Нэгдїгээр хуудас буюу
Далай совин алтан сандалт хааны отгон хєвгїїн Бєртээс эхлээд
Бэхир баатрын хєвгїїн Мэнэн Тудан тєрсєн хїртэлх тїїх
Бурхан нярваанд нєгчиж,
гурван мянга хоёр зуун тавь илїї жил болсонд, умар
монголын газарт Богд Чингис хаан тєрсєн ёсон ийм буюу. Тївдийн эн
тэргїїн Хїзїїн сандалт хаанаас салсан Далай совин алтан сандалт хааны
хєвгїїн нь гурав буюу ах нь Борочу, дэд нь Шибагучи, отгон нь Бєртэ Чинуа буюу.
Єєр зуураа муудалцаж Бєртэ Чинуа умар зїг тэнгис далай гэтэлж жадын (харийн) газар ирээд,
эр їгїй Гоо Марал нэрт охиныг авч жадын газар нутаглан Монгол омогтон болов.
Дээр тэнгэрийн заяагаар тэнгис далайг гэтэлж ирсэн Бєртэ Чинуа, Гоо
Марал хоёр Бурхан Халдунаа нутаглаж агсан ажээ. Тэр хоёроос Батцагаан тєрєв.
Батцагааны хєвгїїн Тамача, Тамачийн хєвгїїн Хоричар мэргэн, Хоричар мэргэний
хєвгїїн Уужим буурал, Уужим бууралын хєвгїїн Сали халжау бєлгєє.
Сали халжаугийн хєвгїїн Их нїдэн нэрт бєлгєє. Их нїдэний хєвгїїн Сэмсочи нэрт бєлгєє.
Сэмсочийн хєвгїїн Харачус нэрт бєлгєє. Харачусын хєвгїїн Бурхан Халдуны євєр
этгээд орших Бутахан богурчины тэргїїнээ тєрсєн, Борчигидай мэргэн,
Монголжин гоо гэргийт бєлгєє. Монголжин гоогоос тєрсєн Торголжин баян,
Борогчин гоо гэргийт, Боролдой Хубилай залуут (хєвгїїнт) дайр бор хоёр хєлєг морьт бєлгєє.
Борогчин гоогоос тєрсєн Дува сохор, Добу мэргэн хоёр бєлгєє. Дува сохор манлай
дундаа ганц нїдэт бєгєєтєл гурван нэгїри газар їзэм бєлгєє.
Нэгэн єдєр ах дїї хоёул гєрєєлєєд Бурхан Халдун дээр гарваас тойрон гэрээс
(ой шугуйн гэрээс) Тїнхэлэг горхин уруу нэгэн бїлэг иргэн нїїж айсуйг ах нь
Дува сохор їзэж єгїїлсэн нь: Тэр Тїнхэлэг горхин уруу нїїж айсуй иргэний дотор
нэгэн харгудай (мухлагтай) тэргэний єлжигэд (суудалд) суусан нэгэн охины єнгє
гэгээ эндээс їзэгдэм. Хїнд эс єгдєгсєн бєгєєс (хїний гэргий болоогїй бол, Н. Т)
дїї чамд гуйсуй гэж, Добу мэргэнийг їзэхээр илгээв. Тэд иргэнд хїрвэл їнэнхїї
хїнд эс єгдєгсєн гоо сайхан, нэр алдар ихтэй Алан гоо нэрт охин ажээ.
Тэд иргэн, Баргужин тїмэдийн эзэн Хорилдай мэргэний Баргужин гоогоос тєрсєн
Алан гоо тэр ажээ. Хорилдай мэргэн тїмэдийн газарт булгад (булга) хэрэм гєрєє
газад хорилож хорилолдож (эсрэг тэсрэг) єєр зуураа муудаллан (муу) бололцож
Хорилар омогтон (овогтон Н. Т.) болов. Бурхан Халдунаа гєрєєлж (гєрєєсєн)
олон буй хэмээн Бурхан Халдунаас Бурхан Урианхай шиншин баянд нїїж ирсэн аж.
Хорь тїмэдийн Хорилдай мэргэний охин, Ариг уснаа тєрсєн Алан гоог Добу мэргэний
авсан ёсон тийм бєлгєє. Алан гоо, Добу мэргэнд ирээд Бэгїнїтэй, Бэлгїнїтэй нэрт
хоёр хєвгїїн тєрєв. Дува сохор дєрвєн хїїтэй бєлгєє. Тєдий атал Дува сохор їгїй
болсны хойно, дєрвєн хєвгїїн нь Добу мэргэн авга юугаа ураг їл тоон доромжилж
хагацан нїїв. Дїрвэд омогтон болов. Дїрвэдийн євєг нь тэд бєлгєє. Тїїний хойно
Добу мэргэн нэгэн єдєр довцог єндєр дээр гєрєєлєн одвоос ой дотор нэгэн хїн
Чэї (гунжин) буга алж эвдээд абид (богино) хавиргы нь шарж сууна аж.
Добу мэргэн хїрч "нєхєр широлга" хэмээгээд, "юун хїн бэ, чи"
хэмээвээс тэр хїн єгїїлсэн нь: Би урианхайн хїн буй гээд уушигт зїлд,
арьсы нь авч бус бїгд махыг Добу мэргэнд єгєв. Добу мэргэн тэр махыг авч харьж
айсуй зуур нэгэн яданги хїн, єчїїхэн хєвгїїнээ хєтєлж явах аж. Добу мэргэн
єгїїлсэн нь: Чи юун хїн бэ гэвэл, тэр хїн єгїїлсэн нь: Би Маалиг баягудын хїн.
Ийн ядаж явах аму би. Энэ хєвгїїнээ чамд єгье. Тэр махнаасаа над єгнє її
чи хэмээвээс Добу мэргэн тэр Чэї (гунжин) бугын єрєєсєн гуяыг єгч тэр хєвгїїнийг
авч гэртээ зарах болов. Тєдий атал Добу мэргэн їгїй болов. Добу мэргэн їгїй болсны
хойно. Алан гоо эр їгїй явж, Буху Хатаги, Бухучи Салжи, Бодончар мунхаг нэрт гурван
хєвгїїн тєрєв. Бэлгїнїтэй, Бэгїнїтэй хоёр хєвгїїн нь эх юїгээ эд хєвгїїдийг
тєрїїлэв хэмээн эчнээ єгїїлэлдсэн нь: Ах дїї їе хая хїнгїй бєлгєє. Эд хєвгїїд
хэнийх болов. Энэ Маалиг Баягуд хїн гэрийн дарга бєлгєє. Тїїнийх буй за хэмээлдэхийг
Алан гоо ухаж (мэдээд Н. Т.) хаврын нэгэн єдєр ууц хєгшмэл хонины мах чанаж таван
хєвгїїнээ хурааж, зэрэглїїлж суулгаад, нижгээд мєс (сум буюу нарийн мод Н. Т.)-ийг
бариулж, "хєвгїїд хугалагтун" хэмээн єгвєєс хєвїїд нь хугалж орхив. Бас жич
таваад мєс хамт цуглаж єгвєєс эс хугалав. Тэндээс эх Алан гоо єгїїлсэн нь: хоёр
хєвгїїн минь сэрэхуй тань (сэжиглэх нь) эд гурван хєвгїїнийг тєрєв хэмээн, хэний юуны
хєвгїїн бэ хэмээн сэрмїй за. Сэрэхїй тань зєв буй. Шєнє бїр шар цэгээн хїн ирж,
хээлийг минь илж гэрт єрх тотгын гэгээ лїгээ орж, наран саран гилбаран (мандан) гарах
цагт шар нохой болж шилмалзаж гарч одом бєлгєє. Тїїгээр ухваас тэмдэг нь тэнгэрийн
хєвгїїн буй за хэмээн санам бєлгєє би. Харц хїнд ханитган (адилтган) бїї єгїїлэгтїн.
Мєнєє хойно харийн хаад, улсын эзэн болбаас аяндаа мэдэх буй за та. Хар тэргїїт хїн
бус буй за. Юу ч болов та хоёрын нєхєр сїїдэр тань болтугай хэмээвээс хоёр хєвгїїн нь
эс донгодов (дуун эс гарав). Бас Алан гоо хєвгїїддээ сургаал єгїїлсэн нь:
Таван хєвгїїд минь та ганц хэвлийгээс тєрєв за. Та тавуулын эе єєр болбаас,
тугаарын ганц мєсєн мэт хялбар ялагдана.
Тэр цуг мєс мэт нэгэн эет болбаас, хэн бээр яахин дарагдах билээ гэв. Тєдий атал Алан гоо їгїй болов.
Эхийгээ їгїй болсны хойно, ах дїї нар адуугаа хувааж авалцав. Бэлгїнїтэй, Бэгїнїтэй, Буху Хатаги, Бухучи Салжи,
дєрвєн ах нар нь хувь авалцав. Анхны дїї Бодончарыг мунхаг ядуу буюу хэмээн ураг їл тоон хувь эс єгєв. Бодончар
хувь эс хїртэж, ийн атал юун хэмээж, гол дайрт годил сїїлт орог шинхулыг унаж, їхэх аваас заяа минь мэдтїгэй
хэмээн Онон мєрєн уруу одов. Одоод Ононы Балчар арал (Балжигун арал) хїрч євсєн эмбїїл гэр хийж тэнд
суув. Агсан (суусан) їзїїрээ (газрын єндєрт) нэгэн єдєр борогчин харцага хар хур барьж идэхийг їзэж гол дайрт
годил сїїлт орог шинхулын сїїлийн хялгасаар уургалж (харцагыг) барьж асрав. Тэндээс идэх идээнгїй болж
бїртэ чонын гуунд хураасан гєрєєсийг мярайж харваж алаад, єєрєє идэн, харцагаа тэжээгээд тэр он гарав.
Хойд он ирж хавар болбаас нугас галууд ирвээс харцага юугаа татаж (сойж И. Т.) огорбаас хожуул тутам хоншуун
(хоёр гурван), їндэс тутам їнэр
ортол нугас галууд бариулж идэн бїхїйд тойрон (ойн) гэрїїдээс Тїнхэлэг горхин
уруу нэгэн бїлэг иргэн нїїж айсуйг Бодончар їзэж харцага юугаа бариад тэд иргэнд одож, єдєр бариулсан нугаснаас
єгч, эсэг ундаа ууж шєнє эмбїїлдээ харьж хонох бєлгєє. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйваас эс
єгєв. Тэд иргэн Бодончарыг хэнийх вэ, юуных вэ гэж асуухгїй. Бодончар тэд иргэнийг юун иргэн хэмээхгїй
явалцав. Тєдий атал Буху Хатаги ах нь, дїї минь Бодончар энэ мєрєн уруу одлоо, эсэн уу, їхэв її хэмээн эрэн
одвоос тэд Тїнхэлэг горхиноо бїхий иргэнээс тийм нэгэн хїн, тийм морьт бєлгєє хэмээн сурваас тэд иргэн єгїїлсэн
нь: Морь хїн чиний сурсантай адил тийм хїн буй. Єдєр бїр манайд ирж нугаснаасаа єгч эсэг ундаа ууж одно.
Шєнє магаа (манагар) хаа хононо (мэдэхгїй), нэгэн борогчин харцага бий. Єрнє умраас хий (салхи) болбол
тэр харцагаар бариулсан нугас галууны єд бургалиг цасан мэт бутарч хийсэн ирнэ. Би харцагыг нь гуйваас эс
єгєв. Одоо ирэх цаг нь,болов, хоромхон хїлээ гэв. Тєдий атал Тїнхэлэг горхин єєд нэгэн хїн айсуй ирвээс Бодончар
мєн ажээ. Ах Буху Хатаги дїї Бодончарыгаа їзээд таньж аваад, їл єгїїлэлдэн харин хатирваас Бодончар ахынхаа
хойноос даган явж єгїїлсэн нь: Бие тэргїїтэй, дээл захтай сайн хэмээв. Ах нь эс донгодов. Бас
хоромхон яваад мєн їгээ єгїїлэв. Эс дуугарав. Бас мєн їгээ єгїїлбээс, ах нь єгїїлсэн нь: Тугаараас ямар уг єгїїлнэ
хэмээвээс Бодончар єгїїлсэн нь: Та ах нар хувь авалцаж надад їл єгєхийг хэр мэдмїй. Энэ їгийг бас эс мэдэв гээд
тугаарын иргэн их єчїїхэн їгїй, эхэн тэргїїн їгїй хялбар буй. Бид тэднийг дагуулъя хэмээвээс, Буху Хатаги єгїїлсэн
нь: Тийн хийхийг ах дїї нартайгаа зєвлєлдье хэмээлдэж гэртээ хїрч ах дїї нартайгаа эедэлдэж мєн Бодончарыг
газарчлуулж тэд иргэнийг дагуулахуйд Бодончар нэгэн дунд хээлт (жирэмсэн Н. Т.) эмийг барив.
Юун хїн бэ гэвэл тэр эм єгїїлсэн нь: Анхны нэндэгсэн зарчигуд урианхайн хїн гэв. Тэр дунд хээлт эм Бодончарт
ирж нуган хєвгїїн тєрєв. Жад (харь Н. Т.) иргэнийх гэж Зарчидай гэж нэрийдэв. Тэр Зарчидайн хєвгїїн
Тїгїдэй нэрт бєлгєє. Тєгїдэйн хєвгїїн Бурeболшиху, Буриболшихугийн хєвгїїн Харахадаган нэрт бєлгєє.
Зарчирад омогтон болов. Зажраны євєг тэд болов. Хойно Бодончараас хєвгїїн тєрєв. Барьж авсан эмээс тєрсєн
хїї гэж Бааридай гэж нэрийдэв. Бааридайн хєвгїїн Жидхул нэрт бєлгєє. Тїїний хїї нь манан мэт тєрєв.
Манан Багарин омогтон болов. Багарины євєг тэр бєлгєє. Добу мэргэний Бэгїнїтэйн ураг Бэгїнїт омогтон
болов. Бэлгїнїтэйн хєвгїїд Бэлгїнїт омогтон болов. Буха Хатагийн хєвгїїн Хатагин омогтон болов. Хатагины
євєг тэр бєлгєє. Бухучи Салжийн хєвгїїн Салжиуд омогтон болов. Салжиудын євєг тэр бєлгєє. Бодончарын
авааль эмээс тєрсєн барим шигиртї Хабичи баатар нэрт бєлгєє. Боржигин омогтон болов. Боржигиний євєг тэр
бєлгєє. Барим Шигиртї Хабичи баатрын эхийн инж эмийг Бодончар татаж бєлгєє. Тэр инжээс тєрсєн Зэгєриэдэй
нэрт бєлгєє. Бодончарыг байхад зїхэлт (тайлгад орох) бєлгєє. Бодончарыг їгїй болсны хойно
нэндэгсэн урианхай хїн гэрийн дарга бєлгєє, тїїнийх буй за хэмээн зїхлээс гаргалаа. Зэгєриэд омогтон болов.
Зэгєриэдийн євєг тэр бєлгєє. Барим шигиртї Хабичи баатрын хєвгїїн Бэхир баатрын хєвгїїн Мэнэн Тудан нэрт
бєлгєє. Мэнэн Туданы Номалангаас долоон хєвгїїн тєржээ.
|