Гэсэрийн тууж

 

 

АРВАН ЗYГИЙН АРВАН ХОРЫН VНДСИЙГ ТАСАЛСАН

АЧИТ БОГД  ГЭСЭР  МЭРГЭН  ХААН

АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГYYН БYЛЭГ

 


 

15. Жур, Ир Тонгорог мангасыг алав

 

            Тэр цагт Ир Тонгорог нэрт мангас тэнгэрт дэвшvvлж (тулгаж) барьсан Хvрмэ нэрт суварганы оргил дээр гарч суух ажээ. Єглєєний нарыг єрнє зvгийн хvнд vл vзvvлж, vдийн нарыг дорно дахь хvнд vл vзvvлж, хvнийг хоногийн газраас харж vзээд vдийн газраас єрєвхийгээд залгихыг Жур мэдэж чивэлт халтар тарвагыг ухаж тарвагачлах хvн болон хувилж хvрэв. Суварганы ёроолоор нvх ухагч хvн болон ухаж хэвтэв. Мангас дуудаж асуув: «Чи юун хvн буй?» «Ай хайрхан чамд халдах ёсон vгvй. Би vгvйтэй яданги хvн, тарвагачилж, тарвага алж явна. Энэ нvхэнд тарвага орж, тарвага ухаж хэвтнэм би» гэв. Мангас дуугуй суув. Суварганы наад ёроолоос тэртээх ёроолыг хєндийлж ухаад суваргыг тvлхэж орхив. Суварга унаж дєрєв таван анги болов. Мангас суварганы vзvvр дээрээс нь унаж бяцарч vхэв. Жур тvvнийг алаад харьж ирэв.

            Хэлтгий хар цачраа ачаалаад эхтэйгээ явав. Их улсдаа хvрэв. Цотон ноён vзээд «Эвий» гэв. Жур «Юу вэ?» гэв. «Чамайг Цас долоон албин барьж идэв гэж хэлэв. Цас долоон албиныг алаад агтыг авч ирэв гэж хэлэв над» гэв. «Одоо Цас бид хоёрыг яая гэнэм чи одоо?» гэв. Цотон ноён: «Эх нь яа гэвэл би тэгнэ» гэв. «Эцэг эхдээ Цас намайг юу гэж гvжир хэлэв?» гээд явав.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл