Гэсэрийн тууж

 

 

АРВАН ЗYГИЙН АРВАН ХОРЫН VНДСИЙГ ТАСАЛСАН

АЧИТ БОГД  ГЭСЭР  МЭРГЭН  ХААН

АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГYYН БYЛЭГ

 


 

5. Цотон, Сэнлонг эхнэртэй нь хєєв

 

            Тэр цагт Дос, Донсар, Лин гурван отог улс байжээ. Досын ноён Сэнлон байв. Донсарын ноён Царгин байв. Лингийн ноён Цотон байв. [Тэдгээр амьтныг зовоож явагч тэр гурвуул ажээ.] Цотон ноён агт сайтай ажээ. Нэг нь уруу орхисон чулууг гvйцэх буурал морь ажээ. Нэг нь голоор гvйх vнэгийг гvйцэх vнэгэн ухаа морь ажээ. Нэг нь хєндлєн гvйх зээр гvйцэх зээрэн ухаа морь ажээ. Тэр гурван отог улс Го баянд цэрэг мордож айсуй гэж Цотон яарч нэгэн сайн мориор урьд хvрч хэл оруулав: «Танд Дос, Донсар, Лин гурван отог улс цэрэг мордож айсуй» гэв. Го баян дvрвэж нvvв. [Го баян єгvvлрvvн: «Сайн vг хэлсэн авай минь. Чи юу дуртайгаа ав» гэв. Цотон ноён єгvvлрvvн: «Тэр vзэсгэлэнт хvvхнээ єг» гэз. Го баян єгvvлрvvн: «Би чамд юугаа ч хайрлахгvй, Ав» гэв. Амаржил єгvvлрvvн: «Эцэг минь. Энэ Цотон ноёны vг нь гурил мэт болоод зvрх нь гvр хар чулуу мэт гэнэ билээ. Би очихгvй» гээд дутааж гарав. Цотон ноён єгvvлрvvн: «Эцэг чинь нэгэнтээ vгээ хэлж барсны хойно чи дутааж хааш тарах» гээд хєєв.] Го баяны охин Амаржил дутааж мєсєн дээр халтирч унав. Охиныг барив. Охины сvvжний мах тасарч доголон болов. Цотон ноён «Би ийм доголон эм авбал миний нэрд муу болно. Vvнийг єєр хvнд єгье гэж ахдаа Сэнлон ноёнд єгье, хойно авахад сайн» гзж арга сэтгэж єгєв.

            Сэнлонд єгсний хойно охины хєлийн мах эдгэв. Урьдах мэт єнгє чимэг гуа сайхан болов. Цотон ноён vзэн ядаж «Ийм сайхан гуа vзэсгэлэнт эм бидэнд олдох бэрх билээ. Vvнээс сайн хєвгvvн тєрнє гэж тєлєгч нар хэлсэн. Гэтэл сайхан хєвгvvн эс тєрєв. Энэ цаг самуун болсон нь энэ эр эм хоёроос болов. Сэнлон, Амаржил хоёрыг хєєж орхиё. Урьдах эм, гэр, малыг хагацуулж авъÿ» гэв. [Тэр цагт тэдгээр амьтан Цотон ноёны vгээс vл давах билээ.] Сэнлон ноёнд цоохор тэмээ цоохор ботготой, цоохор гvv цоохор унагатай, цоохор vнээ цоохор тугалтай, цоохор хонь цоохор хургатай, цоохор ямаа цоохор ишигтэй, цоохор нохой цоохор зулзагатай, хэлтгий хар цачир єгч гурван голын бэлчирт цєлж илгээв.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл