Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН

АВАРГАСЫН  ХААН   НАНДУЛАМЫГ ДОРОЙТУУЛСАН

ДОЛДУГААР БYЛЭГ


 

9. Цотон ноёныг алах ёсгvй

 

            Цас Чихэр, хамаг бvгдтэйгээ золгож байтал хамгийн сvvлд Цотон ноён ганцаар ирж золговоос Цас зарлиг болруун «Ер хамаг бvгдээр намайг санасан нь тун худал байна. Ганцхан Цотон авгай минь намайг vнэхээр мєрєєдсєн ажээ» гэж хуурч зарлиг болбоос хамаг улс: «Цас авгайн тэр зарлиг vнэн» гэж хэлэлцвээс Цотон ноён дуу эс гарав.

Тvvний хойно арван зvгийн эзэн Богд Гэсэр хаан арван таван толгойт аваргасын хааныг дараад амраг Цас Чихэр ахыгаа тэнгэрээс буулгаж аваад ахуй суух гэртээ єєд болж ирээд алтан єнгєт Нолом тал дээр арван гурван эрдэнэт сvм хийгээд, зуун найман асарт шил хот юугаа засаад тэр дээр мянга таван зуун хvн багтаж суух алтан орд харшаа байгуулаад арван зvгийн их улсаа хурааж ахуй их тунхаг зарлигаа єгч албат улсаа хурааж гурван сар болтол нуур далай мэт их хурим хийж жарган суух цагт эрдэнэт Цас Чихэр хорин хасаг архи зооглоод хєлчvvрэн улаан зээрд болж суухдаа Цотон ноёныг vзээд Цас Чихэр зарлиг болруун:  «Хайран арван зvгийн эзэн Богдын минь хаш хад мэт байгуулсан шашин тєр хоёрыг эндvvрсэн, эрдэнэт Цас Чихэр  намайг тэвчvvлсэн, элгэндээ хар доторт Цотон. Хєдєлшгvй шашин тєр хоёрыг минь хєдєлгєсєн, хєдєлсхийн эзэн  Богдын минь сэтгэлийг зовоосон, хєдлєх бvгдийг минь талаар болгосон хєв мэт доторт Цотон, хорт Шарайголын гурван хаанд урваад арван зvгийн эзэн Богдыг минь мартаад амь биеэс минь хагацуулсан аливаа бvгдийг минь агир болгосон хор мэт сэтгэлт, хєє мэт доторт Цотон, махыг чинь одоо идсvv би» гээд Цас Чихэр цод болд илдээ суга татаад дав хийвээс Цотон: «Авай Богд минь, би яая!» гээд Цотон ноён ширээний доор шургаж орвоос арван зvгийн эзэн Гэсэр хаан зарлиг болруун: «Авай Цас минь! Энэ мууг алж юу хийх буй! Vvнийг алах болбоос би хэдийн vгvй болгох бишvv. Энэ vгvй болбол арван зvгийн хортныг би ингэж дарахгvй» гэж зарлиг болбоос Цас Чихэр бас айлтгав: «Аяа арван зvгийн эзэн, аюух мэт Богд минь! Арван зvгийн хортныг доройтуулахдаа онц Цотонгоор хошуу удирдуулан явж дарсныг эс vзэв би. Алтан орд харшийг чинь эвдvvлсэн, Алтан  дагиныг (Рогмог) чинь авахуулсан, арван зvгийн эзэн Богдоос минь хагацуулсан, амь биеийг минь тэвчvvлсэн, тэсэшгvй муу доторт Цотон. Амлашгvй гучин баатруудыг минь гэнэдvvлсэн, арван зvгийн эзэн Богдын минь шашин тєр хоёрыг хєдєлгєсєн атаат гурван Шарайголын тавыг хангасан, аливаа бvгдийг минь талаар болгосон агир хувхай доторт Цотон ноён! Алийг чинь мартах вэ би?» гээд Цас Чихэр босон гvйвээс Цотон ноён ширээний доор сэхээтэй, сэхээгvй хоёрын хооронд хэвтэв. Арван зvгийн эзэн Богд: «Авай Цас Чихэр минь байз» гэж зарлиг болов: Цас минь! Vvний амийг алах ёсгvй билээ. Vлгэрлэвээс Цотонгийн явдал унтсаныг сэрvvлэх мэт. Мартсаныг сануулах мэт бишvv. Vvнээс биш бид жаргалдаа ташуурч аливаа vйлээ бvтээж vл чадах буй. Тиймийн тулд миний мянган хувилгааны нэг нь энэ муу Цотонд буй. Миний адистидгvй болбол энэ муу Цотон ноён хар санаандаа хэдийн vхэх байсан. Тиймийн тул vvнийг эдvгээ болтол авч явагч учир, минь тэр бишvv. Авай Цас минь Цотонг алах ёсгvй.  Би чамд vзvvлсvv» гээд хамаг улсыг гаргаад арван зvгийн эзэн Богд зарлиг болруун:  «Єєе! Цотон авгай, нааш ир золгоё» гэж дуудваас Цотон ноён унаж боссоор очоод Богдын гэгээнд золговоос арван зvгийн эзэн Богд Гэсэр, Цотон хоёрыг нэг бие мэт байхыг Цас Чихэр vзээд: «Эжнээ Хишигт (азтай) хvн чи Богдын минь дэргэд над учраад амьд гарлаа» гэж Цас зарлиг болоод цод болд илдээ хуйлаад алахаа байв.

            Тvvний хойно арван зvгийн эзэн Гэсэр хаан амраг Цас Чихэр ахдаа арван таван толгойт аваргасын хааны арван гурван луугийн хvч тєгссєн шар цоохор морь тэргvvтэн олзыг єгєв. Есєн зvйл болдоор найруулан хийсэн чулуун нэрт хуягийг Шуумартаа єгєв. Нандулам хааны Заан хар тvшмэлийн уулын чинээ улаан морийг Царгин євгєнд єгєв. Таван давхар гал улаан хуягийг нь Нанчvнд єгєв. Тvvнээс биш баатруудад тус бvрт єглєг соёрхоод арван зvгийн эзэн аюух мэт Гэсэр хаан аливаа бvгд юугаа тєгсгєж алтан, єнгєт Нолом тал дээр алтан орд харшийн дотор, ариун дээд тэнгэр нарын ёсоор амгалангаар жарган суув.

            Арван зvгийн арван хорын vндсийг таслан тєрсєн, аюух мэт богд Гэсэр хаан арван таван толгойт аваргасын хааныг алж амраг Цас Чихэр ахаа тэнгэр нараас буулгаж аваад аливаа амьтныг тэгш жаргуулсан нэгэн эхт цадиг тєгсєв.

            Арван зvгийн арван хорын vндсийг таслан тєрсєн ачит богд Гэсэр хаан, арван таван толгойт Нандулам хааныг алж бараад гучин баатар, гурван зуун хошууч, гурван отог улс таван хатнаа аван эрдэнэт цэцэгт тал дээр очиж суув. Тэр талд арван зvгийн эзэн Гэсэр хаан, зуун найман хvнээр бариулах орд цагаан гэрээ бариулж, тооноо алтан баганаар тулж гэрийн хvрээ дээс оосроо хив мяндсаар хийж, дєрвєн єнцєгт нь гал мандал vvсгэж тэр дотор Ганжуур, Данжур, хоёр их хєлгєн ном, аливаа эрдэнэ, хар нvvрс, хvслийг хангагч чандмань эрдэнэ хийгээд, цэцэгт тал дээр алтан суварга байгуулж, євєл зунгvй цас бороо орж мод євсгvй газарт мод євс ургав. Арван зvгийн эзэн Гэсэр хаан гурван vе сан тавьж Ногоон Дарь эх, Цагаан Дарь эх, Ядам эд бvгдийг уншиж байхад аливаа гєрєєс бэлчиж, шувуу яруу дуугаар донгодож, євсгvй газарт бадам лянхуа цэцэг ургаж, модгvй газарт бодь мод ургаж, усгvй газраас рашаан булаг дэвлэн оргилж, хvйтэн газар дулаан болж, шуургат газар цас бороо шуурахаа байж, гурван луу хvрхрэн тэнгэр тачигнаж дорд алтан дэлхий гурван vе хєдєлж байв. Эд бvгдийг арван зvгийн эзэн Гэсэр хаан тєгсгєн номготгож Цэцэгт талын тєв дунд алтан суварганы дэргэд энх амгаланаар жарган суув.

            Арван зvгийн эзэн Гэсэр хаан, Жало баяны охин, тэнгэр нарын дагинын хувилгаан Рогмо гуа хатнаа биеийн шадар авч суув. Лусын хаадын охин Ажу мэргэн хатнаа бодь модны дэргэд мєнхvv орд цагаан гэрийг байгуулж тэнд суулгав. Бас Ма баяны охин, хєрст алтан дэлхийн хувилгаан тєгссєн Тvмэнжаргалан (Арлан гуа) хатнаа бадам лянхуа цэцгийн дэргэд орд цагаан гэрийг байгуулж тэнд суулгав. Бас Чойрон, урны охин хєхєє шувууны хувилгаан тєгссєн Чоймсон гуа хатнаа рашаант булгийн дэргэд алтан суваргыг байгуулж орд цагаан гэрийг бариулж тэнд суулгав. Баа Хятадын Гонма хааны охин, амьтны хувилгаан тєгссєн Гvнэ гуа хатнаа эрдэнэт улаан хадын дэргэд орд цагаан гэрийг байгуулж алтан суваргыг байгуулаад тэнд суулгав. Рогмо гуа хатны гадна нь аливаа шувуу, хан гарди, тоть, хєхєє, ангир, жингvй, хєтvv, нангиа, гургуул, хатан харга, хараацай, хун, галуу, алтан гургалдай, хал мэргэн, ходой бvргэд, тогоруу, нугас, иргvvл, алтгай, шод шувуу донгодож, сарлаг, хандгай, Хар гєрєєс, бух гєрєєс ирж байв. Арван зvгийн эзэн Гэсэр хаан эд бvгдээ тєгсгєж энх амгаланаар амарлин алтан суварганы дэргэд жарган суув.


ємнєх     гарчиг    vргэлжлэл