5. Цас
Чихэр довтлох шийдвэр гаргав
Цас Чихэр
зарлиг болов: «Та хоёр минь юу санана? Vvнээс хойно бусад баатрууд
иртvгэй.
Одоо бид харья» гэж хуурч зарлиг болов. Нанчvн
єгvvлрvvн:
«Шуумар минь байз, би айлтгая» гэв. «Арван зvгийн
эзэн Гэсэр мэргэн хаан авгайнхаа гучин баатар цолыг хэзээ авах вэ
бид? Эрдэнэт энэ бие харьж євчнєєр
vхээд, эм хvvхдээ
цурхируулж юу хийнэ? Энэ мэт цуст улаан цайнаас уулцаж хагацвал
дээр» гэв. Шуумар єгvvлрvvн:
«Нанчvнгийн
минь vг зєв
байна. Цас минь! Цагаан гэрт хааныг довтол. Шар гэрт хааныг Шуумар
би довтолъё. Хар гэрт хааныг Нанчvн
минь довтол. Бяр юу билээ? Гурвуулаа энэ гурван хаанд довтлоод
харья» гэв
Цас Чихэр
єгvvлрvvн:
«Та хоёрын минь vг зєв»
гээд бас хэлэв: «Шуумар сан тавь. Нанчун цавд (усан тахил єргє)»
гэв. Цас Чихэр, Шуумар, Нанчvн
гурвуулаа мєргєж,
Гэсэр хааныхаа сахиусанд залбирав. «Дээр Хурмаст эцэг айлд.
Дэргэдэх Эсруагийн аймагт хvчин
тєгссєн
арван долоон тэнгэр нар айлдан соёрх. Дэд дэдээр гучин баатар
буулгаж єгсєн
гучин гурван тэнгэр нар тєрєл
тєрснийг
єршєєн
соёрх. Дээд арван зvгийн
бурхан, Аръяа Аланкари охин цагаан тэнгэр, Навса Хvрзэ
эмэг эх нь, ялгуусан гурван эгч нь алтан дэлхийн хувилгаан Уулсын
хаан Овоо Гvнжид
эцэг минь, дээд дєрвєн
их тэнгэр нар минь, дунд сав ертєнц
минь, доод цагаан лусын хаад минь, та бvгддээ
дэд дэдээр ариун тахил тахина би. Цас Чихэр чинь» гэв. «Тахих
миний шалтгаан юу вэ гэвэл: Энэ Замбутивийн эзэн Гэсэр хаан гээд,
хvний
євєр
дэх эмийг авъя гэхгvй.
Харин Гэсэрийн минь хатан Рогмо гуаг авъя гэж Шарайголын гурван
хааны цэрэг ирж байна. Ингэмээж нь бид гурвуул довтолъё гэнэ.
Vvнийг минь зєвшєєн
соёрхох болбол хамаг олон сахиус манай нєхєр
бол. Дэд дэдээр тvмээд
мянгаад цэргийн бараа болон нєхц.
Дєрвєн
зvгээс
дєрвєн
их тэнгэр нар бидэнд баахан бороо оруулж будан хvдэн
татуулж байгаарай» гэж мєргєв.
Цас «Би
Цагаан гэрт хааныг довтолсоор довтолъё.
Би тvмэн
хvнийг
алж толгойг авъя. Шуумар минь чи Шар гэрт хааныг довтолсоор
довтол. Тvмэн
хvнийг
алж эрхий хурууг ав. Нанчvн
минь Хар гэрт хааныг довтолсоор довтол. Тvмэн
хvнийг
алж баруун чихийг нь ав. Бидний бэлэг энэ болтугай» гэв. Гурван
бор морио залбирав: Уруу гvйхдээ
єнхєрсєн
чулуу мэт гvй.
Хажуугаар гvйхдээ
хvдэр
мэт гvй.
Голоор гvйхдээ
vнэг мэт гvй»
гэв. Гурван морь гурван vе эвшээв. Гурван vе сvvлээ
багсайлгаж гурван vе шилгээж байв. Хошоод давхар хударга, хошоод
давхар хємєлдрєг,
хошоод давхар олом хийж мордон явав. Шуумар єгvvлрvvн:
«Уулзах болзоо маань хаана вэ?» гэв. Нанчvн
єгvvлрvvн:
«Шуумар минь дуугvй
яв. Бидний зарим нь эм хvvхдээ
авч ирэв vv? Зарим нь дан биеэр ирэв
vv?
Мєн
даруй дээр золголдох буйза» гээд явав. Юуг тоочих вэ? Яг хэлсэн
vгээрээ болов. Гурвуулын олон сахиус нь дэд дэдээр тvмээд
мянгаад цэргийн тєвєєр
гаралцан явав. Даруй дээр золголцон эгж ирэв. Замдаа хайгуулчны
гурван зуун агтыг аван ирэв.
Шарайголын
гурван хаан адилтгавал тэнгэр ниргэсэн мэт, барс довтолсон мэт ийм
болов. Гурван хаан єглєєгvvр
босон нэг нэгэнтэйгээ уулзах гэсэн боловч vхсэн цэргээ vзэж
тэнхрэн ядаж гурвуулаа цуглаж эс чадав. Vхсэн хvнээ
цуглуулж vдийн цагт цуглав гурвуул. Цагаан гэрт хаан уйлан хэлэв:
«Намайг довтлогч их цэрэг гэвэл их цэрэг биш, дээрмийн хvн
гэвэл дээрмийн хvн
биш, гагц хvн
шиг байв. Довтлох дур нь тvмээд
мянгаад цэргийн дvрээр
байх нь юу вэ? Яасан жиг билээ?» гэв. Шамба Мэруз єгvvлрvvн:
«За би чамд эс хэлэв vv? Vл мэдэх их тэнэг гэгч чи биш vv?
Хувилгаад гэгч ямар вэ? Юуны тулд хувилгаан гэгдсэн бэ? Vvнийг
хэлнэ. Vvнээс хойно гучин баатар нь ирвэл манай олон цэргийг,
биднийг, ой модыг ооль сvхээр
огтчих мэт болгохыг чи vзнэ» гэв. «Єнєє
нэхэвч vл гvйцэх,
алж vл чадах бид, тэр гурвуулыг нэхэхээр vхсэн хvнийхээ
ясыг баривал (оршуулбал) хэрэг нь тэр биз» гээд харив. Харьж очоод
vхсэн
хvний
ясыг оршуулав.
* * *
Шуумар,
Цас, Нанчун хоёртоо хэлэв: «Энэ олон толгой, чих, хуруугаар юу
хийх вэ бид? Орхиё. Хэн хэдэн хvн
алсныг мэдэлцэв бид» гэв. Цас Чихэр зарлиг болов: «Yvнийг
хэдийчинээ хvнд
гэж орхиё гэнэ чи Шуумар? Зовбол Шарайголын гурван хааны агт
зовно. Тvvнээс
єєр хэн зовох вэ? Сууж vлдсэн гучин баатар биднийг vзэж маны
жишээгээр явтугай. Єчvvхэн
иргэд vзээд улам улам зvрхээ
хатуужтугай. Vлдээж тогтоох Цотон ноёны ємнє
аваачиж цутгаж орхиё» гэв.
Гурвуул
явж их улсдаа хvрэв.
Шуумар тэр толгой, чих, хурууг авчирч Цотонгийн ємнє
цутгаж орхив. Цотон хэлэв: «Авай хvvхэд!
юу билээ?» гэж хойшоо суув. Цас Чихэр хэлэв: «Ай Цотон авгай! Хvний
толгой, чих, хурууг vл таних нvд
балай, чих чинь дvлий
болоо юу? Биендээ дайсан ирнэ гэвэл бидэнд єшєєгvй
гэж Рогмо гуаг нууя гэдэг билvv?
Гэсэр хаан эзгvй
боловч энэ цэргийн ноён Цотон авгай байна шvv.
Эрийн барьц энэ биш vv!» гэв. Цас Чихэрт Цотон хэлэв: «Авай,
таныгаа vхvvжэй
гэж тэгсэн билээ би. Энэ тань сайн» гэв. Гурван зуун агтыг Рогмо
гуа, Ажу мэргэн хоёр хатанд дээж гаргаж єгєв.
Гучин баатарт нэжээд нэжээдийг хувааж єгєв.
Vлдсэн морийг
их цэргийн морьгvйд
нь тvгээж
єгєв.
Цотонд эс єгєв.