Дєрєвдїгээр хуудас буюу
Тэмїжин Тайчуудаас зугтсан нь
Нэгэн єдєр Тэмїжин, Хасар, Бэгтэр, Бэлгїтэй дєрвїїл хамт сууж гох татахад,
нэгэн гэгээн согосон орж Тэмїжин Хасар хоёроос Бэгтэр Бэлгїтэй хоёр булааж авав.
Тэмїжин Хасар хоёул гэртээ ирж. Їжин эхэд єгїїлсэн нь:
єчигдєр нэгэн бялзуухай харвасныг мєн тийн булааж авлаа. Эдїгээ бас гэгээн согосон
гох зуусныг Бэгтэр Бэлгїтэй ах дїї хоёp булаав. Хэр алдаад бид хэмээв.
Тэр їгэнд Їжин эх єгїїлсэн нь:
Юу ч бїї маргалд. Ах дїї нар яахин тийн маргалдана. Сїїдрээс бус нєхєргїй,
сїїлээс єєр чїчигэ (ташуур Н. Т.) їгїй. Тэр Тайчууд ах дїїгийнх гашуун бэрх аж.
Хэн єшєєгєє авах вэ. Эртний Алан гоогийн таван хєвгїїд мэт, яахин эе тань єєр болов.
Дэмий битгий маргалд хэмээв.
Хєвгїїд нь эс донгодов. Їїд орхиод зорчив. Бэгтэр улхун (довцог) дээр
шарга агттан есєн морьдоо харж суун ажгуу. Тэмїжин умраас, Хасар ємнєєс далдалж сумаа
солбицож хїрэхийг Бэгтэр їзээд єгїїлсэн нь: Ах дїї лїгээ алалдахад нєхєр,
хїн лїгээ уралдахад нєхєр сїїдэр бололцьё. Сїїдрээс бус нєхєргїй сїїлнээс бус
чїчигэ їгїй бєлгєє. Нєхєр хїний гашуун бэрх бий билїї. Эдїгээ яахин намайг та,
амны бєєлжис, нїдний сормуус болгоно. Би яаж буруутав. Голомтыг минь бїї бїрэлгэгтїн.
Ганц Бэлгїтэйг минь бїї тэвчигтїн хэмээн завилан хїлцэв. Тэмїжин Хасар хоёр ємнє
хойноос нь їтэр малажу (харван алж) одов. Гэртээ харьж ирвээс Їжин эх хєвгїїдийнхээ
царайг ухаж єгїїлсэн нь:
Ханиа барагсад
Хатуужин суунам.
Халуунаас минь
Хагалан гарахдаа
Хар цус гартаа
Атган тєрсєн бєлгєє.
Харбисаа (хавиргаа) хазах нохой мэт
Хаданд довтлох салбар (бїргэд) мэт
Уураа дарам ядах арслан мэт
Амьдыг залгих мангас мэт
Сїїдэртээ довтлох шонхор мэт
Сэмээр залгих цурхай мэт
Ботгоо бургин хазах буур мэт
Бороотой єдєр довтлох чоно мэт
Зулзгаа гилэн ядаж идэх ангир мэт
Хэвтшээ хєндвєєс ємєєрєх цєєвєр мэт
Барьж їл саарах барс мэт
Балмад довтлох бараг мэт барам та
Сїїдрээс бус нєхєргїй
Сїїлээс бус чїчигэ їгїй.
Тайчууд ах дїїгийн гашуун дуусан ядан бухийд та нар юунд ийм хэрэг хийв хэмээн
хєвгїїдээ єтгєсийн їгийг
їндэс болгон, хуучин їгсийг хадгалан маш муулан єгїїлэв. Тєдий атал Тайчуудын
Таргутай Хирилтуг
торгасуудаа (шадар нєхдєє Н. Т.) удирдан ирж, хулахун хучижи, шилэгїн шивэрчихї
(хурганы ус гуужив,
тєлєгний бие тєлжив Н. Т.) хэмээн иржээ. Тєдий айж Єэлїн їжин эх, хєвгїїд ах
дїї нар Ононы шугуйд шургалж, Бэлгїтэй мод хуга татаж шивээ барив. Хасар харвалдаж,
Хачугун, Тэмїгэ, Тэмїлэн гурвыг зэв зуур нууж байлдан бїхийд Тайчууд дуудаж
єгїїлсэн нь: Ах Тэмїжинийгээ илгээ. Бусад тань хэрэггїй хэмээхэд Тэмїжинг морилуулж,
сэмээр буруутган (оргуулан Н. Т.) ойд зугтуулан илгээхийг Тайчууд їзэж їлдэхїйд,
тїїний єндрийн шугуйд орвоос Тайчууд орон ядаж, шугуй орчноо сахив. Тэмїжин
шугуй дотор гурав хоноод, гаръя хэмээн
морио хєтєлж айсуйд мориноос эмээл нь мєлтєрч хоцров. Харж їзвээс хємєлдрєг
хємєлдрєгєєстэй, олом
оломлоостойгоо мєлтєрч хоцорчээ. Тєдий дотроо сэтгэсэн нь: Олом хємєлдрєг хэвээр
яахин мєлтрєх бєлгєє.
Тэнгэр минь ятгаж байна уу хэмээн сэтгэж эмээлээ тохоод орж, бас гурав хонов.
Бас гаръя хэмээн айсуйд
шугуйн амсраа хошилигийн тєдий (гэрийн чинээ Н. Т.) цагаан чулуу амсрыг нь бєглєн
тосжээ. Тэнгэр минь
ятгаж байна уу хэмээн бас гурав хонов. Ер есєн хоног идээнгїй аж. Нэргїй їхэхээр
гаръя хэмээн гарч ирж, тэр
хошилигийн тєдий цагаан чулууг тойрон гарахад саад болох модыг сумч хутгаар
огтчиж морио хєтлєн
халтируулаад гарахад Тайчууд сахиж суун ажгуу. Барьж аваад одож Таргутай Хирилтугтан
улс иргэндээ хїрч
засаг єгїїлэлдэн, Тэмїжинг айл тутамд нижгээд хонуулж бидїїлэн (хэсїїлэм Н.
Т.) явахад, зуны тэргїїн сарын
арван зургаанаа улаан тэргэл єдєр Тайчууд Ононы эрэг дээр хуримлалдан наран
шингэхэд тарав. Тэнд
Тэмїжинг тэр хуримд хялбар (дорой Н. Т.) хїїхэд хїнээр сахиулж бєлгєє. Хуримын
найрыг тармагц тэр хялбар
хїїхэд хїнийг гинж багугаараа (дєнгєєрєє Н. Т.) эхнийг (толгойг) дэлдээд гїйж,
Ононы тїнд оров. Орж хэвтэж їзэгдэхээс айж усны харгиад гэдрэг хэвтэж багугаа усан уруу урсгаж, нїїрээ ил
хэвтэв. Тэр алдсан хїн их дуугаар барияат (гинжит) хїнийг алдав хэмээн хайлахуйд тарсан тайчууд хїрж ирэн єдєр
мэт саруул шєнє Ононы тїнийг бэдрэв. Бэдэрвээс усны харгиад гэдрэг хэвтэж бїхийд Сулдуртайн Торхан (Сорхон)
шар зєв таарч (яг тохилдон
Н. Т.) їзэж єгїїлсэн нь: Усанд чилмай (ором Н. Т.) їгїй, огторгуйд мєргїй, хаа
одов хэмээгээд, ах дїї чинь шїд ам
билїїдэж айсуй. Зєв л хэвтжээ. Ийм аргатын тул, нїдэндээ галтай, нїїрэндээ гэгээтэй
буй хэмээн ятган
(атаархан) ажгуу. Чи тийнхїї хэвт. Би їл зааж єгнє хэмээн нєгчєв. Тайчууд бэдрэн
олж ядаад, буцаж мєн
мєрєєрєє дахин бэдэрье хэмээлдэж мєрєєр дахин бэдэрч айсуйд, бас Торхан шар
єгїїлсэн нь: Тайчууд ноёд бид,
гэгээн цагаан єдрєєр хєвчин (бїхэл Н. Т.) хїнийг алдав. Харанхуй шєнє хэрхэн
олох вэ. Мєрєєрєє яваад газраа
егїїтгэн бэдэрч тархаж маргааш єдєр цуглан бэдэрвээс хаана одох аж хэмээхэд
тийн болтугай хэмээлдэж, тийн
бэдрэхэд Торхан шар дайрч єгїїлсэн нь: Одоо бэдрээд тарж маргааш бэдэрье хэмээлдэж
тарав. Намайг їзлээ
гэж хїнд бїї єгїїл. Эдїгээ маныг тарахаар эх дїї нараа эрэн од хэмээн єгїїлж
харив. Тэднийг тармагц дотроо
сэтгэсэн нь: єчїїхэн айл бидгїїлэн асрахуйд, Торхан шарын гэрт хоноваас Чимбай,
Чилаун хоёр хєвгїїн нь єр
зїрхээ євдєж, шєнє гинж багуг минь султгаж хонуулам бєлгєє. Эдїгээ бас Торхан
шар намайг їзэж їл заан одов.
Миний амийг мєн тэд аврах буй за хэмээн Торхан шарын гэрийг эрэн Онон мєрєн
єєд зорчив. Гэрийн бэлэг нь
(тэмдэг нь Н. Т.) гїїний сїїн тїсїрїгсэн эсїгээ (айргаа) шєнє дєл болтол бїлэх
бєлгєє. Тэр бэлгээр байн байн
сонсож болгоогоод хїрч гэрт нь ороход Торхан шар єгїїлсэн нь: Эх дїї нараа эрэн
од гэж эс хэллїї би. Энд яахин
ирэв хэмээвээс, Чимбай, Чилаун хоёр хєвгїїн нь єгїїлсэн нь: Шувуун тїрїхїнээ
турумдаяа їлдэгдэж (харцаганд
хєєгдсєн шувуу Н. Т.) бутанд хороолбаас бут аваръюу. Шулуудан ирсэн хїнийг яахин
тийн хэлнэ чи хэмээгээд,
эцгээ їл таалан, гинж багуг нь цуцалж (эвдэж Н. Т.) галд тїлж, хойд унгаст хар
тэргэнд нууж хїнд їл хэлэн,
Хадаан нэрт охин дїїгээрээ асруулав. Гурав дахь єдєр Тайчууд ирж, энэ багут
хун хаа одох, бид зуур болов за.
Нєхєр зуур болов за. Нєхєр зуураа нэгжье хэмээн айл бїрийг нэгжсээр Торхан шарын
гэр, тэрэг, исэри (ор)-ийн
алам дор хїртэл їзэж эс олж, тэр унгаст хар тэргэнд очиж амсарт бїхий унгасыг
таталж, Тэмїжиний хєлд нь
хїрэхэд Торхан шар єгїїлсэн нь: Ер бас ийм халуунаа унгасан дотор хэвтсэн хїн
дуусах ажгуу. Сэтгэлээ адил
болтол эр хэмээвээс, тэр нэгжїїл бууж ирэв. Тэр нэгжїїлийг одсоны хойно, Торхан
шар єгїїлсэн нь: Намайг
їнсээр хийсгэн алдав чи. Одоо бушуу эх дїї нараа эрэн од хэмээж, ам цагаан эрмэг
хулагч гїїг унуулж, тэлээ
хургыг болгож, хєхїїр намага засаж, хэт єгєн, нэгэн нум, хоёр сум єгч тавьж
илгээв. Тэмїжин тэр ойдоо
шивээлж хороолсон газартаа хїрч, євсний налархайгаар мєшгєж, Онон мєрєн єєд
мєшгєєд єрнєєс Химурга
горхин орж ирэн ажгуу. Тэр єєд мєшгєєд Химурга горхины Бэдэр хошуунаа Хорчохойн
болдагт бїхїйд
золголдов. Тэнд нийлэлдэж, тэндээс одож Бурхан Халдуны євєр Хїрлэхї дотор Сэнхїр
(Цэнхэр Н. Т.) горхины
Хар зїрхний Хєх нуурт нутаглаж бїхийд тарвага зурам алж идэн бєлгєє. Нэгэн єдєр
шарга агт найман морьд
гэрийн дэргэд байж бїхїйд дээрэмчин ирж їзтэл дээрэмдэн одов. Тэмїжин нар явганаар
їзэж хоцров. Бэлгїтэй
оготор тэрхи хонгорыг унаж тарвагачлаар одсон ажгуу. Їдэш наран шингэсний хойно
Бэлгїтэй тэрхи хонгорт
тарвага ачиж, янцаглуулан явган хєтєлж ирэв. Шарга агтыг дээрэм авч одов хэмээвээс,
Бэлгїтэй єгїїлсэн нь: Би
нэхье хэмээв. Хасар єгїїлсэн нь: Чи їл чадах, би нэхье хэмээв. Тэмїжин єгїїлсэн
нь: Та хоёр їл чадах, би нэхье
хэмээж, тэрхи хонгорыг унаж, шарга агтыг євсний налархайгаар мєшгєж гурав хоног
явж маргааш єглєє нь эрт
нэгэн олон сїрэг адуунд нэгэн хїїхэд хїн, гїї саан бїхийд золгож, шарга агт
сурваас, тэр хєвгїїн єгїїлсэн нь: Єнєє
єглєє эрт наран гарахын урьд найман шарга агтыг їїгээр їлдэж зорчив. Мєрийг
нь би зааж єгсїгэй хэмээгээд,
оготор тэрхи хонгорыг тавиулж, орог шинхулыг Тэмїжинээ унуулав. Єєрєє ухаа юугаа
унаж, гэртээ їл очин,
эцэг эхдээ їл єгїїлэн намага (хєхїїр Н. Т.) суулгаа хээр тавьж, нєхєр чи мэндэж
(мунгинаж Н. Т.) айсуй ажгуу.
Эрийн эрэл нэгэн буй за. Би чамд нєхєцье (нєхєр болъё Н. Т.), миний эцгийг Наху
баян хэмээнэ. Би ганц
хєвгїїн нь Боорчи нэрт хэмээгээд, шарга агтны мєрєєр мєшгєж гурав хонож їдэш
наран хувир (далд) ташин
бїхийд нэгэн их хїрээ иргэнд хїрвээс, шарга агт нь тэр хїрээний хязгаараа євс
идэж байхыг їзээд Тэмїжин
єгїлсэн нь: Нєхєр чи энд бай. Шарга агт маань тэр байна. Би очиж їлдэж гаргасугай
хэмээвээс Боорчи чи
єгїїлсэн нь: Нєхєцье (нєхєр болъё Н. Т.) гэж ирлээ би. Эдїгээ энд яахин байх
вэ хэмээгээд хамт довтлон орж
шарга агтыг їлдэж гарав. Хойноос нь увар цувар нэхэж ирэн, нэгэн шинхул морьт
улаан дээлт хїн уургаа барьж
ганцаар нэхэж гїйцэж ирэв. Боорчи Тэмїжинээ єгїїлсэн нь: Нєхєр нум сумаа над
ац. Би харвалдъя хэмээвээс,
Тэмїжин єгїїлсэн нь: Нєхєр минь, миний тул чи эрсдїїзэй. Би харвалдъя гэж харвалдав.
Тэр цагаан морьт улаан
дээлт хун уургаараа дохин байж хоцров. Хойд нєхєд нь уван цуван гїйцэж ирэхэд
наран хувир ташин шингэж
одов. Бїрий болж хойд нєхєд нь бараа алдаж хоцров. Тэр шєнє дєл явж, гурван
єдєр шєнє турш явж гэрийн ойр
болбаас Тэмїжин єгїїлсэн нь: Нєхєр, би чамаас ангид явсан бол морьдоо хэрхэн
авах билээ. Би хэдийг нь авах
вэ. Чи хэдийг нь авнам хэмээвээс Боорчи єгїїлсэн нь: Сайн нєхєр мэндэж ирэв,
тус болъё хэмээн ирлээ, би. Би
олз эрсэнгїй. Эцэг Наху баяны минь зєєсєн ганц хєвгїїн над баршгїй бий. Олз
авъя хэмээвээс тус болсон минь
юун болох хэмээж эс авав. Наху баяны гэрт хїрэв. Наху баян хєвгїїн Боорчидоо
зовж нус нулимс болж суухад
гэнэт Боорчи ирэв. Наху баян нэгэнтээ донгодно, нэгэнтээ инээнэ. Хєвгїїн Боорчи
минь єгїїл, юун болов
хэмээвээс Боорчи єгїїлсэн нь: Энэ хэний сайн нєхєр мэндэж одон ажгуу, нєхцєж
(нєхєрлєж) одлоо би. Эдїгээ
ирэв хэмээгээд агуулж одож хээр тавьсан намага суулгаа авч ирэв. Тэмїжинээ тэлээ
хурга алж хїнс єгєєд
намага дэрїїрэг (ганзагын тулам Н. Т.) засаж хїнслїїлэв. Наху баян єгїїлсэн
нь: Хоёр залуус буй, та нєхцєлдєгтїн.. Ємнє хойно бїї тэвчилдэгтїн хэмээв. Тэмїжин тєдий одож, гурван
шєнє єдєр зорчиж, Сэнгїр
горхиноо гэртээ хїрэв. Єэлїн эх, Хасар хийгээд дїї нар нь эрж суун ажгуу. Їзэж
баясав.
Тэнд Тэмїжин Бэлгїтэй хоёр Дэй сэцэний охин Бєртэ їжинийг есєн настай бїхїйд
їзэж ирснээр хагацах бєлгєє.
Хэрлэн мєрєн уруу эрэн одов. Чэгчэр Чихурху хоёрын зуур Дэй сэцэн Хонгиродтан
ажгуу. Дэй сэцэн
Тэмїжинийг їзээд баясаж єгїїлсэн нь: Тайчууд ах дїї айдму хэмээн мэдэж маш эрж
цєхлєє. Чамайг харсан нь
нар їзсэн адил байна гээд, Бєртэ їжинийг нийлїїлвэл їїсгэв (явуулав). Їїсгэн
айсуйд Дэй сэцэн Хэрлэний Зол
Угутаас мариан халуун болж Хэрлэн єєд харив. Бєртэ їжиний эх Зотан нэрт бєлгєє.
Охиноо їдэж Хїрэлхї дотор
Сэнгїр горхиноо бїхийд хїргэж ирэв. Зотаныг хариулан, Бэлгїтэйг илгээж, Боорчийг
нєхєцье хэмээн урьж
илгээв. Боорчи Бэлгїтэйг хїрэхэд эцэгтээ їл хэлэн, бєгтєр хонгорыг унаж, бор
єрмєгєн занчаа бєгтрєєд, Бэлгїтэй
лїгээ ирэв. Тэр нєхєцсєєр нєхєцсєн ёсон нь тийм буюу. Тэндээс Сэнгїр горхиноос
нїїж, Хэрлэн мєрний
тэргїїнээ Бїргэ эрэгт нутаглан бууж, Зотан эхийн шитгїл (ємсгєл) хэмээн хар
булган дах ємсгєж бєлгєє. Тэр
булган дахыг Тэмїжин, Хасар, Бэлгїтэй гурвуул авч одож, эрт єдєр манай хаан
эцэг лїгээ Хэрэйд иргэний Ван
хаан анд хэмээлдсэн ажгуу. Эцэг лїгээ анд байсан болохоор эцэг мэт буй за. Ван
хаан туст буюу хэмээн мэдэж Туулын хар шугуйд байхад одож Ван хаанд Тэмїжин хєвгїїн єгїїлсэн нь: Эрт єдєр
эцэгтэй минь анд хэмээлдсэн
ажгуу. Эцэг хїї буюу хэмээн гэргий буулгаж ирлээ. Ємсгєл хар булган дах авчрав
хэмээн єгїїлэв. Ван хаан маш
баясаж єгїїлсэн нь:
Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсыг чинь
Хамтатгаж єгсїгэй.
Булган дахын чинь хариуд
Бутарсан улсыг чинь
Бутээж єгсїгэй.
Бєєрий нь бєгсєнд
Цэрий нь цээжинд атугай хэмээв.
|