![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН ХОЁРДУГААР БЇЛЭГ267. Чингис хаан, Цаст уулнаас хєдєлж, Яргай хотод бууж, Яргай хотоос хєдєлж, Тїрэмгий (Лин-жоу) хотыг эвдэж байхад Бурхан, Чингис хаантай уулзахаар ирэв. Тэнд Бурхан, уулзаж алтан сїм тэргїїтэн алтан мєнгєн аяга сав есєн ес, хєвїїд охид есєн ёс, морь, тэмээ есєн ёс, элдэв зїйлс тус бїр есєн есийг бэлэглэн уулзахад Бурханыг їїдний гадна бараалхуулав. Тэр уулзах їед Чингис хааны дотор муухай болов. Тїїнээс хойш гуравдугаар єдєр Чингис хаан зарлиг болж, Илаху Бурханд шударга нэрийг єгч, Илаху бурхан шударгыг ирїїлээд Чингис хаан, Илаху-г Толун чэрби гардаж нєгчєєтїгэй! Гэж зарлиг болов. Толун чэрби, Илаху-г гардаж танилгавгэж айлтгавал, Чингис хаан зарлиг болруун: "Тангуд улстай учраа ололцох гэж ирэх замд Арбухад хулан авлаж євдсєн биеий минь анаая гэж амь биеий минь хайрлаж їг дуртгасан Толун чи мєн биз. Дайсан хїний хорт їгэнд хорсож яваад мєнх тэнгэрийн хїч нэмний ачаар дайсныг гартаа оруулж єшєєгєє авав бид. Илахугийн энэ авч ирсэн нїїдлийн харш (дагшаа орд), аяга сав сэлтийг Толун чи автугай!" гэж зарлиг болов. 268. Тангуд улсыг эзэлж, Илаху Бархунд шударга нэр єгєєд тїїнийг тонилгож, тангуд иргэнийг уг удмаар нь хїртэл мохол мушгилгїй болгож (їр їлдэгдэлгїй болгож їїнийг тэмдэглэхийн учир) идээ ундаа идэж уугаад "Мохол мушгилгїй болсон" гэж хэлж тєгсгєж бай! гэж зарлиг болов. Тангуд улс, їгээ баталж хэлээд тэр хэлсэн їгэндээ хїрсэнгїйн тул дахин байлдахаар явж, Тангуд улсыг сєнєєн дараад гахай жил (1227) [долоон сарын 12-т Тїрэмгий балгасанд, А.то.] Чингис хаан, тэнгэрт халив. Халихын ємнє, тангуд иргэнээс маш олныг Есїй хатанд єгєв. [Эзний алтан хїїрийг хасаг тэргэнд тээж харин єєд болон ирэхэд Сєнидийн Гилїгэтэй баатар магтан шїлэглэсэн нь нь:
гэж магтан дуулав. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||