Гуравдугаар хуудас буюу
хар морин жилийн зуны тэргїїн сарын арван зургаанаа улаан тэргэл єдрийн,
єдєр дєл цагт Чингис хаан тєрєв
Тэд Есїхэй баатар, Татаарын Тэмїжин, Хорибуха тэргїїтэн татаарыг дагуулж ирвээс
тэд Єэлїн їжин хєл хїнд
бєлгєє. Ононы Дэлїїн болдогт байхад, хар морин жилийн зуны тэргїїн сарын арван
зургаанаа улаан тэргэл
єдрийн, єдєр дєл цагт Чингис хаан тєрєв. Тєрєхдєє баруун гартаа шагайн тєдий
хар нєжийг атган тєрєв гэх.
Баяр мялаахад Татаарын Тэмїжинийхийг авч ирсэнд тєрєв хэмээн, тємєр єлгийд єлгийдєн
Тэмїжин гэж
нэрийдсэн ёсон ийм бєлгєє.
Чингис хаан тєрєєд долоо хоногийн хойно далайн хойг дотор харавтар шувуун хур
хар чулуун дээр наран
зєвшєєрєхїйя (зєв) эргэн гурван єдєр донгодов. Есїхэй баатар, энэ нэгэн билэгт
шувуу болов хэмээж, тэр хар
чулууг хагалж їзвэл, алтан тамга їзэгдээд тэнгэрт нисэж гарав. Мєн тэр чулуу
урьд, ёсоор бїтэж, тэр шувуу бас
урьд ёсоор донгодов. Бас хагалбал мєнгєн тамга їзэгдээд далайд оров. Бас тэр
чулуу бїтэж тэр шувуу бас
донгодоход Есїхэй баатар єгїїлсэн нь: Энэ хєвгїїн тєрєєд энэ харавтар шувуун
нэгэн билэгт буй гэж, бас тэр
чулууг хагалж їзвээс дотор нь хасбуу тамга байв. Авчирч ариунаа хїндэлж хїж
зул тїлж суун атал, тэр харавтар
шувуу єрхєн дээр нь суугаад "чингис, чингис" гэж донгодов. Тэр шувууны
дуун гарсан шалтгаанаар Чингис хаан
хэмээн нэрийдсэн тийн бєлгєє.
Тїїн лїгээ тохиосон лам нь Сахьяагийн Гунгаа Нямбуу бєлгєє. Тэр ламын зарлигаар
Эсрэу-гийн нэрт хотны
хойд хаалгын тус хоёр лавар газрын їзїїрээр Далай дуурсахуй нэрт сїм босгов.
Суут богд Чингис хаан дєчин таван наснаа хаан ор суув. Тэр Чингис хаан, таван
єнгє дєрвєн харь улсаас эхлэн,
замбутивийн гурван зуун жаран нэгэн омогтон, долоон зуун хорин хэлтэн улсын
алба гувчуур авч, гар газар, хєл
хєсєр амаржуулж Заграварди хаан мэт алдаршив.
Бурхан нярваанд нєгчиж гурван мянган хоёр зуун тавь илїї жил болсны хойно суут
богд Чингис хааныг
тєрєхийн їед замбутивийн ертєнцєд арван хоёр муу хаад тєрж, хамаг амьтан маш
дэнслэн зовоход, эрхт
Шигмуни бурханд Заграварди єгдєж бадрангуй эсрун тэнгэрийн хувилгаан, суут богд
Чингис хааныг энэ
замбутивийн амьтныг мэдїїлж тєрєхїйд, хамаг улсыг їл мэдїїзэй хэмээн гурван
оны урьд Сахьяагийн Гунгаа
Нямбуу лам зарлиг болсон нь: Дээр тэнгэрээс заяагаар, чин зоригт чандмань мэт
богд Чингис хаан тєрєх,
хамгийг мэдэгч тэр болох буй хэмээж, Хятадын Илишида Шигї, Би Ба нэрт хоёр хїнээр
Бурхан Халдунаа улаан
чулуунаа цавчиж бичив. Чингис хаан, дээр Шигмуний бурхнаа Зиванхирид єгдєж,
дор Нанди уба нанди лусын
хаан хасбуу тамга гарган єгсєн тэр бєлгєє. Есїхэй баатрын Єэлїн їжинээс тєрсєн
Тэмїжин, Чочи Хасар,
Хачугун, Тэмугэ отчигин тэд дєрєв бєлгєє. Тэмїлїн нyрт нэг охин бєлгєє. Тэмїжин
есєн наст бїхийд, Чочи
Хасар долоон настай бєлгєє. Хачугун таван настай бїхийд Тэмїгэ отгичин гурван
настай бєлгєє. Тэмїлїн
єлгийтэй байжээ. Есїхэй баатрын нєгєє гэргий Сочихил эхээс тєрсєн Бэгтэр, Бэлгїтэй
хоёр бєлгєє. Есїхэй
баатар Тэмїжинийг есєн настай байхад Єэлїн їжиний тєрхєм Олхунуд иргэнээс охин
гуйя хэмээж, Тэмїжинг
аваад одов. Чэгчэр Чухурху хоёрын зуур Хонгирадын Дэй сэцэн золгов. Дэй сэцэн
єгїїлсэн нь: Есїхэй худ хаа
одно чи хэмээвээс Есїхэй баатар єгїїлсэн нь: Энэ хєвгїїндээ нагац нар Олхунуд
иргэнээс охин гуйя хэмээн ирлээ
би хэмээв. Дэй сэцэн єгїїлсэн нь: Хєвгїїн чинь нїдэндээ галтай нїїрэндээ гэрэлтэй
хєвгїїн буюу. Есїхэй худ би
зїїд зїїдлэв. Энэ хоёр шєнє цагаан шонхор, наран саран хоёрыг атган нисэж ирж
гар дээр минь, буув. Энэ зїїдээ
хїнд їл єгїїлэн ажгуу. Би наран саран хоёрыг харж їзэх бєлгєє. Эдїгээ энэ шонхор
атгаж ирэн гарт минь гэгээн
цагаан болгов. Ямар сайныг їзэх хэмээлїгээ би. Юун болбаас, шонхор нь таны Хияад
иргэний сїлд ирж заасан
аж. Бид Хонгирад иргэн эрт єдрєєс:
Харь улсыг їл тэмцэн
Хацар гоо охиноо
Хаан болсон таны
Хасаг тэргэнд унуулж
Хар буур хєлгэж
Хатируулж одож
Хатдын сууринд
Хамт суулгам бєлгєє.
Улс иргэнийг їл тэмцэн
Єнгє сайн охиноо
Єлжигдэй тэргэнд унуулж
Єл буур хєлгэж
Їїсгэж одож
Єндєр суурины
Єрєєл этгээд тань суулгам бєлгєє.
Эрт єдрєєс бид Хонгирад иргэн хацар гоо хатадтай, єнгє сайн охидтой бєлгєє.
Зээ зїстэн, охин єнгєтэн бєлгєє.
Нуган хєвгїїн маань нутгаа харж, охин ураг маань єнгєє їзїїлнэ. Есїхэй баатар
худ, охин минь єчїїхэн буй, гэрт
минь одож їзтїгэй хэмээн гэртээ буулгав. Охиныг нь їзвэл нїдэндээ галтай, нїїрэндээ
гэрэлтэй, охиныг їзэж
ойндоо оруулав. Тэмїжинээс нь нэгэн нас эгч, арван настай аж. Бєртэ нэртэй ажгуу.
Шєнє хонож, маргааш нь
гуйваас, Дэй сэцэн єгїїлсэн нь: Олонтаа гуйлгаж єгвєєс дээжлэгдэх, цєєхєнтэй
гуйлгаж єгвєєс доромжлогдох,
охин хїний заяа тєрсєн їїдэнд єтлєх ёсон їгїй ажгуу. Охиноо єгсїгэй би. Хєвгїїнээ
хїргэнийг минь та тавьж
(їлдээж) од хэмээвээс, за хэмээн худ бололцов. Есїхэй баатар єгїїлсэн нь: Хєвгїїнээ
хїргэддээ талбиж одсугай.
Хєвгїїн минь нохойноос цочимтгой буй. Бїї цочиул гээд хєтєлгєє мориороо бэлэг
єгч Тэмїжинг хїргэддээ
талбиж одов. Есїхэй баатар харьж ирэх зуураа Чэгчэр шар хээрд татаар иргэнд
умдаасран, хуриманд нь бууваас
тэд эрт дайсан ажгуу. Есїхэй єстєн ирэв хэмээн эртний довтлогдсоноо хэгээслэн
дурдаж єшлєлдєн хор хольж
єгчээ. Зуур муу одож гурван хоног явж гэртээ хїрч ихэд чилээрлэв. Есїхэй баатар
єгїїлсэн нь: Миний дотор муу
байна. Ойр дэргэд хэн байна вэ хэмээвээс, Хонхотны Чирха євгєний хєвгїїн Минлиг
ойр буй хэмээвээс, урьж
ирїїлж єгїїлсэн нь: Чага минь Минлиг, хєвгїїн минь балчир бєлгєє. Би хєвгїїн
Тэмїжинээ хїргэддээ талбиж
харьж айсахуйд, зуур татаар иргэн хуримлан ажгуу. Умдаасран буулаа би. Єшєєлєгдєв.
Дотор минь муу байна.
Єчїїхэн хоцорсон дїї нараа, бэлэвсэн бэргэдээ хэр асрахыг чи мэд. Хєвгїїн Тэмїжинийг
минь їтэрхэн одож авч
ир. Чага (хїї) минь Минлиг гээд нєгчив. Есїхэй баатрын їгийг бус їл болгон Минлиг
одож, Дэй сэцэнээ єгїїлсэн
нь: Есїхэй ах Тэмїжинг маш их мєрєєдєж єр нь євдєнє. Тэмїжинг авраа (авахаар)
ирэв би хэмээв. Дэй сэцэн
єгїїлсэн нь: Худ, хєвгїїнээ мєрєєдєх болбаас одтугай. Їтэр їзэж, їтэр иртїгэй
хэмээв. Минлиг Тэмїжинг аваад
ирвээс, Есїхэй баатар тэнгэр болсонд, Тэмїжин газарт уруу унан хэвтэж маш их
гаслахад Хонхотны Чирха
сэргээн єгїїлсэн ажгуу:
Тул загасан мэт яахин
Тулбарин гасална чи
Туурга цэргээ бэхэлье гэж хэлэлцсэн биш її.
Лагар загасан мэт яахин
Лайврин гасална чи
Нармай улсаа байгуулъя гэж хэлэлцсэн биш її, хэмээн єгїїлбээс уйлахаа зогссон
ажгуу.
Тэр хавар Амагай хааны хатан Їрбэй, Сухадай хоёр хатан ихсийн газар (євгєдийн
хїїр оршуулах газар Н. Т.)
идээн єргєхєд Єэлїн їжин хождож идээнээс хоцров. Єэлїн їжин, Їрбэй Сухадай хоёрт
єгїїлсэн нь: Есїхэйг минь
їхэв хэмээн, хєвгїїдийг минь балчир гэж ихсийн хишиг билїїр сархдаас яахин хождуулна
та. Їзээд одож їл
сэрїїлэн, їлдээгээд нїїх болов та хэмээв. Тэр їгт, Їрбэй, Сухадай хоёр хатан
єгїїлсэн нь:
Амагайг їхэв хэмээн Єэлїнээ хїртэл ийн хэлэгдэх болов:
Урьж їл єгдєх мєртэй чи
Учирваас идэх ёстой чи.
Хїргэж їл єгдєх мєртэй чи
Хїртвээс идэх ёстой чи.
Эд эхэс хєвгїїдийг нутагт гээж нїїе.
Бїї бїгдийг авч явагтун хэмээн маргааш
єдрєєс Тайчууд Онон мєрєн єєд
Таргутай Хирилтуг, Тїдэгэн Хэрдэ нар хєдєлж Єэлїн їжин эх, хєвгїїдийг нутагт
гээж нїїв. Хонхотны Чирха
євгєн одож ятган єгїїлэхэд Тїдэгэн Хэрдэ єгїїлсэн нь:
Цээл усан чэухэн нидурлуга
Чилагун царлуга хэмээгээд нїїжээ.
(Цээлийн ус ширгэв.
Цэгээн чулуу хагарав Н. Т.)
Чирха євгєнийг ятгах буюу чи хэмээж хойноос нь жадаар суга гудас нь жадлахад
Чирха євгєн шархтай болж
гэртээ ирээд бэрх хэвтэхїйд, Тэмїжин їзэхээр одвоос Чирха євгєн єгїїлсэн нь:
Сайн эцгийн чинь хураасан Бида
бїрэн улсыг, Тайчууд ах дїї тань нїїхэд ятгасугай хэмээн одоод ийм болов би
гэжээ. Тэр їгийг нь сонсоод
Тэмїжин уйлаад гарч одов. Тэндээс Єэлїн їжин, иргэнээ авч нїїгчдэд биеэрээ морилж
зарим иргэнийг ятгаж
авчирсан боловч тогтсонгїй, Тайчуудын хойноос нїїжээ. Тайчууд ах дїї нь Єэлїн
їжин бэлэвсэн, єчїїхэн єнчин
эх хєвгїїдийг нутагт гээж нїїжээ.
Єэлїн їжин эм мэргэн тєрж
Єнчин хєвгїїдээ тэжээн
Єрнєтєл богтолж, нєгцтєл бїсэлж
(Дээлийн хормой шуун бїсэлж Н. Т.)
Онон мєрєн єєд эрт гїйж
Єрєл мойл тїїж
Єдєр шєнє хоолойгоо тэжээв.
Сїлдэртэй тєрсєн Їжин эх
Суут хєвгїїдээ тэжээж
Царсан шор барьж
Сєд гичгэнэ ухаж
Шєнє єдєр нєхцєєв.
Хатан тєрсєн Їжин эх
Хаад хєвгїїдээ тэжээж
Хайлаасан шор барьж
Халдун уулыг єгсєж гїйж
Хайлс, мангир ухаж
Ханатал цадтал идїїлж тэжээв.
Зарчимтай тєрсєн Їжин эх
Заяатан тєрсєн хєвгїїдээ тэжээж
Зав голыг їл їлдээн
Затгас тємс ухаж
Зарчимтайяа тэжээв.
Гоо тєрсєн Єэлїн Їжин эх
Хутагтан тєрсєн хєвгїїдээ тэжээж
Гол зэв їл їлдээн
Гогод мангираар тэжээв.
Гоо Їжин эхийн
Гогод мангираар тэжээсэн хєвгїїд нь
Хутагтан сайд болороо хїрэв (болтлоо єсєв)
Хатан Їжин эхийн
Хайлс мангираар тэжээсэн хєвгїїд нь
Хаад сайд болороо хїрэв.
Cїїтэй Їжин эхийн
Сєд гичгэнээр тэжээсэн хєвгїїд нь
Суут сэцэд болороо хїрэв.
Зарчимтай тєрсєн Їжин эхийн
Затгас тємсєєр тэжээсэн хєвгїїд нь
Заяатан сайд болороо хїрэв.
Эр сайд болон барж
Эрхэм ундааныг эрье хэмээлдэж
Эхийн ач хариулан
Єлгїїр гох барьж
Эх Ононы эрэг дээр сууж
Эрэмдэг зэмдэг загас гохдож
Зїїгээр єлгїїлж
Замаг доторхийг
Зїтгэн гохдож
Гулми гувчуур уяж
Загас жараахайг шїїж
Заяат эхээ ачлан тэжээв.
|