![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН ХОЁРДУГААР БЇЛЭГАРВАН ХОЁРДУГААР БЇЛЭГ265. Тэр євєл євєлжиж, тангуд иргэнд морилъё гэж цэргээ шинээр тоолон бїртгэж, нохой жил (1226)-ийн намар Чингис хаан, тангуд иргэнтэй байлдахаар мордов. Хатдаас Есїй хатныг авч явав. Замын зуур євєл, Арбухад олон хулан авлахад Чингис хаан, зост (толбот) бор морийг унаж явав. Олон хулан дайрч ирэхэд зост бор морь їргэж Чингис хааныг унагавал, хааны бие маш чилээрхэж Цоорха гэдэг газар буув. Тэр шєнє хоноод єглєє Есїй хатан єгїїлрїїн: "Хєвїїд ноёд хэлэлцэгтїн! Хааны бие шєнє их халуурч хонов" гэв. Хєвїїд ноёд хуралдсанд Хонхотны Толун чэрби єгїїлрїїн: "Тангуд иргэн, байсан газартаа байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутаг, шавар хотоо хаяж тэд хаана очих вэ? Бид буцаж, хааны биеийг сайжруулан, жич дахин байлдахаар мордъё!" гэвэл, хєвїїд ноёд цємєєр тэр їгийг зєвшєєрч, Чингис хаанд айлтгавал Чингис хаан єгїїлрїїн: "Тангуд иргэн биднийг зїрх шантарч буцав гэх болно. Бид элч илгээж, мєн элчийг иртэл, энд Цоорхад биеэ сувилж байгаад Тангудын хэлэх їгийг сонсож буцвал болно" гэж элчийг томилоод дуу бариулж (албан бичиг нь их тєлєв шїлэг бєгєєд цээжлэвч амархан тул дуу гэж нэрлэсэн) хэлїїлсэн нь: "Урьд тангуд иргэн баруун гар болж тусалъя! гэж Бурхан чи хэлсэн билээ. Чиний тэр їгийн ёсоор бид сартаул иргэнийг эрхэндээ оруулахаар мордохдоо чамд мэдэгдвэл, Бурхан чи хэлсэн їгэндээ хїрсэнгїй, цэрэг ч єгсєнгїй, харин их їгээр дайрсан билээ. Тэр їед бид єєр улсад зорьсон тул дараа учраа ололцъё гэж сартаул иргэнд морилж, мєнх тэнгэрт ивээгдэж, сартаул иргэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв" гэж илгээвэл, Бурхан єгїїлрїїн: "Дайрамх муу їгийг би хэлсэнгїй" гэв. Аша хамбу єгїїлрїїн: "Дайрах їгийг би хэлсэн. Одоо монголчууд та нар байлдаж сураад байлдъя! гэвэл, миний бие Алаша нутагт тэрэм (ханат) гэртэй, тэмээн ачаатай хїмїїс бий. Алаша-д аялж надад ирэгтїн! Тэнд байлдъя! Алт, мєнгє уурс, таваар хэрэгтэй бол Яргай (Нин-ся), Эржиї (Ся-лян) хотод ирэгїн!" гэж илгээжээ. Энэ їгийг Чингис хаанд сонсговол, Чингис хаан бие их халуунтайгаар єгїїлрїїн: "За тэр бишїї. Тэд ийм их їг хэлж байхад бид яаж буцаж болно? Їхэвч тэр их їгийг зїгээр орхихгїй. Мєнх тэнгэр чи мэд!" гэж Чингис хаан Алашаг зорьж хїрээд Аша хамбутай байлдаж, Алаша-д бїсэлж Аша хамбыг барьж, тїїний тэрэм гэртэй тэмээ ачаатай иргэнийг їнсэн товрог болтол талж сїйтгэв. "Тангудын омогтой дуулгаргїйгий нь хядаж орж дагагсдыг манай цэргїїд дураар барьж олзолж автугай!" гэж зарлиг болов. 266. Чингис хаан, Цаст ууланд зусаж, цэргээ явуулж, Аша хамбыг дагаж ууланд дутаан бїгсэн тэрэм гэртэн, тэмээн ачаатан тангудыг хураан эзэлж авав. Тэндээс Боорчи Мухулай хоёрт "Тангуд иргэнээс чадлын хэрээр автугай!" гэж соёрхоод зарлиг болруун: "Боорчи Мухулай хоёрт хятад иргэнээс соёрхож эс єгсєн билээ. Хятад иргэний жїйнийг та хоёр адил хувааж авагтун! Тэдний сайн эрсээр шувуугаа бариулж дагуулж явагтун! Сайхан хїїхнээр нь эхнэрїїдийнхээ хормойг засуулж явагтун! Хятад иргэний Алтан хааны итгэлт янагууд нь Монголын євєг эцгийг хорлосон Хар хятадын жїйн байсан билээ. Одоо миний итгэлт янаг нєхєд Боорчи Мухулай та хоёр бишїї !" гэж зарлиг болов. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||