ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ТАВДУГААР БЇЛЭГ

Зэлмийг магтсан нь

“Ороо гєрєєсний
Отлого болсон
(Ан гєрєєсийг
Анаж мэддэг)
Омогт дайсны
Зїрхийг чичрїїлсэн
Унах морьгїй болоход
Унаа авчирч єгсєн
Ундаасан цангах цагт
Уух дарс єгсєн
Сэргэг бага нойртой
Сэцэн мэргэн ухаантай
Улс тєрийн тєлєє
Урьд цагаас зїтгэсэн
Урианханы сайн Зэлмэ минь” гэж магтав.
 
 Чуу мэргэнийг магтсан нь:

“Зарлигийг минь алдалгїй дагаж
Заасныг минь эндэлгїй гїйцэтгэж
Дайсны тэргїїнийг
Тас харваж
Унасан зээрд морий нь
Уулгалан булааж
Хатгалдах дайсныг
Хага цохиж
Зєрчилдєх дайсныг
Цєм цохисон
Зїрчидийн Чуу мэргэн минь”  гэж магтав.

Борохулыг магтсан нь:

“Харвах суманд
Халхавч болсон
Сурхирах суманд
Саравч болсон
Толгойгоо шархтахад
Тохмоо эс алдсан
Хушиний сайн Борохул минь” гэж магтав.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates