![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: НЭГДYГЭЭР БYЛЭГ25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг їзэж, гол дайрт, годил сїїлт орог мориныхялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав. 26. Бодончар, идэх юмгїй тул чонын гууд хорьсон гєрєєсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг тїїж гэдсээ хооллож, харцагаа тэжээсээр тэр он гарав. 27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу,
нугас олныг алж, идэж їл барах тул, 28. Битїї модот уулынхяраас нэгэн бїлэг иргэн, Тїнхэлэг горхин уруу нїїж ирэв. Бодончар, харцагаа тавин єдєр бїр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шєнє євсєн эмбїїл гэртээ ирж хонох бїлгээ. 29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс єгєв. Тэд иргэн, Бодончарыг хэн юун хїн бэ гэж асуухгїй, Бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгїй явна. 30. Гэтэл Буха хатаги ах нь Бодончар мунхаг дїїгээ энэ Одон мєрєн уруу одлоо гэж нэхэн ирж, Тїнхэлэг горхинд нутаглах тэд иргэнд хїрээд тийм морьтой, тийм хїн їзэгдэв її гэж сурвал, 31. Тэд иргэн єгїїлрїїн: "Єдєр бїр нэгэн хїн манд ирж эсэг (цэгээ) ууж одно. Тэр хїн ба тїїний морь, чиний сурдагтай адил байна. Тїїнд нэг харцага бий. Тэр, шєнє хаана хонодгийг мэдэхгїй. Баруун хойноос салхи салхилбал тїїний харцагаар бариулсан нугас галууны єд сєд нь цас мэт бутарч хийсэж ирнэ. Бодвол тїїний гэр холгїй биз. Одоо тїїний ирэх цаг болов. Хоромхон хїлц" гэв. 32. Удалгїй Тїнхэлэг горхин єєд нэгэн хїн айсуй. Хїрч ирвэл Бодончар мєн. Буха хатаги ах нь таньж аваад Онон мєрєн єєд дагуулан давхив. 33. Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч єгїїлрїїн: "Ах аа, ах аа, бие тэргїїтэй, дээл захтай нь сайн" гэвэл, ах нь тэр їгийг хайхарсангїй. 34. Бодончар мєн їгийг хоёрдугаар удаа єгїїлбэл, ах нь хариу хэлсэнгїй. Мєн їгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь єгїїлрїїн: "Чи энэ їгийг юунд дахин дахин єгїїлнэ?". 35. Бодончар єгїїлрїїн: "Тугаарын (саяын) Тїнхэлэг горхиноо бїхий иргэнд эзэнгїй, их бага, сайн муу, толгой шийр цєм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя" 36. Ах нь єгїїлрїїн: "За тийм бол гэртээ хїрч, ах дїї нартай зєвлєлдєж, тэд иргэнийг эзэлье" гэж, |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||