Тєгсгєлийн арван тавдугаар хуудас буюу
Ц. Шагдарын дїгнэлт
Хэмээсэн їїнийг хуучин уйгаржин монгол їсгээс орчин їеийн ярианы хэлэнд маш
дєт болсон монголыi крилл шинэ їсэгт хєрвїїлж залгамж їедээ толилуулж байна.
Ер хянаваас: Арван долдугаар зууны дунд їед байсан монголын эрдэмтэн гїїш
Лувсаiданзан "Эртний хаадын їндэслэсэн тєр ёсны эохиолыг товчлон хураасан
Алтан товч хэмээх оршвай" шастирыг туурвин зохиож Чингис хаанаас эхлэн
Лигдэн хаан хїртэлх їеийг хамран єгїїлжээ. Энэ ном дэлхий дахины монголч
зрдэмтдийн дунд "Лу. Алтан товч" хэмээн алдаршсан байна.
Манай улсын алдарт эрдэмтэн, ардын зохиолч, академич агсан Ц.Дамдинсїрэн багш,
гїїш Лувсанданзангийн талаар хориод жил судалгаа хийж "Тїїхийн судалгаа"
цуврал бичигг "Алтан товчийг судалсан туршлагаас" гэсэн єгїїлэл нийтлїїлж
тїїхийн олон сурвалж бичгээс "Алтан товч"-ийн зохиогчтой
ижил нэр бїхий хїмїїсийг тїївэрлэн судалснаа тодорхой дурдаад эдгээр нь нэг хїн її,
ондоо хїмїїс її гэдгийг мэдэх хэрэгтэй. Ялангуяа "Данжуур"-ын орчуулгад
оролцсон їзэмчин Цэвдэн бэйлийн хошууны Лувсанданзаныг сайтар судалж
їзyх хэрэгтэй юм" гэж тэмдэглэсэн байна.
Германы монголч эрдэмтэн В.Хейссигийн судалгаанаас їзэхэд гїїш Лувсанданзан
"Алтан товч"-ийг 1651-1676 оны хооронд бичсэн бололтой гyж дїгнэснийг
зєвлєлтийн монголч эрдэмтэн А.Шастина "Алтан товч" гэдэг
бїтээлдээ дурджээ.
Бидний шинэ їсгээр хэвлэлд бэлтгэсэн энэ хоёр дахь удаагийн
"Алтан товч"-ийн жинхэнэ эх зохиол болох хулсан їзгийн бичмэлийг
1926 онд манай улсын судар бичгийн хїрээлэнгийн анхны дарга агсан Жамьян гїн (1864-1980)
Дорнод аймгийн Баянтїмэн хошууны еншиеэбїї овгийн тайж Дарь гэдэг хїнээс олж авснаар
"Лу. Алтан товч" нь монголын тїїх-уран зохиолын ховор чухаг судалгааны
їнэт материал болж дэлхий дахины монголч эрдэмтдийн анхаарлыг татжээ.
Жамьян гїний олж ирсэн "Алтан товч"-ийг хуучин їсгээр 1937 онд дээд
доод хоёр дэвтэр болгон Улаанбаатарт
хэвлэв. 1952 онд Америк улсын монголч эрдэмтэн Ф.В.Клеавис, Улаанбаатарт хэвлэсэi
тэр хоёр дэвтрийг
хамтатган "Монголын эртний сурвалж бичиг"-ийн нэгдїгээр эмхтгэл болгон
Гарвардад гэрэл зургаар хэвлэн
нийтлэв. 1957 онд Улаанбаатарын мєн хэвлэлийг монгол шинэ їсгээр буулгаж Улаанбаатарт
хэвлэсэн байна.
1973 онд зєвлєлтийн монголч эрдэмтэн А.Шастина Улаанбаатарын хэвлэлийн "Алтан
товч"-ийг орос хэлэнд
орчуулан зїїлт тайлбар хийж судалгааiы єгїїлэл хавсарган Москва хотноо хэвлїїлсэн
бол 1984 онд, хятадын
монголч эрдэмтэн Чойжи Гарвардын хэвлэлийг їндэслyн зїїлт тайлбар бичиж бїлэг
хэсэг болгон дугаарлаж
хуучин їсгээр Хєх хотноо нийтлїїлжээ. Хэвлэлд мэдээлснээр, Америк улсад "Алтан
товч"-ийг монгол хэлээр
хэвлэснээс гадна мєн америкийн монголч эрдэмтэн Загчидсэцэн "Нууц товчоо"-г
судлах ажилтайгаа
холбогдуулан "Алтан товч"-ийг судлан хятад хэлээр орчуулан нийтлэв.
Бас Тайванид хятад хэлээр гарчээ.
А.Мостарет "Алтан товч"-ийн ач холбогдлыг їнэлж бичихдээ "Алтан
товч"-д Нууц товчоонд байдаг зїйлсээс
гадна ХII, ХIII зууны їеийн бусад тїїхэн материал байна. Энэ нь олны сонирхлыг
ихэд татаж байгаа юм. Уг
зохиол нь монголын эртний тїїхийг судлах материал болох тєдийгїй асар их урлаг
бїхий утга зохиолын
материал билээ. Тэр бїгдийг бид гагцхїї "Алтан товч"-оос олж мэднэ.
Монголын эртний утга зохиолд цєєн бус
яруу сайхан бїтээлийг їлдээж хоцроосон гавьяа нь зєвхєн "Алтан товч"-д
бий" гэж онцлон тэмдэглэсэн байна.
Мєн 1985 онд Євєр монголын хэвлэлийн хорооноос нийтэлсэн "Чингис хааны
товчоо" номын дээд дэвтэрт уг
номыг туурвисан БНХАУ-ын эрдэмтэн Сайшаал бичихдээ "Лу. Алтан товч"
нь хэдийгээр нэлээд сїїлийн їед
зохиогдсон боловч тїїнд "Нууц товчоо"-ноос бараг гуравны хоёр хувь
шахмын уг агуулгыг бїрэн тэмдэглэж
байхыг їзвэл "Лу. Алтан товч"-ийн зохиогчид "Нууц товчоо"-ны
нэлээд дэлгэрэнгїй уйгаржин хуулбар байсан
нь илэрхий байна" гэжээ.
"Алтан товч"-д Нууц товчооны бїх 12 бїлгээс 6-р бїлгийн сїїлч, 7,
8-р бїлгїїд бїхлээрээ, 12-р бїлгийн эцэс
байхгїй боловч тїїнээс бусад нь цєм байна. Харин "Нууц товчоо"-нд
байхгїй тїїхийн їйл явцыг тодотгон
дэлгэрїїлсэн сонирхолтой мэдээ "Алтан товч"-д нэлээд бий. Жишээ болгож
дурдвал "Хотала-г хаан болгов.
Хадаганыг тайш болгов" гэж "Алтан товч"-д бичсэн байхад "Нууц
товчоо"-д Хадаганыг тайш болгосон тухай
юу ч єгїїулсэнгїй. "Алтан товч"-д Амбагай хаан татаарт баригдсаны
дараа хэнийг хаан болгохыг хэлэлцэхэд
Хїдэй сэцэн олон їг шїлэглэн хэлсэн, Есїхэй баатар нас барахад Тэмїжиний гашуудсан
тухай шїлэг бичсэн,
Бардан баатрын гэргийн тухай тодорхой бичсэн, Чингисийи есєн єрлєгтэй єнчин
хїї сэцэлсэн зэрэг "Нууц
товчоо"-нд байдаггїй олон зїйл бий.
"Лу. Алтан товч"-ийг хамгийн тїрїї шинжлэн судалсан хїний нэг нь нэрт
монголч эрдэмтэн Ц.Жамсрано байна.
Мєн академич агсан Б.Ринчен 1934 онд "Алтан товч"-ийн шїлгїїдийг тїївэрлэн
"Монгол хэл бичгийг
сайжруулах бодлогын єгїїлэл" сэтгїїлийн 7 дугаарт хэвлїїулжээ. Тїїнээс
хойш зєвлєлт, герман, хятад, америк,
япон зэрэг олон улсын нэрт монголч эрдэмтэд шохоорхон судалж єгїїлэл тайлбар
нийтлэх болсноор "Алтан
товч" нь їнэхэyр дэлхий нийтийн шинж чанартай олон улсын судалгаа шинжилгээний
материал болов.
Монголын шинэ їсгээр 1957 онд Улаанбаатарт хэвлэсэн "Алтан товч"-ийг
тухайн їед цєєн хувь нийтэлж
гаргаснаас он жилийн улирах хугацаанд олдохуйяа бэрх ховордож, бас їг їсэг,
нэр томьёоны мадагтай, жинхэнэ
эхээс гээж орхисон зїйл нэлээд байгаа нь эх тїїхээ эргэн сонирхогчдын эрэлт
хэрэгцээ, оюуны шаардлага эрс
нэмэгдсэн орчин їед эрхбиш засаж залруулан сайжруулаад дахин олшруулан хэвлэх
шаардлагатай болсон
байна. Ийм учраас бид хоёр дахь удаагийi шинэ їсгийн "Алтан товч"-ийг
Жамьян гїний 1926 онд олж ирсэн,
одоо Улсын нийтийн номын санд чандлан хадгалж байгаа жинхэнэ эх хулсан їзгийн
гар бичмэлтэй ахин дахин
нягтлан тулгаж их дээд сургуулийн багш оюутан, сонирхон судлах залуу їеийн сэхээтэн
мэргэдийн ойлгоход
хялбар дєхєм болгож, орчин їеийн утга зохиолын найруулгыг баримтлан боловсруулж
бїтээлээ. Энэ удаагийн
"Алтан товч"-ийг хэвлэлд бэлтгэхдаэ чухамхїї эрдэм шинжилгээний бїтээл
болгон туурвих зорилго тавиагїй
боловч уг зохиолын анхны эхийн байдал тєрхийг эвдэхгїй, тїїхийн їнэ цэнийг бууруулахгїйг
хичээж сонирхон
судлах олон тїмнийг монголын эртний соёлын нандин єв болсон, тїїх-уран зохиолын
ховор сурвалж бичгийн
нэгтэй танилцуулахыг чухалчлав.
Гурван зуу гаруй жилийн тэртээ бичсэн тус зохиолын хэл їг найруулга эртний монгол
хэлний євєрмєц
онцлогоор цогцлон бїтсyн нь єнєєдрийн монгол хэлний бїтэц найрлагаас эрс ялгаатай,
ухаж ойлгоход ихээхэн
бэрхшээлтэй байсан учраас бид энэ удаагийн шинэ їсгийн "Алтан товч"-ийг
хэвлэлд бэлтгэхдээ юуны ємнє
"Монголын нууц товчоо" болон А.Шастина, Чойжи нарын орос, монгол хэвлэлтэй
тулган нийлж манай
академич эрдэмтэн агсан Ц.Дамдинсїрэн, академич Ш.Нацагдорж, Ш.Бира, ШУА-ийн
сурвалжлагч гишїїн
агсан Х.Пэрлээ зэрэг монголын гарамгай yрдэмтдийн шинжилгээний материалтай танилцаж,
тэдгээр эрдэмтэн
мэргидийн бичсэний дагуу нэр томъёог цэгцлэхийг эрмэлзсэнээ цухас дурдалтай.
Ийнхїї дагавар єгїїлэл бичихийн дашрамд дахин шинэ їсгээр хэвлэхийг санаачилсан
Улсын хэвлэлийн газрын
ажилтан Ц. Шїгэр, Г.Амар, жинхэнэ эх-хулсан їзгийн бичмэлтэй нягтлан тулгаж,
нэр томьёог засаж залруулсан
редактор, тїїхийн ухааны эрдэмтэн Ц.Ишдорж нарт гїн талархал илэрхийлье.
Тус "Алтан говч"-ийн доторх зарим їгэнд тайлбар болгосон зїйлээ бид
дан хаалтад бичлээ. Їзэх мэргэд болгоон
тольдож эндїї ташааг залруулан хэрэглэх ажаам уу.
Ц. Шагдар |