Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН

АРСЛАН МЭТ ГУЧИН  БААТРАА ЭДГЭЭЖ АВААД

АХУЙ БYГДЭЭ ТЄГСГЄЖ

АМГАЛАН ЖАРГАН СУУСАН ЗУРГАДУГААР БYЛЭГ


 

1. Тvрvvчийн явдал

 

            Арван зvгийн хамаг амьтныг эзлэн суусан арван хорын vндсийг таслан тєрсєн арслан богд Гэсэр хаан, арван хоёр толгойтой мангасын тивд єєд болоод Замбутивийн хєдлєх амьтныг нэгэн єрєвхийхдээ тасар залгигч хар шулмасыг арван зvгийн эзэн богд асар рид хувилгаанаар доройтуулан дараад Арлан гуа хатнаа аван арван хоёр толгойтой мангасын газарт алтан суварганы дээр сууж байтал Арлан гуа хатан нь амьтныг єршєєгч дагина мєн бєгєєтєл атаархах сэтгэл нь ихийн тулд аливаа бvгдийг мартуулагч баг нэрт хар идээг хорзонд нийлvvлээд арван зvгийн эзэн Гэсэр хаанд айлтган барив: «Аяа, арван зvгийн арван хорын vндсийг тасалсан аюух мэт богд минь, чи арван хоёр толгойт мангасыг алаад, Арлан гуа хатнаа аван алтан суварганы дээр нь суух цагт чинь Арлан гуа чинь маш баярлаж барив. Аяа, богд минь зооглон соёрх» гээд богдод єргєвєл арван зvгийн эзэн Гэсэр хаан vл эндэх бєгєєтєл эндэх хэмжээ нь хvрсний тулд авч зооглоод аливаа бvгдээ мартан суув.

            Ачит богд Гэсэр хаан арван хоёр толгойт мангасын газарт аргагvй есєн жил суусан тэр чєлєєнд атаат Шарайголын гурван хаан ирж алтан єнгєт Нолом тал дээр довтолж аливаа бvгдээ талагдахад арван зvгийн эзэн богд эс мэдэв. Огторгуйгаас асар ялгуусан гурван дагина эгч нь аливаа бvгдийг vзэж асар маш ихэд гашуудан: «Эвvv! аливаа юманд эс эрсэдсэн нусгай минь Арлан гуа хатныхаа баг идээнд эрсдэв vv?» гээд мангасын газарт єєд болж хvрээд хувилгаанаар Гэсэр хаанд мэдvvлбэл эс мэдэв.

            Тvvний хойно Алтан дагина (Рогма гуа) эрдэнэт Цасын шидэт цагаан суманд бичиг бичиж Гэсэр хаанд элч илгээвэл арван зvгийн эзэн богд сумны бичгийг vзээд:«Эвvv, эвvv! Эрдэнэт Цасын минь сум бишvv энэ?» гээд аливаа бvгдээ санатал Арлан гуа хатан нь «Аюух мэт богд минь єлсєв уу?» гээд баг идээгээ барин зооглуулаад мартуулав.

Тvvний хойно ялгуусан гурван эгч нь бас мангасын газарт єєд болоод бодот биеэр байж Гэсэр хаанд зарлиг болж хайлав: «Аяа нусгай минь! Дээд биенд чинь арван зvгийн бурхан тєгссєн авай Гэсэр минь! Алтан єнгєт дагина чинь аль вэ? Дунд биенд чинь дєрвєн их тэнгэр нар солбицон давхарласан давхар хvчит нусгай минь! Арван гурван очирт сvм, алтат цагаан суварга, амьд чандмань эрдэнэ эд бvгд чинь аль вэ? Эвvv яалаа чи? Доод биенд чинь найман Лусын хаад тулан сахисан тулгат Гэсэр минь! Тунамал эрдэнэсээр байгуулсан орд харш чинь аль вэ? Эвvv яалаа чи? Амь бие мэт учирсан амраг Цас Чихэр ах чинь аль вэ? Зvрх мэт учирсан зvрхт Шуумар баатар чинь аль вэ? Сэтгэлээр чинь учирсан арван таван настай эрдэнэт Нанчvн ач чинь аль вэ? Гучин баатар, гурван зуун хошууч чинь аль вэ?Наян найман тангадын дарлага болсон наян настай Царгин авга чинь аль вэ? Нуур далай мэт чуулсан гурван отог их улс чинь аль вэ? Эвvv яалаа чи! Гэсэр минь! Шарайголын гурван хаанд аливаа бvгдээ агир болтол vл мэдэх чинь юу вэ? Арлан гуа хатныхаа баг идээнд дарагдав уу? Эвvv яалаа чи! Гэсэр минь vтэрхэн мордоосой чи» гэж ялгуусан гурван эгч нь хайлан байж зарлиг болбол арван зvгийн эзэн Гэсэр богд хаан идсэн хар баг идээгээ тас бєєлжєєд ахуй бvгдээ санаад арслангийн дуу гарган хайлбал наян наймал vет алтан суварга хийгээд дєрвєн єнцєгт их хот балгас бvгд гурван vе эргэж тогтов.

            Арван зvгийн эзэн Гэсэр хаан арван хоёр толгойт мангасын аливаа бvгдийг тас тvймэрдээд, Арлан гуа хатнаа аваад єєрийн газарт Нолом талыг зорин явж хvрээд даруй дээр билгийн хээр морио унаж элдэв чимгvvдээ ємсєєд хорт гурван Шарайголын хааны мєрт орж хvрээд арван зvгийн эзэн богд мянган эхт хувилгаанаар Шарайголын гурван хааны уг язгуурыг таслаад Алтан дагина (Рогмо) хийгээд аливаа бvгдээ тєгсгєж аваад арван зvгийн эзэн Гэсэр хаан ахуй их нутгийнхаа зvгт заларч єєд болоод зуун найман асарт хот, арван гурван очирт сvмээ байгуулаад суув.


ємнєх     гарчиг    vргэлжлэл