Алтан товч

Tавдугаар хуудас
Гурван мэргид Чилэдїгийн єшєєг авсанаар Тэмїжин, Жамуха анд, Хэрэйдийн Тоорил Ван хаан нар Мэргидийн эсрэг болзсон нь

Тэндээс харьж эд їгсийг эхдээ єгїїлж бїгдээр баясалцав. Хэрлэний Бїргэ эрэгт бїхийд, урианхай хїн Заржигудай євгєн хєєргєє (тємрийн дархны їлээх тулам Н. Т.) їїрч, Зэлмэ нэрт хєвгїїнээ удирдан ирж єгїїлсэн нь: Тэргїїн Ононы Дэлїїн болдогт бїхийд Тэмїжин чамайг тєрєхєд булган єлгий єглєє би. Энэ хєвгїїн Зэлмийг єглєє би. єчїїхэн хэмээн авч одлоо. Эдїгээ Зэлмээр эмээлээ тохуул, їїдээ сахиул хэмээн єгєв. Мєн тэнд Хэрлэний тэргїїнээ Бїргэ эрэгт бїхийд, нэгэн єглєє эрт їїр гийн бїхийд, Єэлїн эхийн гэр дотор хєдлєхїй (гэрийн зарц Н. Т.) Хуагчин босож єгїїлсэн нь: Эх, эх їтэр бос бос. Газар дyлбэрэм тєвєргєєн сонстоно. Аймшигт Тайчууд айсуй аж. Эх їтэр бос хэмээвээс, Єэлїн эх єгїїлсэн нь: Хєвгїїдийг сэрээгтун хэмээгээд Єэлїн эх їтэр босов. Тэмїжинтэй хєвгїїд їтэрлэн босоод морьдоо барьж, Тэмїжин нэгэн морь унав. Єэлїн эх нэгэн морь унав. Хасар нэгэн морь унав. Хачугу нэгэн морь унав. Бэлгїтэй нэгэн морь унав. Боорчи нэгэн морь унав. Зэлмэ нэгэн морь унав. Тэмїлэнийг Єэлїн эх дїїрэв. Нэгэн морь (юм ачиж Н. Т.) Бєртэ їжинд морь дутав. Тэмїжин ах дїї нар эрт Бурхан Халдунаа гарав. Хуагчин эмгэн Бєртэ їжинийг хархудай (мухлагт) тэргэнд суулгаж, эд бараагаа оруулж, биеэ (єєрєє) тэргэнд сууж, бєєр алаг їхэрт хєллєєд ууланд зорчихоор Тїнхэлэг горхиноо хїрэхїйд сая їїр цайж харуй бїрий байтал єєдєєс цэргийн хїн хатиран эргэж ирж, юун хїн бэ, чи хэнийх вэ гэж асуув. Хуагчин эмгэн єгїїлсэн нь: Би Тэмїжинийх буй. Их гэрт хонь хяргахаар ирлээ би. Эдїгээ унгас тээж гэртээ харьж явна гэжээ. Тэндээс тэд цэрэг єгїїлсэн нь: Тэмїжин гэрт бий юу? Їгїй юу гэр хэдий хэр вэ хэмээвээс Хуагчин эмгэн єгїїлсэн нь: Гэр ч ойр буй. Тэмїжиний буй їгїйг эс мэдэв би. Хойноос (хойд гэрээс Н. Т.) босоод ирлээ би гэхэд тэд цэргїїд тєдий хатирав. Хуагчин эмгэн бєєр алаг їхрээ дэлдээд їтэрхэн нэхэх гэтэл тэрэгний тэнхлэг хугарав. Тэнхлэг хугарсан учир явганаар ойд хїрч очъё хэмээлдтэл хойноос нь мєн цэргїїд Бэлгїтэйн эхийг сундалж, хоёр хєлийг нь царвацуулж (санжигнуулан)-хїрч ирээд, энэ тэргэн дотор юу буй вэ хэмээв. Хуагчин эмгэн єгїїлсэн нь: Унгас тээж явна хэмээв. Тэд цэргїїдийн ах (ахмад) нь єгїїлсэн нь: Дїї нар хєвгїїд бууж їзэгтїн хэмээв. Дїї нар хєвгїїд нь бууж тэрэгний хаалга нээвэл дотор нь хатан хїн суун ажээ. Тэрэгнээс чирч буулгаж, Хуагчин эмгэi хоёрыг сундалж аваад Тэмїжиний хойноос нэхэж Бурхан Халдуныг гурвантаа тойрон нэгживч олсонгїй, ийн тийн хєєвєєс умбах шавар, бэрх ой нь цатгалан могой шургаваас їл болох бэрх шугуй бєлгєє. Хойноос нь дагаж эрэн яджээ. Тэд гурван мэргид хэмээвээс Удуйд мэргидийн Тогтаа, Увас мэргидийн Дайр-усун, Хаад мэргидийн Хаатай Дармала. Эд гурван мэргид эртний Єэлїн эхийг Их Чилэдїгээс булаан авлаа хэмээн эдїгээ тэр єшил єшин ирсэн ажгуу. Тэд мэргид єгїїлсэн нь: Єэлїний ач (єшєє) авахаар ирээд эдїгээ эмсий нь булааж авав. Євгєс эцэгсийн єшєєг авав бид хэмээлдэж Бурхан Халдунаас буун гэртээ харив. Тэд Бєртэ їжинийг Чилэдїгийн дїї Чилэгэр бєхэд асруулав. Тэмїжин: Тэд гурван мэргид магад буюу, гэртээ харив уу, їгїй юї хэмээн Бэлгїтэй, Боорч, Зэлмэ гурвыг гурван хоног дагаж явж мэргидийг хєєлгєж, (мэдээд ир хэмээн явуулаад) Тэмїжин єєрєє Бурхан Халдун дээрээс бууж, євчїїгээ дэлдэн єгїїлсэн нь: 

Хуагчин эхийн солонго болж сонсохын тул
Їнэ (їен Н. Т.) болж їзэхийн тул
Бїтэн биеэ буруулан
Бїдэг мєрт бугын ором оромлож
Бургасан гэр гэрлэн
Бурхан Халдун дээр гарав би.
Ганц амиа хайрлан
Хар мєрт хандгайн ором оромлон
Холтсон гэр гэрлэн
Халдун дээр гарлаа би.
Бурхан Халдунаа
Бєєсний тєдий амиа бєєцийлєв.
Халдун Бурханаа
Хараацай тєдий амиа халхлагдав би.

Эдїгээ Бурхан Халдуныг єглєє бїр мялааж, їдэш бїр єчсїгэй, ургийн ураг минь ухтугай хэмээн наран єєд хандаж, бїсээ хїзїїндээ єлгєж, малгайг гартаа сэгэлдэрч, гараар євдгєє дарж, Халдуны зїг єсєнтээ сєгдєж єчин, сацал сацав. Тєдий хэлэлцэж Тэмїжин, Хасар, Бэлгїтэй гурвуул Хэрэйдийн Ван хааныг Туул мєрний хар шугуйд байхад одож єгїїлсэн нь: Гурван мэргид гэнэн бїхийд ирж эм хєвгїїдийг минь булааж одов. Хаан эцэг минь аварч эм хєвгїїдийг нїїлгэж (аварч Н. Т.) єгтїгэй хэмээн ирэв би хэмээвээс, тэр їгийн хариуд Тоорил Ван хаан єгїїлсэн нь: Би урьд чамд эс хэллїї, булган дах авч ирээд, эцгийi цагийн анд хэмээлдсэн эцэг минь буй за хэмээн ємсгєл ємсгєхєд би ингэж хэлсэн билээ. 

Булган дахын чинь хариуд
Бутарсан улсыг чинь
Бїтээн єгсїгэй.
Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсыг чинь
Хамтатгаж єгье хэмээн,
Цэрий нь цээжинд
Бєєрий нь бєгсєнд атугай гэж хэлсэн билээ.
Эдїгээ тэр їгэндээ хїрч, Булган дахын чинь хариуд
Бїгд мэргидийг
Бїрэлтэл агуулж
Бєртэ їжинийг чинь
Нэхїїлж єгье.
Хар булган дахын чинь хариуд
Хамаг мэргидийг халтчиж (хамх цохин Н. Т.)
Хатан Бєртийг чинь
Хариулж авч ирье, бид

Чи Жамуха дїїд хэл гэж илгээв. Жамуха дїї Хурхуг Жибурт буй за. Би эндээс хоёр тїм болж зїїн гар болон морильё. Жамуха дїї тэндээс хоёр тїм болж баруун гар болон морилтугай. Бидний болзоо Жамуха дїїгээс болтугай хэмээв. Тєдий Тэмїжин, Хасар, (Бэлгїтэй гурав Н. Т.) Тоорил хаанаас харьж ирээд гэртээ хїрч Тэмїжин Жамухад, Хасар, Бэлгїтэй хоёрыг илгээж, Жамуха андад хїрч єгїїл хэмээн єгїїлж илгээсэн нь:

Гурван мэргид ирж
Єрийг минь євтгєв.
Ємєг нэгтэн бус уу бид
Єшєєгєє хэрхэн авах вэ бид.
Єврийг минь хоослов тэд
Элэгний ураг бус уу бид.
Хариугаа яаж авах вэ бид

хэмээн Жамухад єгїїлж илгээсэн їг єдий буюу. Бас Хэрэйдийн Тоорил ван хааны єгїїлсэн їгийг Жамухад илгээсэн нь: Эрт єдєр Есїхэй хаан эцэг нь тус сайн хийснийг сэтгэж, би хоёр тїм болж баруун гар болж морилсу. Жамуха дїїд хэлж илгээ. Жамуха дїї хоёр тїмт зїїн гар болон морилтугай. Хамтрах болзоог Жамуха дїї мэдтїгэй хэмээв хэмээвээс, эд їгсийг дуусган барж, Жамуха єгїїлсэн нь: 

Тэмїжин андын єр євдєх болов хэмээн мэдэж
Єр минь євдєв.
Єврийг нь хоослов хэмээн мэдэж
Элэг минь євдєв.
Єший нь єшин
Удуйд, Увас мэргидийг мєхєєж
Їжин Бєртийг аваръя.
Хамаг хаад мэргидийг халтчин
Хатан Бєртэ їжинийг
Хариулж авъя.
Ач юугаа авран эдїгээ
Гєлмийн давирахуйд
Хэнгэргийн дуун болгогч
Гїїдэг Тогтаа
Буур хээр буй за.
Хуй дайвалзахуйд
Дайжигч Дайр-усун
Орхон Сэлэнгэ хоёрын зуурт
Шигату Талын аралд буй за.
Хамхуул хийсэхїйд
Хар ой тэмцэгч
Хаатай Дармала эдїгээ
Харачу хээр буй за.
Эдїгээ бид тєдлєн
Хилгу мєрєн орж
Сахал євс их гэнэлээ
Сал уяж оръё.
Тэр гїїдэг Тогтаагийн
Єрх дээрээс нь орж
Эрхэм шїтээнийг нь эвдэн дайрч
Эм хєвгїїдийг нь эзлэн агуулъя.
Хутагт шїтээнийг нь
Хуга дайрч
Хотол улсыг нь
Хоосон болтол агуулъя.
Жамуха бас єгїїлсэн нь: Тэмїжин анд, Тоорил хаан ах хоёрт єгїїл хэмээн єгїїлж илгээсэн нь:
Хараат тугаа сацав (тахив Н. Т.) би
Хар бухын арьсаар бїрсэн
Бїрхирэх бїхий дуут хэнгэргээ дэлдэв би.
Хар хурднаа уяав би,
Хатуу дээлээ ємсєв би,
Хатан жадаа барив би,
Хатгуурт сумаа єдлєв (онилов) би,
Хаан мэргидэд
Хатгалдан морилъё эдїгээ бїгд хэмээн єгїїл.
Урт хараат тугаа сацав би,
Їхрийн арьсаар бїрсэн
Єтгєн дуут хэнгэргээ дэлдэв би.
Орог хурднаа унав би.
Їдээст хуягаа ємсєв би
Їзїїрт илдээ барив би
Оньт сумаа онилов би
Удуйд мэргидтэй
Їхэлдье бид бїгд хэмээн єгїїл.

Тоорил хаан морилж, Бурхан Халдуны єврєєр Тэмїжин андтай Онон мєрний тэргїїнээ Ботуган Боорчид болзоол тэнд болтугай. Би эндээс Онон мєрєн єєд Ботуган Боорчид болзоол газраа нийлэлдье хэмээн єгїїлж илгээв.

<< Дєрєвдїгээр хуудас  < Гарчиг > Зургадугаар хуудас >>


© 1628—2001 Монгол Улсын тєв номын сан (текст), Цахим єртєє сїлжээ (вэб сайт), Эрхэмбаярын Жагдагдорж (дизайн)