Арван дєрєвдїгээр хуудас буюу
Эртний хаадын язгуур їндсэн, Энэтхэг тєвдєєс нааш монголын хаад, эн тэргїїн
богд Чингис хаан, ач нь Хубилай Сэцэн хаанаас салсан Даян хаан, тїїнээс
Линдэн (Лигдэн) хутагт хїртэл хураан єгїїлсэн Алтан товч хэмээгдэх шастир тєгсєв.
Намова гїрї (тєвд їг, номд мєргємїї). Энэтхэгийн эн тэргїїн Маха Самади хааны
алтан язгуураас їндэслэж олон
їе болсны хойно тєвдийн Хїзїїн сандалт хаан тєрєв. Тїїний хойно тэнгэрийн хєвгїїн
Бєртэ чинуа (чоно) тєрєв.
Тїїний хойно Добу мэргэн тєрєв. Добу мэргэнийг єнгєрсєн хойно Алун гоо эргїй
явж Бодончар тєрєв. Урт наст
тэнгэрийн хєвгїїн Бодончар, эх Алун гоод урт наст тэнгэр хувилгаанаар єєд болон
ирээд Алун гоо лугаа
тачаахуй сэтгэл тєрж цагаан дусал нийлсэнд хигуд ястай боржигин омогтой Бутанчарыг
тєрєв.
Бутанчарын хєвгїїн Хабичи баатар, тїїний хєвгїїн Бэхир баатар, тїїний хєвгїїн
Маха (Манан) Тодон, тїїний
хєвгїїн Хачи хєлєг, тїїний хєвгїїн Барс Шонхор догшин, тїїний хєвгїїн Томбинай
сэцэн, тїїний хєвгїїн Хабул
хаан, тїїний хєвгїїн Бардам баатар, тїїний хєвгїїн Есїгэй баатар, тїїний хєвгїїн
Єэлїн эхээс тєрсєн богд Чингис
хаан бєлгєє. Тїїний хєвгїїн Зєчи, Чагадай, Єгэдэй, Тулуй хэмээх дєрвєн хєвгїїн
буюу.
Богд эзний Зєчийн їр домогту (тогмогт) буй.
Чагадайн їр урусун (оросын) цагаан хаан буюу. Тэр Чагадай хаан эцэгтээ муу сэтгэе
гэж ирэхїйд, Очир сэцэн
угтан эчиж хор єгч, Очир сэцэн хоёул їхэв гэх.
Єгэдэйд їр їгїй.
Тулуйн їр монголын хаад буй.
Хасарын їр Шар хан эхлэн хорчины аймаг ноёд болоод эдїгээ хорчины баруун гарын
тїшээт чин вантан таван
хошуу, зїїн гарын зоригт чин вантан таван хошуу, эд бїгд арван хошуу буй. Бас
ар хорчин нэг, гурван урад,
дєрвєн хїїхэд, муу мянган эд (арван) зургаан хошуу Хасарын їр буюу. Бас богд
Тайсун эзнийг тїшиж даган
орсон хорчины зэргийн улс ноёд дотор бас буй буюу.
Бэлгїтэйн їр Засагт хаан эхлэн тїмний ноёд болоод, хоёр авга, авганар эд дєрвєн
хошуу буюу.
Хачиуны їр Алчидай, Тїлїгїн ноён, нєгєє хїрээн эхлэн, хар цэрэг, хоёр Оннигудын
ван ноёд эд буюу. Тэр дотор
Сэрхэг хошууч, Дорхи амбантан тэд Хачиуны їр буюу. Отчигины їр Хэгэдэй буюу.
Тїїний їр эдїгээ хэн болохыг
мэдэхгїй. Зарим нэгэн тїїхэнд хїрлїдийн (горлуудын) ноён буй хэмээнэ.
Есєн єрлєгийн їр нь залайрын Мухулайн їр ордост буй. Аруладын Боорчийн їр Бурхай
ун буй. Жїрхэний
Борохулын їр чидагудын тавнангууд уншинд буй. Сїлдїстэйн Торхан Шарын їр уйгудад
буй. Урианханы ханы
Зэлмэгийн їр урианханы ноёд буй. Зэлмэгийн дїї Сїбээдэй баатар богд Чингисийн
їед хїчин єгч сайн явав.
Зїрчидийн Чуу мэргэний їр мєн зїрчидийн ноёд буй. Татаарын Шихихутугийн їр мєн
татаарт, тїїний хєвгїїн
Шибаг тємєр, Тогоонтємєр хоёр буй. Тїїний їр Хэгэдэй буй. Бэсїдийн Зэвийн їр,
богдын хуур хадгалж явсан
ордос тїмэнд буй. Гїширдэй хуурч нэрт буюу. Ойрадын Хар Хиру-гийн їр нь мєн
ойрадад буй бєлгєє.
Тэндээс Даян хааны арван нэгэн хєвгїїний їр нь Тєрболдын хєвгїїн нь Боди-Алаг
хаан, Хїгїчидэй ноён, Засагт
хаан, тїїний їр нь эдїгээ цахарын ноёд буюу.
Улсболдод їр їгїй.
Барсболдын хєвгїїн Мэргэн хар жонон, Хїндїлэн хаан, Алтай хаан, Лабог ноён,
Нарин ноён, Бочидара тайж, эд
долоогийн їр нь Бошгот жонон хаан буюу. Тїїний хєвгїїн Хараучаг тайж буюу.
Арсболдын хєвгїїн Онон, Бужигар хоёр, Ононы хєвгїїн Сэнгэ, Борогчин буюу. Бужигaрын
хєвгїїн дардайн ноён
буй. Эдний їр долоон тїмдэд ордосын ноёд буюу.
Алчболдын хєвгїїн халх Хурагчи тайж, тїїний хєвгїїн Томбинай тайж, ногоон багуридын
ноёд нь Алчболдын їр
бєлгєє.
Очирболдын хєвгїїн хишигтний Дари тайж, таван отог халхын тайж.
Албурын хєвгїїн Ажу, Шира хоёр. Тїїний їр, цагаан татаарын ноёд буюу.
Чин тайжийн хєвгїїн Тунши, Чинлай хоёр, тїїний їр хар татаарын ноёд буй.
Гэрэд їр їгїй.
Уруд тайжийн їр урадын Лон ноён буюу.
Залайр тайжийн їр долоон хошуу халхын ноёд бєлгєє.
Бас хойно салж улс улсыг эзэлсэн нь: Мэргэн Хар жонон ордост, Алтан хаан тїмэдэд,
Хїндїлэн хаан харчинд,
Лабуг ноён їгїшид, Нарин ноён цагаан татаарт, Будидара Еншиебїїд.
Даян хааны їр нь эдїгээ энэ тавин засгийн дотор хоёр баарин, хоёр зарууд, отхан,
найман, хишигтэн, хоёр
їзэмчин, хоёр хуучид, хоёр сїнид, зїїн тїмэд, Хєх хотын тїмэд, зургаан ордос
эд хориi нэгэн хошуу Даян хааны
їр буюу.
Бас Тайсун богд эзнийг дагаж тїшиж орсон Даян хааны їр дотор бас оруд, зарууд,
харчин, хишигтэн, цахар эд
зэргийн улс ер олон буй. Долоон хошуу халх хаан ноёд цєм бїгд Даян хааны їр
буюу.
Бас нэгэн тїїхэнд Барсболдын хєвгїїн Хїндїлэн хаан буюу. Хїндїлэн хааны хєвгїїн
Байхудай хаан, Тайчин, Сари,
Бинтї, Отгон Чигїр, Їчэд буюу.
Байхудай хааны хєвгїїн хаан Ахай Чосгиб, тїїний хєвгїїн Ласгиб, тїїний хєвгїїн
Норбо Хоромши, Норбо-гийн
хєвгїїн Баран, хоёрдугаар (хєвгїїн) Тайчид їр їгїй.
Гуравдугаар Сарийн хєвгїїн Абай. Энэ Абай ноёны суварган хїїр Иматуд буй. Тїїний
хєвгїїн Цогту, Дай Дархан
Бургату, Цогтын хєвгїїн Золбин, тїїний хєвгїїн Бїрэ, Жамьян, Хїнэдїн, Дай дархан
Бургату-ын хєвгїїн Банчун,
тїїний хєвгїїн Бадмасун. Дєрєвдїгээр Биндї їр їгїй.
Тавдугаар отгон Чигурийн хєвгїїн Буян ахай, тїїний хєвгїїн Бираши, тїїний хєвгїїн
Дорж, тїїний хєвгїїн Билиг,
зургадугаар Їчэд їр їгїй буюу. Тїїний авхайг Занданд єгєв.
Хаанаас эхлэн цєм бїгд хигуд ястай, боржигин омогтой, ширсуд, асуд, харчин,
хуучин харчин, сайд тїшмэд
хамаг хуучин улс, боронуд харчин, бус улсаас орж ирсэн монгол хятадыг харгуд
харчин гэж нэрлэдэг буюу.
Тулгар цахар, харчин хоёр улс зохисгїй бєлгєє.
Тїїний хойно харчины Ласгиб, Буян цогту, Бургату тан, тєрийн энх цагт, манжийн
Тайсун богдод Олчидай нэрт
хїнийг зарж, манж харчин бид хоёр улс нэгэн эеэр явж, тєр засаг нэгдье гэж илгээснийг
цахар сонсоод, харчин
манж лугаа нийлэхїл, эрхбиш их гэм болох байнам гээд їїнээс улам муу болж цахар
харчин дайн болж
улулдугсан (байлдаж) агсан ажээ.
Тїїний хойно харчингаас бас Оми сэцэнийг Тайсун богдод зарав. Богд, Тїдэй нэрт
хїнийг Оми сэцэн лугаа хамт
харчинд зарж, манж харчин бид хоёр улс тєр засан нэгдье. Та нэгэн сайн хїнийг
гаргаж Тїдэй лугаа хамт илгээ
гэж зарлиг болсонд, харчингаас Убали сэцэнийг зарж бєлгєє.
Богд, Хєвєєт Хєхийн хошууны эзэн Пиянху хица бэйл сэцэн багш, Аши дархан, Номту
заргач таныг cарж,
Убали сэцэн лугаа тэнгэрт цагаан морь, газарт хар їхэр алан тахиж, хоёр улс
эеэр явахын тул ам алдав. Иймийн
тул харчины ноёд улсаа авч Дайчин улсад оров, Ам алдсан бичгийн їг:
Манж харчин бид хоёр улс нэгэн эеэр явахын тулд, тэнгэрт цагаан морь, газарт
хар їхэр алж, нэг аяганд архи
хийж тахин мєргєєд, тєр ёсноо нэгтгэн їйлдэв.
* * *
Эртний хаадын язгуур їндсэн, Энэтхэг тєвдєєс нааш монголын хаад, эн тэргїїн
богд Чингис хаан, ач нь
Хубилай Сэцэн хаанаас салсан Даян хаан, тїїнээс Линдэн (Лигдэн) хутагт хїртэл
хураан єгїїлсэн Алтан товч
хэмээгдэх шастир тєгсєв.
Аяа гайхамшигт хувилгаан богдос хаадын язгуур їндсэнийг єдий тєдий тїїхнээс
аяг ха тэхимлиг (гэлэн) шасина
дара (шашны сахилтан) Лувсанданзан хэмээгдэх гїїш бээр, ахуй их улс залган їзтїгэй
хэмээн хичээн бичїїлсэн
тїїгээр, амьтан бїхэн цагаан буянаар эзлэн, амин насан урт болоод амгалан жаргалантан
болтугай.
Эрхт тэнгэрээс ишт хаадын сахиусан бээр сайтар тэтгэн ивгээж, євчин, зуд, тотгор,
цаг бусын їхэл устан
амарлиж, эд таваар дэлгэрэн, їр тариа арвидан, насан буян нэмж, энх эсэн амар
жаргалан, єсгэ хур мэт єлзий
хутаг орштугай.
Мангала (Єлзий хутаг орштугай).
|