Хоёрдугаар хуудас буюу
Єэлїн їжинийг Есїхэй баатрын авсан ёсон
Анхны ах нь Хачи Хєлєг, Хачин, Хачиу, Хачила, Харалдай, Хачигун, Начин баатар
нэртэн эд долоон бєлгєє.
Хачи Хєлєгийн хєвгїїн Хайду нэрт бєлгєє. Ноён шиг авиртын тул ноёхон омогтон
болов. Ноёхоны євєг тэр
бєлгєє. Хачиугийн хєвгїїн Барилдай нэрт бєлгєє. Идээ барах (ховдог Н. Т.) тул
Барулас омогтон болов.
Хачилагийн хєвгїїн идээ барах их биетэй тул их Барулас хэмээж нэрийдэв. Барулас
омогтон болов. Эрдэмт
Барула Тєдєгэн тэргїїтэн Баруласын євєг тэр бєлгєє. Харилдайн хєвгїїд будаа
мэт хутгалдаж эх тэргїїн їгїйн тул
Будагад омогтон болов. Будагадын євєг тэр бєлгєє. Хачигуны хєвгїїн Адархидай
нэрт бєлгєє. Ах дїї зуураа энд
тэнд хэлж зан муут тул омог зуураа адрагч буй. Мухар суурин тэргїїтэн Адархин
омогтон болов. Адархины євєг
тэр бєлгєє. Начин баатрын хєвгїїн Уругудай Мангудай нэртэн бєлгєє. Уругу дайн
хєвгїїн Уругут бєлгєє.
Мангудайн хєвгїїн Мангуд омогтон болов. Уругуд, Мангудын євєг тэр бєлгєє. Начин
баатрын авааль гэргийгээс
тєрсєн Шишигудай, Тугулгудай хоёр бєлгєє. Шишигуд, Тугулгуд омогтон болов. Тэдний
євєг тэр бєлгєє.
Хайдугийн хїї Байшинхор догшин, Чирхай линхуа, Чаужин єртэгэй гурав бєлгєє.
Байшинхор догшны хєвгїїн
Тумбихай сэцэн нэрт бєлгєє. Чирхай линхуан хєвгїїн Сингїм Бэлгэ нэрт бєлгєє.
Сингїм Бэлгийн хєвгїїн
Исэлэй хаан тэргїїтэн Тайчууд омогтон болов. Тайчуудын євєг тийм бєлгєє. Чирхай
линхуан хєвгїїнийхээс
тєрсєн Бэсїд нэрт бєлгєє. Бэсїд омогтон болов. Бэсїдийн євєг тэд бєлгєє. Чаужин
Єртэгэйн хєвгїїн Уруннар,
Хонхотан, Аралд, Сєнид, Хавдурхад, Хэнид Хиргисийн євєг тэд бєлгєє. Тумбихай
сэцний хєвгїїн Сэмсэчїлэ,
Хабул хаан хоёр бєлгєє. Сэмсэчїлэгийн хєвгїїн Бултачу баатар нэрт бєлгєє. Бултачу
баатрын хєвгїїн Мэргэн
сэцэн бєлгєє. Хабул сэцний долоон хєвгїїний анхны ах нь Охинбархаг, Бардан баатар,
Хутугту мєнгїр, Хотала
хаан, Хулан баатар, Тєдєгэн, Хадаган эд долоо бєлгєє. Охинбархагийн хєвгїїн
зоригт Жїрхэ нэрт бєлгєє. Хєвгїїн нь Сэцэнбэх, Дайчу хоёр бєлгєє. Жїрхэн омогтон болов. Жїрхэний євєг
тэд бєлгєє. Бардан баатрын
хєвгїїн Есїхэй баатар, Нэгїн тайш, Мэнгитїхиа, Мэргэн Ихтэй, Даридай Отчигин
тэд тав бєлгєє. Сочихил
їжингээс тєржээ. Сочихил їжин Монгол Таргужин Жисїтэйн охин ажгуу. Хутугту мєнгїрийн
хїї Бїри Бєхэ
Ононы тїнд (шугуйд) жїрхэн лїгээ хуримлахуйд Бэлгїтэй ноёны мєр хага цавчсан
бєлгєє. Хотала хааны хєвгїїн
Чочи, Хирмигу, Алтан гурав бєлгєє. Їеэгэд омогтон болов. Хулан баатрын хєвгїїн
Их Чэрэн бєлгєє. Бадай,
Хишлиг хоёр Дархудын ноён тэр бєлгєє. Хадаган, Тєдєгэн хоёр ураггїй бєлгєє.
Хамаг монголыг Хабул хаан
мэдэн явав. Хабул хааны хойно Хабул хааны їгээр долоон хєвгїїн нь бєгєєтєл,
Тайчуудын Сэнгїм Бэлгийн
хєвгїїн Амагай хаан мэдэн явав. Буйр нуур, Хєлєн нуур хоёрын зуур урсах мєрнєє
бїхий ураг ноён Буйргуд
(овгийн Н. Т.) татаар иргэнээ Амагай хаан охиноо єгч єєрєє їдэж очиход татаар
иргэн Чуин иргэн Хияад
Амагай хааныг барьж Хятадын Алтан хаанд авч одоход Амагай хаан Бэсїдэй Балхагчи
нэрт элчээрээ єгїїлж
илгээсэн нь: Хабул хааны долоон хїїгийн дотор Хоталад єгїїл, миний арван хїїгийн
дотор Хадаган тайшид єгїїл
хэмээн єгїїлж илгээсэн нь:
Хамгийн хаан улсын эзэн болж бєгєєтлєє єєрєє охиноо їдэн Амагай гэгдэгч, татаар
иргэнээ баригдав. Таван
хурууныхаа хумсыг тамтартал, арван хурууныхаа хумсыг хадтал ачийг минь (єшєєг
минь) авран хууриятгун
(авахыг оролдогтун Н. Т.) гэж илгээжээ. Тэр цагт Бардан баатрын хєвгїїн Есїхэй
баатар Онон мєрнєє шувуулан
бїхїйд Мэргидийн Их Чилэдї, Олхунууд иргэнээс охин авч їїсгэж айсуйтай золгож
тэргэнд нь єнгийн їзвэл єнгє
зїс бусгай охин хатныг їзэж гэртээ харьж, ах Нэгїн тайш, дїї Даридай отчигиныг
удирдаж хїрэхэд Чилэдї айж
хурдан ухаа юугаан гуяыг дэлдээд, хобори (хол) алс бурууллаа. Хойноос нь гурвуул
цувалдан хатирваас Чилэдї
хошуу хучиж (тойрч) тэргэндээ ирэхэд Єэлїн їжин єгїїлсэн нь: Тугаарын гурван
ардыг ухав уу чи, тэд хїний
царай, царай бус буй. Аминд чинь хор хїргэх мэдээ їгїй иргэн буй. Амьд мэнд
їлдвээс харага тутам хатад,
єлжиг тутам охид буй за. Миний мэт єнгєтэйг олох буй за. Єєр нэртэй хїн учирваас
Єэлїн гэж нэрлэгтїн. Чи
амиа хайрлан яв. Хуруг їнэриeг їнэсэн яв хэмээн цамцаа мєлтєлж єглєє. Морин
дээрээс тонгойж авахад
хойноос ах дїї нар гурвуул хошуу хучилдаж ирвээс Чилэдї айж хурдан ухаагаа дэлдээд
Онон мєрєн єєд зорин
дутааж одлоо. Хойноос нь долоон гурва давтал нэхэж, гїйцэж ядаж харьж ирээд
Есїхэй баатар, Єэлїн їжиний
дэлбэг (цулбуур)-ээс барьж ах Нэгїн тайш удирдаж, дїї Даридай отчигин тэмээг
гилж айсуйд Їжин эх их
дуугаар уйлж єгїїлсэн нь: Ах минь, Чилэдї салхинд хєхлєє хийсгэсээр, хээр газар
хээлээ єлсгєсєєр бєлгєє.
Эдїгээ хэрхэсї би хэмээн хоёр шивэлгэрээ нэгэнтээ ар дээрээ, нэгэнтээ євчїїн
дээрээ оорч (унжуулж Н. Т.),
яахин одъё гээд Онон мєрєн долгистол, ой шугуй дуурстал, их дуугаар уйлж айсуйд
Даридай отчигин зэрэгцэж
яваад єгїїлсэн нь: Давирах чинь даваа олон давав. Уйлах чинь ус олон гэтлэв.
Хайлбаас їл сонсох, харваас їл
їзэгдэм, сэм бол хэмээн ятгав. Єэлїн їжинийг Есїхэй баатрын авсан ёсон ийм бєлгєє.
Амагай хаан, Хадаган, Хотала хоёрыг нэр зааснаар Хамаг Монгол, Тайчиуд, Ононы
Хорхонаг жибїїрт Хоталыг
хаан болгов. Хадаганыг тайш болгов. Хадаган тайш монголын євдгєєс илїї болтол
дэвсэв (бїжив). Амагай
хааны єш авъя хэмээн Хотала хаан, Хадаган тайш хоёр татаар иргэнд цэрэглэн морилж,
татаарын хїйтэн Барха
баатар Тэмїжин лїгээ Хорибуха Жилибуха тэргїїтэн татаарт арван гурвантаа хатгалдаж
Амагай хааны єшил
єшин, хясал хясан ядав хэмээв. Хїдэй сэцэн єгїїлсэн нь: Та Амагай хааны арван
хєвгїїн сонс:
Атриат уулыг авлам та
Аргал угалзыг алам та
Аргал угалзын махыг
Хувилан хуваахаас улам
Алалдан тэсхилдэн хагацам та.
Будант уулыг авлам та
Буга согоо алам та
Бугын махыг
Хувилан хуваахаас улам
Бутралдан тэсхилдэн хагацам та.
Чулуут цєлийг авлам та
Чихтэй зээрийг алам та
Чихтэй зээрийн махыг
Хувилан хуваахаас улам
Цавчилдан гєвшилдєн хагацам та.
Тэр Хабул хааны долоон хєвгїїдийн ая явдал нь ийм буюу:
Гурбихан газрыг авлам тэд
Гуларайхан янзагыг алам тэд
Гуларайхан янзагын махыг
Хувилан хувааж авахдаа
Хуримлалдан тахилдъя хэмээгээд
Хутагт буянт болтугай хэмээн тархалдам тэд.
Хїдэнт уулыг авлам тэд
Хїдэр гєрєєсийг алам тэд
Хїдэр гєрєєсний махыг
Хувилан хувааж авахдаа
Хїндлэлдэн дайлалдъя хэмээж
Хїсэх мэт сайхан їгээ
єгїїлэлдээд тархалдам тэд.
Давалгаат голыг авлам тэд
Туулай хяруулыг алам тэд
Туулай хяруулын махыг
Хувилан хувааж авахдаа
Тахилдан хїндлэлдье гэж
Таалалдах мэт сайхан їгээ
єгїїлэлдээд тархалдам тэд.
Та Амагай хааны арван хєвгїїд
Авир зан тань муу
Аху албат харцас болох та.
Тэд Хабул хааны долоон хєвгїїд
Эе эвтэйн хїчинд
Хамгийн хаан
Улсын эзэн болмуй за.
Та намайг муу
Єтєг євгєнийг
Хэлэв гэж бїї аймс (хилэгнэ)
Та ах дїї нар
Амгалан сайхан явагтун хэмээн єгїїлсэн ажээ.
|