тармалэгийн адууг дээрэмдэн авч оджээ. Зочи тармалэ адуугаа дээрэмдїїлээд нєхєд нь зїрх шантрахад мєн Зочи тармалэ єєрєє нэхэж шєнє адууны хязгаар хїрч мориныхоо дэл дээр элгээрээ хэвтэж хїрч Тичэрийн нурууг хуга харваж алаад адуугаа авч иржээ. Дїї Тичэрээ алагдав хэмээн Жамуха тэpгїїтэн жажиран арван гурван гар нєхцєж, гурван тїм болоод Алагууд, Турхагуудаар давж Чингис хаанд морилж айсуй хэмээн ихирэсээс Мїлгээ Тотага, Боролдой хоёр, Чингис хааныг Хїрэлхїд бїхийд хэл хїргэн иржээ. Энэ. хэлийг мэдээд Чингис хаан арван гурван хїрээн бєлгєє. Гурван тїмэн болж Жамухын эсрэг морилон, Далан Балжудад байлдаж, Чингис хаан Жамухад хєтлєгдєж, Ононы Чарган хавчигайд хурав. Жамуха єгїїлсэн нь: Ононы Чарган хавчигайд хурав. Бид эргэж харья хэмээгээд Чиносын хєвгїїдийг далан тогоонд буцалгаж, Нэгїдэй цагаан гоон тэргїїнийг огтолж, морины сїїлд чирэн одов. Жамухыг тэндээс хариулаад Урудын Зорчидой урудаа удирдан, Мангудын Хуйлдар мангудаа удирдан Жамухаас хагацан Чингис хаанд ирэв. Хонхотаны Минлэг эцэг Жамухад байсан нь долоон хєвгїїнтэйгээ ирэв. Чингис хаан єєртєє улс ирэв хэмээн баясаж Єэлїн їжин, Хасар, Жїрхэний Сэцэн бэхи, Тайчу, нар бїгд эедэлдэн зєвшилдєж, Ононы тїнд хуримлая хэмээж хуримлахуйд, урьд Жїрхэний Сэцэн-бэхи, Тайчутан, Єэлїн эх тэргїїлэн Чингис хааныг залав. Тєрєл тєрсєн бид нь єєр биш нэгэн билээ. Муу муугаар явах буюу гэж залахад, Єэлїн эх зарлиг болов: Хортон дайсныг цєєн, хорт могойг нарийн гэж бїї сана. Итгэл їгїй сэрэлтэй бай хэмээвээс, богд эзэн зарлиг болов: Хавт Хасар чи саадаг хадгал, бєх Бэлгїтэй чи засуул хий. Хачигу чи морь хадгал, ойт Отчигэн чи миний дэргэд суу. Ямарваа їйл мэдээгїй буюу гэж зарлиг болов. Жїрхэн муу сэтгэж, нїх ухаж дээр нь эсгий дэвссэн ажгуу. Эзэн, эсгийн дунд суухыг завдтал, Отчигэн эзний биеэс татаад дэвсгэрийн захад суулгав. Чингис хаан, Єэлїн їжин, Хасар гуравт Сэцэн-бэхийн нэгэн тїсэргэ тїсэрчээ. Бас Сэцэн бэхийн єчїїхэн эх (бага эхнэр Н. Т.) Эбэхэйд тїрїїлэн нэгэн тїсэргэ тїсэрийн тул Хорижин хатан, Хууржин хатан хоёр бидэнд їл тїрїїлэн яагаад эс єгєв хэмээн буурч Шихїрчийг асхив (занчив). Буурч Шихїрч єгїїлсэн нь: Есїхэй баатар, Нэгїн тайш хоёр їгїйн тул ийн асхигдав. Бид яав хэмээн их дуугаар уйлжээ. Тэр хуримыг манай талаас Бэлгїтэй засаад, Жїрхэнээс Бїри бєх тэр хуримыг засан бєлгєє. Чингис хааньг агтыг Хачигун барьж байн бєлгєє. Жїрхэнээс нэгэн эм хїн доголж ирээд зєв талын дєрєєг огтолж авч одохыг Бэлгїтэй їзээд тэр эмийн хєлийг нь хуга ташиж орхив. Тэндээс Бїри бєх тэр хулгайчаа ємєєрєн Бэлгїтэй лїгээ ноцолдов. Бэлгїтэй баруун ханцуйгаа мулталж нїцгэн явах бєлгєє. Бэлгїтэйн тэр мєлтєлсєн нїцгэн мєрийг нь Бїри бєх илдээр хага цавчжээ. Бэлгїтэй тийн цавчигдсан боловч юун бээр їл болгон, огт ажиггїй цусаа цувруулж явахыг Чингис хаан сїїдэрт сууж, хурим дотроос їзэн гарч ирээд єгїїлсэн нь: Хэнд ингэж цавчигдав хэмээхїйд Бэлгїтэй єгїїлсэн нь: Єглєє цавчсан бєлгєє. Миний тєлєє ах дїї нар муудуузай. Би алзахгїй, илаарь байна хэмээв. Бэлгїтэй тєдий ятгаваас їл болон, модны гишїїн хуга татаж, айргийн бїлїїрийг сугачиж аваад асхилдаж, Жїрхэнийг ялж, Хорижин хатан, Хууржин хатан хоёрыг булааж авав. Хасар сум тоолж байв. Тэр хэрїїлд Бэлгїтэй намагату айргаар цохилдож явсаар эзнийг Хорчины Тогтахын эрмэг цагаагчид солгой гараар унуулав. Тогтахыг дархлав. Тїїнээс дархад омогтон бєлгєє. Їзэж байж дєрєєгєє огтлуулав гэж Хачигуныг муу хєрєє, модон дєрєє хэмээн зэмлэв гэх. Тєдий Тайчууд Бэлгїтэйг бариад хасагт хїлж тавив. Унтсаны нь хойно хасгийг їїрсээр харьж ирэв. Тэндээс богд эзэн хэлсэн нь: Тайчуудын хэрїїлд Бэлгїтэй намайг їл тоох мэт зїїн гараар мордуулав гэж хориглов. Тїїнд Хасар Бэлгїтэй хоёр, энэ эзэн ёсонгїй засаг зарлиг болов. Хасарын хав, Бэлгтэйн бєх хїчээр таван єнгє, дєрвєн харь их улсыг эрхэндээ оруулав хэмээн хэлэлцэж явахыг эзэн мэдээд, эдний омгийг даруулъя хэмээн доорд євгєн хїн болон, нэгэн їртэгчин шар нум барьж худалдъя хэмээн сураглаж явав. Тэндээс Хасар, Бэлгїтэй хоёр, ийм эс їзэгдсэн, хаанаас ирсэн хїн бэ гэж асуув. Тэр євгєн єгїїлсэн нь: Би яданги хїн, нум худалдаж явна хэмээв. Тэндээс тэр хоёр, энэ нумаа ав хэмээх буюу чи гэж доромжлов. Тэндээс тэр євгєн єгїїлсэн нь: Муу ч болов, хєвчилж мэдээсэй гэв. Тєдий Бэлгїтэй аваад хєвчилж эс чадав. Тэр євгєн хєвчилж Хасарт єгєв. Хасар тэлж эс даав. Тєдий тэр євгєн, хєх халзан луус унасан буурал хїн болоод їртэгчин шар нумандаа алтан сумаа онилж, хад хадтал харваад, богд эзний хавт Хасар, бєх Бэлгїтэй гэгч дїї нь та хоёр буюу. Их єгїїлэхийн оронд их їйлчил гэж донгодоод явав. Тєдий тэр хоёр дїї нь эмээж эзний сїлд энэ буй за хэмээн єгїїлэлдэв. Тїїнээс хойш тэд ийм їг хэлэлцэхээ байлаа. Жїрхэн жич мєн зохилдъё хэмээсэнд Хорижин хатан, Хууржин хатан хоёрыг буцааж зохилдъё хэмээн буцааж єгїїлэлдэж зохилдон бїхий тэр їед хятад иргэний Алтан хаан, татаарын Мэгїжин сїїлтийг эедээ эс оров хэмээн Вангин чинсанг цэргїїдээ засаж бїї саар (даруй байлд) гэж илгээжээ. Вангин чинсан, Мэгїжин сїїлт тэргїїтэн татаарыг довтлон байлдаж Улз зорин адуу идээн сэлтийг тїрж айсуй хэмээн мэдэв. Тэр хэлийг мэдээд Чннгис хаан єгїїлсэн нь: Эрт єдрєєс татаар иргэн євгєс эцэгсийг барсан єстєн хястан иргэн бєлгєє. Эдїгээ энэ хашилгад хавсъя бид хэмээгээд, Тоорил хаанд элч илгээж: Алтан хааны чинсан татаарын Мэгїжин сїїлт тэргїїтэн тэдгээрийг Улз єєд тїрж айсуй хэмээнэ. Євгєс эцэгсийг минь барсан татаарыг хавсъя бид. Тоорил хаан эцэг їтэр иртїгэй хэмээн хэл хїргїїлэхэд Тоорил хаан єгїїлсэн нь: Хєвгїїн зєв хэлж илгээжээ. Хамсъя бид хэмээгээд гуравдугаар єдєр цэргээ цуглуулж, цэрэг їїсгэж (цэргээ хєдєлгєн) Тоорил хаан їтэрлэн иржээ. Чингис хаан, Тоорил хаан хоёр Жїрхэний Сэцэн бэхи Тайчу тэргїїтэн жїрхэн нарт хэлїїлсэн нь: Эрт єдрєєс эцэг євгєдийг барсан татаарыг эдїгээ энэ байлдаанд хамсъя. Хамт морилъё гэж илгээжээ. Жїрхэний ирэхийг зургаан єдєр хїлээн ядаж Чингис хаан, Тоорил хаан хоёр хамт цэрэг їїсгэж Улз уруу Вангин чинсан лугаа хамсахаар явж очвол, Улзын хошуунд Нэрт шитїэнээ татаарын Мэгїжин сїїлт татаар тэнд хороо барьжээ. Чингис хаан, Тоорил хаан хоёр хороолсон Мэгїжин сїїлтийг хорооноос нь барьж, Мэгїжин сїїлтийг тэнд нь алаад мєнгєн єлгий, танат (тана эрдэнийн чимэгт) хєнжлийг нь Чингис хаан авлаа. Мэгїжин сїїлтийг алав хэмээж, Чингис хаан Тоорил хаан хоёр Вангин чинсан эсрэг одов. Вангин чинсан, Мэгїжин сїїлтийн алагдсаныг мэдээд маш баясаж Чингис хаанд Чаутхури (цагийн тєр) нэр (цол) єгєв. Хэрэйдийн Тоорил хаанд Ван нэр єгєв. Вангин чинсангийн нэрийдсэнээр тийм болов. Вангин чинсан єгїїлсэн нь: Мэгїжин сїїлтийг хавсаж алсныг тань Алтан хаанд єчнє би. Їїнээс их нэр цуу єгєхийг Алтан хаан мэдтїгэй хэмээв. Вангин чинсан тэндээс тєдий баясаж харив. Чингис хаан, Ван хаан хоёр татаарыг хувааж аваад гэртээ харьж буув. Нэрт шитїэнээ буусан нутагт дагуулахад нэгэн єчїїхэн хєвгїїнийг гээснийг бидний цэрэг нутгаас олжээ. Алтан нэхмэр дєрвєлжит таж торгон булгаар доторлосон элгэвчит хєвгїїнийг авчирч Єэлїн эхэд асар хэмээн єгєв. Єэлїн эх єгїїлсэн нь: Сайн хїний хєвгїїн биз ээ. Нєхєр (язгуур Н. Т.) сайт хїний ураг буй за. Таван хєвгїїндээ дїї зургадугаар хєвгїїн болгон Шихихутуг хэмээн нэрийдэж эх асрав. Чингис хааны аураг (ар гэр Н. Т.) Аргалиту нуурт бєлгєє. (Жїрхэн нар Н. Т.) Аурагт хоцорсон таван ардыг гувчин тоножээ. Арван ардыг алжээ. Жїрхэнд тийн хийгдэв хэмээн бидний аурагт хоцрогсод Чингис хаанд хэлбээс Чингис хаан энэ хэл сонсоод аймсаж хилэгнэн єгїїлсэн нь: Жїрхэн нар хэрхэн ийн хийгдэм бєлгєє. Бид Ононы тїнд хуримлахад Бэлгїтэйн мєрийг мєнхїї цавчив. Зохилдъё хэмээвээс Хорижин хатан, Хууржин хатан хоёрыг буцааж єгєв. Бид тїїний хойно эртний єстєн, хястан бидний эцгэс євгєдийг барсан татаарыг хавсан морилъё хэмээн жїрхэнийг зургаан єдєр хїлцэж эс ирэв. Эдїгээ бас дайсан дайсанд шахан дайсан мєн болъюу хэмээгээд Чингис хаан жїрхэнд морилов. Жїрхэнийг Хэрлэний Хєдєє арлын Долоон болдогт байхад довтлон оров. Сэцэн бэхи Тайчу хоёр цєєн биесээр дутаав. Хойноос нь нэхэж Талату амсарт гїйцэж Сэцэн бэхи, Тайчу хоёрыг барив. Чингис хаан, Сэцэн бэхи Тайчу хоёрт єгїїлсэн нь: Эрт єдєр бид юу хэмээлдлээ хэмээвээс, Сэцэн бэхи Тайчу хоёр єгїїлсэн нь: Єгїїлсэн їгэндээ эс хїрэв. Їгэнд минь хїрэг хэмээгээд їгсээ мэдэрч тїшиж єгвэй. Їгийг нь мэдрїїлж їгсэд нь хїргэж мєн тэнд алав. Сэцэн бэхи Тайчу хоёрыг алаад харьж жїрхэн, иргэнийг хєдєлгєхїйд Залайрын Тэлэгэтї баяны хєвгїїн Хїн гоо, Чилагун хайчу, Зэвгэ тэд жїрхэнд ажгуу. Гоо Мухулай, Буха хоёр хєвгїїнээ авчран єгїїлсэн нь:

Босгын чинь
Боол болтугай.
Босгоноос чинь булжваас
Борвий нь огтол!
Їїдний чинь
Ємч боол болтугай.
Їїднээс чинь зайлбаас

Элгий нь эмтэл хэмээн єгєв. Чилагун хайчу, Туга, Хасар хоёр хєвгїїнээ бас Чингис хаанд авчирч єгїїлсэн нь:

Алтан босгыг чинь
Сахиж атугай хэмээн єгєв би.
Алтан босгоноос чинь
Ангид одваас
Амийг нь тасалж ал.
Їїдийг чинь
Єргєж єгтїгэй хэмээн єгєв би.
Єргєн їїднээс чинь
Євєр одваас
Єрийг нь эмтэлж ал-хэмээв.

Зэвгийг Хасарт єгєв. Жїрхэний нутгаас Борохул нэрт єчїїхэн хєвгїїнийг Зэвгэ авчирч Єэлїн эхэд єгєв. Мэргидийн нутгаас олсон Хїчї нэрт хєвгїїн, Бэсїдийн нутгаас олсон Хїгэчї нэрт хєвгїїн, Taтаарын нутгаас олсон Шихихутуг нэрт хєвгїїн, Жїрхэний нутгаас олсон Борохул нэрт хєвгїїн энэ дєрвийг гэр дотроо тэжээж Єэлїн эх асрав. Хєвгїїддээ, єдєр їзэх нїд, шєнє сонсох чих болгоё хэмээн гэр дотроо тэжээв. Эд иргэний ясун жїрхэ болов. Хабул хааны долоон хєвгїїдийн ах анх Охинбархаг бєлгєє. Хєвгїїд нь Зоригт, Жїрхи бєлгєє. Хабул хааны хєвгїїдийн ах хэмээж, иргэн дотроос ялгаж. 

Элгэнд шїлстэй
Эрхийдээ ончтой
Уушиг дїїрэн зїрхтэн
Ам дїїрэн агаартан
Эрс тутам эрдэмтэн
Бєх хїчтэнийг ялгаж єгч
Ууртан хилэнтэн омогтон зоримог хэмээгдэх тийм тиймууд ийм иймууд омогтон иргэдийг Чингис хаан эрийн эр тєрж доройтуулжээ. Жїрхэн омогтныг доройтуулав. Тэр улсыг нь Чингис хаан єєрийн ємч иргэн болгов. Нэгэн єдєр Бїри бєхийг урьж, Бэлгїтэй хоёрыг барилдуулъя хэмээв. Бїри бєх жїрхэн бєлгєє. Урьд Бэлгїтэйг єрєєсєн гараар барьж, єрєєсєн хєлєєр тойдож унагаж їл хєдєлгєн дарах бєлгєє. Бїри бєх, Бэлгїтэй хоёрыг барилдуулав. Бїри бєх їл ялагдах хїн унаж єгєв. Бэлгїтэй арай хэмээн мєрлєн дарж саарь (бїсэн Н. Т.) дээр нь гараад Чингис хааныг хяламхийж їзэхїйд Чингис хаан бэвхийгээ (хємхийгєє Н. Т.) зуув. Бэлгїтэй тэр даруй Бїри бєхийг агтлан бариад, хоёр тийш солбин татаж, нуруугий нь євдєглєн хугалж алав. Бїри бєх нуруугаа хугалуулаад єгїїлсэн нь: Бэлгїтэйд їл ялагдах бєлгєє. Хаанаас айж аргадан унаж, амиа алдав би хэмээгээд їхэв. Бэлгїтэй нуруугий нь хуга татан чирч орхиод зорчив. Хабул хааны долоон хєвгїїдийн ах Охинбархаг бєлгєє. Удаах нь Бардан баатар бєлгєє. Хєвгїїн нь Есїхэй баатар бєлгєє. Тїїний удаад Хутугту Мєнгїр бєлгєє. Хєвгїїн нь Бїри бєх бєлгєє. Барилдахдаа Бардан баатрын хєвгїїдээс илїї бєгєєд барлагийн омогтон хєвгїїдэд нєхцєх болон Бїри бєх улсын бєх бєгєєтєл Бэлгїтэйд нуруугаа хугалуулж їхэв.

<< Tавдугаар хуудас  < Гарчиг > Долдугаар хуудас >>


© 1628—2001 Монгол Улсын тєв номын сан (текст), Цахим єртєє сїлжээ (вэб сайт), Эрхэмбаярын Жагдагдорж (дизайн)