Гэсэрийн тууж

 

 

АРВАН ЗYГИЙН АРВАН ХОРЫН VНДСИЙГ ТАСАЛСАН

АЧИТ БОГД  ГЭСЭР  МЭРГЭН  ХААН

АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГYYН БYЛЭГ

 


 

22. Жур эхнэртээ гавьяагаа тоочив

 

            Журыг гарсан хойно Рогмо гуа уйлаад хадам эхдээ vг хэлэв: «Ай эжий минь! Тєдийгєєс єдий хvртэл аль бvр би ингэж зовох вэ? Чиний хєвгvvн чинь намайг зовоож байна. Зvгээр явахгvй зовж явахаар боож vхье би. Эрлэг хаанд заалдъя би. Цагаан нvд минь шарлав. Хар нvд минь цайв» гээд гарч одов. Рогмог гарсан хойно Журын эх нь Журыг дуудав. Жур ирэв. «Эм чинь Рогмо гуа vхье гэнэм. Тєдийгєєс єдий хvртэл зовов би гэнэ. Эрлэг хаанд заалдъя гэнэм. Хvний охин vхvvлж над муу нэр болгохоос зvгээр яв. Авай минь!» гэв. [Жур єгvvлрvvн: «Нэжээд хошоод зvйл дутуу билээ. Эхийн зарлигаас vл давахын тулд одоо Гэсэрийн биеэр хувилъя» гээд гадаа гарч арван зvгийн бурхан, гурван эгчдээ есєнтээ мєргєж эхийн гэрт ороод эхдээ гурвантаа мєргєєд єєрийн гэрт ороод] Гэсэр мэргэн хааны биеэр болоод хэвтэв. Рогмо гуа гаднаас шагайж байгаад гvйн орж Гэсэрийн дээрээс дарав. Гэсэр зарлиг болов: «Эр хvн эм хvний дээрээс дарах ёстой буй за. Эм хvн эр хvний дээрээс нь дарах ёс бий юу?» гэв.

            Рогмо гуаг дєрвєн зvгт хандуулж есєн ес гучин зургаан сургаал vг зарлиг болов. Зарлиг болсон хойно «Намайг тєрєхєд чєтгєрийн хар хэрээ нэг настай хvvхдийн нvдийг цохиж нvдгуй болгоход нvдэн дээрээ есєн салаат тємєр урхиа тусгаж чєтгєрийн хар хэрээг барьж алаад нvдэн дээр нvд нэмсэн Нvдэн Гэсэр хаан би билээ.

            Хоёр насанд минь ямаан шvдэт нохой хошууг тємєр араат чєтгєр Гvнгv эцэг Гэлон лам болон хэлний vзvvрийг тас хазаж хэлгий болгоход дєчин таван дун цагаан шvдээр зууж, vл хєхєж хэвтэхэд «Таны энэ хvvхэд язгуур (угаас) ийм билvv? Єнєє ийм болов уу?» гэхэд эцэг эх минь хэлэв: «Язгуур тєрєхєд амтай хамартай билээ. Єнєє vхэх гэж ийм болов уу? Эс мэдэв» гэв. Чингэхэд лам хэлээ хєхvvлэв. Хэлийг нь баахан хєхєгч болоод сайн хєхнєм гэхэд улам хэлээ их хєхvvлнэм. Хєхєгч болоод хэлийг багалзуураар нь дєчин таван дун цагаан шvдээр тас    хазаж алсан. Хоёр  насандаа хэлэн дээр хэл нэмсэн Гэсэр хаан би билээ.

            Гурван насандаа чивлийн оготно газрын хєрс урвуулж Монгол улст муу vйлдэж явахад vхэр хариулагч євгєн хvн болон хувилж бага болд сvхээ барьж очиход минь чивлийн оготно шар vхрийн чинээ болж явав. Yхэр хариулагч євгєн шар vхрийн хоёр эврийн хооронд цохиод алав. Гурван насандаа чивлийн оготныг газрын хєрсийг урвуулж Монгол улст муу vйлдэж явахад чивлийн оготныг алсан арван зvгийн ачит Гэсэр богд мэргэн хаан би билээ.

            Дєрвєн насандаа Болжморын хоолойд очиж долоон албин єдрийн долоон зуун хvн, долоон зуун морь заяатай заяагvйг идэж байхад Жур биеэр хувилж долоон албиныг их далайд унагааж алсан [амьтны амин дээр амь нэмсэн арван зvгийн эзэн Гэсэр богд мэргэн хаан би билээ.

            [Таван насандаа сартагчин, аягачин, булаагчин гурван зуун хар улсыг номд оруулж, гурван зуун агтыг нь аваад Ир Тонгорог нэрт мангасын эд бvгдийг алсан арван зvгийн эзэн ачит Гэсэр богд мэргэн хаан би билээ.]

            Таван насандаа Энхрэхийн Зоонд очиж нутаглаад, Энхрэхийн Зоог єлзийт сайн нутаг болгоод, Нолом талд (Тагзигийн) Эрдэнийн хааны таван зуун урчуудыг хурааж хувилгаанаар гурван єдрийг нэгэн єдєр болгож ган халуун болгож хэдгэнэ зєгийгєєр ээрvvлж усгvй болгож, таван зуун худалдаачнаар эцэг эхийн ач хариулахын тулд Хоншим бодисадын сvм бариулж Энхрэх Зоог єлзийт сайн нутаг болгосон богд Гэсэр хаан би билээ.

            Зургаан насандаа Рогмо гуа чамайг гурван харвагч мэргэд, гурван барилдагч бєхийг авч ирсэнд тvмэн хvн хурсанд чи дагинын хувилгаан Рогмо гуа билээ гэж ирсэнд гурван бєхийг чинь алсан, гурван харвагч мэргэдийг чинь харваж гарсан (дийлсэн), гурван тvмэн хvний тэргvvнийг тєєрvvлж чамайг авсан, бас Цотон ноён vзэн ядан хvрч гурван тvмэн хvн хурж морь уралдъя гэхэд тавих бэлэг шавдат хуяг, дуурсахуй нэрт дуулга, томорцог нэрт ирт илд, тvмэн одон нэрт бамбай чимгvvдийг тавьж «Морь уралдъя. Vvнд хэний морь гарвал тэр эрдэнийг аваад, Рогмо гуаг тэр хvн авъя» гэв. Чингээд олон улс хурав. Би огторгуй дахь Навса Хvрзэ эмэг эхдээ залбирч билгийн хээр морио сан тавьж барьж унаад гурван тvмэн хvнийг гарч (ялж) олон эрдэнэт чимгийг авч Цас Чихэр ахдаа єгєєд, хамгийг тойндоо (эрхэндээ) оруулсан тойн Гэсэр хаан би билээ.

            Долоон насандаа бас Цотон ноён vзэж ядан хvрч ирээд «Бух гєрєєсийг хэн хvн харваж алаад арван гурван vе сvvлийг хэн хvн урьд огтолж авбал тэр хvн Рогмо гуаг автугай» гэв. Хамаг улс очив. Би хойноос нь хvрээд алангир нум, шихнэг сумаар бухын хоёр нvдний

хооронд шувт харваж алсан, хамаг улсыг тойндоо оруулсан, Цотонг ичээн хариулсан хавт Гэсэр хаан би билээ.

            Найман насанд минь Цотон ноён бас «Нэг єдрийн авд тvмэн бух хэн хvн албал, Одос мєрєнд хэн олом гаргавал тэр хvн Рогмо гуаг автугай» гэв. Цотон ноён, хамаг улс явав. Жур би хамуут хээр даагаа унаж нэгэн єдрийн авд тvмэн бухыг алсан, Одос мєрєнд олом гаргаж єгсєн, арван зvгийн эзэн ачит Гэсэр богд хаан би билээ.

            Есєн насанд минь Цотон ноён бас vзэн ядаж «Гардийг хэн хvн харваж алаад хоёр сайхан отгыг хэн хvн аван чадвал тэр хvн Рогмо гуаг автугай» гэв. Хамаг авчин хайдгаар (ачаагvй) нvvв. Жур биеэр алтан дэлхийгээр очиж, хувилгаан биеэр огторгуйгаар очив би. Намайг хvртэл хамаг улс гардийг хvртэл харваж чадахгvй байв. Бадмаарын хєвгvvн Бам Сорза эгэм дундуур шувт харвасан хойно би хvрч гардийг магтаад хvрс хvрс, ийн тийн, дав дав гэж суухад нь гардийн толгойг тас харваад хувилгаан биеэр гардийн сайхан хоёр отгыг авч чамд хатгаж єгсєн, хамаг харвагчийг гарсан хавт Гэсэр хаан би билээ.

            Арван насандаа эцэг эхийн ачийг хариулахын тулд Хоншим бодисадын сvм босгосон богд Гэсэр би билээ.

            Арван нэгэн насандаа муу євчний эзэн Ругмо нагво нэрт чєтгєрийг барьж алсан баатар Гэсэр хаан би билээ.

            Арван хоёр насандаа хавангийн эзэн тємєр сvйхт чєтгєрийг барьж алсан, хаванг тасалсан хамгийн эзэн Гэсэр хаан би билээ.

            Арван гурван насандаа боомын эзэн гvзээн толгойт чєтгєрийг алж, боомыг тасалсан богд Гэсэр хаан би билээ.

            Арван дєрвєн насандаа лусын хааны охин Ажу мэргэн, Гэсэр хоёул авд мордов. Ажу мэргэн, Гэсэр хаан хоёр хамт явахад Гэсэр Хааныг долоон бух дайрав. Долоон бухыг шувт харваад, газар хадтал харвав би. Тvvний хойно Ажу мэргэнийг есєн бух дайрч ирэв. Ажу мэргэн есєн бухыг шувт харваад хадыг хадтал харвав. Одоо Гэсэр хаан «Эр эмийг яаж мэдэх вэ?» гэж дотроо санав. Тэгж байтал нэгэн бух дайрав. Гэсэр хаан онон ядаж их улсаас хєєж гаргав. Ажу мэргэн хойноос минь хєєж очив. Гэсэр хойшоо харж vзээд «Би ч эм хvн билээ. Надаас энэ хойд хvн муу эм мэт байна» гэв. Ажу мэргэн «Эмийг минь мэдvvзэй» гээд бухыг харваж алав. Гэсэр хvрээд сумыг сугалж аваад сугандаа хавчуулж vхэгч болж хэвтэв. Ажу мэргэн хэлэв: «Єчигдєр болоход Амадайн хєвгvvн Тємєр Хадайг алж, буурал морийг авлаа би. Єнєє болоход арван зvгийн эзэн Гзсэр хааныг алж, хээр морийг авах минь энэ» гээд хєтєлж явав. Гэсэр эс хєдєлж  хэвтэв. Гэсэр нэг хувилгаанаа єєр хvн болгож дуудав: «Ажу мэргэн,  арван зvгийн эзэн Гэсэр хааныг алав гэж Цас Чихэр  ах та гурван отог улсыг хурааж, Ажу мэргэнийг алъя талъя гэнэ» гэж дуудав. Ажу мэргэн нуусан vсээ тайлж, баруун гєхлєє «Эцэг ахад минь муу бvv болтугай» гэж баруун гарынхаа уруу дэлгэж орхив. Зvvн гєхлєє «Дvv эхэд минь муу бvv болтугай» гэж зvvн гарынхаа уруу дэлгэж орхив. Гэзгээ «Хятад боолд минь муу бvv болтугай» гэж хойшоо дэлгэж орхив. Тєдий Гэсэр мэдээд босон барилдав. Гэсэрийг нэг сєгтгєв. Гэсэр хэлэв: «Эр хvн гурван удаа барилдах биш vv. Дєрвєн vе тоосоо гєвєлцєх биш vv» гээд бас барилдав. Гэсэр: «Би дийлбэл чамайг авъя» гэв. Ажу мэргэн: «За» гэв. Гэсэр: «Энэ vгээ баталж миний чигчийн хурууны цусыг чи долоох буюу?» гэв. Ажу мэргэн «За» гэв. Чигчийгээ хатгаж цусыг долоолгов. Одоо хоёул их далайд ус уухаар очив. Усанд хvрч очиход усан дотор сумны сvvдэр гялбалзахыг vзэв. Гэсэр хэлэв: «Миний хойноос хvн нум сум тэлж байна уу?» гэж хойшоо харж vзвэл Ажу мэргэн нум сумаа тэлж явав. Гэсэр хэлэв: «Чи юу гэж ингэнэм?» гэв. Ажу мэргэн хэлэв: «Би чамд тэлсэнгvй, далай доторх загасанд тэлсэн билээ» гэв. Vгээр нь загас vхэж далай улаанаар хєдєлж байв. Хоёул далайд хvрч ус уугаад, Гэсэр хувцсаа тайлж далайд умбаад тэр далайн тэртээ гарч суув. Ажу мэргэн хvлээж сууж ядав. Дээл хувцсаа тайлж далайд ороход Гэсэр мэдээд исгэрч салхи хєдєлгєж хуй салхи болоход Ажу мэргэний дээл хувцас нь модны vзvvрт єлгєгдєн байв. Гэсэр харин ирээд дээлээ емсеж байхад нь Ажу мэргэн дайрч Гэсэрийн євєрт оров. Гэсэр дєрвєн зvгт есєн есєн сургаал vг болов. Арван дєрвєн насандаа лусын хааны охиныг авсан арван зvгийн эзэн Гэсэр ачит богд мэргэн хаан би билээ.

            Арван таван насандаа эдvгээ тэнгэр мэт тачигнаж, луу мэт хvрхэрч явах минь энэ буй за». Тэр vг єгvvлэхэд тэнгэр дуугарч, луу хvрхэрч рашааны хур орж байв. Гэсэрийг зарлиг болж байхад Рогмо гуа нэгэн vе уйлж, нэгэн vе инээж суув. [Тэндээс хамаг бvгдээр Гэсэрийн биеэр болсныг сонсоод Цас Чихэр тэргvvлэн Дос, Донсар, Лин гурван отог улс цуглаж ирээд их хурим хийж хєг дуугаар цэнгэлдэн жаргав. Арван зvгийн арван хорын vндэс тасалсан ачит богд Гэсэр  мэргэн хаан алдаршиж дуурссан тэргvvн бvлэг.

 


 

ємнєх     гарчиг    vргэлжлэл