Гэсэрийн тууж

 

 

АРВАН ЗYГИЙН АРВАН ХОРЫН VНДСИЙГ ТАСАЛСАН

АЧИТ БОГД  ГЭСЭР  МЭРГЭН  ХААН

АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГYYН БYЛЭГ

 


 

13. Долоон зуун хvнийг шашинд оруулав.

 

 

            Тэр цагт сартагчин, аягачин, булаагчин гурван зуун хар иргэн Журын гэрийн ойр эм, хvvхэдтэй  авлаж  ирэв. Жур тvvнийг хувилгаанаар  мэдээд нэгэн хувилгаанаа алтан хэнхдэгтэй, мєнгєн бєгстэй, дун цагаан  хумстай хvрнэ болгон наадаж гайхуулж угтан хvрэв. Тэр гурван зуун иргэн авлахаа байж хvрнийг vзэж гайхалдаж харж байв. Наран шингэхэд  Жур  хvрнийгээ аваад харьж ирэв. Гурван зуун иргэн тэнд хонов. Yдэш нэг хvн ирж хэлэв: «Манай нэг баахан авхай билээ. Хурнээ єгєєч, наадуулаад єгье» гэв. «Хvрнийг минь алдвал гурван зуун агтаа єгєх буюу та?» гэв. «Єгье» гэв. «Чи сайдаасаа асууж хэлэх хvн буюу чи? Санаагаар хэлэх хvн буюу чи? Очиж асууж ир»  гэв. Тэр хvн очиж асуув. «Єгье гээд авч ир» гэв. Тэр хvн бас ирэв. «Хvрнийг чинь алдвал агт єгье гэнэ» гэв. «Хvрнийг минь алдуузай. Хичээ» гээд єгєв. [Тэр хvрнээр хvvхэд нь нар шингэх цаг болтол наадаад  тогооны  дор хємєрч тавив. Хvрнэ  нь  газар ухаад] эзэндээ шєнє харьж ирэв. Жур  маргааш єглєєгvvр босон очив. «Хvрнийг минь єг» гэв. Тогоогоо татаж  vзвээс хvрнэ vгvй. «Хvрнэ чинь газар хєндийлж гарч явсан байна» гэв. «Хvрнэ угаасаа дээр тэнгэрээс буудаггуй, газраар явдгийг мэдсээр байж намайг шоглож єгєхгvй байна. Мэлзээний ёсоор гурван зуун агтыг єг» гэв. «Манай гурван зуун агтыг авах эрийн эр мєн байна чи» гээд [дутааж хавцал замаар нуув]. Жур хойноос нь явган дагав. Хоёр их єндєр уулын хооронд орж явтал  Жур наад єндєр уулын оргил дээр гvйж  гарав. Нэг их хадыг огло татаж авав. Тэр хадаар цаад уулын оргилыг цохив. Цаад єндєр уулыг єргєж хєдєлгєхєд наад уул бас хєдлєлцєв. Хоёр уулыг єргєж хєдєлгєж байхад тэр уулын чулуу доор гурван зуун хvний морь биеийг цохилж байв. Наашаа Журын зvг дутаавал бас мєн урьд ёсоор унагаж байв.  «За, хайрхан богд, алахын муугаар алах нь. Чи ямар зарлиг болном? Чиний зарлигаар болъё  бид» гэв. «Над зарлиггvй биш vv. Хvрнийг минь єг» гэв. «Хvрнэ чинь vгvй болжээ. Чиний зарлигаар болъё»  гэв. Миний зарлигаар болох болбол сахал vсээ ав. Ном шашинд ор. Бацаг сахил ав» гэв. Эр эмгvй булт ирж сахал vсээ бvгд авав. Тэднийг ном шашинд оруулаад гурван зуун  агтыг аваад харьж   ирэв,  Гэсэр.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл