19. Цотонгийн
гэрт хурим
болов.
Жур гєрєєлж
явтал Ма баяны охин, Чойдон ламын охин дvv
Мажиг Хумсан гуаг Цотон ноён их хєвгvvн
Алтанд авч одов. Царгин тvvнд
авга нь болно. Чойдон лам охин дvvгээ
хvргэж
одов.
Жур угтаж
хvрэв.
«Чи хамгийг нигvvлсэгч
их лам буюу. Vгээгvv
яданги хvн
буюу би. Лам над хишгээ єгєн
соёрх» гэж ламыг цулбуурдав. «Би хээрийн хvн
чамд єнєє
би юу єгєх
вэ? Маргааш Цотон ноён их хурим хийх буй. Тэнд ир. Хишгээ єгсvv
би» гэв. «Єгье
гэвэл унасан морь чинь, ємссєн
дээл чинь vгvй
буюу?» гэж байв. Жур. «Энэ муугийн аашлахыг нь vз та» гэж Журын
толгойг ташуураар цохив. Жур ламыг татаж орхив. Хэрэлдэж байв.
Царгин авга нь ирэв. «Авай Жур, ахайг Жур тавь» гэв. «Тэр хvнтэй
бvv
хэрэлд» гэв. «Худаа гэж Чойдон ламыг ємєєрье
гэвэл дvv
минь чи над уурлах. Дvvгээ
чамайг ємєєрье
гэвэл худ минь над уурлах. Маргааш их хурим хийх бишvv.
Vгvй
ч болов юу буй. Хvнээс
сагал (сагил ямаа) гуйж авч ир» гэв. Жур: «Царгин авгайн vгээр
тавья. Ай лам чамайг энэ ертєнцєд
олон
хурсан хvний
ємнє
нэг ичгvvр
эс болговол би, хойд ертєнцєд
эрлэг хааны тэнд нэг ичгvvр
болгоно би» гээд тавив.
Маргааш
Жур хvнээс
нэг ямаа гуйж алж, махыг болгоод тулманд хийж vvрээд эхийгээ аван
очив. Цотон ноён эхлэн ширээн дээр суув. Чойдон лам эхлэн зvvнтэйгvvр
эмсийн эхэнд ширээн дээр суув. Их хурим хийж байна. Журд ширээ эс
хvртэж
эрсийн адагт сууна. Журын эхэд нь ширээ эс хvртэж
бас газар дээр сууна. Жур босон гvйж
шороон дээрээс морины аргал хомоол авчирч тавив. Морины аргал дээр
нэгэн дэрс авчирч хатгав. Дэрсний vзvvрийг
гурван анги хагалж тэр дээр ширээ хийгээд суув. Их хурим тvгээж
идэв. Нэг ч хvн
Журд мах эс єгєв.
Цотон ноён хонины нэг хаа барьж сууна. «Авгай! Уулын чинээ мах
байна. Далайн чинээ архи байна. Хишигт (азтай) нvдэнд
vзэгдэвч шорт (азгvй)
хоолойд эс оров. Барьсан хаагаа єг авгай над» гэв. «Дал єгье гэхэд
баян суурь минь юм. Дунд чємєг
єгье гэхэд хvvхдийн
минь сvлд
билээ. Богтос чємєг
муугийн дээд муу буй. Хар газрыг чи ав. Ханиадыг чи ав. Уйлах хvний
нус нулимсыг чи ав. Голын баруун газарт vхсэн малын
мах, голын зvvн
газарт vхсэн
малын
мах, голын хойно vхсэн нvгэлт
малын
мах эд бvгдийг
чи ав. Буулгах охины эрээн мярааныг чи ав. Богтлох бэрийн ємнєх
зэтгэрийг чи ав. Май» гээд єгєв.
Жур босон
гvйв.
«За! олон бvгд
сонс.
Элий, элий! Цотон авгай над єглєг
хишиг єгч байна. Хар газрыг над єглєє.
Vvргэнэ, гичгэнэ ухах хvн,
тариа тарих хvн
надаас асууж яв. Асуулгvй
явбал за vгvй
их шившиг. Ханиад томуу, уйлах хvний
нус нулимс эднийг над єглєє.
Надаас асууж ханиа. Надаас асууж уйл. Асуулгvй
уйлбал, асуулгvй
ханиавал нь за vгvй
их шившиг. Голын баруун газарт vхсэн морины мах, голын зvvн
газарт vхсэн vхрийн мах, их голын хойно vхсэн хонины мах эд бvгдийг
булт над єглєє.
Надаас асууж ид. Асуулгvй
идвэл за vгvй
их шившиг. Богтлох охины эрээн мярааныг чи ав. Буулгах бэрийн ємнєх
чєтгєрийг
чи ав гэлээ» гэж Жур хэлээд босон гvйж
Хумсан гуагийн ємссєн
зvvснийг
тасар татан авав.
Чингэхэд
Чойдон лам хувилгаан байсан аж. Лам зvvн
самсаанаас зєгий
хорхой гаргаж, «Очиж Журын нэгэн нvдийг
нь таслаад ир»
гэв. Жур тvvнийг
хувилгаанаар мэдээд нэг нvдээ
аньж, нэг нvдээ
хялайж суув. Хорхой дав дав хийж ирээд Жураас айж уруулыг нь
хатгаад ламд очив. Лам: «Нvдийг
нь хатгав уу чи?» гэж асуув. «Нэг нvд
нь сохор, нэг нvд
нь хялар юм. Уруулыг нь хатгаад ирэв би» гэв. «Зvvн
самсаа єєд нь очиж ороод голыг нь тасалж ал»
гэв. Хорхой айсуй. Жур нэгэн хамраа цус гарав гэж бєглєв.
Зvvн
хамрынхаа самсаанд урхи тосов. Хорхойг орох гэж ирэхэд урхиараа
барив. Хорхойг бариад чанд атгав. Лам ширээн дээрээс vхэдхийн унаж
шороо vмхэлж хэвтэнэ. Хорхойг сул атгавал єндєлзєж
Журд мєргєж
хэвтэнэ. Бас чанд атгавал амьгvй
vхэдхийн хэвтэнэ. Чойдон ламын охин дvv
Хумсан гуа ахынхаа сvнсийг
барьсныг мэдэж нэг гартаа хачир шувууны толгойн тєдий
оюу эрдэнэ барьж, нэг гартаа нэг бутан архи барьж Журд айсуй. Жур
ємнєєс
нь: Эвvv
эвvv!
Та энэ бэрийг vзээч. Манай Тєвдийн
газар хаан хvний
бэр болбол хvнд
гурван он болтол vл золгоном билээ. Харц хvний
бэр болбол гурван сар болтол хvнд
vл золгоном билээ. Энэ яасан хадам эцэг эх vгvй
нvгэлт
бэр билээ? Энэ хорхой эх, эр чинь билvv?
Эцэг эх чинь билvv?»
гэхэд буруу хандаж явж очив. Чойдон ламын бєгтєр
хар заргач ирэв: «Авай Жур, ахай Жур! Vvнээс хойш vзэж байж эс єгвєл
нvд
нь тэсэртvгэй.
Сонсож байж эс єгвєл
чих нь дvлийртvгэй.
Идэж байтал эс єгвєл
шvд
нь vйртvгэй.
Барьж байж эс єгвєл
гар нь хугартугай. Дун цагаан ууланд дун цагаан хурга єєрєє
майлж байх буюу. Алтай уул буюу. Алтай ууланд алтан тээрэм єєрєє
эргэж байх буюу. Тємєр
уул буюу. Тємєр
ууланд тємєр
хєх
хирс vхэр єєрєє
тоглож байх буй. Алтан уул буюу. Алтан ууланд алтан саваа єєрєє
савж байх буюу. Зэс уул буюу. Зэс ууланд зэс нохой єєрєє
хуцаж байх буюу. Алтан уул буюу. Алтан ууланд алтан соно єєрєє
дvрхэрч
байх буюу. Шоргоолжны хааны
vйлэнд
хураасан vйрмэг алтан буюу. Нар барих алтан цалам, сар барих мєнгєн
цалам, шоргоолжны хамрын цус нэгэн халз (жижиг сав), бєєсний
шєрмєс
нэгэн атга, эр харавтар шувууны хамрын цус нэгэн халз, эм харавтар
шувууны хєхний
сvv
нэгэн халз, зулзаган харавтар шувууны нvдний
нулимс нэгэн халз, их далай доторх бул чулууны чинээ шvvст
молор эрдэнэ бий. Авай Жур энэ эрдэнийг чи бултыг ав. Єнєєе
Хумсан гуаг чи ав. Энэхэн хорхойг тавь» гэж мєргєв.
Жур хорхойг тавив. Лам Журд мєргєєд
ширээн дээр салгалж суув. Хумсан гуаг авч амраг Цас Чихэр ахдаа єгєв.