Гэсэрийн тууж

 

 

АРВАН ЗYГИЙН АРВАН ХОРЫН VНДСИЙГ ТАСАЛСАН

АЧИТ БОГД  ГЭСЭР  МЭРГЭН  ХААН

АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГYYН БYЛЭГ

 


 

21. Цотон  заль гаргав

 

            (Цотон ноён «Энэ Жураас Рогмо гуаг нэг аргаар авбал сайн билээ» гэж санаж явав. Цотон ноён Дос, Донсар, Лин гурван отог улсыг хураагаад Журыг] Цотон ноён vзэн ядаж хэлэв: «Гурван тvмэн хvн хурж уралдъя. Тавих бэлэг шавдат хуяг, дуурсахуй нэрт дуулга, томорцог нэрт илд, тvмэн одон нэрт бамбай, чимгvvд эд бvгдийг тавьж уралдъя» гэв. Vvнд хэний морь гарвал (тvрvvлбэл) тэр бэлгийг аваад, Рогмо гуаг тэр хvн авъя» гэв. Гурван тvмэн хvн уралдъя гэж цуглаж явна.

            Жур сан тавьж отторгуй дахь Навса Хvрзэ эмэг эхдээ залбирав: «Эжий минь, энэ ертєнцєд хамаг амьтныг туслахын тулд арван зvгийн эзэн Гэсэр хаан болон тєрлєє би. Хойд заяанд Эрлэг хааны тэнд хилэнцтэн бvгдийн сvнсийг тонилгохын тулд Ханхой нэрт хєвгvvн болон тєрлєє. Цотон ноён миний євєр дэх эмийг авъя гэж гурван тvмэн хvн хурааж уралднам. Хээр унага минь сайн болбол тvvнийг минь буулгаж єг. Муу болбол тэнгэрийн сvргээс нэгэн морь буулгаж єг» гэв. «Авай Нусгай минь байна» гэж хээр унагыг хувилгаж долоон настай хээр морь болгож буулгаж єгєв. Тэнгэрээс буусны тулд салхины хvрдээр эргэж Журд баригдахгvй байв. Жур барьж ядаад сан дээр бузар сан тавьж, санг бузарласанд хээр морь нь хамуутай хээр даага болон баригдав. Хамуут хээр даагаа унаж Жур гурван тvмэн хvний хойноос очив. Жало хаан золгов. «Ай муу хvргэн! Хамуутай хээр даагаар хэнийг гаръя гэж одно чи? Хайран хvvхнийг минь хvнд автья гэж одно уу чи минь? Буман тоот агтнаас унаж уралд» гэв. «Чиний буман тоот агт чинь намайг vл даах болууэай. Сурснаараа хамуут хээр даагаа унаж уралдъя» гээд явав. Гурван тvмэн хvн болзооны газар хvрч, морь биеэ засаж байна. Их улс уралдав. Жур хамуутай хээр даагаа татаж хоцров. Татаж явж тавьж илгээв. Нэг тvмэн хvний ємнє гарч ирэв. Бас татаж явж тавьж илгээв. Бас нэг тvмэн хvний ємнє гарч ирэв. Бас татаж явж явж тавьж илгээв. Бас нэг тvмэн хvний ємнє гарч ирэв. Журын ємнє Цотон ноён зээр гvйцэгч зээрэн ухаа мориороо будаа садам газар явна. Цотонгоос ємнє нь Исмэй ноён сайн хєх морио унаж годил харваж газар бухуулж явна. Жур хамуут хээр даагандаа vг хэлэв: «Би зоригтын шинжээр дайръя. Чи баатрын шинжээр Цотонгийн морь бие хоёрыг дайрч орхи. Зээр гvйцэгч зээрэн ухааг богтос чємгийг хуга гишгэж гарч оч» гзв. Хээр даага: «За» гэв. Жур дайрав. Журын хэлсэн vгээр болов. Журыг гарч очсон хойно, Цотон ноён харж vзээд «Авай Жур яалаа?» гэв. «Авгай яалаа? Рогмог минь хvн авуузай» гээд явж очив. «Гурван тvмэн хvнийг гарсан хамуут хээр даага минь, Исмэй ноёны хєх морийг гарам за» гээд татаж явж, явж тавьж илгээв. Исмэй ноёны сайн хєх морь ганцаарын зуузайг шудран явж очив. Тэгээд годил харвам газар замыг хааж vл гvйцэгдэж явна. Жур хамуут хээр даагандаа vг хэлэн уйлав: «Эвий! Хамуут хээр даага минь яалаа чи? Шавдат хуяг, дуурсахуй нэрт дуулга, томорцог нэрт ирт илд, тvмэн одон нэрт бамбай, чимгvvд, зургаан насан дээр учралдсан Рогмо гуа минь. Эд бvгдийг минь хvнд авахуулахыг хvсэв уу чи?» гэв. «Авай Нусгай минь! Би тэнгэрийн унага буþу. Энэ ертєнцийн морь боловч дєрвєн vе надаас илvv ах, vс нь миний vснэзс олон. Би гvйцэж болохгvй байна. Огторгуй дахь Навса Хvрзэ эмэг эхдээ залбир» гэв. «Эжий минь, долоон настай хээр морийг минь, дорогш буулгаж єгєв. Газар дээр Исмэй ноёны хєх морь тvрvvлж гарав. Хайран олон эрдэнэт чимэг минь, хувилгаанаар авсан Рогмо гуаг минь Исмэй ноён авах гэж байна. Эжий минь, яалаа?» гэв. Эх нь сонсов. «Эвий! Нусгай Жур минь хvнд гартаж уйлж явна. Овоо Дунжон нааш ир. Хамуут хээр даагыг чи vлээж vз. Исмэй ноёны морийг би нэг аргаар vзье» гэв. Хоёул огторгуйгаар зэрэгцэн буув. Хээр даагыг Овоо Дунжон vлээв. Долоон настай хээр морь биендээ тохров. Хазаар зуузайгаа хэмлэн шудрав. Навса Хvрзэ эмэг эх нь Исмэй ноёны хєх морины хоёр сугаар гал сумаар харвав. Хєх морь дєрєв таван vе годройтож унав. Болзооны газарт даага уралдам газар ойртсон байв. Исмэй ноён: «Эвий яалаа?» гээд босон уйлж байна. Хээр морь: «Урьд шудран гардаг нь хєх морь байлаа. Одоо шудран тарах миний ээлж боллоо» гээд явж очив. Жур хуяг, дуулга, илд, эрдэнэт чимгvvдийг авч Цас Чихэр ахдаа єгєв. Жур гэртээ харив.

            Маргааш бас Цотон  ноён Журыг vзэн ядаж [Дос, Донсар,  Лин гурван отог улсыг  хураагаад]  хэлэв: «Бух гєрєєсийг хэн хvн алж, арван гурван vе сvvлийг огтолж авсан хvн Рогмо гуаг автугай» гэв. Хамаг улс очив. Жур хvрээд бухыг алангир нум, шихнэг сумаар бухын хоёр нvдний дундуур шувт харвав. Арван гурван vе сvvлийг огтолж авав. Цотон ноён хvрч ирэв: «Авай Жур минь, vvний хойно чамайг бvv зэмлэе. Чамайг бvv жанчья. Єєрийн vрээс нэн дотно саная би. Арван гурван vе сvvлээ над єг» гэв. «Авгай, сvvлийг яах вэ, єгье. Би сая саадаглаж (ан хийж) явна. Над исманда нэрт сумаа єг» гэв. «Сум яах вэ, Май» гээд єгєв. Жур хувилгаанаар сvvлээс гурван vе огтолж аваад єгєв. Цотон ноён олон авчинд очив. Авчин цуглаж ирнэ. Цотон ноён их дуу гаран дуудав:  «Бухыг би  алсан. Арван гурван vе сvvлийг би  огтолж  авлаа.  Рогмо гуаг би авах буй» гэв. Жур хvрч очив. «Эвий эвий! Цотон авгай яасан нvгэлт худалч билээ чи! Яасан чивэлт худалч билээ чи! Бухыг би алж, арван  гурван vе сvvлийг огтолж байтал минь чи хvрч ирээд «Авай Жур! Vvний  хойно бvv хараая, бvv жанчъя. Єєрийн vрээс нэн хайрлая. Энэ  сvvлээ над єг» гэж эс хэлэв vv чи? «Авгай сvvл ч яах вэ! єгье. Би сая саадаглаж явна. Над исманда нэрт сумаа єг» гэж эс хэлэв vv би? «Сум ч яах вэ» гээд над эс єгєв vv чи?» Сумыг сугалж vзvvлэв. «Эвий эвий! Энэ муугийн аашийг vз та. Эмээ   авахад,  саадаг  хадгалсан хvнээс минь хулгай хийж  аваад дэмий донгодном  бишvv энэ»  гэв. Жур: «Зєв бишvv. Одоо сvvл чинь бvрэн байна уу? Vз» гэв. Сvvлийг vзэв. Гурван vе дутуу байв. Жур: «Гурван vе нь аль вэ?» гэв. Цотон ноён дуу vл гарна. «Нvгэлт худалч чиний иймийг мэдээд би гурван  vе сvvлийг аваад єгсєн минь энэ бишvv» гэж єврєєсєє гурван vе сvvл аваад vзvvлэв. Цотон ноён ичиж буруу хандаж явж очив.

            Жур мєн тэр шєнє Цотонгийн зуун найман хайнаг vхрийн vнэтэй хар морийг хулгай хийж алав. Цотон ноён маргааш нь нэгжихээр ирэв. Нэгжиж мориныхоо махыг гаргав. «Ээ! яалаа» гэж тєвд тангадын цэргийг хурааж ирэв. «Журыг алъя» гэж ирэв. Цотон ноён тvрvvлж зэр зэв хуягаа ємсч айсуй. Жур улаан хонгор царайтай их хvvхэд болж хувилав. Хэтэвчнээсээ дуурсахуй нэрт нумаа гаргаж татав. Татахад мянган луугийн дуу мэт хvрхэрч дуу гарна. Цотон ноёноос тэргvvлэн дутаав.

* * *

            Маргааш нь Цотон ноён бас хэлэв: «Нэг єдрийн авд тvмэн бух гєрєєсийг алаад тvмэн бухын махыг нэг бухын сархинагт багтааж чадсан хvн, Одос мєрєнд хэн хvн олом гаргаж чадвал тэр хvн автугай» гэв. Чингээд олон авчин бvгд явав. Рогмо гуа Журд сум vгvйн тулд тэмээчний нум сумыг авчирч «Жур минь хугалуузай» гэж єгєв. Жур хуга татаж орхив. Рогмо гуа бас vхэрчний нум сумыг авчирч єгєв. Жур бас хуга татаж орхив. Бас адуучны нум сумыг авчирч єгєхдєє: «Авай Жур! Vvнээс хойно нум сум бий болбол хавьс (хавирга) минь болтугай» гээд єгєв. Жур нумыг хуга татаж орхиод явж одов. Хvртэл авчин бух гєрєєсийг харваж агнаж байв. Жур явж хувилгаанаар нэг єдрийн авд тvмэн бух авлав. Тvмэн бухын махыг нэг бухын сархинагт нь огтчоод хийж багтаав. Нэг бухын сvvлийг аваад шорогт єлгєєд явав. Олон авчин тєєрч явтал Журын тэр тэмдгийг дагаж явав. Одоо мєрєнд хvрч тvмэн хvн олом гаргаж эс чадав. Жур хvрч бух гєрєєсийг авчирч шахав. Бух эврийнхээ vзvvрийг цухуйлгаж мєрнийг гарч явав. Чихтэйг (хулан) авчирч шахав. Хажуугаараа ус хvргээд гарч явав. Зээрийг авчирч шахав. Жур хувилгаанаар Цотонгийн нvдэнд туруун чинээ (дєнгєж туурай хурэх устай) болоод тарах мэт vзэгдэв. «За гурван их ноёд! Олом гаргав. Олом сонго» гэв. Цотон ноён: «Би зээрний олмоор гаръя» гэв. Сэнлон «Би чихтэйн олмоор гаръя» гэв. «Царгин авгай юу гэж дуугvй байна?» гэв. «Авай Жур минь чи мэд» гэв. «Царгин авгай минь чихтэйн олмоор гар» гэв. Сэнлон, Царгин, хамаг авчин бvгдээр одоо чихтэйн олмоор гарав. Цотон ноён зээрийн олмоор гарна гээд усанд урсав. «Авай Жур! тат» гэж дуудав. Жур ташуураа барин гvйж оров. Цотон ноёныг одоо ташуураар боомлож усны захад гаргаж ирэхэд «Авай Жур, гаргахыг ч гаргалаа, боомьт цол авнам за. Би яая?» гэв. «За над єєр аргагvй» гээд орхив. Цотон ноён бас урсаж амь нь тэмцэж явна. «Авай Жур, тат» гэж бархиран явна. Жур гvйж оров. Жур Цотонгийн vснээс нь vгтээж толгойг хожгор болгож айсуй. Усны захад ирэхэд Цотон ноён бас хэлэв: «Авай Жур! Авч тарах ч авч гарлаа чи. Хожгор цол авнам за. Би Яая?» гэв. «Зєв» гээд орхиод ирэв. Бас урсаж явна. «Авай Жур! Одоо чи татаасай, vхнэм» гэв. Жур vл хєдєлнє. Улс нь: «Хайран хvн vхэх нь, авай Жур татаж аваасай» гэв. Жур ташуураа хувилгаж хоёр иртэй илд сэлэм болгож єгєв. Цотон сэлмэн дээрээс ноцов. Цотонг чирч авч ирсний хойно хоёр алга нь тасар явж, «Авай Жур авч тарах ч гарлаа чи, хоёр алга минь аль вэ?» гэв. «Хэчнээн гэмийг над оногдуулж байна вэ?». «Хэдийг л хэлсэн» гэв. «Авгай гайгvй буй. Дуу» гэв.

            [Тэндээс хамаг бvгдээр Одос мєрєнд хэн олом гаргав, тvvнд цол нэр єгье гэж хэлэлцэв. Энэ Журд цол єгье гээд Сад Дива гэж нэрийдэв]

            [Бvгд] авчин явж тэр шєнє хээр хонов. Их хvйтэн бороо оров. Тvлээ аргал vгvй. Цотонгийн хvний хэл мэдэх нэг нохой байсан аж. Нохойг явж, Жур юу хэлэлцэж сууна сонс гэв. Жур хувилгаанаар нохойн ирснийг мэдээд хэлэв: «Маргааш нум сумтын голд бууна. Нум сум олж авнам за. Нум сумаа эвд. Гуталтын голд буувал гутал олох буй. Гутлаа хайнагийн эврээс єлгє. Гурван хvний євдгєєр тулга тулж идээ чана. Идэж хоно. Хоосон бvv хоно» гэв. Нохой очиж Цотонд хэлэв. Журын vгийг бултыг тоочиж хэлэв. Цотон ноён их улсдаа зар хэлэв: «Маргааш нум сумтын голд орвол нум сум олно гэнэ. Гуталтын голд буувал гутал олдох гэнэ. Гурван хvний євдгєєр тулга тулж идээ чанаж ид. Энэ шєнє хоосон бvv хоно. Идээ идэж хоно» гэв. Цотон ноён босон нум сумаа эвдэж гурван хvний євдгєєр тулга тулав. Гутлаа хайнагийн эврээс єлгєв. Гал шатаж ирэхэд гурван хvн нь «Халхай» гээд тогоогоо тvлхэж орхив. Идээ идсэнгvй хоосон хонов. Маргааш vvрийн хяраанаар Цотон ноён мордож Журд очив. «Авай Жур бий юу?» гэж дуудав. «Авгай, юу вэ?» гэж гарч ирэв. «Жур! Нум сумтын гол гэгч чинь хаана билээ?» гэж асуув. «Авгай, тийм юу вэ? Ямар vг вэ?» гэв. Нум сумтын голд буувал нум сум олж авах, гуталтын голд буувал гутал олж авах гэсэн» гэв. «Чамд хэн хэлэв? Авгай» гэв. «Над миний нохой хэлэв» гэв. «Нохойтой хэлэлцэх болбол чи сайн хvн байна» гэв. Цотон ичиж буруу харж явж одов.

            Эргэж ирээд:  «Авай энэ шєнє зvvд зvvдлэв гэгч чинь vнэн vv?» гэв. «За тэр мэт vнэн билээ, авгай!» гэв. «Хар бух харвавал гайтай, халзан  бух харвавал гайгvй гэж зvvдлэв би» гэв. Маргааш vvрийн хяраанаар их улс ав тавив. Цотон ноён одоо хар бух таарвал харвахгуй хар халзан бух эрж явна. Vvрийн хяраанаар их бух магнай хоорондоо цантай  (хяруутай)  гvйж ирэв. Цотон ноён энэ хар халзан бух байна гэж хєєв. Хєєж явтал магнай хоорондох цан нь арилав. «Энэ хар бух байна. Би буруу хєєж байна» гээд харьж ирэв. Авд орж явтал  эвэр хоорондоо цас єлгєсєн   (наалдуулсан) бух гvйж ирэв. Энэ хар халзан бух гэж хєєв. Хєєж морьтой нохойтой хєєж эргvvлж Журын дэргэд авч ирэв. «Авай Жур! Ахай Жур! энэ бухыг харваж ал» гэв. «Ээ авгай минь! Харвавал мууг эс мэдэв vv чи?» гэв. «Бух харвах гээд чиний морь, нохойг чинь харваж алах буй. Харвахгvй» гэв. «Авай Жур! морь нохойд хамаагvй.  Бухыг алж єг»  гэв.  «За авгай, тийм болбол миний морь муу, гvйцэхгvй. Намайг дайруулж эргvvлж авч ир» гэв. Цотон ноён бухыг гvйцэж эргvvлж авч ирэв. Жур хойноос нь явж хувилгаанаар Цотонгийн морь нохойтой нь нэвт харваад бухыг алж  орхив.  Цотон ноён бухын дээр буув. «Авай Жур! бухыг алах ч аллаа чи. Хайран морь нохойг аль» гэв. «За авгай гэгч нь нэг гэм  хэлнэ  биз  гэж бодсон,  vнэхээр хэлэв чи над. Би харвалгынхаа мууг чамд хэлсэн шvv» гэв. Жур хэлэв: «Бух чинь хар халзан бух биш, хар бух байна» гэв. Цотон  ноён vзээд: «Авай яая  би? Халзан бух гэж хєєсєн минь хар  бух байна. Авгай Жур яая?» гэв. «Авгай vvний гай нь морь нохой хоёрт болтугай! Авгай, дуу!» гэв. «Авай минь, энэ чинь сайн сайн» гэв. Цотонгийн морь сайн, нохой нь хvний хэл мэдэхийн тулд Жур хувилгаанаар морь нохой хоёрыг алав.

* * *

            [Тэндээс маргааш нь эрт авлахад Цотон хамаг улсад зарлав: «Тvмэн бух гєрєєсийг алаад нэгэн сархинагт хэн хvн багтааж чадвал тэр хvнд Рогмо гуаг єгье» гэсэнд нэг ч хvн эс чадав. Бадмаарын хєвгvvн Бам Сорза чадах байсан ажээ. Жур таван аргыг хувилгаанаар аваад эс чадуулав. Тэр Бам Сорза тvмэн бух гєрєєсийг алаад сархинагт нь багтааж эс чадав. Жур тvмэн бух гєрєєсийг алаад, нэгэн сархинагт нь хувилгаанаар багтаагаад нумын хичирт єлгєж явав.] Хамаг улс авчин гэр гэртээ харив.

            Рогмо гуа уттаж ирэв. Царгинаас асуув: «Нэгэн єдрийн авд тvмэн бухыг хэн алав? Одос мєрєнд хэн олом гаргаж чадав?» гэв. Царгин авгай: «Хэн чадах билээ? Миний Сал Дива чадах буй за» гэв. «Сал Дива гэгч хэн болов?» гэж Рогмо мэдэн ядаж явав. Журд цол дуудсаныг (олгосныг) зс мэдэж бас асуув. Цотонгоос авгай мєн тэр нэрийг асуув. Цотон: «Хэн хэн чадах билээ?. Миний их хvv Алтай чадах буй за» гэв. «Энэ яасан жиг билээ?» гэж дотроо гайхаж явав. Рогмо гуа гэртээ харив. Жур vхэр унаж нэгэн шорог барьж vзvvрт нь бааст сархинаг єлгєж ирэв. Хадам эх нь угтаж гарч хvргэний алсан бухын мах буулгая гэж ирэв. Ирээд: «Эвий эвий! олон авчин намайг хуурч байна. [Эдгээр хамаг улс арваад хориод бух гєрєєсний махыг авч ирсэн байна. Чи энэхэн сархинагт хийсэн баасыг юунд авч ирэв? Эмийгээ юугаар тэжээх вэ?»] гээд гэртээ уурлаж оров. Хадам эх нь Журын сархинагтай махыг тогоон дээр орхив. Тогооны хэлхээ оосор татарч унан алдаж байв. «Ай ай! Хvргэн, энэ юу вэ?» гэв. «Баастай сархинаг билээ» гэв. Гvйж гэртээ ороод махыг баганаар тvлхэж орхив. Эх нь нэг зуух ухаж тогоо тавив. «Эжий минь! энэ миний алсан бухын мах. Чиний ганц тогоонд багтахгvй» гэв. «Энэ айлын тогоог авчирч чана» гэв. Хадам эх нь айлын тогоо хураая гэж зvг зvгт илгээв. Олон зуух ухаж тогоонд ус хийв. Мах vйв. Булт дvvрч байв. Мах болж гаргавал олон хvн хvрч ирэв. Хадам эх нь сархинагийн нэг талыг идэв. Хадам эхийн хэвэлд нэг бухын махыг хувилгаанаар Жур багтаав. Эх нь хэвэлдээ махаа шингээн ядаж vхмээр болж хэвтэв. «Эжийгийн минь гэдэс дvvрч vхэх нь байна» гэж Жур гурван алд цагаан модоор хэвлийг дээш гурав, доош гурван vе илэв. Эх нъ дээш бєєлжиж, доош суулгаж эдгэв.

            Цотон ноён бас vзэн ядаж зарлав: «Гардийг хэн хvн алж, хоёр сайхан отгыг (єдийг) хэн хvн аваад [Рогмо гуагийн малгайд хадаж чадвал] тэр хvнд Рогмо гуаг єгье» гэв. Хамаг улс хайдаг ав хийхээр нvvв. Жур хувилгаан биеэр огторгуйгаар очив. Муу  (жинхэнэ) биеэр алтан дэлхийгээр очив. Жур хvртэл тvмэн хvн хурж, гардийг харваж vл хvргэж байна.  Бадмаарын хєвгvvн Бам Сорза гардийн эгэм дундуур шувт харвав. Жур очоод гардийг магтав: «Хvрхрэх дуу чинь ийм сайхан байна, хvзvv толгой чинь хэдvй чинээ сайхан бол?» гэв. Хvзvv толгойгоо vзvvлэв. Гарди: «Хvзvv толгой чинь ийм сайхан байна, хєвчин бие чинь хэдvй чинээ сайхан бол?» гэв. Хєвчин биеэ vзvvлэв. Бас «Хєвчин бие чинь ийм сайхан байна, хvрс, хvрс, ийш тийш, дав дав хийж нисвэл хэдvй чинээ сайхан бол?» гэв. Дав дав хийхэд нь нумаа татаж харвав. Харваад алав. Хоёр сайхан отгыг (урт єдийг) нь хувилгаанаар огторгуйгаар аваачиж   Рогмогийн малгайд  хатгав. Гардийн унасан биеийн єдийг олон улс бvгд дэд дэдээр булаалдав. Журыг энэ ч хvн тvлхэж орхиж, тэр ч хvн тvлхэж    орхиж явав. (Жур нэг ч чандруу авч эс чадав.) Жур уйлагч болж байв.  Рогмо гуа уйлав: «Улсын сайн эрс гардийг алж отгыг нь эмс эмсдээ хатгаж єгєв. Эр минь Жур над ингэж хатгаж єгсєнгvй [Над отго байхгvй]» гэж уйлав. Рогмог олон улсын эмс vзэж уйлалдав. Бvгдээр «Нусгай муу Жур Рогмо гуад гардийг алж хоёр сайхан отгыг хатгаж єгєв.  Манай сайн  эрс ийм хавтай  болоосой» гэж уйлав.  Хамаг улс гэр гэртээ харив.

* * *

            Жур эс харив. Рогмо гуа харив. Гэртээ гvйж ортол хоёр сайхан отго нь хатавчинд тулж байв. «Энэ яасан жиг билээ?» гэж малгайгаа авч vзэв. Vзээд отгыг vзэв. «Жур хувилгаан байсан ажээ» гэж баяртай явна.

Хойно нэг єдєр Рогмо гуа, Журын мєрєєр мєшгєв. [Рогмо гутлыг єєрєє хийсэн тул гутлын улын мєрийг андахгvй мэдэх  ажээ.] Гэсэр нэг хадны  хєндийд хамаг сахиусныхаа дэргэд сууна аж. Их хурим хийж байна. Рогмо гуа гаднаас шагайж vзэв. Гэсэрийг хараад «Миний эр ийм сайхан  болоосой» гэж санав. Чингээд Рогмо гуа гvйж оров. Чингэтэл Гэсэр биеэ хувилж Жур биеэр суув. Аръяа Аланкари охин цагаан тэнгэр Рогмо гуад зарлиг болов: «Ай бэр! Энэ єдєр, чамайг олон сахиус бvгд цуглаж мєргvvлж байна. Энэ хуримаас ямарваа идээ єгвєл идээрэй чи» гэв. Рогмо гуа «За» гэв. Их хурим дуусав. Дууссан хойно Аръяа Аланкари охин цагаан тэнгэр Рогмо гуад нэг болсон (чанасан) хvvхдийг аяганд хийж авчирч єгєв. Рогмо гуа [нялуун гээд] эс идэв. Тvvний хойно vхсэн хvний хурууг авчирч єгєв. Рогмо гуа огтолж зажлаад [хатуу гээд] нулимж орхив. Аръяа Аланкари охин цагаан тэнгэр [машид уурлаж] хэлэв: «Бид юу хэлэлцсэн билээ? [Нvгэлт бэр чи яагаад идсэнгvй вэ?]»  Их хуримчид тархав. Рогмо гуа арга ядаад Аръяа Аланкари охин цагаан тэнгэрийг хормойдов. «Ай бэр юу вэ?» гэв. «Чамаас vр гуйнам би» гэв. «Чи тvрvvчийн идээг идсэн болбол Гэсэрээс илvv гурван хvvхэд тєрєх билээ. Гэсэртэй тэнцvv гурван хvvхэд тєрєх билээ. Гэсэрээс доор гурван хvvхэд тєрєх билээ. [Ирээдvй цаг болтол Гэсэрийн vр тасрахгvй болоод хамаг амьтан тэгш жаргах билээ] Ай бэр чи идэж эс чадав. Одоо хэдийг єг гэнэм?» гэв. «Охин цагаан тэнгэр! Хэдийг єгєхєє чи мэд» гэв. «Зуун наймыг ав» гэв. Охин цагаан тэнгэр, Жур хоёул Рогмо гуаг гэрт нь хєтєлж авч ирээд гарч очив.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл