ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ТАВДУГААР БЇЛЭГ

Борохул хэлэв:

"Харвах сумны
Халхавч болж
Хангинах зэвийн
Бамбай болж
Итгэлт эзэн чиний
Идэх биед
Ирт мэс
Бїї хїргэе" гэв.

Мухулай хэлэв:

"Дайсныг дарж
Олзыг оруулж
Ирэх дайсны
Ирийг мохоож
Буцах дайсныг
Бултыг хядаж
Хїлэг мориныхоо
Сїїл дээгїїр
Хїдэн манан татуулж
Унасан мориныхоо
Дэл дээгїїр
Ургах сайхан нарны
Улаан гэрлийг цацруулж
Байлдаан бїхэнд ялсан
Баяртай сайхан мэдээг
Баатар чамдаа хїргэе" гэв.

Чингис:

Шилдэг зургаан сайдын
Шийдвэртэй їгийг сонсож
Шарсан тэхийн махнаас
Шаламгайлан идэж дуусаад
Шаргал морины цулбуурыг Шигихутугт єгч
"Їзсэн зїїдний минь
Їнэн худлыг мэд"

гэж явуулав.

Шигихутуг, шунхан шаргал морий нь унаад

Тал газар тавиулж
Тайга газар алхуулж
Хєндий газар хатируулж
Хєвч газар сажлуулж
Шар дэвсэгт хїрээд
Шалгаж сайтар харвал
Бараан тугийг хийсгэсэн
Балмад дайсны цэрэг
Бачмаг тулгарахад
Баатар Шигихутуг
Байсан газрын зїг
Бачимдан давхиж ирээд:
"Шар дэвсэг дээр
Цочмог гарч очвол
Гурван зуун дайсантай
Бачмаг тулгарч уулзав
Тайчуудыг
Таньсангїй
Мэргидийг
Мэдсэнгїй
Монголыг
Мохтол харж чадсангїй

Хойшоо ганцхан хяламхийж їзэхэд эзний зїїдэнд їзсэн дайсантай адил мэт байна" гэв. Тэгэхэд зургаан сайд хуягаа ємсєж, бамбайгаа зїїж, байлдаанд бэлдэж байтал дайсны цэрэг хїрч ирэв.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates