ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ТАВДУГААР БЇЛЭГ

Мухулайг магтсан нь:

“Дайсныг даралцаж
Олзыг оруулалцаж
Ирэх дайсны
Ирийг мохож
Буцах дайсны
Бовийг хянгардаж
Хїлэг мориныхоо сїїл дээгїїр
Хїдэн манан татуулж
Унасан мориныхоо дэл дээгїїр
Ургах нарыг гийгїїлж
Дайсны хєрєнгєнєєс
Тасархай утас орхилгїй
Хугархай зїї гээлгїй
Хураан авч ирсэн
Жалайрын сайн Мухулай минь” гэж магтав.

Боорчийг магтсан нь:

“Намайг залуу байх цагт
Найман шаргыг эрэх їед
Наран ургах хирд
Надтай уулзсанаас хойш
Насад їнэнээр зїтгэсэн
Наху баяны хєвїїн
Найрт хїлэг Боорчи минь!
Айл зуур явахад
Алаг бяруу мэт номхон байвч
Алалцах дайсантай уулзахад
Арслан барс мэт догширч
Аюулт дайсныг дарахын тєлєє
Амь биеэ їл хайрлагч
Ачит хїлэг Боорчи минь!
Ханилж явах цагт
Хар бяруу мэт номхон байвч
Хатгалдах дайсантай тулах цагт
Харцага шонхор мэт догширч
Харийн дайсныг дарахын тєлєє
Халуун амиа їл бодогч
Хайрт хїлэг Боорчи минь!
Инээлдэн явах цагт
Ижил бяруу мэт номхон байвч
Ирэх дайсан учрахад
Идэт араатан мэт догширч
Идэмхий дайсныг дарахын тєлєє
Итгэлт биеэ їл хайрлагч
Ивээлт нєхєр Боорчи минь!
Наадан явах цагт
Намрын унага мэт эелдэг боловч
Нанчилдах дайсантай учрахад
Начин шонхор мэт довтолж
Насан ямагт зїтэгсэн
Найз хїлэг Боорчи минь!
Харил буцалгїй явагч
Хаан эзнээ дагагч
Хайрт хїлэг Боорчи минь” гэж магтан дуулав.

 

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates