"Довтлон орох чадалгїй боловч
Тогтсоныг бататгах чадалтай би
Эрчлэн дайрах чадалгїй боловч
Эвдэрснийг сэлбэх чадалтай би.
Уульхай зантай Чуу мэргэн би,
Уулгалан орох цаг болоход
Ухрах зугтах магадгїйг
Урьдаас хаандаа хэлье.
Улс орноо тогтоосон хойно
Учиртай їгээрээ тусалж чадна.
Харь дайсныг довтлох цагт
Хаан эзэн Чингис чамд
Хашир миний боломжит їг
Хааяа боловч тус болно" гэв.