ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН НЭГДЇГЭЭР БЇЛЭГ

261. Бас индус (энэтхэг) иргэн, багдад иргэн хоёрын завсарт байгаа Ару-Мару Мадсаары улсын Абту хотыг эзлэхээр Дєрвэдийн Дєрбэй догшиныг аялуулав.

262. Бас Сїбээдэй баатрыг умар зїгийн Ханлин, Хипчак, Бажигид, Орос, Мажар, Асу, Сасу, Чэркэс, Кэшимир, Болар буюу болгар, Лала эдгээр арван нэгэн аймагхарь улсыг хїртэл Ижил (Волга), Яик (Урал гол) мєрнийг гэтлїїлэн, Кивамен (Кивамен буюу Киев), Хэрмэн хотуудыг хїртэл аялуулав.

263. Бас Сартаул улсыг эзэлж дуусаад Чингис хааны зарлигаар хот, хотод дарга тавихад Єргнэчи хотоос Хоромши овогтой сартаул Ялавач, Масхуд гэдэгнэртэй эцэг хєвїїн хоёр ирж, хот газрын ёс заншлын тухай Чингис хаантай ярилцав. Тэд, хот газрын заншил ёсыг сайн мэдэх тул хєвїїн Хоромши Масхудыг монгол дарга нарын хамт Бухар, Сэмисгяб, Єргнэчи, Удан, Хисгар, Уриан, Гусандарил тэргїїтэн хотыг захируулаад эцэг Хормши Ялавачийг авчирч, Хятадын Жунду (Бэйжин) хотыг захируулав. Ялавач, Масхуд нар хот суурин газрын журам ёсыг сайн мэдэх тул Хятад улсыг захирах монгол дарга нарын дэргэд сартаул хїмїїсийг зєвлєгч нараар томилов.

264. Чингис хаан, Сартаул улсад долоон жил яваад тэнд Жалайрын Бала ноёныг хїлээж байхад Бала ноён Шин мєрнийг гэтэлж, Жалалдин султан, хан Мэлиг хоёрыг Индус газар хїртэл нэхвэл Жалалдин султан, хан Мэлиг хоёр нэгэнт завхсан тул Индусийн хязгаарын иргэдийг олзолж тоноод олон тэмээ, ямааг авч буцаж иржээ. Тэндээс Чингис хаан, буцах замдаа Ирчис мєрєнд зусаж, долоодугаар он тахиа жил (1225) -ийн намар Туул голын Хар шугуйд их ордоо засаж буув.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates