ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: НЭГДYГЭЭР БYЛЭГ

13. "Нєхєр шоролгодоо" гэж Добу мэргэн хэлбэл, тэр хїн уушги зїлд ба арьсыг єєрєє авч, бусдыг цєм Добу мэргэнд єгєв.

14. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хїїхдээ хєтєлсєн нэгэн ядуу хїн учрав.

15. "Чи юун хїн бэ?" гэж Добу мэргэн асуувал, тэр хїн єгїїлрїїн: "Би Малиг баяудын хїн. Одоо би ядарч явна. Тэр гєрєєсний махнаас надад єг. Би энэ хєвїїнээ чамд єгье" гэвэл,

16. Добу мэргэн зєвшєєрч, бугын єрєєсєн гуяыг тэр хїнд єгєєд хєвїїнийг авч ирж гэртээ зарцлах болов.

17. Тэгж байтал Добу мэргэн їгїй болов. Добу мэргэнийг їгїй болсны хойно тїїний гэргий Алун-гуа бэлбэсэн бєгєєтєл Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг нэртэй гурван хєвїїнийг тєрїїлэв.

18. Урьд Добу мэргэнийг амьд бїхий цагт тєрсєн Бэлгїнїтэй, Бїгїнїтэй хоёр хєвїїн, эх Алун-гуагаас эчнээ хэлэлцсэн нь: "Бидний эх, ойр тєрлийн эрэгтэй хїнгїй ба эргїй бєгєєтєл энэ гурван хєвїїнийг тєрїїлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хїн байна. Энэ гурван хєвїїн, тїїний хїїхэд биз" гэж эхээс далд хэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд,

19. Хаврын нэгэн єдєр хонины хатсан мах чанаж Бэлгїнїтэй, Бїгїнїтэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хєвїїндээ идїїлээд тэднийг зэрэгцїїлэн суулгаж, хїн бїрд нэжээд мєс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж єгвєл амархан хугачиж орхив. Бас таван мєсийг нийлїїлж баглаад хугал гэж єгвєл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангїй.

20. Їїнд Алун-гуа эх нь єгїїлрїїн: "Бэлгїнїтэй, Бїгїнїтэй та хоёр намайг энэ гурван хєвїїнийг яахин тєрїїлэв, хэний хєвїїд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх тань зєв.

21. Гэвч, та нар учрыг мэдэхгїй байна. Шєнє бїр цагаан шар хїн, гэрийн єрх тотгоор гийгїїлэн орж ирээд миний хэвлийг илэхэд тїїний гэрэл миний хэвэлд шингэх бїлгээ. Тэр хїн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин єгїїлнэ та. Тїїнээс їзвэл тэнгэрийн хєвїїд биз. Хар тэргїїт хїнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хїн сая учрыг мэднэ" гээд

22. Бас Алун-гуа, таван хєвїїнээ сургаж єгїїлрїїн: "Та таван хєвїїн, миний нэгэн хэвлээс тєрсєн биш її. Та нар ганц ганцаар салбал нэжээд сум мэт хїнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгїй болно" гэв. Тэгж байтал Алун-гуа эх нь їгїй болов.

23. Эх Алун-гуаг їгїй болсны хойно ах дїї тавуулаа, адуу малаа хуваах болж, Бэлгїнїтэй, Бїгїнїтэй, Буха хатаги, Бухату салжи дєрвїїлээ юмаа хувааж аваад дїї Бодончар мунхагийг бядуу гэж урагт їл тооцож хувь эс єгєв.

24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сїїлт орог шинхул морио унаж їхвэл ухье, амьдарвал амьдаръя гэж Онон мєрєн уруу зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хїрч євсєн эмбїїл гэр барьж суув.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates