Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН

АВАРГАСЫН  ХААН   НАНДУЛАМЫГ ДОРОЙТУУЛСАН

ДОЛДУГААР БYЛЭГ


 

3. Буйдан, Улааннvдэн хоёр туршуулд явав.

 

            Арван зvгийн эзэн богд мангасын газарт зорин яваад Буйдан, Улааннvдэн хоёрыг туршуулд илгээхдээ: «За та хоёр яваад Нандулам хааны захад нь хvрч хэлээд ир. Энэ Замбутивийн эзэн Гэсэр хаан арван таван толгойт мангасын хааны арван таван толгойгий нь нэг нэгээр огтолъё гэж цэрэг мордож айсуй гэж хэл оруул» хэмээн туршуул илгээв. Буйдан, Улааннvдэн хоёр «За» гэж баярлан гарч мордоод явав. Нандулам хааны тvмэн цагаан сvрэг адуунаас Буйдан, Улааннvдэн хоёр алтан дэлхийг доргимол хашгиран тvмэн цагаан агтыг хєєж гаран явав. Нангийн эзэн (Нандулам) хаан: «Энэ газар хєдєлтєл дуу гарах хэн болов? Энэ газар дээр над халдаж ирэх нэг ч амьтан vгvй билээ. Хурмаст хаан ирэв vv? Хорт Гэсэр хаан ирэв vv?» гэж байтал адууч тайш нар нь ирээд хаанд айлтгав: «Нэг хэсэг дээрэмчин ирж бидний тvмэн цагаан агтыг булаан аваачив» гэж хэлэв. Нандулам хаан: «Хэдийчинээ олон цэрэг байна?» гэж асууваас «Довтлох чинээ нь тvг тvмэн цэрэг мэт. Бие байдлыг vзэхэд хоёрхон хvн байна» гэв. Нангийн хаан зарлиг болруун: «Эжнэй. Хорт Гэсэрийн туршуулчин байна» гээд Аргай Шаргай хоёр баатарт нэгэн мянган цэрэг єгєєд: «Та vтэр гvйцээд бvv ал! амьд бариад адуугаа аваад ир» хэмээгээд нэхvvлбээс хоёр баатар нэг мянган цэргийг аваад нэхэв. Буйдан, Улааннvдэн хоёр адуугаа хєєн явж Арслан уулын хєтєл дээр гарч адуунаас нэг морь сонгон алаад тэнгэрт єргєж мєргєєд, арван зvгийн эзэн Богд юугаа сахиусыг залбирч суутал Буйдан нэхvvлийн цэргийн агтны тєвєргєєнийг сонсоод, бэх цагаан морио унаад Арслан уулын оргил дээр гарч бараагий нь харъя гэтэл Аргай Шаргай хоёр тэргvvлэн нэг мянган цэрэг хvрч ирэхийг Буйдан vзээд єгvvлрvvн: «Эвvv эвvv! Улааннvдэн минь! морд. Дайсан хvрч ирэв» гэв. Улааннvдэн тачигнатал инээгээд мориндоо vсэрч мордон «Аль? Аль» гэж харахад дарлага болсон Буйдан дарлагалан єгvvлрvvн: «За Улааннvдэн минь! Харьтан дайсанд гэнэдээд хайран нэрээ гутааж явав? Чи хичээ» гэхэд Улааннvдэн єгvvлрvvн: «За Буйдан авгай мєн, энэхэн цэрэгт эндэх буюу би? Бид цааш оръё» гээд Улааннvдэн харцагай бор морио тас гуядаж хар шор юугаа суга  татаад,  царын чинээ  амаа  ангайж,  аягын чинээ нvдээ улаанаар эргvvлж хашгиран дайрав. Буйдан цагаан морио тас гуядаж бэх болд илдээ суга татаад хашгиран дайрваас Аргай Шаргай хоёр баатар цочин зvрх алдав. Буйдан, Улааннvдэн хоёр «Арван зvгийн эзэн Богдын минь сахиус мэдтvгэй!» гээд Буйдан баатар Аргай баатрын дуулгат толгойг тас дэлдээд мориндоо молцог хийв. Улааннvдэн Шаргай баатрын гаравчит (нударгат?) хоёр гарыг нь тас цавчаад биеийг нь мориндоо хєндлєн дvvрч авахад Буйдан єгvvлрvvн: «Авай Улааннvдэн минь!  Тvvнийг бvv ал» гээд мянган цэргийг нь Буйдан, Улааннvдэн хоёрхон ширвэхдээ бvгдийг тас цавчаад орхив. Шаргай баатрыг эс алж амьд бариад vг асууваас Нандулам хааны захисныг тоолж хэлээд  «Ээ! хоёр хайрхан Богд   минь, амийг минь авран соёрх» гээд мєргєвєєс Буйдан єгvvлрvvн: «Авай бидэнд тийм их vг зохихгvй бишvv. Арван зvгийн эзэн богдод зохих vг байна. Чамайг авар гэж гуйсан ч аварна. Авар гэж гуйгаагvй ч аварна. Чи дуугуй харьж очоод хаандаа ингэж хэл. Энэ Замбутивийн эзэн Гэсэр хаан аюух мэт баатруудаа авч, арван таван толгойт Нандулам  хааны арван таван толгойг нэг нэгээр огтлоод, аливаа бvгдийг олз болгоё гэж цэрэг мордож айсуй гэ.  Бид Гэсэрийн хоёр хєтєч билээ. Гэсэр хаан минь биднийг туршуулаар танд явуулсан билээ» гээд хоёр гарыг бvсэнд нь хавчуулж єгєєд  илгээв. Шаргай баатрыг морин дээр нь хvлж орхисны тулд Шаргай баатар хvрч хаандаа айлтгав. «Эвvv, эвvv! Бид очвол vнэхээр хоёрхон хvн байв. Дайлахдаа тvг тvмэн цэргийн хvчнээс илvv байна. Энэ Замбутивийн эзэн  Гэсэр хаан, арван таван толгойт Нандулам хааныг алаад аливаа бvгдий нь олз болгоё гэж аюух мэт баатруудаа авч мордож  айсуй гэнэ. Тэр хоёр баатар Гэсэрийн хєтєч гэнэ. Манд хэл оруулаад турших гэж ирсэн байна» гэж хэлбээс Нандулам хаан алгаа ташин єгvvлрvvн: «Эвvv! Та хоёр их баатар тэргvvлэн мянган цэрэгтэй очоод хоёрхон хvнд ингэж дийлдээд гар хєлгvй ирдэг билvv?» гэж тэр баатрыг алав.


ємнєх     гарчиг    vргэлжлэл