12. Жур
долоон албиныг алав
Жур эхдээ
гал цахиж єгєєд
гєрєєлєхєєр
явав. Жур хоёр долоон оготно
алж ирэв. Нэг долоон оготныг шарав. Нэг долоог чанав. Yдэш суутал
долоон албин ємнєє
зуун хvн
бєгтєрч,
хойноо зуун морь бєгтєрч
ирэв.
Жур угтаж гарав. «Ээ! Арван зvгийн
эзэн Гэсэр мэргэн хаан юунд гарав чи? Бид айж vхэх бишvv»
гэв. Жур єгvvлрvvн:
«Таны хуурахыг би мэдэв. Та єдрийн долоон зуун хvн,
долоон зуун морь, заяатай заяагvйг
барьж иднэм гэж танд Цотон авгай намайг идтvгэй
гэж илгээв. Хойд єдєр
биш хvнийг
єгье гэнэ» гэв. «Арван зvгийн
эзэн ачит Гэсэр Мэргэн хаан, энэ зарлиг чинь юу вэ? Бид айж vхнэ»
гэв. «За та намайг vл идэх болбол миний муу гэрт бууж цай шєл
зооглож морд» гэв. Долоон албин буув. Хоёр долоон оготно єгєв.
Нэг ч оготно эс барав. Долоон албин мордов. Жур хэлэв: «Би танд
нэгэн бэлгээ vзvvлье.
Та нар долоон хєл
морио над єг» гэв. «Ээ! долоон хол морио єгвєл
бид юу уная» гэж євєр
зуураа зєвшин
хэлэлцэв. Жур хэлнэ: «Энэ миний долоон цагаан модыг унаж од. Уулыг
огтол гэ. Галыг тасал гэ. Хадыг хамх дайр гэ. Бутыг булга дайр гэ.
Далайг тасал гэж уралдаж яв» гэв. «Таны долоон хєл
мориноос нэн сайн морь болмой за энэ минь» гэв. Долоон албин «За»
гэж бууж гvйж,
баярлан ирж унан явав. Явахдаа уулыг огтол гэв. Мєн
Гэсэрийн хэлсэн vгээр уралдаж явна. «Єчнєєн
бид хурдан морьтой болсон байна. Далайд нэн сайн гэлээ. Далайд
орвол сайн гэж билээ» гэж уралдаж оров. Долоон цагаан мод далайн
дунд шунгаад долоон загас болов. Долоон албин далайн ёроолд унаж
vхэв. Долоон цагаан мод эзэндээ харьж ирэв. Долоон албиныг Гэсэр
хувилгаанаар алав. Долоон хєл
морийг авав.