Гэсэрийн тууж

 

 

АРВАН ЗYГИЙН АРВАН ХОРЫН VНДСИЙГ ТАСАЛСАН

АЧИТ БОГД  ГЭСЭР  МЭРГЭН  ХААН

АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГYYН БYЛЭГ

 


 

4. Гэсэрийн тєрєхийг угтаж мэдэв

 

            Тvvний хойно ертєнцийн цаг самуун болсонд хар тэргvvт хvнээс эхлэн нисэх шувуу, гvйх гєрєєс бvгдээрээ Хvслэн нэрт овоон дээр чуулган чуулав. Гурван зуун єєр єєр хэлтэн амьтан, Аръяа Аланкари охин цагаан тэнгэр хэлмэрч хийв. Мо гvvш, Данбо нэрт, Уулсын хаан Овоо Гvнжид энэ гурвуул тєлєг орхив.

            Аръяа Аланкари охин цагаан тэнгэр хэлэв: «Ай, гурван тєлгєч нар энэ ертєнцийн цаг самуун болсныг даран чадах хаан тєрєх vv? Vгvй юу? Тєлгєє орхиж vз» гэв. Мо гvvш тєлєг орхив. Тєлєг орхисны хойно хэлэв. «Овоо Дvнжон гарво нэртэй, молор эрдэнэ биет, дун цагаан шvдэт, гарди шувуу тэргvvт, алтан шар хонгорцог vстэй, vсний vзvvрт нь уд модонд цэцэг дэлгэрсэн мэт тэр тєрєх буй. Тэр тєрвєл дээр тэнгэр нарыг эзлэгч тэр болох буй» гэв. «За, нэг дахиж тєлєг орхи» гэв. Данбо нэрт тєлєгч тєлєг орхив. Орхиод хэлэв: «Аръяа Авалоки Одкари нэртэй, дэлгэрсэн цагаан гэрэлтэй, улаан хонгор царайтай, дээд бие нь хvний бие мэт, доод бие нь лусын хаад могойн бие мэт, тэр тєрєх буй. Тэр тєрвєл доор лусын хаадыг эзлэгч тэр болох буй» гэв. «За, уулсын хаан Овоо Гvнжид тєлєг орхи» гэв. Тєлєг орхив. «Жамцо Дари Оддам нэрт маш цагаан єнгєтэй, єнгє гэрэл нь арван зvгт дэлгэрсэн тэр тєрєх буй. Тэр тєрвєл арван зvгийн дагинасыг эзлэгч тэр болох буй» гэв. «Бас нэг дахин тєлєг орхи» гэв. Тєлєг орхив. «Гэсэр Сэрво Дондув нэртэй, дээд биед нь арван зvгийн бурхан тєгссєн, дунд биед нь дєрвєн их тэнгэр нар тєгссєн, доод биед нь найман их Лусын хаад тєгссєн эр тєрєх буй. Тэр тєрвєл энэ Замбутивийг эзлэгч арван зvгийн эзэн ачит Гэсэр мэргэн хаан тэр болох буй» гэв.

            Аръяа Аланкари охин цагаан тэнгэр  бас хэлэв:  «Тэд бvгд нэг эх нэг эцгээс тєрєх vv? Єєр эцэг, єєр эхээс тєрєх vv? Эцэг нь хэн буй, эх нь хэн буй? Бас тєлєг орхиё»  гэв. «Эцэг нь Уулсын хаан Овоо Гvнжид энэ болно. Эх нь Го баяны охин Амаржил болно» гэв. «Нэг нэгэндээ туслахын тулд нэгэн эцэг, нэгэн эхээс тєрєх буй. «Эцэг нь энэ, эх нь энэ буй ажээ. Хаанаас ирэх вэ?» Тєлєгч нар хэлэв:  «Ертєнцийн цаг самуун болсныг мэдэж дээр  Бурханаас зарлигтай, Хурмаст тэнгэрийн хєвгvvн юмуу? Ертєнцєд ингэж хувилж тєрєх юм уу? Бид эс мэдэв» гэв.

            Арьяа Аланкари охин цагаан тэнгэр, тэнгэрт гарав. Мо гvvш, Данбо нэрт, Уулын хаан Овоо Гvнжид нар Хvслэн нэрт овоон дээрээс буув. Гурван зуун єєр єєр хэлтэн амьтан тархав. Тэр бvгд «Тєлєгч нарын vг vнэн болов уу?» гэж ярилцаж «Yнэн» гэж тархав.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл