Алтан товч

Арван гуравдугаар хуудас
буюу Тїїхийн товчоо

Сїмбэр уулын ємнєд тал нь Улаан-Ли-гийн (тєв азийн) тал буй. Замбутив ертєнц хэмээмї. Тїїнд есєн єнгийн улс бєлгєє. Есєн єнгє бїлэг улс нь: Энэтхэг улс цагаан єнгєт буюу. Охин улс ногоон єнгєт буюу. Тєвдийн улс хар єнгєт буюу. Хятадын улс улаан єнгєт буюу. Гууль улс хєх єнгєт буюу. Васа улс ухаа єнгєт буюу. Нохой улс хїрэн єнгєт буюу. Эрээн улс ганц хєлт улс буюу. Монгол улс шар єнгєт буюу. 

Монгол улс дєрвєн єнгєт буюу. Цагаан монгол, Имагарийн ємнєд зїгт буй. Шар монгол Ачини цайдамд аж. Улаан монгол хар хятад лугаа хамт суун бєлгєє. Хар монгол хойд газарт аж. 

Тєвд улс гурван єнгєт буюу. Цагаан тєвд, Дээд Имагари нэрт газраа барин (байх) аж. Улаан тєвд гурван Сїнгэ нэрт газар барин аж. Хар тєвд Хятадын захад барин аж. 

Хятад улс дєрвєн єнгєт буюу. Цагаан Хятад энэтхэг газарт аж. Шар хятад далайн дунд аж. Хар хятад чанхи газарт аж. Улаан хятад Нангай нэрт газар барин аж.

Эеваны улс Хэрэн нэрт газар барин аж. Бас Галын улс, баруун этгээдийн ємнє агсан ажгуу. Мон улс Гахай уул барьж аж. Балбын улс Энэтхэг, Тєвд хоёрын завсар аж. Сартуул улс Ли нэрт газар барин аж. Мичин улс ой модонд аж. Дєрвєлжин вайши газраа эдгээр улсыг ийн хэмээн хуваан барьсан ажгуу. Тэдний дунд Лха Тудтарий хаанаас нааш Їсэн ширээт хаан хїртэл арван таван хаад суув. Тєвд газраа гурван Загравардын хаан тєржээ. Гадна дотно дундыг гурван зїйл, ёсон (есєн) яаман эсгэв. Гурван зуун жаран засгаар явуулав. Яамтныг титїїлэв (титим ємсгїїлэв). Тїїний хойно Хятадын газарт Тан унгийн орноос Чиу Тайжиу нэрт хаан сууж, зургаан їе болов. Тїїний хойно мєн Хятадын Алтаботу Танхун шиху нэрт хаан сууж, Шидургу хаан хїртэл зургаан їе болов.

Тїїний хойно мєн тэр цагт дорнод этгээд Замбутив ертєнцєд энэ газар дээр арван хоёр муу хаад тєрж, хамаг амьтдыг маш дэнсэлгэн зовоов. Тэр зовоохыг эрхт Шагжаамуни бурхан мэдэж хурмаст тэнгэрийн хувилгааныг монголын газраа Есїхэй баатар, Єэлїн їжин хоёроос (тєрїїлсэн нь) хамаг замбутивийг мэдїїлэн, Монголд суут богд Чингис хаан таван их улсыг эрхэндээ оруулав. Ємнє Хятадын Ахудай Алтан хаан, єрнє Тєвдийн Шударга хаан, умар Сартуулын Султан, хан Мэлиг хоёр, дорно солонгосын Буха цагаан хаан, дєрвєн зїгийн дєрвєн харьтан тэд бєлгєє. Тїїнээс єєр бус єєр єєрєє эрхшээсэн арван хоёр муу хаад хэмээвээс, Тайчуудын Таргудай Хирилтуг, Жїрхэний Сача Бэхи, гурван Мэргидийн Тогтоо бэхи, Хэрэйдийн Ун (Ван) хаан, Зажираны Жамуха хаан, Харалудын Арслан хаан, Ойрадын Хотога бэхи, Хорь Тїмэдийн Ботохой тархун, Уйгарын Идїїд, Найманы Даян хаан, Татаарын Мэгїжин сїїлт, зургаан Зїрчидийн Занчун хаан, эд арван хоёр муу хаадыг эрхэндээ оруулж, дєчин тїмэн Монгол, дєрвєн тїмэн Ойрад, зургаан мянган Їжигэд, Онгуча, Осхи, Барга, Буриад, Тоуа, урианхан, Уругтан, Хамиган, Энгїд, Ойн иргэн, Алаг адуут, алтан тэвшит бїлэг цєлєг улс, Хїрэн нохой улс, Тэргїїн їгїй улс, Эрээн ганц хєлт улс тэргїїтэн Эден эхтэн улсыг эрхэндээ оруулж, барс мэт бариулж, їтэгэ мэт єрлєж, єєрийн дураар явж, Эден ахт улсын албан авч, замбутив ертєнц дээр бурхны зарлигаар тэнгэрийн ивээлээр хар тэргїїт хїний дїр бєгєєтєл єдий улсыг зонхилон, таван єнгийн их улс, дєрвєн харьтны эригу буруутныг номхотгон энхжїїлж, улсыг хураан, тєрийг тэтгэсэн сайд ардыг тїмтийн ноён, мянгатын ноён, зуутын ноён, аравтын ноён болгон дотоод бие сахих тїмэн хэвтїїл, найман мянган хорчи хишигтэн болгож, цэрэг мэдэх баатар ноёдоор цэрэг мэдїїлэн, улсын албан гувчуурын дарга шїїлэн дэмч тавив. Зарга ялгах зайсангууд тавин, улсыг мэдэх чэрби, цэргийг мэдэх чэрби тавьж, тус тусад нь тїшин яам ёсыг тєгсгєж, таван єнгийн их улсыг хєл хєсєр, гар газар хїргэн энх жаргуулав. Тїїний хойно гуравдугаар он болж їхэр жил, Єгэдэй хаан дєчин гурван насандаа Хэрлэний Хєдєє аралд их ор хаан суув. Зарим тїїхэнд Єгэдэй хааны хєл чилээрхэж, Сахьяа бандидыг залж ир гэж элч илгээв. Тэр лам нэгэн бєєс, нэгэн хэсэг шороог нэгэн шарил гуу дотор хийж єгєєд илгээв. Єгэдэй авч їзээд, шороо нь чи їхэх гэсэн байнам. Бєєс єгсєн нь намайг идэхїйдээ одъё гэж байнам. Шарил єгсєн нь хойно Монгол улс номд орох гэсэн байнам гэв. Тєдий лам ирэв. Єгэдэй хаан угтаж золгов. Хєлийн чилээг асууваас, хаан чи урьд тєрєлд Энэтхэгийн хааны хєвгїїн аж. Сїм барихуйд газар хєндєж мод огтолсноор газрын эзэн ирж тотгорлов. Сїм барьснаар Чингис хааны хєвгїїн болж тєрєв хэмээн Маха галайн дорма (балин) орхиж чилээ эдгээв. Хаан эхлэн Монгол улс бїгдээр номд оров. Олон хувилгааныг їзїїлэв. Зуу хотод Гимала Шила нэрт суврага босгов. Сахьяа бандидад нєхєд болж ирэхїйд Пагва лам найман настай дагаж ирэв. Бас Гарма багш иржээ. Бас зарим тїїхэнд, Сахьяа бандидын илгээсэн цутгамал бурхныг энэ алт буюу юун хэмээж, хуурайгаар їрснээр эртний буян буурч, гурван хоног чилээрхэн, хаан ор сууснаас арван гуравдугаар он болж, їхэр жил, тавин таван насандаа Їдїхї Хуланаа тэнгэр болов. Єгэдэй хаан хонин жилт ажгуу. Гїюг хаан нь зургаан он болж, морин жил Єрмєгтєд дєчин хоёр насандаа их ор суув. Нєгєє он хонин жилд дєчин гурван насандаа Сэмшигитэд тэнгэр болов. Гїюг хаан їхэр жилт ажгуу. Тїїний хойно тавдугаар он болсонд, богд Чингис хааны отгон нь Тулуй эзэн, тїїний хєвгїїн Мєнх хаан дєчин таван насандаа гахай жил Хэрлэний Хєдєє аралд дєрвєн сарын шинийн гурванд их ор суув. Лам нь Содном Жамсан нэрт буй. Есєн он болж, їр їгїй тавин дєрвєн насандаа, хонин жил Чин жанху нэрт хотод тэнгэр болов. Мєнх хаан туулай жилт ажгуу. Тїїний хойно зургадугаар он болж, мичин жил Тулуй эзний Хэрэйдийн Ун (Ван) хааны дїї Жаха хамбын охиноос тєрсєн суут Хубилай сэцэн хаан дєчин таван насандаа Хїрд шандуд их ор суув. Тэр Хубилай сэцэн хаанд дєрвєн аймаг цэрэг тєгссєн буюу. Ян нэрт улс ба Михан улс хийгээдийг тойндоо (мэдэлдээ) оруулав. 

Хятадын зургаан муж, манжийн улсыг тойндоо оруулав. Энэтхэгийн дорно, Хятадын ємнє дэх Ханжу нэрт их балгас, энэ газар дээр тийм их балгас їгїй бєлгєє. Тїїнийг тойндоо оруулав. Бурхны шавдин номуудыг наран мэт мандуулан дэлгэрїїлэв. Тэр хааны Чамбуй нэрт хатан нь гурван эрдэнийг биширч бєлгєє. Тэр хаан нь ном ба ертєнцийн їйлсийг Чамбуй хатан лугаа зєвшиж їйлдэн бєлгєє. Тэндээс тэр хаан нь гучин насандаа Пагва ламыг залж, Пагва лам арван есєн наст бєгєєтєл ширээнээ гаргаж, Хїрэн зандан нэрт хотын баганыг цагаан чулуугаар хийж, гурван єнгє улсыг номд оруулав. Хубилай сэцэн хаан, Пагва ламд алтан хийгээд сувдан, хярсан дээл, эрдэнээр хэлхсэн орхимж, эрдэнэ малгай, алтан шїхэр, алтан ширээ тэргїїтэн эд таваар, морь тэмээ єгєв. Пагва лам тэндээс Хамус хамбо оронд єєд болж убадини алдаршсан алдрын гэгээнээс товчлон, долоон нєхєд сэлтийн шагшбад їнэхээр авч харин єєд болж ирэв. Хаан, очирт хєлєгний номын рашааны хуримыг гурвантаа эдлэхуй анхны їед тївдийн гурван тїмний урчинг (урчуудыг) єргєв. Хоёрдугаар їед Хятадын урчинг мєн хийгээд ойд (мєнхїї жилд) тєвдийн арван урчинг єргєв. Гуравдугаарт Ачитасадуру хааны шарилын хувийн сайвар одсоны арвижихуй шарилуудыг єргєв. Пагва ламд бандида Пагва дишэри хэмээх цол єргєв. Дайдуд євєлжиж, Шандуд зусаж, Шагжаамуний шажныг наран мэт гийгїїлэв. 

Нэгэн їед Гарма багш нь уснаа шингэхїй, огторгуйд нисэхїй, чулуу атгахуй тэргїїтэн олон риди хувилгааныг їзїїлсэнд Сэцэн хаан, бидний лам дишэри хутагт хувилгаан мєн бєгєєс бээр (боловч), риди хувилгаан хийгээд онол нь энэ халтар Югэзэрийнх илїї ажгуу хэмээн зарлиг болсныг Сэцэн хааны хатан сонсож, Пагва ламд учир шалтгааныг єчиж, Гарма багшийг эрхэн болговоос, Сахьяагийн язгуур їндэснээ гэмт болохын тул, риди хувилгааныг їзїїлэн соёрх хэмээсэнд, хаан, тїшмэд эхлэн бїгдийн дунд Пагва лам илдээр (мэсээр) єєрийн тэргїїн хийгээд, гар хєлийг таван єєр огтолж, таван язгуурт бурхан болгон адислаж їзїїлсэн тэргїїтэн олон хувилгааныг нїдний хурим болгон їзїїлэв. Тэр Хубилай сэцэн хаан нь бурсан хуврагуудыг албанаас гаргаад, хоёр ёсыг тэгш зохиож, Чингис хааны их тєрийг бататган барьснаар Зэгидана сэцэн хаан хэмээн олноо алдаршив. Гучин таван он болж, морин жил, хувь сарын хорин хоёрт наян нэгэн насандаа Дайдуд тэнгэр болов. 

Сэцэн хаан могой жилт ажгуу. Тїїний хойно мєн морин жилд Єлзийт хаан гучин насандаа дєрвєн сарын шинийн арванд Шигир нуурт их ор суув. Лам нь Дарма бала буюу. Арван дєрвєн он болж, дєчин дєрвєн насандаа, хонин жил, хувь сарын шинийн найманд Дайдуд тэнгэр болов. Єлзийт хаан їхэр жилт ажгуу. Тїїний хойно мєн он, хонин жилд, Єлзийт хааны дїї Хєлєг хаан хорин долоон насандаа их ор суув. Лам нь Чойжи-Одсэр буюу. Тавдугаар он болж, гахай жилд Дайдуд тэнгэр болов. Хєлєг хаан могой жилт ажгуу. Энэ хаан шашинд тус их хийв гэх.

Тїїний хойно гахай жил, Буянт хаан гучин долоон насандаа их ор суув. Лам нь Дон-ёдба хэмээх буюу. Арван он болж мичин жилд, дєчин долоон насандаа Дайдуд тэнгэр болов. Буянт хаан тахиа жилт ажгуу. Тїїний хойно мєн он. Гэгээн хаан морин жилд арван найман насандаа Дайдуд их ор суув. Лам нь Содномжанцан буюу. Дєрвєн он болж хорин нэгэн насандаа гахай жил Шандуд Ємнєд морин євчїїнээ тэнгэр болов. Гэгээн хаан хулгана жилт ажгуу.

Тїїний хойно Есєнтємєр хаан, гахай жилд, гучин насандаа Хєдєє аралд их ор суув. Лам нь их Бам Содном буюу. Зарим тїїхэнд Арибаха хаан гэх. Зургаан он болж гучин зургаан насандаа луу жилийн найман сарын шинийн зургаанд Шандуд тэнгэр болов. Есєнтємєр хаан могой жилт ажгуу. 

Мєн тэр жилд Ражабаг хаан дєчин хоног суугаад халив. Бас Гїшлэ хаан нэг сар суугаад егїїтгэгсэнд, бас мєн тэр онд Заяат хаан гучин таван насандаа луу жилийн найман сарын арван хоёрт их ор суув. Лам нь Ринчиндиниха буюу.

Тїїний хойно могой жилд, Хутагт хаан баруун этгээд алдар тєгсєж ирж, хувь сарын арван еснєє гучин насандаа их буу тамга Алтємєр чинсанг алуулж, эсэргїїцэгчдийг угтуулан ялж єчиж Гїшлэ хутагт хаан Цэцэгнуурт дєрвєн сарын шинийн гурванд их ор суув. Лам нь Намхайжанцан буюу. Дєрвєн сар суугаад, мєн он, найман сарын шинийн зургаанд тэнгэр болов.

Тїїний хойно мєн сарын арванд Заяат хаан их ор суув. Лам нь Жиширинчин буй. Дєрвєн он болж, мичин жил, гучин таван насандаа Дайдуд тэнгэр болов. Мєн тэр мичин жил, Ирчэмэл Эрдэнэцогт хаан, арван сарын шинийн тавнаа их ор суув. Лам нь Санзайбал хэмээх. Мєн сарын хорин тавнаа, мичин жилд Дайдуд тэнгэр болов.

Тїїний хойно мєн он, мичин жил Дайдуд Тогоонтємєр ухаант хаан их ор суув. Лам нь Буяны Луу нэрт бєлгєє. Тэр хаан, Чингис хааны байгуулсан их тєрийг алдав. Чингис хаанаас Тогоонтємєр хаан хїртэл Сахьяагийн лам нарыг тахив. Ухаант хаан нь Тидши Ибшуд Лу ламын зарлигт эс орж, Пагва ламын тангаргаас давж, Хубилай сэцэн хааны барьсан Дайду харшийг алдсан ёсон нь ийн буюу.

Тэр ухаант хааны цагт Зїрчид євгєний Жожу нэрт хєвгїїнийг тєрєхїйд гэрээс солонго татав. Тэр бэлгийг Лаган, Ибагу хоёр мэдэж, энэ хїїхэд хаанд маань сайн ч туст буй за. Муу ч хорт буй за. Їїнийг єчїїхнээс їгїй болгогтун гэж хаанд єчив. Хаан тэр хоёрын їгэнд эс орж, тэр хїїхдийг эс алав. Лаган, Ибагу хоёр єгїїлсэн нь: Та їїнийг эс алав. Їїнээс хойно тэргїїнээ бїї хэмжїїлэгтїн (хамгаалагтун) гэж энэ їг хэлэв. Тэр хєвгїїнийг єссєн хойно зуун мужийн улсаа даргалуулав. Баруун мужийн улсыг Тогтага, Харацан хоёр мэдэх бєлгєє. Тїїний хойно Жїхэ, Буха ах дїї хоёр Тогтага, Харацан хоёрыг хаанд муутгаж, энэ хоёр дарга санг чинь дарж, их сайныг єєрєє идэж, єчїїхэн мууг хаанд авчирч єгнєм гэж ийн їг айлтгав. Энэ їгийг сонсоод хаан мєн Жїхэ-ийг Тогтага, Харацан хоёрыг авчир гэж илгээв. Жїхэ эчиж (яваад), хїрэлгїй зуураас ирж, эс ирэв гэж хаанд мэдїїлэв.Бас илгээв. Мєнхїї урьд їгээ хэлж ирэв. Хаан уурлаж, Тогтага, Харацан хоёрыг даргаас гаргав. Ер их улсыг Жїхэ, Буха хоёроор мэдїїлэв. Жїхэ, Буха хоёр алба санг хураахаар эчив. Гурван жил болтол эс ирэв. Хаан зарлиг болсон нь: Жїхэгийн хєл асар хїнд болов. Жїхэ ирэхїл хаалга бїї нээж єг гэж хаалгачид зарлиг єгєв. Тїїний хойно хаан зїїдлэв. Олон цэрэгтэй дайсан болж, хотыг минь давхарлан (бїслэн) байм аж. Тэр дайснаас айж хот дотор тойрч гїйж яван атал гарах чєлєєг їл олом аж. Бас баруун хойш гїйж явтал нэгэн нїх їзэгдэм аж. Тэр нїхээр хан орноо гээж, хамаг улсаа орхиж гарам гэж зїїдлэв. Энэ зїїд минь сайн буюу, муу буюу гэж хятадын гэгээн санчинд тайлгав. Тэр санчин хааны зїїдийг тайлсан нь: Хаан, хан орноо алдах ёр буюу гэж тайлав. Тїїний хойно монголын Тогтага чинсан сайн аялгуураар тайлав гэх. Тэр зїїдийн билгээр баруун хойш эчиж їзвээс нїх буй аж. Энэ зїїд минь їнэн буюу гэж эмээв. Тїїний хойно Жїхэ, Буха хоёр тїмэн хасагт алба, сан тээж авч ирэв.

Олонх хасагт нь эд тээсэн аж. Гурван мянган хасагт нь хуягтан цэргїїдийг тээж ирэв. Хаалгачин хаалга эс нээж єгєв. Хаалгачин эрдэнэ эд таваар єгч, авч ороод цэргїїдийг ил гаргаж, хааны алтан ордыг хїрээлэм гэтэл, хаан мэдэж гучин тїмэн монголоо орхиж, урьд їзсэн нїхээр хатад хєвгїїдээ аван одсон бєлгєє. Арван тїмэн монголоо авч гарав. Тэр гарахуй сївд хавт Хасарын їр Тогу баатарын хєвгїїн Томолху баатар, хєвгїїн Хачи хєлгийг гаргаад жаран хиуртэн нєхдєє удирдаж їг єгїїлсэн нь: Нэр хугарахаар яс хугар гэлээ гэж, хятадын нэхсэн цэргїїдийг угтан алалдаж їхэв. Хааны їрд Хасарын їр нэгэн тус хїргэв гэх тэр буюу.

Элдэв зїйл, эрдэнээр шулуухан
сайхнаар бїтсэн Дайду минь
Эртний хаадын суусан
зуслан Шандугийн Шар тал минь
Сэрїїн сайхан Хэйбїн Шанду минь
Улаан халзан
туулай жил алдсан хайран Дайду минь
Єглєє манагар (эрт)
єндєр дээр гарваас сайхан униар чинь
Ухаант хаан миний ємнє
Лаган, Ибагу хоёр хийж бєлгєє
Ухаж мэдэж, тавьж илгээв хайран Дайдуг
Ухаан їгїй тєрсєн ноёд,
улсаа харж эс їзэлцэв
Уйлж хоцров би
Нутагт хоцорсон
улаан бяруутай адил болов би.
Элдэв зїйлээр бїтсэн
найман талт цагаан суврага минь
Их улсын нэр тєрийг аван суусан
Есєн эрдэнээр бїтсэн Дайду хот минь
Дєчин тїмэн
Монгол улсын нэр тєрийг аван суусан
Дєрвєн хаалгат дєрвєлжин их Дайду хот минь
Шашин номыг дэлгэрїїлэн явтал
Тємєр шат хугарчээ, хайран Дайду хот минь
Нэр тєр минь
Хаанахь яанахь монгол улсаа
Харуулдан хайгуулдагч хайран Дайду минь
Євлийн євєлжих їгїй балгас минь
Зуны зуслан Хэйбун Шанду минь
Сайхан Шар тал минь
Лаган, Ибагу хоёрын
їгэнд эс орсон хорон минь
Хутагтан байгуулав, хулсан ордыг
Хувилгаан сэцэн хаан зуснам бєлгєє
Хэйбїн Шандуг хумьж автав, Хятад улсад
Хурьцах муу нэрийг Ухаант хаанд тавив.
Хамгаар байгуулав, хан Дайдуг
Харшлан авалцам бєлгєє хайран Дайдуг
Хамж автав, Хятад улсад,
Харшлах муу нэрийг Ухаант хаанд тавив.
Элдвїїдээр байгуулав, эрдэнэ Дайдуг
Эрхлэн зусам бєлгєє, Хэйбїн Шандуг
Эндэж автав. Хятад улсад,
Эргэх муу нэрийг Ухаант хаанд тавив.
Хаан эзний зєєсєн их нэр тєрийг
Гайхамшиг
Сэцэн хааны барьсан хайран Дайдуг
Хамаг улсын шїтээн тулга эрдэнэт хотыг
Хамж автав, Хятад улсад, хайран Дайдуг.
Хан тэнгэрийн хєвгїїн Чингис хааны алтан ураг
Хамаг бурхны хувилгаан
Сэцэн хааны алтан харшийг
Хамаг бодисон нарын хувилгаан Ухаант хаан
Хан тэнгэрийн заяагаар алдав, хайран Дайдуг.
Хан эзний хасбуу тамгыг ханцуйлж гарав
Хамаг дайсны дотроос хатгалдан гарав
Буха тємєр чинсан булха (дайсан) дотроос
Хан эзний урагт хан орон болтугай тїмэн їед.
Гэнэдэж алдав хайран Дайдуг
Гэрээс гарахуйд эрдэнэ шашин ном хоцров тэр цагт.
Гэгээн билэгт бодисун нар ялгатугай хойд цагт
Хэрж ирж тогттугай,
Чингис хааны алтан урагт.

Тїїний хойно хорин есєн насандаа дєрвєн он болж нохой жилд Ин цинбуу нэрт хотод тэнгyр болов. Олон Монголын тєрийг Таймин хаанд автаж, тїїнээс хойно ном шашин цєлийдсєн бєлгєє. Хубилай сэцэн хаан Дайдуд сууснаас нааш Ухаант хаан хїртэл нэгэн зуун жил дээр, таван он зургаан сар суугаад Дайду хотыг алдав гэх.

Тэр тєр автахуйд Ухаант хааны хонгирад хатан гурван сартай хєл хїнд агсан ажгуу. Тэр хатан бутун дотор орж хоцров. Тэр бутунг хятад ган гэх, монгол бутун гэх. Тэр хатныг хятадын Жожу Хонхуа хаан авч, хан оронд суув. Тэр хатан сэтгэсэн нь: Долоон сар барж їзэгдвээс дайсны хєвгїїн гэж тэвчих (алах), арван сар болж їзэгдвээс (гарваас) єєрийн хєвгїїн гэж муу їл хийх гэж тэнгэр эцэг минь єршєєж гурван сар нэмж, арван сар болгож єршєєн соёрх гэж залбиран явав. Тэнгэр єршєєж арван гурван сар болж ногон хїїхэн їзэгдэв (хїїхэд нь гарав). 

Жожу Хонхуа хааны хятад хатнаас нэгэн ногон хїїхэн тєрєв. Хонхуа хааны зїїдэнд хоёр луу хэрэлдэхїйг їзвээс баруун лууг зїїн луу дийлэн байхуйг їзэн зїїдлэв. Энэ зїїд минь сайн буюу, муу буюу гэж ёрчинд їзїїлэв. Тэр хоёр луу бус, хоёр хїїхэд чинь буй. Баруун луу гэгч нь хятад хатны хїїхэд буй. Зїїн луу гэгч нь монгол хатны хєвгїїн буй. Чиний хан оронд суух заяат буюу. Ёрчны тэр їгийг сонсоод Хонхуа хаан, ялгалгїй миний їр боловч эх нь дайсны хатан бєлгєє. Їїнээс тєрсєн хєвгїїн миний хан ор сууваас муу байнам гэж хааны ордоос гаргаж хэрмийн гадна хєх хот барьж тэнд суулгав. Тїїний хойно Хонхуа хаан их ор сууж, гучин нэгэн он болж, їгїй болов.

Тїїний хєвгїїн Загуяа хаан, хан оронд сууж, дєрвєн он болсны хойно хонгирад хатны хєвгїїн Юнлу хаан, єєрийн цєєн нєхєд, єлгийн зургаан мянган монгол улс, усны гурван тїмэн зїрчид улс, хар хэрмийн улсыг аван цэрэг засаж хїрээд, хятадын Хонхуа хааны хєвгїїн Загуяа хааныг барьж, хїзїїнд нь мєнгєн тамга дарж їлдэж орхив. 

Мєн Ухаант хааны хєвгїїн Юнлу хаан эзлэн суув. Хятад улс ёст хааны маань їр суув гэж Юнлу таймин нэр єргєв. Хїчнээ єгєв гэж єлгийн зургаан мянган їчиеэд (монгол) улсад гурван зуун дайду сан соёрхов. Зїрчид улсад зургаан зуун дайду сан соёрхов. Мєн Юнлу хаан хорин хоёр жил болж тэнгэр болов. Мєн Юнлу хааны їр арван нэгэн їе суусан нь: Хонши хаан нэгэн жил суув. Санда хаан арван жил суув. Жинтун хаан арван дєрвєн жил суув. Жинтай хаан арван таван жил суув. Чинхуа хаан хорин гурван жил суув. Хунинчи хаан арван найман жил суув. Жинта хаан арван зургаан жил суув. Жэтэн хаан дєчин зургаан жил суув. Лунчин хаан дєчин зургаан жил суув. Тинсун (Тайсун) хаан нэгэн сар суув. Даймин Чуу Тин Тинчи хаан нэгэн жил суув. Хонхуа хаанаас нааш Тинчи хаан хїртэл хоёр зуун тавин долоон он суув.

Тогоонтємєр хааны хєвгїїн Билэгт хаан мєн он нохой жил Ин Цин нэрт хотод их ор суув. Есєн он болж, морин жил тэнгэр болов. Усхал хаан мєн морин жилд их ор суув. Арван нэгэн он болж, луу жил тэнгэр болов. Тїїний хойно мєн онд Зоригт хаан, их ор суув. Дєрвєн он болж, хонин жилд тэнгэр болов. Энх хаан дєрвєн жил их ор суув.

Тїїний хойно мєн нохой жил Элбэг хаан их ор суув. Элбэг хаан ав авлаж, алсан туулайн цус цасанд туссанuг їзэж цас мэт цагаан єнгєт, цус мэт улаан хацарт гоо эхнэр буй болов уу гэж Элбэг хаан зарлиг болов. Ойрадын Хоухай Таюу єгїїлсэн нь: Энэ мэт єнгєт эм буй за хэмээв. Тэр хэн бэ гэж асуув. Їзэж їл болох, їзье гэхїл хэлье.

Чиний хєвгїїн Харучог Дїїрэн Тємєр хунтайжийн Єлзийт гоо хун бэхич (авхай) бэр чинь энэ мэт їзэсгэлэнт буй гэв. Элбэг нигїїлсэгч хаан, бэрийнхээ єнгєнд хурьцаж, ойрадын Хоухай Таюуд зарлиг болов. Їзээгїйг їзїїлэгч, холыг нийлїїлэгч, хїссэнийг хангагч Таюу минь эч гэв. Хааны зарлигаар эчиж бэхичид їг хэлсэн нь: Чиний єнгє гэрлийг їзье гэж намайг илгээв. Бэхич уурлан єгїїлсэн нь: Тэнгэр газар нийлэгч буюу. Дээд хаад бэр юїгээ їзэгч буюу. Хєвгїїн чинь Дїїрэн Тємєр хунтайж нєгчив її, хаан хар болзомуу гэж хэлэв. Тэр їгэнд хаан эс болж, хєвгїїнээ хороогоод бэр юугээ авав. Тїїний хойно Хоухай Таюу тараг гуйхаар ирэв. Хаан їгїй гэж гэрийн ємнє суутал Хун бэхич элч илгээж хааныг хором хїлээе. Биеэр урьд гэрт ир гэхэд Таюу ирж орсон хойно бэхич аяга барьж їг хэлэв. Муу биеийг минь сайн болгов. Бага биеийг минь их болгов. Бэхич нэрийг минь тайху болгов чи гэж нэг амсартай, хоёр хэвлийтэй хїхїїрт нэгэнд нь арз, нэгэнд нь ус хийж, єєрєє ус ууж, Тайюуд арз єгч согтоож унагав. Тайж юугаа єс єслєн (хунтайжийнхаа єсийг авахаар) далд хєшгєє татаж, олбог дэвсгэр дээрээ Таюуг хэвтїїлж, нїїрээ маажиж, їсээ тасалж, хаанд элч илгээв. Хаан сонсоод иртэл Таюу зугтав. Хаан хєєж алалдан атал хааны чигжий хуруугий нь тас харвав. Хаан Таюуг алж зооны арьсыг Сїнидийн Жашин Дайбу нэрт хїнээр сурлан авчирч бэхичэд єгєв. Хааны цус, Таюугийн тосыг нийлїїлж долоогоод хєвгїїнээ алагч хаан цусан єглєгт болж, эзнийхээ аминд хор хїргэгч Таюугийн тосыг уядарлан (хутган) нийлїїлж эм хїний авах єшєє энэ буюу. Хэзээ їхвээс юун чам гэв. Бэхичийн хуурсныг хаан мэдэн, адал буруугаа мэдэж, бэхичийг эс зэмлээд Таюугийн хєвгїїн Батула чинсан, Їгэчи хашаха хоёрт дєрвєн тїмнийг мэдїїлэв. Хаан ор сууж зургаан он болсны хойно могой жилт Элбэг хааныг ойрадын Батула чинсан, Їгэчи хашаха хоёр хороож тэнгэр болгов. 

Батула чинсан, Їгэчи хашаха хоёр эхлэн дєрвєн тїмэн ойрадыг аван харь дайсан болов. Монголын нэгэн тєр ойрадад автав гэх тэр бєлгєє. 

Тїїний хойно Тогоон хаан мєн онд их ор суув. Дєрвєн он болж, морин жил тэнгэр болов. Тїїний хойно Улуйтємєр хаан их ор суув. Гурван он болж, барс жил тэнгэр болов. Тїїний хойно нєгєє он туулай жилд Дэлбэг хаан их ор суув. Таван жил болж хонин жил тэнгэр болов. Тїїний хойно мєн хонин жилд Уйрадай (Ойрадай) хаан их ор суув. Нэгдїгээр он могой жил тэнгэр болов. Тїїний хойно мєн он могой жилд Адай хаан их ор суув. Адай хаан урьд єшєєгєєр монголоо авч ойрадад цэрэг мордов. Тэр цэргийн харуулд Онлигудын Цагаан тїмэн эсэгїйг гаргая хэмээхэд, хаан зарлиг болов: Їрээ морь хурдан боловч хєгшин морь холч буй гэж Шигїшидэй баатар унг гаргав. Ойрадын Гойлинчи баатар гарав. Тэр хоёр урьд анд агсан ажгуу. Монгол, ойрад байлдахул бид хоёр гарамз гэв. Гойлинчи єгїїлсэн нь: Миний харвалаанд (харвахад) хуяг эс ємсєвч гайгїй гэж хэлэхэд Шигїшидэй єгїїлсэн нь: Миний цавчилгаанд дуулга эс ємсєвч гайгїй гэж хэлэлцэв. Тїїний хойно байлдахад монголын Шигїшидэй баатар гурван давхар хуяг ємсєж элгэндээ хїрз бїсэлж, хонгор халзан морь унаж, горладын Улхай мэргэнд хїрэн халзан морь унуулж, баатар Шигїшидэй харуулд гарав. Ойрадын Гойлинчи баатар давхар дуулга ємсєж, хєх халзан морь унаж, харуулд Бор нохойн зоон дээр байлдав. Гойлинчи баатар Шигїшидэйн эмээлийн урд бїїрэг, давхар хуяг, хїрзийг нэвт хойт бїїргэн дээр суутал харвав. Тэндээс Улхуй мэргэн, Гойлинчийн морины харцгыг хуга харвав. Тэндээс Шигїшидэй єгїїлсэн нь: Хонгор морины минь хошуу мэдтїгэй. Хотгор илдний минь ир мэдтїгэй гэж тєрд тэрсэлснийг тал бїї хар гэлээ гэж найман талт давхар дуулгат толгойг хага цавчив. Ойрадыг довтолж, Таюугийн хєвгуун Батула чинсанг алж, эмийг нь хаан биедээ авав. Хєвгїїн Тогуныг нь Аругдай тайшийн хонь адуулуулав. Ойрадын нэгэн тєрийг монгол авав гэх тэр буй. Адай хаан тїїний хойно євєр зуураа чуулган болов. Тогун тайш хонь адуулж явтал чуулганаас харьж ирэх хїн учрав. Тэр чуулганаас харьж яваа хоёр хїнээс чуулганы хєєр (хїїрнэсэн їг) юун буй гэж Тогун тайш асуув. Тэр хїн єгїїлсэн нь: Чамайг їгїй гэж эс хэлэлцэв гэж элэглэв. Тэр хїнийг эчсэн хойно Тогун малгайгаа авч, таны ам бус тэнгэрийн зарлиг буй за гэж тэнгэрт мєргєв. Аругдай тайш эмдээ єгїїлсэн нь: Энэ Тогун тайш сайн хїний їр байнам. Їїний илт (дэргэд) їсээ самнаж, биеэ маажихыг нуултай гэв. Тэр їгийг сонсоод Тогун гадна гараад таны ам бус тэнгэрийн зарлиг буй за гэж тэнгэрт мєргєв. 

Тїїний хойно Унуй ах, Тогун тайшийн їсийг нь самнаж суухад, Аругдай тайшийн дїї нь єгїїлсэн нь: Энэ Тогун тайш их хїний їр гэлээ. Їсийг нь самнахаа байж, голыг нь самна, эс бєгєєс хєєж орхи гэж хэлэв. Энэ їгэнд Унуй ах хориглож, эс болов. Дїї нь бас єгїїлсэн нь: Энэ їгэнд хориглох болвоос тэргїїнээ бїї хэмжїїлэгтїн (хайрлагтун) гэв. Тэр їгэнд, монголын хїїхэд ээрч уйлав. Адуугаа хашхирч хураав, нохой нь ульж хуцав, ийм муу ёрыг Тогун тайш мэдэж тэнгэрт мєргєв. Тїїний хойно Тогуны эх, Адай хаанд єчсєн нь: Намайг асарч хатан болгов чи. Хєвгїїн Тогуныг минь яахин заруулнам чи. Алж орхи. Їгїй бєгєєс їлдэж орхиосой гэв. Хатны тэр їгийг хаан зєвшєєрч Тогун тайшийг Шиламачин, Саймучин нэрт хоёр элчээр газарт нь хїргїїлэв. Тогун тайшийг хїрсний хойно ойрад, єєлд, баатад, хойг эд дєрвєн тїмэн чуулган болж, Тогун тайшаас їг асуусан нь: Монголын хаан тайшаас эхлэн их улсын зан ааль ямар вэ гэж асуув. Тогун тайш хэлсэн нь: Монголын Аругдай тайш єтєлж аливаа їйл усгал мэт санагдам. Саадаг нь хувилж, санаа нь эс хувилж, тєр мэдэхїй сайдаа гадна суулганам. Зэвийн (байлдааны) морио гэр дээр (зуур) унам. Єчїїхэн мэдэх хїнийг тєрд (тєрийн хэрэгт) явуулав. 
Їрээ морийг зэвлэм.
Босгуул хїнийг тєр мэдїїлэм
Борви хєхїїрт сархад хийнэ
Буур їгїй тэмээ,
Бух їгїй їхэр
Азрага їгїй адуу
Хуц їгїй хонь мэт.
Энэ їгийг їл итгэх бєгєєс їгэчи хашга болготугай гэв. Монголын элч Шиламачин, Саймучин хоёр, аргаар хуурч, сайн морь, булга, шилїїс, сайн эд таваарыг Тогун тайш Адай хаанд хїргэж улсаас зах гэж нїїдэллэн хїрч ирэв. Хаан єчиж зарлиг болсон нь: Тогун тайшийг газарт нь хариулсан ач нь энэ буюу. Шиламачин, Саймучин хоёр ойрад сэжиггїй байнам. Холоос Тогун тайш чилж албыг чинь хїргэв. Ганц єдєр єнжєєсэй гэж айлтгав. Хаан зєвшєєрч харь хїнийг хїндлэе гэж єнжив. Тогун тайшийн хойноос дєрвєн тїмэн ойрад цэрэг ирж Монголыг довтолж, Адай хааныг Тогун тайш мєн дээр (доор нь) барив. Тэндээс хаан зарлиг болсон нь: Эхийг чинь хатан болголоо. Биеийг чинь эс аллаа гэв. Тогун тайш єгїїлсэн нь: Эх минь эр їгїй билїї. Бие минь эцэг їгїй билїї гэж хааныг хороохуйд хаан зарлиг болсон нь: Шиламачин, Саймучин хоёрын їгэнд итгэж нэгэн сум эс хариулж їхэв гэв. 

Адай хаан их ор сууж, арван дєрвєн он болсны хойно морин жил ойрадын Тогун тайшийн гарт тэнгэр болов. Монголын нэгэн тєр ойрадад автсан нь тэр гэх. Тїїний хойно мєн морин жил Тайсун хаан их ор суув. Хаан ор суусны хойно Тайсун хаан, Абхэрчин жонон хоёул мянганы Харад ойрадла болчив (дайтахаар мордов). Ойрад мянганы хара урьд хїрч буув. Хаан жонон нар ойрадын Эсэн тайш Абдура сэцэн, Садула эхтэй (хамт) байтал Алаг тємєр, Хатан тємєр, Абабурхи тайтун, Тогун кумачи, Лубаши эд тайш нар эхлэн мянган хїн шєнє дєл явж зад бариад хїйтэн салхин болгож ирэв (салхи буулгав). Монголын эр агтыг маш дааруулав. Хаан жонон чуулган чуулж ойрад тїмэн лїгээ їг нэгдье гэв. Хааны чуулганаас Агуханы Садагчин сэцэн хожид ирж їг асуув. Ойрадын ирсэн тайш нар хэн бэ гэв. Тоолж єгєв. Садагчин сэцэн єгїїлсэн нь: Тэнгэрийн єгєх нь энэ буй за. Эднийг хядаж олон цэргийг нь довтольё гэв.

Хаан жонон хоёул хориглож донгодсон нь: Байлгам гэсэн хїн баран донгодогч буюу гэв. Садагчин сэцэн уурлаж цагаан мориныхоо толгой дэлдэж, барваас барья, тїївээс тїїе гэж эчив. Хараучиг тайж Садагчин сэцэний їгийг зєвшєєрєв. Тайсун хаан бас хориглож, їхвэл бїгдээр їхнэм за, Ахул бїгдээр анам за гэж зарлиг болов. Ойрадын чуулгачин харив (тарав). Харьсан хойно, Тайсун хаанаас урьд хулан харха морийг хуяг татсаар аван босож Абхэрчин жононд орсон Алагчуудын Цагаан нэрт хїнийг хаан ац гэв. Жонон эс єгєв. Инаг цагаан хатган їг хэлэв. Ухна хэзээ орох вэ, хуцын эвэр хэзээ унах вэ гэж хаанаас жонон асуу гэнэм гэв. Хаан уурлаж орогч ухна тэнэг, асуугч Абхэрчин тэнэг гэв. Энэ їгийг сонсоод миний тэнэгийг эс мэдсэн биш гэж жонон уурлав. Тїїний хойно Инаг цагааныг булааж авав. Абхэрчин жонон єгїїлсэн нь: Чамайг ах гэж їл санам би хэмээгээд ам алдаж хойно ойрадад урвахуйд Хараучиг тайж єгїїлсэн нь: Ургийг хаасан (ургаас хагацсан) эс єєдєлж, умайг хаасан єєдєлж гэлээ. Харь хаахул эс єєдєлж гэлээ. Халууныг хаахул єєдєлж гэлээ. Дээд хан болсон бие дорд болох, тэргїїн болсон бие сїїл адаг болох хэцїї буй за гэж хэлтэл эс болж Абхэрчин жонон ордошийн (ордосын) Хатантємєр, Юншиеэбїїгийн Нэхийтємєр нэрт хоёр хїнийг ойрадад элч илгээж їг хэлїїлсэн нь: Би Тайсун ахаасаа єєр болов. Дєрвєн тїмэн ойрадтан лугаа нэгэн болов. Хараучиг тайж ганц хошуу биш її. Садагчин сэцэн хоёрыг алъя гэв. Ойрад эс болж, Абдура сэцэн алгаа атган сууж, хїїхэд хїн тэр юу мэдэм гэв. Ойрадын тайш нар, ноёд єгїїлсэн нь: Жонон эе нэгдье гэх бол Жонон чи хаан бол. Єєрийн жонон цол юугаа манд єг. Энэ їгэнд болох болвоос эе нэгдвээс нэгдье гэв. Тэр элч харьж жононд, тайш нар, ноёдын їгийг бїртгэн хїргэв. Жонон зєвшєєрч Тайсун хаан ахаасаа харь болон нуув. Тэндээс жонон, ахдаа (ахынхаа эсрэг) ойрад лугаа цэрэг нэгдэн мордов. Цэрэг гал шатаах їед жонон зарлиг болсон нь: Хаан ах минь уульхай (аймтгай) буй. Цэргийн хїн бїр толгойн арваад гал шатаагтун гэж зарлаж шатаалгав. Тэндээс Тайсун хааны харуулчин, жонон, ойрадын цэргийг мэдэж хаанд їг хэл хїргэв. Хаан тэндээс єєрєє їзсї гэж їзээд єгїїлсэн нь: Ийм гал болвоос тэнгэрийн од газарт бууж амуй, яахин дайлан чадах хэмээн Тайсун хаан цєєн нєхєд лїгээ Хэрлэнд буруулав. Урьд Цэвдэний охин Алтай хатан, Дэрчиний Халцгай лугаа ховтой гэж Халцгайг алж, хатны чих хамрыг хєндєж єгсєн (буцаасан) хатан юугаа тєрхєм гурладын Цэвдэнд зорин орохуйд Сартуул нутгийн Гучуг нэрт хїн аргаар мєнгєн тогоог огтолж орхив. Тогоо гээснийг хаан мэдээд, илгээх итгэлт хїн хэн болов гэж зарлиг болов. Тэндээс Гїчїг эчисї (явъя) гэж хаанд мэдїїлэв. Хаан унасан хар морио буун єгч илгээв.

Мєнгєн тогоог аваад Гїчїг жононд урвав. Хаан Цэвдэнд хїрч, гарсан (буцаасан) хатандаа буув. Цэвдэн єгїїлсэн нь:

Харгунui ар урьд халуун билээ
Эдїгээ яахин хїйтэн болов.
Хатны євєр урьд хїйтэн билээ.
Эдїгээ яахин халуун болов.
Алтай ханы ар урьд халуун билээ :
Эдїгээ яахин хїйтэн болов.
Алтагана охины минь євєр урьд хїйтэн билээ
Эдїгээ яахин халуун болов.
Євсєн їгїй гэж нїїсэн нутагт буудаг буюу.
Єнгє їгїй гэж гээсэн эмийг авдаг буюу.

Тайсун хаан гурван хєвгїїнтэй ажгуу. Их хєвгїїн нь Мєнхлэй тайж, урьд єєрєє (эцгээсээ ємнє) тэнгэр болов гэх. Хааныг Или, Дали хоер хєвгїїнтэй, Гурладын Агбулад, Багбулад хоёр нєхєртэй нь тавуулыг барьж, Орчны Чигир дээр мичин жилд Тайсун хаан гурладын Цэвдэний гарт тэнгэр болов. Хан ор сууж арван таван он болсон ажгуу. Агбулад, Барбулад хоёрын ах Мэнд єрлєг єєр айлд хоносон ажгуу. Хулгана, харгана нэрт хоёр морин зєгнєж газар цавчлан, санаа алдаж байв. Морио санаа алдсанд Мэнд єрлєг єгїїлсэн нь: Хортны явахуйд ийм гэж Мэнд єрлєг єглєє босоод хааныг тэмцэв. Хїрэхийн урьд, хааныг хоёр дїїтэй нь хороов. Мэнд єрлєг хааны тэргїїнд нэгэн дїїгээ дэрлїїлэв. Хєлд нь нэгэн дїїгээ дэр хийж онхлов.

Тїїний хойно Мэнд єрлєг эхлэн нэгэн хэдэн нєхєдтэй Цэвдэнийг довтолж єшєєгєє авав. Тїїний хойно ойрад євєр зуураа чуулж хэлэлцсэн нь:

Єєрийн тєрлєє эс санасан хїн
Манай тєрлийг санам уу.
Єєрийн тєрєє эс санасан хїн
Хїний тєрийг санам уу.
Єєрийн нэрээ эс санасан хїн
Манай нэрийг санам уу.
Єєрийн галд ус хийв.
Муу галд тос хийв.
Энэ хэнд сайн жонон бэ

гэж хороохын тул арга хийж, тэндээс ойрадын ноёд, сайд, жононд їг айлтгасан нь: Жонон, хаан болъё гэж бидний Эсэн тайшид єєрийн жонон цолоо соёрхъё гэж хэлэлцсэн їг маань їнэн биш її гэж жононд хаан цол єгєхєєр єєрийн цолоо Эсэн тайшид соёрх гэж хурим бэлдэн жононг залав. Ойрадууд гэрийн дотроо гїн их нїх ухаж, нїхэн дээгїїр (тулуг) эсгий дэлгэж, жонон эхлэн гучин гурван єрвєлєгтєн, дєчин дєрвєн отготон, жаран нэгэн хэгэритэнийг нэгэн їїдээр оруулж, хоёр їїдээр гаргаж, мухар нїхийг дїїртэл хороов. Ноёдын їхэл чуулганд, нохойн їхэл ганд (бутанд) гэгч їлгэр тїїнээс болов гэх. 

Тэндээс Хараучаг тайж, нєхєр Нагачуд єгїїлсэн нь: Урьд гэрт орсон жонон эхлэн их бага ноёд юу хийнэм гэж илгээв. Нагачу эчээд їзэж ирээд єгїїлсэн нь: Жонон эхлэн бїгдийг эс їзэв би. Гэрийн зїїн иргээр (талаар) цус урсан амуй хэмээн єчив. Тэндээс Хараучаг тайж єгїїулсэн нь: Хэвтье, їхье гэж ирлээ. Їхье гэж єгїїлээд, ганц нєхєр Нагачуг аван хаданд хорголов (очив). Хадны хавцалд нэгэн захаар хоёр давхар хуяг ємсєж, цуван ирэхїйд. Нагачу давхар хуяг нэвт харвасанд тэр хїн хойд нєхрєє аван холдож унав. Бас гурван давхар хуяг ємсєж, жад барьж ирэхэд Нагачу хэлэв. Би їл чадах, чи харва гэв. Хараучаг тайж ухунан зороогоор гурван давхар хуягийг нэвт харвахад зороо нь дуугарав. Тэр хїн хойтохоо аван холдов. Нагачу єгїїлсэн нь: Амьд гаравч явган тусгїй. Энэ ойрадаас морин хулгая гэж эчив. Эсэн тайш салхин дээдээ (талаа) занчаар битїїлэн, галыг халхалж суухуйд, хїрээлж унтсан хїнийг алхалж орж, Эсэн тайшийн дэргэд уясан эрмэг шаргачин гїї, хурдан хул азаргыг тайлахуйд тїг тїг чимээ гарсанд харж їзвээс хїн їгїй. Тайлаад нэгийг нь унаж, нэг морийг нь хєтєлж явахад бас тїг тїг хийв. Харж їзвээс хїн їгїй, єєрийн зїрх айж тїгшсэнийг мэдэв. Тэндээс цэргийн хїрээний иргэд чи хэн бэ гэж асуув. Хариу хэлсэн нь; Юутай сэргэг хїн бэ чи. Монголын Хараучаг тайж. Нагачу хоёр байнам. Тїїнийг барь гэж хэлээд хїрээг харайлгаж гараад, Хараучаг тайжийн дэргэд хїрээд дуудваас дуун эс гарав. Буруулсан ажгуу. Тэндээс хойд (дараагаар) дуудсанд ирэв. Юунд буруулав гэсэнд чамайг ойрад барьж ирэхїл намайг зааж єгнєм болов уу гэж зайлсан билээ гэж хэлээд авч ирсэн морийг унан явж, Ходоодын хулсанд торгоор морио аргамжиж суутал хярсны мєр мєшгєж явах хїнийг їзээд буруулж, хїнс їгїй зайдан явтал Хараучаг шоо бугыг харван алав. Хавиргыг нь (арьсаар нь) эмээл хийж, махаар нь хїнс хийж, Домогийн (тогмагийн) баян хїнд оров. Баян хїний дїї хэлэв. Энэ хїн нїдэндээ галтай нєхєрлєж, їл болох, (тул) ал гэв. Хэний хїн хэнд їл ханилам гэж эс алав. Тїїний хойно Нагачу, тайшид хэлэв. Гагцаар явж юун болом бид. Би ойрадад эчиж хатныг чинь авчирч єгье. Намайг иртэл ноёноо бїї мэдїїл. Хїнийг тїшиж бїї бай. Олон гєрєєсийг (ор) тас бїї ал гэж энэ їг хэлээд Нагачу Эсэн тайшид Хараучагийг би алав гэж гэзгийг нь тэмдэг авч эчив. Хойно баян хїн охиноо Хараучагт єгєв. Авд хорин зээр гарсанд Хараучаг хоёрыг гаргав. Бишийг нь (бусдыг нь) тас алав. Бас ав дээр тэр баяны дїї атаархаж, ташаарав гэж хороов. Нагачуг хїрсэн хойно Эсэн тайшид эх нь асууж хэлэв. Нагачуг ирэхїл алах буюу чи гэв. Нагачу ирэхїл тїїнийг їзэхїл махыг нь идэж, цусыг нь уух гэв. Эх нь єгїїлсэн нь: Хараучагийг хороосон бол алах буюу гэв. Чингэхїл їл алах гэсэнд эх нь Нагачуг Эсэн тайшид золгуулав. Хишигт хїн амьд гарав. Хойно Эсэн тайш Домогт (Тормат) цэрэг мордож, тэр цэрэгт Нагачуг эс авч мордов. Нагачу хоёр морь унаж цэргийн гадуур явав. Тэндээс ойрад Домогийг (Тогмагийг) довтлов. Ойрадын агулагчинааг (уулаар аялагчдыг) Нагачу даган явж нэгэн сїрэг адуу олзолж, Эсэн тайшид єгєв. Мєнгєн цар, хэрмэн дах хоёрыг нууж эхэд нь єгєв гэж Эсэн уурлав. Эх нь хэлэв. Эхэлэрэн (Эх нэгтэн) атаатай буюу. Хараучагийг алж, эрмэг шаргачныг чинь авчирч єгєв. Адуу олзолсныг Эсэн тайш їзэж хїн биш, элээ байнам гэв. Нагачугийн элээ нэр тїїнээс болов. Элээ Нагачу тэнд авай. Эсэн тайшийн охин, Хараучаг тайшийн бэхичи шалтагтай бєлгєє. Ойрадын Урвай Хожгор авав. Монголыг ойрад авсан хойно Эсэн тайш Шигїшидэй ноёныг урив. Тїїнд Шигїшидэй гучин нєхєртэй эчив. Арван нєхєртэй, єргєєнд оров. Эсэн тайш хїн илгээж, Шигїшидэйгээс Гойлинчийг цавчигч болд илдээ ац гэв. Шигїшидэй муу сэтгэхїйг мэдэж, хуйт илдээр хїний толгой цавчтал Олхуй мэргэн барьж эс цавчуулав. Шигїшидэй илдээ єгєв. Тэр хїн илд авч, Гойлинчийг цавчигч илд мєн буюу, биш буюу гэв. Шигїшидэй єгїїлсэн нь: Эд нь мєн, эзэн нь биш гэв. Шигїшидэй Ун (ван) эхлэн Олхуй мэргэн, арван нєхєртэй нь алав.

Ойрадын хїн, шувуу барьж энэ ямар шувуу вэ гэж байтал нїцгэн хїїхэд ирээд, ам нь их, алга нь агуу, мєр нь дэрвэгэр, сїїл нь шувтгар, ийм шувууг їтэгэ-ийн хїрээнд оруулж орхидог билээ. Энэ тасын зулзган хачир дарвид гэгч байнам гэсэнд тэр хїн эчээд Эсэн тайшид хэлэв. Энэ шувууг бид эс таньж билээ. Монголын нэгэн багахан хїїхэд танив гэж хэлэв. Эсэн тайш єгїїлсэн нь: Тэр хїїхэд атаатай байнам. Авч ир. Шигїшидэй баатрын хїїхдийг эрж эс олж билээ. Тэр хачимлын їр байнам. Охин бол їсийг нь самна. Ногон (хїї) бол голыг нь самна гэж элч илгээв. Элчийг їзээд солонгодын Санхулдарын эм Харагчин дайбучин Болунайг (хїїхдийг) бїї хєдєл гэж тогоогоор хємєрч дээр нь аргал цутгав (овоолов). Эндїїрїїлж єєрийн хєвгїїнээ єгєв. Нэг нь боож алъя гэж нїцэглэж хїзїїнд нь боом ємсгєв. Нєхєр нь, тэр єдрийн хїїхэд туулай, юутай нїдэнд галтай билээ. Энэ биш, бїї ал гэж тавив. Тэр элчийг гарсан хойно Харагчин дайбучин, хїїхдэд сургаал хэлэв. Чамайг буруулуулж тавья. Чи ойрадыг их ч занчив, бага ч занчив гэмтэй. Эцэг, эх, нутаг аймгаа багадаа автсаны тул їл мэдэм гэж яв гэв. 

Тїїний хойно ойрадын Илачид баяныд тавив (явуулав). Эцэг эх юїгээ эс мэдэв чи, манай ойрадын їр байнам гэж хайлан авч явав. Харгачин эрдээ хэлэв. Бидний ноёны їр билээ, авч монгол газар эчъе л гэж хэлэв. 

Санхулдари, газар хол гэж эс болов. Тэгвэл чи суу, хєвгїїнээ авч би эчнэм гэж их хєвгїїнээ магаш (сэм) илгээж Болунайг хулгаж авч ирээд, Їнэбалад ун-д дїїд нь хїргэж єгєв. Їнэбалад ун єгїїлсэн нь: Ах юугаа чамайг їгїйд ёсон їгїй би эзэлж билээ. Ест ах минь чи эзэл гэж хар тугаа эзлїїлэв. Монголын тєрийг авсны хойно Тогун тайш, их дуран барьж (дур гаргаж) эзний найман цагаан гэрт мєргєж хан ор авья гэж ирээд мєргєн хаан болов. 

Тогун тайш эзний хишигт согтож, чи суут богд боловч би Сутай хатны їр гэж их ам хэлж, эзний цомцгийг (шїтээний гэрийг) хашхиран дайрч дэлдэв. Тэндээс эргэж гарам гэтэл Тогун тайшийн хамар амнаас цус гарч, мориныхоо дэлийг тэврэн байжээ. Энэ юу болов гэж їзвээс эзний саадгийн нїдэнд дїрсэн хачир єдєнд цайвар цусан бууж хєдлєн байхуйг бїгдээр їзэв. Тогун єгїїулсэн нь: Эр богд эрээ мэдїїлэв. Эм Сутайн хєвгїїн Тогун би їхэв. Єрєєсєн минь арилжим. Монголжны Мєнх буй. Тїїнийг тэвч гэж хєвгїїндээ энэ їг хэлж єгєв. Эцгийн їгээр монголжны Мєнхийг алав. Монголын нэгэн тєр Ойрадад автав гэх тэр бєлгєє.

Тїїний хойно Эсэн тайш хан сууж, ойрад монгол хоёрыг авч усны гурван тїмэн зїрчидийг довтолж эедээ оруулав. Эсэн тайш єгїїлсэн нь: Зїрчидийн нэгэн хотыг морины євчїїнд адил хошуунд барьсны тул эс авав. Нэгэн хотын улс єчив. Авах ёсон їгїй гэж тас хядаж нуурт орхив. Цусаар урссаны тул Улаан нуур гэх. Зїрчидэд аян (байлдахаар) мордож эчих зуур еншиеэбуугийн Эсэн сами, Таймин хааныг барим гэж зїїдлэв гэж Эсэн сами, Эсэн тайшид мэдїїлэв. Эсэн тайш єгїїлсэн нь: Барих болтугай. Хэрэв барихул чамд єгсї гэж хэлэв. 

Зїрчидийн тєрийг авч харьж иртэл Хятадын жинтай хаан цэргїїдээ авч монголд мордож иртэл зуур учралдаж хятад гуу хїрээ ухаж эс халгав. Эсэн тайш харигч болоод гэдрэг харуул гаргав. Хятад гуугаас гарч явав. Эсэн тайш ирээд хятадын цэргийг дарав. Гурван зуун хїн эс хєдлєв. Тїїнийг тас цавчаад нэг хїнийг амьд барьж, та юунд эс хєдлєв гэж асуув. Тэр хїн хаанаа газарт булсныг зааж єгєв. Хааныг нїхнээс аваад цавчихуйд биеийг нь эс дааж, илд нь хэсэг хэсэг хугарч унав. Усанд орхивоос эс живж хєвж байв. Алж ядаад Жинтай хааныг зїїдний бэлгээр Эсэн самийд єгєв. Эсэн тайш харьж ирэхдээ энэ олз Таймин Жинтай хааныг барьснаа бїї хэл гэж зарлав. Хэн хїн хэлвэл алъя гэв. Эсэн тайш гэртээ ирсний хойно тайш эхдээ олзгїй, мэнд л байнам гэж хэлэв. 

Эх нь: Чи юунд нуунам, их олз олзолж, Таймин Жинтай хааныг барив гэж сонсов гэж хэлэв. Энэ їг хэн хэлэв. Эх нь єгїїлсэн нь: Монголын Еншиеэбуугийн Сорсун хэлэв гэж хєвгїїн Эсэндээ хэлэв. Бїї хэлье гэж хэлэлцэж билээ. Чи юунд хэлэв гэж Сорсуныг алж, бєгс цээж хийж, бєгтєр модонд єлгєж орхив. Тїїний хойно ойрад баруун гарын Алагтємєр чинсан, зїїн гарын Хатантємєр хоёр, Эсэн чи хаан суув. Тайш цолоо манд. ац гэв. 

Тэгэхэд нь тайш єєрийн хєвгїїндээ цолоо єгнє гээд эс єгєв. Тэд єгїїлсэн нь: Алагтємєрийн баатраар, Хатантємєрийн хатуу зоригоор, Абдуран сэцэний аргаар ойрад, монгол хоёрын тєрийг авч хаан суув за чи. Ганц чиний хїчин билїї гэж тэд цэрэг хурж ирж довтлов. Эсэн дутааж гарав. Эм, хєвгїїн, адал (хогшил) малыг нь авав. Тїїний хойно Эсэн тайш ганцаар турж явахуйдаа Сорсуны гэрт ирж айраг уугаад гарч эчихїйд Сорсуны эм їзэж єгїїлсэн нь: Энэ хїний явдал, хорт Эсэний явахтай адил гэлдэн голдон гэж явму гэж хэлэв. Эх юїгээ їгийг сонсоод, тэр яагаад энэ мэт явах билээ гэж хєвгїїн нь хэлэв. Эх нь єгїїлсэн нь: Эсэн тайш євєр зуураа эе эвдэрч гэлээ. Энэ мєн ч буй за. Сайтар їзэлтэй агсан аж гэв. Тїїуний хойно бас ирэв. Эсэнийг таньж бариад Сорсуны хєвгїїн Бугун барьж алав. Бугун ах дїї есїїл агсан ажгуу.

Жинтай хаанд Мулу Захату нэрт эмийг єгч, Мухур Сэгїсэ нэр єгч Еншиеэбїїгийн Эсэн сами зарж явав. Тэр улсад зуд турхан їгїй, євчин тахал їгїй бєгєєтєл Жинтай хааныг зарагч хїн зєв шижиргїй болж явав. Унтсаны хойно биеэс гэрэл гарч явав. Би энд байна гэж бичиг бичиж, худалдах нэхийн їсэнд нууж илгээв. Тэр бичгийг хятад їзээд бичиг барив (илгээж): Жинтай хааныг та зарж явнам: Танд їл зохих, манд ац гэв. Єлгийн (єврийн) зургаан мянган єчиеэд хїргэж єгєєд, дайду (сан) авав. Юнлу хаанд хїчээ єгч гурван зуун дайду, Жинтай хаанд хїчнээ єгч гурван зуун Дайду, єлгийн зургаан зуун дайду тэр буюу. Заримууд Жинтай хааныг монголд хїргэж араар гурван зуун дайду гаргав. Монгол євєр зуураа эе эвдэрсний тул саатаж эс авав. Єлгийн зургаан мянган єчиеэд улс арын гурван зуун дайдуг нэхэж авав. Тэр Жинтай хааны монголын гараас авсан Мулу Захату нэрт эмээс тєрсєн хєвгїїнийг монгол авч хоцров хэмээмї. Тїїний їр Асудын Далбай тавнан бєлгєє.

Тїїний хойно, Магахїрхи хаан их ор суув. Найман жил суугаад тахиа жил тэнгэр болов. Магахїрхи хаан їр їгїй буюу.
Тайсун хааныг хорооход Муулан тайжийг Цэвдэн єєрийн зээ гэж эс хороолгов. Тїїний хойно Цэвдэнгээс Муулан хааныг Гэмчигїдийн Тагадар дайбу, Гурладын Хубчир Молатай тэр хоёр (авч) их улсын захад хїргэж хїнд єгєв. Тэр хїн нь Магулихай (Муулихай) ун-д хїргэв. Онигудын сайд Магулихай унг их улсын тєр дээдэв (дэмжив). Чи хан ор суу гэв. Магулихай ун хэлсэн нь: Хан эзний минь їр їгїй биш, энэ бие хойд урд їл зохим гэж эс болж Магулихай ун, Муулан хаанд хїйст гоо морио унаа болгон унуулж, алтан очроо атгуулж, долоон настай байхад нь тахиа жил их хан ор суулгав.

Тїїний хойно Ордосын Мєнх, Хада буха хоёр хатгах їг хэлж, Магулихай ун чамайг (Муулан хааныг) Самандай хатандаа тэлж муу сэтгэнэм гэж хэлэв. Тїїний урьд бид цэрэг мордъё гэж цэрэг мордов. Муулан хаан цэргийн хїнийг їзээд Магулихай унд хэл хїргэв. Магулихай ун эс итгэж, цэргийн тоосыг їзэж мэдэв. Магулихай ун цэргээ хурааж, тэнгэрт сацал сацаж єчсєн нь: Дээр мєнх тэнгэр чи мэд. Дэд нь болох суут богд чи мэд. Урд чинь би сайн хийлээ. Їр чинь над муу сэтгэв гэж тэнгэрт мєргєв. Магулихай ун гурван зуун цэрэгтэй нуугдав. 

Єєрийн монгол Заргучи нэрт дїїгээ эхлэн гурван дїї нарыг байлдуулан Муулан хааныг барьж, нохой жил Магулихай унгийн гарт тэнгэр болов. Борбугийн баян Їрмэгэрийг амьд барив. Бїгд алъя гэв. Муулан хааны ємнє хошуу одогч энэ билээ.  Хааныхаа ємнє хошуу одсон сайн хїн, маны ємнє хошуу їл одох буюу гэж эс алав. Тавьсан хойно Їрмэгэр, шар ишт хутгаар хааны хїїрийн гадуур газрыг хэмжин зурж онхлов. Муулан хааны Мєнхєлдэй хатан гашуудан уйлав:

Хайран их тєрийг минь эвдрїїлсэн
Хамгийн эзэн хаанаас минь хагацуулсан
Мєнх, Хада Буха хоёр,
Бїтсэн их тєрийг минь бїрэлгэсэн,
Бїгдийн эзэн хаанаас минь хагацуулсан,
Мєнх, Хада Буха хоёр.
Муулан хаан їр їгїй буюу.

Тайсун хаан, Агбарчин жонон хоёрыг Ойрад, Цэвдэн хоёрт тєр автсанд єєр эхтэй Мандуул нэрт дїї нь Жосодын зоонд нутаглаж гарсан аж. 

Тїїний хойно Мандуул хааныг Хасарандайн зоонд хонин жил их ор суулгав. Мандуул хаан хоёр хатантай бєлгєє. Нэг нь Мандухай буюу. Нєгєє нь их хамарт Юнгин (Юргэн) буюу. Мандухай хатны эцэг нь Тїмэдийн Энгїд отгийн Чоросби тємєр чинсан буюу. Их хамарт Юнгиний эцэг нь уйгудын Бэгэрсэн тайш буюу. Их хамарт Юнгин лїгээ хаан чилээндээ тїдэж, дэр нэгтгэсэн їгїй гэх. Мандуул хаан, хан ор таван жил сууж гахай жилд тэнгэр болов. Мандуул хааны хїїрийг Мау єндєрт онхлов. Хорчины баатар Шигїшидэйн хєвгїїн Їнэбалад ун монголын тєр ойрадад автсанд Ононг огтолж гарав. Хойно Муулан хааны єс єслєн шаргал морио унаж Магулихай унд цэрэг морилов. Їнэбалад унгийн цэрэг мордсоныг Магулихай ун (ван) сэрж зугтааж гарав. Тэндээс Їнэбалад ун єгїїлсэн нь: Есїхэй баатар эцэг маань нэгэн бєлгєє. Єэлїн эхээс Тэмїжин, Хасар, Хачиун, Отчигин бид нэгэн хэвлийтэй бєлгєє. Нєгєє Сочихэл эхээс Бэгтэр, Бэлгїтэй хоёр бїлгээ. Бэгтэрийг богд эзэн эхэлж, манай євєг Хасарыг дагуулж аллаа. Тїїний єшєєгєєр эдїгээ Муулан хааныг хороов. Хаан маань їр їгїй боловч Хасарын їр би нэхье гэж Улхуйн хэрээнээс нэхээд гїйцэж Магулихай унг дїї нар хїїхэдтэй нь долуулыг алав. Урьд Муулан хааныг хорооход автсан, алт суулгасан болд дуулгыг авав. Монгол Заргучи эхлэн долуулын толгойг огтолж орхисны тул тэр газар нь Долоогийн толгой нэрт болов. Магулихай ун хуа морио унаж, хувхай тарваган дахаа ємсєж Хїнгїй Явганд алдаганаар цацар барьж, нэхий хїнсэлж (идэж) хатаж хэвтэж хойно ирэв (їхэв). Хасарын їр, хааны їрд нэг тус хїргэв гэх тэр бєлгєє. Хараучаг тайжийн, ойрадад автсан бэхичи їзэгдэв (нярайлав). Тэндээс Эсэн тайш єгїїлсэн нь: Охин бол їсийг нь самна, ногон (хєвгїїн) бол голыг нь самна гэж Абаборхи тайтун гэдэг нэгэн хїнд хэлж илгээв. Бэхичи мэдээд хїїхдийн заагийг хойш нь татаж охин мэт шээлгэв. Тэр хїн їзээд охин байнам гэж Эсэн тайшид хэлэв. Тэр хїнийг харьсан хойно Бэхичи хєвгїїнээ нууж, Гэрт явагч (гэрийн зарц) Цахарын Хулабад отгийн Удуй эмгэний хїїхдийг эндїїрїїлж (сольж) єлгийдэв. Тэр хїн бас ирж, єлгийг нь тайлж їзэж охиныг нь лавтай мэдээд охин байнам гэж Эсэн тайшид хэлэв.

Тїїний хойно ойрадын Єгэдэй баатар єєрийн ноёндоо уурлаж хэлсэн нь: Би арван гурван їе хошуучлав. Ингэж хїчээ єгч байхад эс хайлав гэсэнд, анд Элээ Нагачу хэлсэн нь: Чи больё гэх бол Хараучаг тайжийн бэхичээс ногон хїїхэд тєрсєн бий. Чи тїїнийг Монголд хїргэ. Зургаан тїмэн Монголын залаа болох буй гэв. Єгэдай баатрын эгчийг татаарын Тохи баатар авсан аж. Тэр шалтгаар (тийм учраас) Тохи баатар хїїхдийг гаргаж єгєв. Ойрадын ой модны хєвгїїн Єгэдэй тайбу, Хонгирадын Эсэлэй тайбу, Харачины Булай тайш, Сартаулын Баянтай аглуху эд дєрвїїл хїїхдийг авч явахад ойрадын нэхїїлчин эс гїйцсэнд Абаборхи сайн халтар мориноосоо бууж Элээ Нагачу-д єгєв. Ойрадын ноёд хэлсэн нь: Чи энэ хїїхдийг гїйцэж авч ир. Айл хїн азаргат адуу мэдїїлсї гэж нэхїїлэв. Тэндээс Элээ, Нагачуг гїйцэхэд хїїхдийг орхин явав. Тїїний хойно Элээ Нагачу хїїхдийг хєвчирєєс (хээрээс) нумны гичирээр єлгєн авч гїйцэж хэлсэн нь: Та нар энэ хїїхдийг орхиж юуны тул эчих хэрэг вэ. Энэ їгийг хэлээд хєвгїїнийг єгч эсрэг тэсрэг харвалдаж, мєн тэр дээр сумаа авал їгїй байв. Тэгтэл хойд нєхєд нь ирэв, Элээ Нагачугийн хэлэхэд хатгалдсан сумыг їзэж итгэж харив. Тєдий тэндээс тэр дєрвїїл хїїхдийг авч ирээд Урианханы Хутугт шигїшийн дэргэд явав. Єссєн хойно Хутугт Шигїши, Шихир нэрт охиноо Болох жононд єгєв.

Хойно Баянмєнх болох жонон хаан, (Мандуул хаан) гахай жил их ор дєрвєн жил суусанд Мандуул хаан, Болох жонон хоёр зургаан тїмнийг довчлон явтал тїїний хойно Мандуул хаанд олхио їгт Хонхули їг хэлсэн нь: Дїї чинь Болох жонон их хамарт Юнгинийг чинь авъя гэнэм гэв. Тэр їгийг Мандуул хаан эс їнэмшиж, Болох жонон дїїдээ Хонхулийн хэлсэн їгийг бошголдухуйн (лавлахын) тул элч илгээв гэж зарлиг болов. Хонхули, хаанд олхин єгїїулээд бас, Болох жононд їг хэлсэн нь: Хаан ах чинь чамайг биетэйгээ адил тэн болом гэж чамд муу сэтгэж байнам гэж їг айлтгав. Энэ їгийг минь худал гэж санавал, чамд туршуул элч илгээх буй. Тэнд мэдээрэй гэв. Тїїний хойно Мандуул хаан їгээ ололцохын тул хоёр элч илгээсэн ажгуу. Тэр элчийг жонон їзээд урьдахь хатгасан їгийг їнэмшин сууж, муу сэтгэх їнэн байнам гэж буруу зєвлєв. Хааны тэр элчид Жонон сайн їгээ эс єгїїлсэн аж. Тэр хоёр элч хаанд хїрч жонон дїї чинь сайн їг эс єгєв гэж хаанд їг айлтгав. Хаан санасан нь: Їїгээр болбаас над муу сэтгэх їнэн аж. Бие эрїїл бус билээ. Би їр їгїй буюу. Намайг їгїй болсон хойно хатан, бэргэд хамаг улс їїний билээ. Єнєєгєєс хэт санах нь муу байнам гэж уурлаад хаан чонолом гэтэл жонон сэрж (сэрэмжилж) гарч Буурал Гїнж эгчдээ хїрэв.

Гїнж, Бэгэрсэнээс нууж Нэмах чоян, Багвай хоёр хєвгїїндээ Бэгэрсэнийг хуурч їг авъя гэж хэлэв. Бэгэрсэн тайшийг хуурч їг асуув. Тэднийг миний нэгэн цагаа (хєвгїїун) ирэхїл тайшид тїшїїлэх ажаам за гэв. Бэгэрсэн єгїїлсэн нь: Таны цагаа (хєвгїїн)-г їзэхїл мах цус идэх уух (махы нь идэж, цусы нь ууна) ажаам за би гэж їсээ сэрвийлгэж, хамрын їзїїрийг шантайлгаж суув. Бэгэрсэн тайш авд мордов. Нэмэх чоян, Багвай хоёул эс мордов. Хойно жононг гаргаж илгээв. Бэгэрсэн тайш ав дээрээс мэдээд хїн илгээж, Гїнжээс асуусан нь: Чєдєрт шаргал морь аль (хайчив) гэж асуув. Гїнж зарлиг болсон нь: Элгэнд чинь єс билїї. Чєдєрт шаргал морь газартаа харив гэв. Бэгэрсэн, аваас буусан хойно Гїнж хоёр хїїхдээ гаргаж зарлиг болов. Энэ бие урьд їхэж їл їзэм за би. Хойд їрийг тань хэнзлэхїй иргэн їзэх буй за гэв. Болох жонон, Хутагт дэрстэй нэрт газарт суухуйд Шихир тайхугаас Даян хаан тєрєв. Даян хааныг балгачны Бахай нэрт хїнд єгєв. Тїїний хойно Уйгудын Мэл тайш довтолж, Шихир тайхуг аваад мєн Мэл тайш асрав. Болох жонон, Борбугийн хазгар Булутай хоёул зугтааж явтал Еншиеэбїїгийн тїїний захын улсад хїрч жонон хээр байж, Булутайг їгийг ав гэж илгээв. Булутайн эгч нь золгож, дїїгээ барьж эс илгээв. Жонон ундаасаж хїлцэн ядаад айлд бууж айраг уухуйд нэгэн биет охин жононгийн унасан цагаан шаргал морин, ємссєн хэрмэн дотортой магнаг дээл, алтан бїс, тэр бїгдийг ажиглаж суув. Жононг мордож эчсэний хойно, тэр охин усны дэргэд олон хїн байхыг їзээд очиж хэлэв. Тиймэрхїї янзын нэгэн хїн эчив гэв. Еншиеэбїїгийн таван отгийн Хэрээ, Цагаан хоёр, Тємєр мєнх, Хара батай эд бїгдээр гїйцэж, жононгоос юун хїн бэ гэв. Жуулчин гэв. Алтан бїсээ ац гэв. Еншиеэбїїгийн хатан (хэдэн) хїн Баянмєнх болох жононг цулбуурдаж бариад хороож, барс жил тэнгэр болов. Еншиеэбїїгийн нэгэн гэм тэр бєлгєє. 

Даян хааныг муу тэжээхэд Тангадын Тїлэгэрийн (тєлєгчийн) долоон (дахь) хєвгїїн Тємєрхадаг ирж Бахайд хэлсэн нь: Энэ хєвгїїнийг сайн хїнд єг. Эс бєгєєс над ац гэж гуйсанд эс єгєв. Тїїний хойно Тємєрхадаг ах дїї долуул сайн улаан морио унаж эчээд булааж авч ирэв. Даян хаан бэтэг євчтэй болсон ажгуу. Тэр євчнийг Тємєрхадагийн эм нь Есєн томи цагаан тэмээний сїїгээр гурван мєнгєн аяга цоортол илэн эмнэв. Тэгж эмнэсэнд замаг мэт долоон хэсэг євчин унаж сайн болов. Даян хааны нэг зовсон тэр буй. Тїїний хойно Даян хааныг Тангадын Тємєрхадаг, сайн (Мандухай) хатны гарт хїргэв. Мандухай сайн хатан эртний єшєєг дурдаж цэрэг мордуулав. Явган цэрэг, їхэрт цэрэг явуулж, гурав хоносны хойно морьт цэргийг авч мордов.

Сайн Мандухай хатан нь
Сайтар саадаглаж
Сандарсан улсаа хурааж
Сайн Даян хааныг нєєлж (авч) мордов. 

Хишигтний Алайдунгаар газарчлуулж, дєрвєн тїмэн ойрадыг довтлоход Сайн хатны малгай нь унаж, хїзїїндээ эгэлдэргэлж явахад ойрадын хїн їзээд хатныг малгай їгїй аж гэж, єєрийн малгайгаа хатанд єгєв. Хатан аваад хурайлж, давшуурлаж, дєрвєн тїмэн ойрадыг довтлов. Тас Бїрд дээр довтолж, Дэгэдэнэ дээр байрлалдаж, тэнхлэл їгїй тасын дайллага авч дэгжїїлэв. Зургаан тїмэн улсаар ойрадын нэгэн тєрийг эндїїлэв. 

Тїїний хойно Сайн хатныг Хорчины Їнэбалад галыг чинь цахиж, нутгийг чинь зааж єгье гэв. Сайн хатан зарлиг болсон нь: Хааны минь євийг Хасарын їр чи идэх билїї. Чиний євийг бид идэх билїї. Єргєж їл болох їїдтэй, алхалж їл гарах босготой билээ. Хааны минь їр байтал чамд їл эчим гэв. Тїїний хойно Алагчугудын Сатай доголангаас їг асуусан нь: Энэ унгийн їг зєв буюу буруу буюу гэж асуув Сатай доголан, зєв байнам, эч гэв. 

Тїїний хойно Гурладын мэнд єрлєгийн Жаган ахаас мєн урьд їг асуув. Жаган ах єгїїлсэн нь:

Хасарын урд эчихїл
Хар мєр удирдаж
Хамаг улсаасаа хагацаж
Хатан нэрээ алдъюу.
Хааны урд эчихїл
Хан тэнгэрт ивээгдэж
Хамаг улсаа эзэлж
Хатан нэр алдаршъюу.
Цагаат хїнд эчихїл
Цагаан мєр татаж
Цахар тїмнийг эзэльюї
Цаглашгїй нэр алдаршьюу.

Жаган ах энэ їг айлтгав. Сайн хатан ахын їгийг зєвшєєрч Сатай доголангийн їгийг буруу гэж халуун цай тэргїїн уруу нь асгав. 

Хааны минь їрийг єчїїхэн гэж
Хамаг улсыг эзэнгїй гэж
Хатан биеийг минь бэлэвсэн гэж
Хасар авхайн їр тїрэв гэж

Сайн Мандухай хатан энэ їгийг зарлиг болж Даян хааныг гурван давхар улт гутал ємсгєж, Алагчуудын їнээний алаг лонхт архи авч, гэрийн ноёдын Мэнгэн яруугаар, суут хатанд сацал сацуулж, заргаа заав:

Хар морины зїс їл танигдах газар бэрлэм билээ
Хааны чинь їр нярайдав гэж
Хасар авхайн їр авъя гэхэд
Хан ордны дэргэд ирэв.
Алаг морины зїс їл танигдах газар бэрлэм билээ
Ач їр чинь єчїїхэн гэж
Алсын авхайн їр авъя гэхэд
Айл аминаа орхиж
Алтай ордны дэргэд ирэв би.
Айх амь минь алдрав
Ичих нуур минь эвдрэв
Єргєн их їїдийг чинь хєнгєн гэж
Єндєр босгыг чинь нарийн гэж
Їнэбалад унд эчихїл
Уурга чинь урт
Хуйв чинь агуу буй
Намайг уургалж ав.
Чиний їрийг єчїїхэн гэж басаж авахул
Їнэбалад ванг уургалж ав гэв.
Харь бїрсэн хан хєвгїїн тєрж
Хан хєвгїїн чинь халив гэж
Хар биеэ мэдэж эчвээс
Хаа гуяа ханзалсу.
Эр богд эзэн минь хєвгїїн тєрж бєлгєє.
Эзэн хєвгїїнийг чинь алдав гэж
Эм хєвгїїн биеэ мэдэж эчвээс
Эш хатан (Бєртэ їжин) чиний ємнє эвдїїлсї би гэв.

Энэ їнэн їгсээр Эш хатны ємнє єчиг єгєв. Тїїний хойно мєн Эш хатнаас хутаг гуйж залбирсан нь: Энэ їгийг минь зєвшєєрєх бол, Эш хатан эх минь, дотоод энгэрт минь долоон хєвгїїн тєрїїл, гадаад энгэрт минь ганц охин тєрїїл гэжээ. Миний энэ їгээр долоон ногон заяаваас долуул бїрийг Болд нэр єгье гэж залбирч харив. 

Хатны тyр зарлигийг сонсоод Їнэбалад ун урьд (хэлсэн їгээ байв) буцав. Даян хааныг Гулугурун голд долоон насандаа унасанд шумбаж авсан Тангадын Сайнтємєр нэрт хїн авсан буй. Тїїний хойно Батмєнх Даян хааныг долоон насанд нь Мандухай сайн хатан биеэ залгуулж, мєн он гахай жилд хан ор суулгав.

Тэр хутаг гуйсны хїчээр Мандухай хатнаас долоон ногон, ганц охин тєрєв. Тєрболд, Улсболд хоёр дїїс (ихэр) бєлгєє. Арсболд, Барсболд хоёр дїїс (ихэр) бєлгєє. Тїїний хойно Сайн хатан Очирболд, Алчболд хоёрыг олж, хєл хїнд болж есєн сартайд ойрад довтлов. Тїїнд Сайн хатан мориноос шилжсэнд (унасанд) мяраатай сайн хонгор моринд Барагуд отгийн Сайн сайхан бєхєлж, Балгачины Баян бєх, асудын Батболд бєх тэр хоёр Сайн хатныг єргєж мордуулаад зугтаж гарав. Нэгэн сар болоод Очирболд, Алчболд хоёр дїрс їзэгдэв (ихэр) гарав. Тэдний хойно Албогура їзэгдэв (Ариболд гарав). Тїїгээр тэр долуул бїрд болд нэр єгєв. Урианханы Хутугт Шигїшийн ач охин Самар тайхугаас Гирасанз Гэрболд хоёр їзэгдэв гэх. Зарим тїїхэнд Уруд тайж, Залайр тайж хэмээсэн нэгний нэр буй. Нєгєє Гїш хатнаас Гэрэтї, Чин тайж хоёр їзэгдэв. Даян хааны арван нэгэн хєвгїїн хэмээх нь тэр буюу.

Тїїний хойно урагш нїїж Цагаан гэртэйд нутаглав. Эрхїдээс (эрхэгїдээс) харуул гаргав. Хятадын цэрэг айсуйг їзэж хаанд хэл хїргэв. Бас Эрхэгїдийн Гїдїн, Бобош хоёрыг харуулд гаргав. Хєх хотоос цэрэг зорьж гарахыг їзэв. Гїдїн, Бобош, хааныг тэмцэж ирээд нэг нь гэрийн хойноос сэрїїлэв. Нэг нь уясан морь тайлж авчраад хаан хатан хоёрыг унуулж Мо-гийн талаар зугтаж гарав. Чагачан хатан бэр нь хэрмийн угзурдай зугтааж гарав. Тэр Чагачанхай бэхич зуун наст тайху гэх. Тїїний хойно Хэрлэнд нутаглав. Даян хаан Монголжинд цэрэг мордож шєнє дєл явж, Тїргэний голын олом дээр хонов. Монголжин мэдээд цэрэг мордож ирээд Тїргэний голд золголдож Монголжны таладын (талын) баатар Їгїрэхэй, баруун зїїн этгээдээс халаан бїрээ татаад довтлов. Хааны цэрэг ургав (сандрав). Тэр їргэсэнд Тїргэний голд, хааны унасан баарины хїйст хохуу морин шавардаж унахад дуулганы орой нь газар шигдэж босон эс чадав. Бэсїдийн Туган, хохуу халзан морин шавардаж унав гэж, Бэсїдийн Цахан Муу Чирайг дуудаж буу гэж хэлээд, хоёул зэрэг бууж хааны дуулганы оройг суга татан мордуулав. Хааныг мордуулсан Бэсїдийн Туган, Муу Чирай хоёр гурладын хар тєрїд (Хар тєрїїтэд) туслав. 

Даян хаан морилоод Монголжин цэргийг дарав. Даян хаан Тїргэний голын эхэнд бууж, хожим цэргээ хїлээв. Даян хаан хишигтний Уягтай эцгийн тогоогоор мах чанаж буцалтал махыг нь хєсєр асгаад тогоогоо авав. Хойд цэргийн тогоог хэрїтэд (аваад) гарч ирэв. Тїїний хойно Уйгудын Исмалд цэрэг мордуулав. Хорхуны (гурладын) Тогочи, Шигїши, хуучдын Эсэн тїгэл, Цагаан аман, Чибунбатур, Мянгату, арладын Муулан, хишигтний Бэрчи, Нагаху, Лабуг Шигэчин, татаарын Тарган хара, Шар Батулад, хэмчигїдийн Хори Баясху, гурладын Бабахай єрлєг, тариачны Басухай, Хони Хавтгай, Борбугийн Мєнх Бэлгї, Тїчигэн, Бэхи Єгэдэй, ах Тємєрийн Сэгїсэ, Мянгату, сарагудын Асантай эд бїгд сайдыг эхэлж цэрэг илгээв. 

Тєд цэргїїдийг Исмэлийн гэрийн єрх засагч Алаг нэрт эхнэр тэдний цэргийн тєвєргєєнийг сонсоод Исмэлд єгїїлэв. Газар хєдєлнє, юу болов гэж хэлэв. Тэр эм сайн халтар морийг тайлаад Исмэл тайшид унуулав. Исмэл морио унаад тэр чимээг болгараа (магадлахаар) эчив. Хорхуны Тогочи Шигїшид золгов. Тогочи Шигїши, Исмэл тайшийг таниад харваж алав. Тогочи Шигїши, Исмэлийн Хуларай нэрт ахыг нь (их эхнэрийг) Тогочи Шигїши авав. Хуягийг хуучдын баатар мянгату авав. Шихир тайхуг морд гэв. Уйлж эс болов. Тогочи Шигїши уурлаад: Эр чинь жонон муу билїї. Хєвгїїн чинь хаан муу буюу. Улс чинь цахар муу билїї. Чи юу гэж бус хїний тулд уйлах вэ гэж илд дамдулжу (далайж) моринд єргєж мордуулаад авч ирэв. Шихир тайхугаас тєрсєн Бабудай, Борхой хоёрыг авч ирэлцэв. Даян хаан эх Шихир тайхуд золгоход Тогочи Шигїши хэлэв: Атаатыг чинь алав, єшєєтнийг чинь оруулав би гэв. Хойно Шихир тайху, Шар мєрний сэрмэгэр дээр халив.

Уйгудын Бэгэрсэн тайш хуримын идээ чанаж суухад гадар махны тост шєлийг Бэгэрсэнд хїргэж одохуйд анд нь монголжины Тєвшиний хєвгїїн Сайн Тїлїгэхэн ундаасаж Бэгэрсэнээс шєлийг ац гэв. Бэгэрсэн хїргэсэн шєлєє бус аяганд хийж єгєв. Халуун шєлийг эс мэдээд (оочсонд) ам нь халав. Тїлїгэхэн санасан нь: Энэ халуун шєлийг залгим гэхэд зїрхийг минь тїлэх, гаргам гэхэд ичгїїр мэт гэж амандаа оочсоор хєргєв. Тагнайн арьс хуурч унав. Тїлїгэхэн хэлсэн нь: Энэ єшєєг їхтэл їл мартах, нэгэн цагт санам за би гэв. Тэр єшєєг санаж явлаа. Тїїний хойно Даян хаан цахар, тїмэд хоёрыг авч Бэгэрсэнд мордож яван чуулгалав. Монголжины занги Тємєр агалаху-г турш гэв. Занги Тємєр агалаху Бэгэрсэний гэрт нэгэн нїдээ аньж оров. Занги Тємєр агалаху яав гэж асуув. Хай энэ муу бие минь энх явтал дайсан болов (эрїїл явтал євчин болов) гэж занги Тємєр агалаху єгїїлэв. Бэгэрсэн тайш занги Тємєр агалахуд мєнгєн царанд архи хийж єгєв. Занги Тємєр архи уун сууж хэлэв. Уухын минь гэрээс гэж мєнгєн царыг євєрлєж гарав. Занги Тємєрийг гарсан хойно Бэгэрсэн тайш, занги Тємєр хэсэг бусаг ямар їг хэлэв гэж тєлєг їзэв. Хар їхрийн эврийн їзїїрт гарав. Тєлєг минь муу гээд цэрэг хураав. Наад цэргийн тоосон їзээд юу болов гэж Нэмэхї чоян хєвгїїнээсээ асуув. Нэмэхї Чоян хэлэв: Олон агтын чинь тоос буй за гэв. Даян хаан хїрээд довтлов. Бэгэрсэн зугтаав. Їзэж хєєв. Гїйцэж ирэхїйд ємссєн дуулгаа авч хєтєчдєє ємсгєж эндїїрїїлж зугтав. Тїмэдийн Тєвшиний хєвгїїн Сайн Тїлїгэхэн, хятадын хєвгїїн Їнїгїжи Жахуй Хурагачи хоёул, дуулгат хїнийг Бэгэрсэн буй гэж хаав. Бэгэрсэн биш хєтєч нь ажгуу, Ноён чинь аль (хаа байна) гэж асуув. Тэр явнам гэж зааж єгєв. Бэгэрсэнийг гїйцэж бариад Гилчэрийн тєхємд алав. Алсан тэр газарт давс ургав гэв. Бэгэрсэний хєвгїїн Нэмэхї чоян гашуудан хэлэв. Тєрснєє тєнхим билээ. Ургаснаа ухан билээ. Гарснаа хазам билээ. Хар тэргїїнээ хэвтэв (гээв) чи гэж хэлэв.

Ибарагийн дїї уриаханы Баян тогтугийн эмнэг хул азрагатныг хулгай хийсэнд ял эс єгєв. Ял эс єгєв гэж адуу хєєж иртэл Ибарагийн дїї нэхэж ирж хатгалдаж алагдав. Тїїнээс улам ялт болов. Тэр ялыг зас гэж Даян хаанд баруун гурван тїмнээс монголжины Єлзийн хєвгїїн Онгурахуй, урдушийн (ордосын) халиучины Удагачи шавь хоёул Цагаан гэрт таваг тавьж амиа гуйя гэж тєрєє зас гэж элч ирэв. Даян хаан эс мордож, Улс Байху (Улсболд) Абахай хєвгїїнээ гурладын Бабахай єрлєгийг дагуулж илгээв. Нэгэн элчид нь Онгурахуйг суулгав. Нєгєє элчид нь Удагачи шавь (суулгаж) чигулгачинаа харив. Тэндээс Абахай Цагаан гэрт хїрээд дахин мєргєв. Абахайлан эчсэн нєхєд нь уйгудын хїнд нэгэн морины єртэй агсан аж. Тэр єрєє авам гэж эчээд хэрэлдэж жанчуулав. Абахай миний нєхдийг юуны тул жанчив гэж уурлан эчээд тэр хїнийг цавчив. Уйгурын Ибарай тайш, урудусын Лэгїши Алалаху хоёул ирж їзээд, уурлан донгодсон нь: Тєрийг бидний засъя гэж ирэмз за. Тэргїїнийг бидний засъя (тєрийг минь засъя гэж ирснээс, тэргїїнийг минь авъя) гэж ирж билїї. єнєєгєєс засаглах ийм хїн, їїнээс хойш хэнийг ялгам гэж цэрэг ирж алалдахуйд, баатар Хїрисїн сайн буурал морио Абахайд бууж єгч унуулаад дутаалгав. Гэрийн ноёд хэлэв: Чиний дэргэд бид їхье гэж эс зугтаалгав. Абахайг Цагаан гэрт хоргодуулаад алалдав. Гэрийн ноёдыг дараад Абахайг булааж авч хороов. Монголжины хошой Тавнангийн Догулан гїнжийн эгч нь сонсож иртэл урьд хороов. Гїнж бїгд монголжины гэрийг (хийрийг) бєхийлгэж бэлэвсрїїлэв. Абахайг хороов гэж хаан сонсож цэргээ хурааж ирэв. Бїгд тїшмэд, авч суусан Онгурахуйг алъя гэж айлтгав. 

Хаан, тэр хїнийг хойноо суулгаж зарлиг болов. Миний хєвгїїн Абахайг алав за. Миний єрлєг Бабахайг алав за. Танай юуг алав гэж зарлиг болоод тэнгэрт заргаа заав.

Асгарч хоцрох цусыг
Архайж хэвтэх ясыг
Дээр тэнгэр эзэн чи мэд
Дэд нь болсон эзэн богд эцэг минь чи мэд гэв.

Барсболд жонон, Догулан эгчдээ агсан ажгуу. Тэр муу їйл сэжиглэн суун байтал, Даян хааны цэрэг мордсоныг баруун тїмэн сонсож, уйгудын Ибарай тайш, урдушийн Лэгїши Агалаху, тїмэдийн сайн Хошой, Бамбахай, Шигїши эдїїл хэлэлцэв. Шонхор шувууг гарт засан бариваас мєн эзэндээ довтлом гэм. Энэ хэнд сайн бэ гэж монголжинд бас муу сэтгэе гэхэд Догулан гїнжийн эгч нь Барсболд жононг урдушийн хєвгїїдийн Тємєр тайш, Борбугийн Элчигэ єрлєг, даладын Алагачи шонхорын Тогту байху, Товог Тїчиян, балгачины Эсэн єрлєг, хоригудын Тобоху, эд долоон хїнээр хїргїїлэв. Тэр явдлын зуур єлгийтэй хїїхдийн хїнс барсны тул хємєл тїїж тэжээв. Тэр шалтгаар нэрийг нь Хємєл гэж нэрлэв. Тїїнийг мэргэн Хар жонон хэмээх буй. Хєвгїїн Абахайгаа хороолгосны тул Даян хаан цэрэг мордов. Баруун тїмэн сонсоод угтан цэрэг мордож, Далан тэргїїнд золголдов. Алагчугуудын Цагаан заарин, їзэмчиний Алдунгэ багш хоёул ер їзэж хаанд айлтгав. Ибарагийн амь нь гал буй. Галд ус хийвээс сайн буюу гэв. Гал тїлж мєнгєн аягат усыг галд хийв. Оннигуудын Тїлэгэдэй Шинчи хэлэв: Боржигин тєрєлтэй дєрвєлжин улаан хїн гарч, хїнээс харил болсон хар хїн барс жолоотой дєрвєлжин хїн ирїїлд (халз тулаанд) гарваас дарах гэв. 

Хорчины Урдахугай ноён, хєвгуун Бурхайг цагаан хул морьтой дагуулж ирэв. Цагийг мэдэгч таваны Чэгчэ, улсыг мэдэгч муу мянганы Улум, баран хэлт татагалжины Багасухай, олон хэлт хэрэйдийн Улду, сайн хэлт Алдачины Саймаха хэлэв. Цаг єдий їд болтугай (хэмээв). Борбугийг Баян Їрмэгэр, Даян хааны тугийг нуулгаж, урианханы тугийг хуурч хатгав. Урдахугай ноёны хєвгїїн Бурхай, таваны Чэгчээ, Саймаха-ын хєвгїїн Бардун энэ гурвуул їхэв. Бурхай ун Баасун тавнан, Чэгчээ номун гурван хїн шиншинд (тєлгєнд) орсон гэх. Баруун тїмэн нуман тїлхїїр (байлдааны жагсаалд) байр хийж ирэв. Тїїнд Даян хаан ийм байрыг (жагсаалыг) чи мэдэм за гэж хар цэргийн ойрадын Сэгїсээс асуув. Сэгїсэ хэлэв: Ййм нуман тїлхїїрт буха сэчигїр сайн билээ гэж, жаран нэгэн буха сэчигїр (байлдааны жагсаал) байр хийв. Баруун тїмэн хааны туг энэ гэж урианханы тугийг тусалж хатгалдав. Урдахугай ун, Бурхай хєвгїїн, урианханы Баяхай баатар, хорчины тїмэний таваны Сайн Чэгчээ баатар, таван отог халхын ноёд ургийн Баасун тавнан тавуул хошуу удирдав. Тєдий урианхан зугтаав. Тїмэдийн цэрэг хєєн явахуйд тэндээс хааны хар тугийг ил гаргаж бариад тасалж ороод тїмэдийг дарав. 

Баруун тїмэний олонх цэргїїд хааны хар тугийг єєрийн тугаа гэж эндїїрэн орж ирээд хядагдав. Тэгж алагдахуйд
Ибарай тайш зугтааж гарав.
Даян хаан, баруун гурван тїмэний тєр авч єєрийн эрхэндээ оруулав гэх.
Чэгчээ баатар бас эргэж оръё гэж дуулгаа мєлтєлж, толгой нїцгэн оров. Тэгж орохдоо Чэгчээ хэлэв: Энэ мэт сайн тєр єдєр бїр їл учрам гэж хїрч цавчилдaв. Цавчилдахуйд Чэгчээгийн толгой хага цавчигдаж Чэгчээ мориноос унав. Хэвтээ єндийж цаад хїний тємєр дєрєєт хєлийг нэгмєсєн тас цавчив. Хєтєлдєє хїрч Тєр Тєгрєг хэнд буй гэж асуув. Хєтєч нь Тєгрєг манд буй гэв. Чэгчээ би цагтаа ялагдав гэж, хэлээд їхэв.

Тїїний хойно Даян хаан баруун гурван тїмэний байрд (жагсаалд) туслагсдыг цєм дархлав. Чэгчээгийн їр, ноёнгїй болтугай гэж дархлав. Ойрадын Сэгїсэ Агалахугийн їр долоон їе болтол алба їгїй болтугай гэж дархлав. Баасун тавнанд Сайн Мандухай хатнаас тєрсєн охиноо єгєв. Тїїний хойно баруун тїмэн євєр зуураа дайтаж урдушийн (ордосыi) Агалаху Лэгїши, Ибарайг алав. Лэгїшийг эрхэгїдийн Хэлгий барьж алав. Лэгїшийг (алаад) Хэлгий, Даян хаанд айлтгав: Єшєєтнийг чинь єрлєв би, атаатныг чинь алав би гэж їг дуртгав. Хойно Хэлгийг Даян хаан дархлав. Хойно монголжины Хошой тавнан, Тэмїргэн хоёр орж єгєв. Хорчины Урдахугай ун (ван) баруун гурван тїмнийг хувааж авъя гэж хэлэв. Занаснаа заучлаулбай (биелїїлэв). Єшєєт хїнийг їїд бїр заръя. Єєт хїнийг цуг (зїгээр) тавивал хойт їрийг минь зовооном. Долоон отог харчины тун их Еншиеэбїїг манай долоон отог харчинд (хорчинд) нийлїїл. Найман отог ордос гол билээ. Найман отог цахарт нийлїїл. Арван хоёр тїмэдийг арван хоёр халхад нийлїїл гэв. Унгийн тэр їгэнд Даян хаан эс болж, Басболд жонон хєвгїїнээ баруун гурван тїмэнд суулгав. Урдахугай ун, хойт їр зовж їхэв гэж мориныхоо толгойг дэлдэв. Тэр явдалд хорчиний Урдахугай ун-д урдушийн Тайладар хоног эс єгєв гэж Тайладарыг алав гэх. Хонхулыг хов хэлэв гэж хошуугий нь огтолж алав гэх. Энэ їг бїгдэд сонстсон буй за. Даян хаан гучин долоон жил хаан ор сууж дєчин дєрвєн насандаа тэнгэр болов. Даян хааны их хєвгїїн Тєрболд, хаан ор суугаагїй, їргїй тэнгэр болов. Дїї нь Улсболд хан ор суугаагїй, Ибарай тайшийн гарт тэнгэр болов. Тїїний хойно Боди-алагийг бага гэж авга нь их ор суув. Тїїний хойно Боди алаг хаан, зуун гурван тїмнээ авч Найман цагаан гэрт мєргєж, хаан сууя гэж эчээд, Барсболд жононд їг хэлэв. Чи намайг бага гэж хаан суусан мєн боловч хаан суух ёсон їгїй буйн тул эдїгээ чи над мєргє. Ест эзэн мєний тул эс мєргєвєєс дайсалднам би гэж ширїїн їгээр донгодов. Энэ їгийг Барсболд жонон, хаан зєв гэж  санаад, мєргєе би гэж їг хэлэв. Энэ їгээр бол бас ч зєв байнам гэж Найман цагаан гэрт Боди-алагийг мєргїїлээд хаан их ор суулгав. Тїїний хойно харьж ирэхїйд Боди-Алаг хаанд хорчин тїмэний баатар Молочи, боос хулагч гїїтэй ирж їг айлтгав. Энэ баруун тїмэний захаас довтолж харья гэв. Тэр їгэнд (їгийг) Боди-Алаг хаан эс болов (зєвшєєрєв).

Молочи баатар уурлаад боос гїї унаснаас хоосон явж харья гэж їг хэлжээ. Тайсун хааны єшєєг Шигїшидийн хєвгїїн Булунай ун нэхэж ирэн Бууралт Цэвдэний хєвгїїн Молочи, Алчугудай, Алури эд гурвуул шивээлж, эс авч харив. Хойно хїрээнд бас шивээлж эс автав. Тїїний хойно Хїлээ модыг огтолж нуун ядаж Єргєнєд нутаглам гэж иртэл Ононы Сагацагантын их аралд учрав. Бэдэрийн хошуун дээр ир байр (дайны жагсаал) хийв. Эсэбїрийн хєвгїїн Эбїцэй баатар: Бор газар хєдлєм за. Борлосон Эбїцэй би їл хєдлєм гэж бууж нїдээ харвуулж унасанд хїн гэдсийг нь хагалам гэтэл бсэнд уясан морь нь татав. Эбїцэй босоод тэр хїний бие морин хоёрыг сумнаа харваж гарав. Тєлїгїхэний хєвгїїн Мэндїй дархан угтаж, сайн саарал мориныхоо хєлийг хуга харвуулав. Морь нь гурван хєлєєрєє их модон харайж гарав. Урдахугайн хєвгїїн Уянгу баатар, Мэнду дарханд сахалт шаргал морио оруулж єгч гаргав. Хорчин татагалжин Байжу, хэрэйдийн Болай хоёр хїр дїї, хїргэн ах хоёр бєлгєє. Баарингуудын Тэгїлэй, Хохулой хоёр їеэл бєлгєє. Тэд дєрвїїл хошуучилж їхэв. Тїїнд эс автав. Хойно Мэндїй дархан эхлэн мордож Хара-ийн горхины хад чулуун дээр шивээлж байр хийв. Солонгодын Харагчин Тайбучины їр Сагадайн хєвгїїн Сайн Тамгат, алдажины Сайн Хохудай хоёр хошуучилж (гарахад) Їгїдтэй баатар ахдаа Хєхїлтэй баатар хэлэв. Хоёул гарав гэв. Хорин хїнд дийлдэм за би. Хоёр хїнд їл дийлдэх, чи байг, би гарсу гэв. Тамгатыг сумаар харвав. Сайн Хохудай ноцолдож явтал тамгат босоод Хєхїлтэйн борвийг тас цавчин алав. Тїїнийг эс авч есєн зуун адуугий нь авч харьж ирэв. Зудагсанд Мэндїй дархан мордож Єргєргєнє гол дээр оруулж, Алуури баатрыг Бурхайн хєвгїїн Арсаху Буйм ун шилж алав. Алчуудайг адуунаа холбож явхад Алчуудай хэлэв: Алчуудайн єтєлсєн хорон, алхчугудын тараасан хорон гэв. Алчуудайг сїхээр цохиж алав. Молочийг мориноо холбон ирж Сархигийн тєхєм дээр Боди-Алаг хаанд Мэндїй ун хїргэж єгч алуулав. Мэндїй унг дархлав. Хасарын їр хааны їрд нэгэн тус хїргэв гэх тэр буюу. Боди-Алаг хаан хорин дєрвєн жил хан ор сууж, хонин жилийн долоон сарын арванаа Жодулун єндєрт тэнгэр болов. Тїїний хойно гахай жилд Дарайсун Гїдэн хаан их ор суув. Тэр хааны їед тєр тївшдэж, тєрсєн нэгдэж зургаан их улсаа энхжин жаргуулав. Гїдэн хааны хєвгїїн Хєхэчїдэй тайж, Дурал ноён, Зоригт тайж, Бугуу тайж буюу. Арван есєн жил хан ор сууж гучин найман насандаа могой жил тэнгэр болов. Тэр хааны їед Барсболд жононгийн хєвгїїн Гэгээн Алтан хаан, эзэн богд эцгийн маань зовон зєєж зонхилон хураасан таван єнгє, дєрвєн харь их улс, Єгэдэй хаан, Хїлїг хаан, Мєнх хааны їед олсон, шажны эхин хувилгаан сэцэн хааны байгуулсан энх тєр, эрдэнэ шашны ном, батлан барьсан орд харш, хот балгас, заяаны хїчнээ алдав. Тїїний хойно Элбэг хаан, Адай хаан, Тайсун хааныг хєєж, Агбарчин жононг аргаар хороов гэж эртний єшєєтєн хятад, ойрадыг дайлан явав.

Тэр Сайн Алтан хаан хатуужин явж, тангад, тєвдийн наад хязгаар дахь Амдо улс, Ширайгур улсыг эрхэндээ оруулж, Ариг Сэнхэр Чэсгиб, Оглобум цоорча, Исдагрин Сэрэндэра эд гурван баатрыг барьж, алба авав. Ойрадыг довтолж, Жалман Тєрийг алж, Жихэхэн ах эхлэн нэгэн бїлэг улсыг оруулав. Хятад улсыг довтолж, хот балгасыг эвдэн явахуйд хятадын Таймин хаан эмээж, алба татлагаа єгєєд, Алтан хаанд сїй ван цол єгєв.

Тїїний хойно Засагт Тїмэн хаан их ор суув. Эрдэнэ шашин номыг їйлдэж, эртний єстєн хятад улсыг дайлж явав. Хятад улсад аялж, цэрэгт хїчээ єгєв гэж Аланхийг дархлав. Мєн тэр Засагт тїмэн (ний їед) Сайн Гэгээн Алтан хаан нь Тємєр хонин жилд, гэнэт номын сэтгэл тєрєєд Зорвэ Асэн (Асин) лам ирсэнд хаан тїїнээс асууваас, тэр хамгийг мэдэгч Содном Жамцо-ын бие, зарлиг сэтгэл тэргїїтнийг нарийнаа хаанд айлтгасанд, хааны харил їгїй сїсэг нь зуны нуур мэт дэврээд, умар зїг дэх их газар єєд болох хэмээн айлтгаачин Даюн хиад алтан бичиг, их барилга єргєн залраа илгээв. 

Хїрч айлтгасанд хутагт хомсим бодисуны хувилгаан Тамжид Чимбо Содном Жамцо хэмээх хутагт Далай лам эхлэн бас хутагт Очирванийн хувилгаан Замдоо жирун хутагт тэргїїтэн олон мэргэд хуврагууд єєд болж ирэхїйд Далай ламыг Хєхнуурт болзож угтан учраад аливаа бїхнийг нарийнаа зарлиг болж, ихэд тахилын лам Дїлба цорж (чойжи) Зондуй самбо-г явуулав. 

Монголын арван нэгэн сарын хорин зургаанд врай бїн-аас нааш єєд болов. Улам нааш явсанд цагаан бїрээний дїрт хадын хавиргын сангаас дун бїрээг авав. Тїїнээс нааш єєд болохуйд Мєсєн уулын эзэн хоёр зуун морьтон ирж мєргєєд, цоожит (хоёр) авдрын дээр тїлхїїр тавьж, тїїуний дээр цагаан хив тавьж єргєєд хомсим бодисунгийн авишиг (номлол) сонсов. Цова (Хєхнуур)-ын эхний улс гурван мянган лан алт тэргїїтнийг єргєж, мянга илїї хїн тойн болоход, суусан чулуун тїшлэгт нь дєрвєн гарт хомсим бодисунгийн бие єврєє бїтэв. Тэндээс нааш єєд болохуйд монголын тэнгэр чєтгєр нь морь, тэмээ, мий (муур) толгойтны номын сахиус Бэгцэсийг (охин сахиусны нэр) хєтєлж ирээд тангарагт оруулав. 

Тїїнээс нааш єєд болохуйд ордосын Сэцэн хун тайж, тїмэдийн Даян ноён эхлэн гурван мянган морьтон, алт, мєнгє, торго тэргїїтнийг барьж мєргєв. Сэцэн хун тайж дєрвєн гарт хомсим бодисунгийн авишигийг їзэв. 

Гэгээн хаан єєрийн хязгаар дахь харанхуйг гийгїїлэхийн тулд бэлэгт цагаан дээл ємсєж, тїмэн тоотон дагуул хийгээд єєрийн нєхєд бїгдээр ламд баясгалангийн хурим (хийж) мєргєхїйн бэлэг зуун таван лангаар їїдсэн (хийсэн) мєнгєн мандал, нэгэн их алтан аягыг эрдэнэсээр дїїргэж хориод бїхэл цагаан, шар, улаан, ногоон торго, арван цагаан морь, эмээлтэй зуун морь, алт, мєнгє, хив, бїс тэргїїтэн єргєж мєргєв. Гїїш багш хэлмэрчилж, Сэцэн хун тайж дээш айлтгав. Тэнгэрийн эрх хїчнээр монгол, тєвд, хятадыг эрхэндээ оруулж, Сэцэн хаан Пагва ламын ачаар шажныг дэлгэрїїлж аму. Хойно Тогоонтємєрєєс нааш шажин тасарч онц хилэнцээр явж бєлгєє. Эдїгээ наран саран мэт лам хаан хоёрын учирсны ачаар, хамгаар арван буяны ёсоор явтугай хэмээн цаазалж зарлав.

Лам нарийнаа зарлиг болж байхуй цагт, хаан тїр зуур мэдээгїй болж, тэндээс тэлїїрээд, эрт Пагва лам сїм барихуй цагт би Сэцэн хаан болоод, чи Пагва лам болсонд, чи сїмийг амилав. Тїїунээс хойш би эдїгээ болтол хаа тєєрч явсан бэ хэмээн айлтгасанд лам зарлиг болж, биеийн сахиусанд таван язгууртны бэлгээр таван єнгє хивээр очир зангиа зангидаж тамгалж, эрдэнэсийн аягыг элдэв їрсээр дїїргэж хаанд соёрхов.

Содном Жамцо далай ламд Очир дар цол єргєв. Гэгээн хаанд номун хаан их Эсрун тэнгэр хэмээн цол єгєв. Шашны эхэн тїмэн Засагт хаан, халхын Очир Сайн хаан эд буюу. Гэгээн хааны хєвгїїн Сэнгэ Дїїрэн хаан, тїїний хєвгїїн Сїмэр тайжаас Ёндон жамцо-гийн хувилсан нь ийм буюу. Эцэг нь Сїмэр тайж, эх нь Хасарын їр Даюн їйзэн ноёны охин Бариган Зул-ын хэвлийд ороод зургаан їсгийн дуун дотроос илд сонсоод, гэрээс солонго татаад, элдэв цэцгийн хур ба олон бэлгэс болжээ. Арван сар болоод шороо їхэр жил Далай лам хувилж тєрєв. Тємєр туулай жил Тїмэдийн хаан золгохоор ирэв. Зуугаад шаазан цай єгч унды нь хангав. Монгол зургаан их улс, єргєц тэргїїтэн их эд агуурсан цаглашгїй єргєжээ. 

Монголд Зонховын шажныг наран мэт гийгїїлэв. Тэндээс умар зїгийн шар малгайтны ноён тэргїїтэн тахилын шар, врай бїн, гандан гурваас эхлэн олон хийдийн элч нар ирж залсанд Мєнх газраа єєд болов.

Гэгээн хаан нь эрхт зуу Шагжа-мїний бурхны биеийг эрдэнэ, алт, мєнгєєр байгуулав. Тасарсан шашныг залж, эвдэрсэн тєрийг засаж, таван єнгє, дєрвєн харь улсыг эртний Сэцэн хаан мэт алдаршуулав. Бас тїїний хойно Буян сэцэн хаан, эрдэнэ шашин номуудыг дэлгэрїїлж, эртний Тайсун хааны алдсан тамгыг авч, энх их тєрийг улам байгуулж, эн их улс иргэнээ амарлиулав. Буян сэцэн хааны хєвгїїн Мангус тайж хаан орон суугаадїй нєгчив.

Тэр Мангус тайжийн хєвгїїн Линдэн (Лэгдэн) хутагт хаан буюу. Линдэн хутагт хааныг нэрийдсэн нэр нь суут Чингис Таймин Сэцэн, зїг зїгийн дайн бїхнийг ялагч, Тайсун тэнгэрийн тэнгэр, дэлхий дахины хурмаст, алтан хїрдийг орчуулагч номун хаан хэмээх болж, сайн зарлиг номуудыг монголчлон орчуулж маш ихэд дэлгэрїїлсэн ажгуу.

Линдэн хутагт хааны хєвгїїн Эжи хонгор, тїїний хєвгїїн Абунай ван бєлгєє. Тэр Абунай ван нь зїрчидийн Барс сэцэн хааны охин, гїрний гїнжииг авсан буй. Абунай вангийн хатан Гїнжээс тєрсєн Бурни ван, Лувсан тайж энэ хоёр буюу.

<< Арван хоёрдугаар хуудас  < Гарчиг > Арван дєрєвдїгээр хуудас >>


© 1628—2001 Монгол Улсын тєв номын сан (текст), Цахим єртєє сїлжээ (вэб сайт), Эрхэмбаярын Жагдагдорж (дизайн)